Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ..., ...нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ануужингаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ..., ... овогт ... ... нарт холбогдох эрүүгийн 2417000330042 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ...оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, ... .. боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., .... хамт ... аймгийн ...сумын ... дугаар баг, ....тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... овогт ... ... /РД:..../,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ....оны ... дүгээр сарын ...-ны өдөр ....аймгийн ...суманд төрсөн, ... настай,..., .... боловсролтой, ... мэргэжилтэй, ....., ам бүл ..., х.... хамт .. аймгийн ... сумын ...дугаар баг, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ... овогт ... ... /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”, яллагдагч ...нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ... нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Г... архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г....тай үл ялиг шалтгааны улмаас маргалдаж үсдэж, цохиж зодсоны улмаас түүний бие махбодид тархи доргилт, зүүн чамархайн хуйханд, духанд, зүүн нүдний дээд зовхинд, зүүн бугалганд, зүүн шуунд, зүүн гарын 4-р хуруунд, баруун шилбэнд цус хуралт, баруун бугалганд, толгойн хуйханд тархмал зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г....д үсдүүлж зодуулсандаа бухимдан ... хашаанд байсан Г....гийн эзэмшлийн ...улсын дугаартай Приус-20 загварын тээврийн хэрэгслийн 2 толь, жолоочийн эсрэг талын урд зорчигчийн хаалганы дотор хэсгийг санаатайгаар өшиглөн тээврийн хэрэгслийн эд ангийн гэмтээж 336 000 мянган төгрөгийн хохирогч учруулсан,

Шүүгдэгч ...нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Г... байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...тай үл ялиг шалтгааны улмаас маргалдаж үсдэж зодсоны улмаас түүний бие махбодид зүүн шуунд урагдсан шарх, зүүн шуунд, зүүн тохойнд, зүүн гуянд цус хуралт, толгойн зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсгээр үс зулгаагдсан гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч ..., ...нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 94-95, 106-107 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 3 хуудас/

3. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ... найз ... хамт байж байтал ... найз ... гэх эмэгтэйтэй хамт орж ирээд танай байшинд тавилга хурааж болох уу гэхээр нь би нөхөр ... асуухад зөвшөөрсөн. ... найзтайгаа манай байшинд 270 ширхэг 00-н цаас хураасан. ... гарч яваад машинаасаа 8 лааз пиво авч ирээд бид нар хувааж уусан. Орой 17 цагт ..., ... бид гурав ...гийн машинтай гараад Баясал цэцэрлэгээс хүүхдүүдээ аваад замаараа ... дэлгүүрээс 8 лааз пиво аваад манайд ирээд бид нар пиво үргэлжлүүлэн уусан. Орой 21 цагийн үед би нэлээд согтоод танай хамаатнууд намайг дээрэлхдэг гээд ...д нөхрийгөө хэлэхэд намайг хамт 00 орчхоод ирье гээд гэрээс гарсан. Тэгээд хашаан дотор 00-ын хажууд ирээд чи дандаа нөхрөө манай хамаатан гэж ярилаа, тэр чинь миний хамаатан биш, надад хамаатан байхгүй гэж уурлаад намайг үсдээд авахаар нь би хамаатан юм чинь танай хамаатан гэхгүй өөр юу гэх юм бэ гэтэл миний үснээс чирээд 2 гар, толгой, нүүр хэсэг рүү цохиод байсан. Намайг үсдээд зодоод байхаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан өөр зодож цохисон асуудал байхгүй. ... бид хоёрыг салгасан. ... чи эд хөрөнгөндөө хайртай гэлүү гээд миний ...улсын дугаартай машины 2 талын толь цохиод эвдэлсэн бас жолоочийн эсрэг талын урд хаалгыг нээгээд хаалганы дотор хавтас өшиглөөд хагалчихсан. Миний толгой хөндүүрлэж, дух, хацар, бугуй, зүүн нүдэнд, баруун шилбэнд цус хуралт үүссэн байсан. Уг гэмтлүүдийг ... үүсгэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

4. Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “... ...гийн гэрт очоод эзэнгүй байшинд нь 00 цаас хураагаад дэлгүүрээс авсан байсан 6 лааз пивыг ..., ... бид нар уугаад юм ярьж суусан. Орой хүүхэд цэцэрлэгээс авах цаг боллоо гээд тэд нар цэцэрлэг явсан. Тэд нар ирэхдээ 8 лааз пиво авч ирснийг бид 4 уугаад байж байтал ... найз руугаа яриад дахиад 8 лааз пиво авч ирүүлсэн. Бид нар уугаад байж байтал ... надад хандаад нөхрийгөө танай хамаатан чинь ийм тийм гээд муулаад яриад байхаар нь би та нарын амьдрал надад ямар хамаатай юм, битгий танай хамаатан гэж яриад бай гэсэн. ... над руу дайраад уурлаад байхаар нь би гэрээс нойл орох санаатай гартал ... миний араас гарч ирээд шууд миний үснээс зулгаахаар нь би яагаад үснээс зулгааж байгаа юм бэ гэхэд танай хамаатан чинь гэх яриагаа яриад миний үснээс тавихгүй байсан. Би зөрүүлээд ...гийн үснээс зулгаахад ... гарч ирээд салгах гэж оролдсон. Би ...гийн үснээс тавьсан боловч тэр тавихгүй байхаар нь ...гийн хажуугаар ороод ...гийн үснээс татаж газар унагаагаад нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохитол миний үснээс тавиад бид 2 салсан. Тэр үед ... ...г аваад гэр лүү нь оруулахад миний зүүн гарын шуу хэсгээс цус гараад тогтохгүй байсан. ... намайг үсдээд зууралдаж байхдаа зүүн гарын шуунаас базаад хумслаад байсан. Би гараас цус гарч байсан болохоор уур хүрээд шарандаа ...гийн машины 2 талын толь болон жолоочийн эсрэг талын дотор талын хаалгыг өшиглөөд эвдэлсэн. Миний зүүн шуу хэсэгт язарч урагдсан, зүүн гуя хөхөрсөн, духны зүүн хэсгээр үс зулгарч унасан гэмтэл учирсан. Эдгээр гэмтлүүдийг ...тай үсдэлцэх үед үүссэн. Би эмнэлэгт үзүүлж үйлчилгээ аваагүй. Надад гомдол санал байхгүй“ гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

5. Гэрч Д.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Лүнгийн 115 тоотод ...гийн гэрт ирээд байшинд нь 00 цаасаа хураагаад 50 000 төгрөг өгөөд ирэхдээ авч ирсэн 6 лааз пиво аваад ...гийн гэрт орсон. Цэцэрлэгээс хүүхэд авах байсан болохоор би уугаагүй байж байгаад ..., ... хоёртой хамт цэцэрлэгээс хүүхдүүдийн аваад буцахдаа 8 лааз пиво авч ирсэн. Бид нар уугаад сууж байгаад дуусах алдад нь найз руугаа яриад дахиад 10 лааз пиво авч ирүүлсэн. ... манай найз ... руу хандаад танай хамаатнаас салах гэж байгаа гээд дайрах маягтай яриад байсан. Орой 22 цагийн үед тэр 2 маргаж байгаад ... гараад явсны араас ... гарсан. Гадаа ..., ... 2 муудаад байгаа бололтой хашхиралдаад яриад байсан. Нөгөө танай хамаатан гэх яриагаа яриад байсан. ... тэр хоёрыг салгаад ...г дагуулаад орж ирсэн. ...ын шуунаас цус гарч байсан. Мөн дух хэсгийн үс нь халзарсан байсан. Би ..., ... хоёрыг хоорондоо зодолдохыг хараагүй“ гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

6. Гэрч Б.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал манай найз ... гэрээс ирж намайг аваад ...гийн гэрт очсон. Удалгүй ...гийн хамаатан гээд хүн эзэнгүй байшинд нь юм хураана гээд 00 цаас хурааж дуусаад гэрт нь тортой лаазтай пиво барьж орж ирсэн. Би ..., ... хоёртой танилцсан. Цэцэрлэгээс хүүхэд авах цаг болоод ..., ... нартай хамт цэцэрлэг орж хүүхдүүдээ аваад Дэнжийн Андууд дэлгүүрээс 8 лааз пиво аваад ...гийн гэрт очиж уусан. ... ахиад 10 пиво гаднаас оруулж ирсэн. ..., ..., ... нар нэлээд согтсон байсан. ..., ... 2 гэртээ юм ярьж байгаад 00 орно гээд гэрээс 21 цагийн өнгөрч байхад гараад удалгүй чарлалдаад байхаар нь гартал ..., ...г дараад доороо хийсэн үснээс нь зулгаагаад 1 гараараа нүүр хэсэгт цохиж байсан. Би очиж салгаад ...г татаж авахад ... ахин ... руу дайраад үсдээд унагаахаар нь би ...г авч гэр лүү нь оруулсан. Наадах чинь эд хөрөнгөндөө хайртай байлгүй гээд ...гийн машины 2 толийг цохиж санжуулаад, жолоочийн хаалгыг нь нээгээд дотор хавтас руу нь өшиглөөд хагалсан. Би арай гэж ...ыг болиулаад ...гийн гэрт оруулахад дахиад ... руу дайраад газарт унагаасан. Би ямар асуудлаас болж маргалдсан талаар мэдэхгүй. ...гийн нүүр, дух, нүд хэсгээрээ хөхөрсөн байсан. Харин ...ын биед ил харагдах шарх харагдаагүй“ гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

7. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 82 дугаартай дүгнэлтэнд: “Г....гийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд, духанд, зүүн нүдний дээд зовхинд, зүүн бугалганд, зүүн шуунд, зүүн гарын 4-р хуруунд, баруун шилбэнд цус хуралт, баруун бугалганд, толгойд хуйханд тархмал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” 

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 36-37 хуудас/

8. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай дүгнэлтэнд: “...ын биед зүүн шуунд урагдсан шарх, зүүн шуунд, зүүн тохойнд, зүүн гуянд цус хуралт, толгойд зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсгээр үс зулгаагдсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” 

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 41-42 хуудас/

9. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 963 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /х.х-ийн 46-47 хуудас/

            10. Согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 4-6, 62-64 хуудас/,

11. Хохирогч Г....гийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан зардлын баримт, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулсан зардлыг ... төлсөн баримт, Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлсөн баримт /х.х-ийн 78, 79, 81 хуудас/

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 55, 61 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч ... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч ...нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч ..., ...нарын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тэдгээрийн үйлдэлд тохирсон, шүүгдэгч ..., ...нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ..., ...нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдэж Г....гийн эд хөрөнгөд учруулсан 310 000 төгрөгийг хохирлыг, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулсан зардалд 68 250 зэргийг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан банкны баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ...ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй, шүүгдэгч ...нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ... нь хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ...ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г....гийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ялууд нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нар дээр дурдсан хэмжээний торгох ял оногдуулж, тус бүрт 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ..., ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч ... овогт ... ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 1 050 /нэг мянга тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 050 000 /нэг сая тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..., ...нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

5. Шүүгдэгч ..., ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..., ...урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА