Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00575

 

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С овогт Ж.С /РД:НА00000000/, Боржигон овогт СаБ овогт С.С /РД:ЧД00000000 нарын гэрлэлтийг цуцалсугай.  

 2. Зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

   3.  Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Ж /РД:УП00000000/, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Т /РД:УП00000000/ нарыг эцэг Б.Снийн  асрамжид үлдээсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Ж /РД:УП00000000/, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Т /РД:УП00000000/ нарт тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчЖ.Г татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сөөс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                                         ШҮҮГЧ                           Ц.ОЮУНБИЛЭГ

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 
  2. 

            3.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ