Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2021/00050

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 , 118  дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Д.Ц-с сар бүр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшний хэмжээгээр 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Ц.Н-н /РД:ТА000000/-д хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

  2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй болохыг нэхэмжлэгч З.М-д мэдэгдсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Ц-с 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, хариуцагчаас 54,770 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА