Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

 

 

   

 

 

 

 

 

 

   2024          01             31                                           2024/ШЦТ/105

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго   

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох эрүүгийн 2310012492148 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, *******, ******* 481 тоотод оршин суух, урьд

-2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн шүүхийн 122 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 147.2 дугаар зүйлд зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, ******* овогт ******* ******* /*******/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 7 дугаар гудамж, 311 тоот хашааны гадна ийг машины гупер өшиглөсөн гэх шалтгааны улмаас толгойн тус газар нь цохих, хавсарч унагах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие таксинд явдаг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр клубд байх найз гийнд ганцаараа 22 цагийн үед очиход нь эхнэрийн хамт байсан бөгөөд бид хоёр 0,75 литрийн экс нэртэй архи хувааж уусан. Удалгүй миний эхнэр , ээж гийн хамт ирээд намайг дагуулаад харихаар гарсан. гийн гэрийн ойролцоо байх замаас такси бариад гэрийн үүдэнд иртэл таксины ******* их мөнгө нэхэхээрнь миний уур хүрээд “арай их мөнгө гарч байгаа юм бишүү” гэж хэлээд тухайн хүний автомашины гүпер луу хөлөөрөө өшиглөтөл тухайн автомашины ******* нь бууж ирээд намайг хавсраад унагаасан, унахдаа би зүүн гуяараа чулуун дээр унасан, намайг унаад тухайн таксины ******* миний дээрээс толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би босож ирээд тухайн *******ийн нүүр лүү гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би тухайн өдөр таксины *******оос өөр хэн нэгэнтэй хэрэглдэж муудалцаж зодолдсон зүйл байхгүй бөгөөд миний баруун гуянд учирсан гэмтлийг таксины ******* учруулсан... Надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

                 3. Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр хүү Рэнчиндож болон бэрийн хамт клубын ойролцоогоос такси бариад явсан. Тэгээд дүүргийн 4 дүгээр хороо, 7-311 тоот хаягт дээр ирсэн. Би таксины мөнгө өгөх  гэтэл бэлэн мөнгө байгаагүй. Тийм учраас АТМ орж мөнгө авч өгөхөөр тохиролцоод байж байтал манай хүү таксины *******ийн машиныг өшиглөсөн. Таксины ******* буугаад манай хүүхдийг хавсраад унагаасан... толгойн тус газар нь 2 удаа цохисон... Тухайн өдөр хүү Рэнчиндорж нь өөр хүнтэй муудалцаж, зодолдсон зүйл байхгүй... Би тухайн өдөр хүүгээ найзынх нь гэрээс очиж авахад ямар нэгэн гэмтэл байгаагүй, найзтайгаа хэрэлдсэн л гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 80 дахь тал)

                 4. Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн өдөр замын хажуу талаас такси бариад дүүргийн 4 дүгээр хороо, 7-311 тоотод байх гэр лүүгээ явсан. Таксины төлбөр өндөр гарсан байсан тул нөхөр Рэнчиндорж тухайн таксины *******ийн машины хойд гуперыг нэг удаа өшиглөсөн. Таксины ******* бууж ирээд манай нөхрийг хавсарч унагаагаад гараараа толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон...Манай нөхөр ойрын хугацаанд хэн нэгэнтэй зодолдсон зүйлгүй.. Таксины ******* манай нөхрийг хавсарч унагаахад чулуутай хайрган дээр биеийн хажуу хэсгээр унасан. Аль талаараа унасныг мэдэхгүй байна. Босож ирээд бага зэрэг доголоод яваад байсан...” /хавтаст хэргийн 22 дахь тал/

                 5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 4027 дугаартай:

“-Д.Ренчиндоржийн биед зүүн гуянд хатгагдсан шарх, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 -Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хатгах, мохоо зүйлийн олон удаагийн үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

            -Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дахь тал), *******ийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 85  дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

                       Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “машины гупер өшиглөлөө” гэх шалтгаанаар хохирогч ийг хавсран унагааж, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж,  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.

  Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч Ж.******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчтой маргаж түүнийг алгадаж, түлхэж унаган өшиглөж, нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч О., Г., хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 4027 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

  1. Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Надад гомдол санал, байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /...38 настай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бат-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.*******д сануулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

   Шүүгдэгч Ж.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч ******* овогт ******* Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******д оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

            4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.*******д сануулсугай.       

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.   

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТБОЛОР