Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2021/00936

2021 оны 04 сарын 15 өдөр                          Дугаар 183/ШШ2021/00936                   Улаанбаатар хот   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд онлайнаар хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:

2.842.032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С хариуцагч Б.*****, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** сервис ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний ‘’EVapor 3000 I’’ төхөөрөмжийг худалдан борлуулдаг билээ. Иргэн Э.***** нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Э.***** нь 6,500,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 400,000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 15 сарын туршид 406,6000 төгрөгийг сар бүрийн 15-нд төлж дуусгах нөхцөлтэйгөөр тохиролцон гэрээ байгуулсан. Э.***** нь нийт 4,028,667 төгрөгийг төлсөн. Харин 2020 оны 10 дугаар сараас эхлэн төлбөрийг огт төлөөгүй. Үлдэгдэл 2,471,333 төгрөгийг гэрээнд заасны дагуу үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож 5 сар буюу 150 хоног өнгөрсөн байгаа юм. Алданги нь 370,699 төгрөг болж, нийт 2842,032 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай авсан төхөөрөмж хэт өндөр үнэтэй. Ашиглахад хэт маш хэцүү. Хэрэглэх боломжгүй. Ашиглахгүй байгаа зүйлийнхээ төлөө 6,000,000 төгрөг төлөх нь тохиромжгүй байна. Мөн би өвчтэй байсан тул уг төлбөрийг төлөх хүндрэлтэй байна. Төхөөрөмжийг ашиглаагүй шинээрээ байгаа тул буцаан өгөх хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“***** сервис” ХХК нь Б.*****т холбогдуулан гэрээний үүрэгт 2.471.333 төгрөг, алданги 370.699 төгрөг, нийт 2.842.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч тоног төхөөрөмж ашиглахад хэцүү тул буцаан өгөх хүсэлтэй байна гэж маргаж байна.

Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Evapor 3000i ахуйн цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг 6.500.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохирчээ. /хх-ийн 5-7 дугаар тал/

Хариуцагч тоног төхөөрөмжийг авч ашиглаад 1 жил гаран болсон, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т “гэрээ байгуулснаас хойш 3 хоног өнгөрсөн тохиолдолд Evapor 3000i нарийн бүтэцтэй ахуйн цэвэрлэгээний төхөөрөмж учраас буцаалт хийх боломжгүй” гэжээ.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийн үнийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Б.***** ***** сервис ХХК-иас зээлээр худалдан авсан барааны үнэд 4.028.667 төгрөг төлсөн талаар зохигч маргаангүй, үлдэгдэл төлбөр 2.471.333 төгрөг төлөөгүй бөгөөд хариуцагч уг мөнгийг төлөх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчээс гэрээний үүрэг 2.471.333 төгрөг, алданги 370.699 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Б.*****аас зээлээр худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэд 2.471.333 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын хэмжээнд ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын алданги 370.699 төгрөгөөс 185.349 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч Б.*****аас гэрээний үүрэгт 2.471.333 төгрөг, алданги 185.349 төгрөг, нийт 2.656.683 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***** сервис ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Б.*****аас 2.656.683 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***** сервис ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, 185.349 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*****аас 57.456 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***** сервис ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.СОЛОНГО

2021 оны 04 сарын 15 өдөр                          Дугаар 183/ШШ2021/00936                   Улаанбаатар хот   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд онлайнаар хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 34-6 тоот хаягт байрлах, “***** сервис” ХХК /РД:5475643/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан Голден Вилл хотхон, 201б-17 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Эрдэнийн ***** /РД:ЧН85081561/-т  холбогдох,

2.842.032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*****, хариуцагч Б.*****, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

Нэхэмжлэгч: ** дүүрэг, ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 тоот хаягт байрлах, “Э” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ** дүүрэг, ** дугаар хороо,  Г хотхон, 00 тоотод оршин суух, Боржигон овогт Б.О-д  холбогдох,

2.842.032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С , хариуцагч Б.О , нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э  ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний ‘’EVapor 3000 I’’ төхөөрөмжийг худалдан борлуулдаг билээ. Иргэн Э.О  нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Э.О  нь 6,500,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 400,000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 15 сарын туршид 406,6000 төгрөгийг сар бүрийн 15-нд төлж дуусгах нөхцөлтэйгөөр тохиролцон гэрээ байгуулсан. Э.О  нь нийт 4,028,667 төгрөгийг төлсөн. Харин 2020 оны 10 дугаар сараас эхлэн төлбөрийг огт төлөөгүй. Үлдэгдэл 2,471,333 төгрөгийг гэрээнд заасны дагуу үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож 5 сар буюу 150 хоног өнгөрсөн байгаа юм. Алданги нь 370,699 төгрөг болж, нийт 2842,032 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай авсан төхөөрөмж хэт өндөр үнэтэй. Ашиглахад хэт маш хэцүү. Хэрэглэх боломжгүй. Ашиглахгүй байгаа зүйлийнхээ төлөө 6,000,000 төгрөг төлөх нь тохиромжгүй байна. Мөн би өвчтэй байсан тул уг төлбөрийг төлөх хүндрэлтэй байна. Төхөөрөмжийг ашиглаагүй шинээрээ байгаа тул буцаан өгөх хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Э ” ХХК нь Б.О-т холбогдуулан гэрээний үүрэгт 2.471.333 төгрөг, алданги 370.699 төгрөг, нийт 2.842.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч тоног төхөөрөмж ашиглахад хэцүү тул буцаан өгөх хүсэлтэй байна гэж маргаж байна.

Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Evapor 3000i ахуйн цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг 6.500.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохирчээ. /хх-ийн 5-7 дугаар тал/

Хариуцагч тоног төхөөрөмжийг авч ашиглаад 1 жил гаран болсон, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т “гэрээ байгуулснаас хойш 3 хоног өнгөрсөн тохиолдолд Evapor 3000i нарийн бүтэцтэй ахуйн цэвэрлэгээний төхөөрөмж учраас буцаалт хийх боломжгүй” гэжээ.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийн үнийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Б.О  Э  ХХК-иас зээлээр худалдан авсан барааны үнэд 4.028.667 төгрөг төлсөн талаар зохигч маргаангүй, үлдэгдэл төлбөр 2.471.333 төгрөг төлөөгүй бөгөөд хариуцагч уг мөнгийг төлөх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчээс гэрээний үүрэг 2.471.333 төгрөг, алданги 370.699 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Б.О-с зээлээр худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэд 2.471.333 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

Монгол Улсын хэмжээнд ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын алданги 370.699 төгрөгөөс 185.349 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч Б.О-с гэрээний үүрэгт 2.471.333 төгрөг, алданги 185.349 төгрөг, нийт 2.656.683 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хариуцагч Б.О-с 2.656.683 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, 185.349 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-с 57.456 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э  ХХК-нд олгосугай.