| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2020/03760/и |
| Дугаар | 182/ШШ2021/00346 |
| Огноо | 2021-02-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2021/00346
| 2021 02 02 | 182/ШШ2021/00346 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЖЭБК ББСБ” ХХК
Хариуцагч: Ч. Ө
Хариуцагч: Ч. Б
зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 65,569,175.90 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Жавзанханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө, Ч.Б нар нь манай байгууллагад хандаж өөрийн хэрэгцээнд зориулж 60,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгч нарын хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс 12 сарын хугацаатай, сарын 3.5%-ийн хүүтэйгээр 50,000,000 төгрөгийг №ЗГ0302180187 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ч.Ө, Ч.Б нарын өмчлөлийн ЧД хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ч.Ө, Ч.Б нараас 2018 оны 09 сарын 03-ны өдөр байгуулсан №ЗГ0302180187 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөр 15,498,975.90 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 50,000,000 төгрөг, нийт 65,498,975.90 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 65,569,175.90 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ЧД хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ө, Ч.Б нар нь 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс 12 сарын хугацаатай №ЗГ0302180187 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй байгуулсан бөгөөд нийт 2019 оны 01 сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 03 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг гэх мэтчлэн 28,000,000 төгрөгийг үндсэн зээл болон, зээлийн хүүнд төлсөн байх бөгөөд зээлийн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөр төлөх хугацаанд Ч.Ө нь хөлөндөө хүнд бэртэл авсан учир уран зураг худалдан борлуулах ажил удаашралтай байсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангаж, эргэн төлөлтийг боломжтой цаг тухай бүрдээ хийж байна гэж ойлгосон болно. Тус зээлийн гэрээний хугацаанд төлсөн нийт 28,000,000 төгрөгийг зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан байх бөгөөд гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлсөн тухайд маргаантай байсан тул гэрээ цуцлах санал тавьж улмаар маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байсан ч нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хугацаа сунгаж биднийг өр төлбөрт оруулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг зөвшөөрөх боломжгүй байна. Бидний төлөлт хийсэн мөнгийг дандаа хүүд суутган авсан байсан бөгөөд үндсэн зээлээс 11,000,000 төгрөг хасагдсан байх ёстой. Одоо хариуцагч нар 39,000,000 төгрөгийг төлнө гэсэн тооцоотой байгаа гэв.
Шүүх зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЖЭБК ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Ө, Ч.Б нараас 2018 оны 09 сарын 03-ны өдөр байгуулсан №ЗГ0302180187 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөр 15,498,975.90 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 50,000,000 төгрөг, нийт 65,498,975.90 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 65,569,175.90 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ЧД хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрөхгүй маргахдаа зээлээс төлсөн зарим төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой байтал хасаагүй, төлсөн мөнгийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан нь буруу, түүнчлэн 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, хил хаан, бизнест нөлөөлж зээлийн эргэн төлөлт доголдсон гэж хариуцагч тайлбарлаж байна.
Хариуцагч Ч.Ө, Ч.Б нар 2018 оны 09 сарын 03-ны өдөр “ЖЭБК ББСБ” ХХК-тай №ЗГ0302180187 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс 12 сарын хугацаатай, сарын 3.5%-ийн хүүтэйгээр зээлдэн авч ашигласан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдүүлэгчтэй барьцааны гэрээ байгуулж, ЧД хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.
Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 01 сарын 11-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 03 сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг буцааж төлсөн байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 сарын 03-ны өдөр дууссан байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээг дахин сунгасан байдал харагдахгүй байна.
Хариуцагч нар гэрээний хугацаанд 9,000,000 төгрөг төлсөн байх ба энэ үед зээлийн хүүний төлбөр 9,000,000 төгрөгөөс давсан байх тул гэрээний 3.3-т заасны дагуу энэ мөнгийг зээлийн хүүд тооцох нь зүйтэй, харин гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 19,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үндсэн зээлд тооцож хасах нь зүйтэй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заажээ.
Зээлийн хэтэрсэн хугацааны хүүгийн тооцоог гаргахдаа тухайн хугацаанд төлөгдсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж, дараагийн төлөлт хүртэл үлдсэн үндсэн зээлээс хүүг тооцох байдлаар бодсон болно. Ингэж бодоход нийт зээлийн хүү нэхэмжилсэн 15,498,975.90 төгрөгөөс давж байх боловч шүүх зээлийн хүүг үүгээр хязгаарлав. Шүүх хариуцагчаар төлүүлэх нэхэмжлэгчийн зээлийн хүүг нэхэмжилсэн хэмжээнээс давуулаагүй ба мөн 2019 он гармагц дэлхий нийтээр ковид-19 цар цахалд нэрвэгдэж, улсын хил хаагдан хариуцагчийн бизнест нөлөөлсөн байдлуудыг харгалзсан болно.
Хариуцагч нар хаягтаа байхгүйгээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүй байсан нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжаар, нэхэмжлэгч хариуцагч болох этгээдийг эрэн сурвалжлуулж зохих хэмжээний зардал гаргасан нь шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдож байх тул зардалд гарсан 70,200 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ч.Ө, Ч.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 31,000,000 төгрөг, зээлийн хүүд 15,498,975.90 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахтай холбогдон гарсан зардал 70,200 төгрөг, нийт 46,569,175.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД