Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 150/ШШ2021/00053

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт  зааснаар Боржигон овогт  Д-н Н-р  Х-д овогт С-н Н-г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар  0000 оны 00-р сарын 00-ны өдөр  төрсөн хүү Боржигон овогт Н-н О-г эх С.Н- асрамжид  үлдээж, эцэг Д.-с Н.О-г 18 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин хэмжээгээр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.  

3.Гэрлэгсэд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч С.Н-г нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Н-с хүү Н.О-т нэг жилийн хугацаанд төлөх тэтгэмжээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 54.770 төрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт  зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг  эх С.Н-г, эцэг Д.Н-р нарт харилцан тэнцүү   хүлээлгэхээр  тогтоосугай .

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг Д.Н-р, эх С.-г нарын  хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Номгон 3 дугаар багийн Засаг дарга болон Сайхан сумын хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага  хяналт тавихыг мэдэгдсүгэй.

            8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад , Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг дарга, Номгон 3 дугаар багийн Засаг дарга болон Сайхан сумын хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт  зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш  хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  нар  14 хоногийн дотор Д.Н-р, С.Н-г нар өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА