Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны 07 дугаар сарын ..-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр, 1 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн .. сумын ... дүгээр баг ...тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урд ял шийтгэлгүй ... ургийн овогт О.Х. РД: ...,

Хэргийн товч агуулга:

Яллагдагч О.Х. нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн .... 4-09 тоотод байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ шалтгаангүйгээр Ч.П биед халдаж баруун гуя хэсэгт 1 удаа хутгалж баруун гуянд шарх, баруун гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Х. нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...мэдүүлэг өгөхгүй....” гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Яллагдагч О.Х. нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн ... тоотод байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ шалтгаангүйгээр Ч.П. биед халдаж баруун гуя хэсэгт 1 удаа хутгалж баруун гуянд шарх, баруун гуянд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /03-08 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /11 дүгээр хуудас/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогч Ч.П мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэч Ч.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, грч Д.Дмэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Н.Б авсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ...... дугаартай тогтоол /хх-ийн 34-36 дугаар хуудас/, шүүгдэгч О.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Х нь “ампутация всех пальцов на правой ноги артериальная гипертезия llst” өвчний учир сумын болон аймгийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг тухай тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, О.Х.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 49 дүгээр хуудас/, хохирогч Ч.П.с хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Х. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.П. биед хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй бөгөөд шүүгдэгч О.Х.г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Х. үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн .... дотор болон эдгээр сумдын хооронд зорчихоос бусад газар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч О.Х. мэдэгдэх нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Х. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч ... овогт О.Х. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х. 01 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн .сум, . сум дотор болон эдгээр сумдын хооронд зорчихоос бусад газар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч О.Х. мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

  6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  9.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ