Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/60

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                    

улсын яллагч Б.Жамъяндорж,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000014  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ХХК-д инженер, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг “” гэх газар оршин суух, одоогоор ******* тоотод оршин сууж байгаа, урьд өмнө ял шийтгэлгүй, *******,

*******.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* тоот хашаан гадна ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би найзуудтайгаа найзынхаа төрсөн өдрийн тэмдэглэж байсан юм. караокегоос гарч ирсэн. Бид гэр гэр рүүгээ явах гэж байхад араас дуудаад томроод байсан. Гэтэл манай найз хавираад унагаачихсан юм. Би тэр үед нэг цохичихсон юм, өөр зүйл болоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...гэв.

 

Эрүүгийн 2430000000014 дугаартай хэргээс:    

 

- Яллагдагч *******ын: 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай найз төрсөн өдөр болж , бид эхнэрийнхээ хамт караокед оройны 19 цагийн үед очоод “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн 3 пиво аваад ууцгаасан. Удалгүй , , түүний эхнэр нар ирцгээсэн. Хажуу талын өрөөнд ,, гурав 0.75 литрийн архи тавьчихсан ууж байсан. Хүмүүс маргалдаж муудаж байгаа чимээ гарахаар нь манай өрөөнд байсан эрчүүд өрөөнөөс гарахад , , , нарын хүмүүс маргалдаж байсан. Сумын цагдаа нар орж ирээд бид нарыг хооронд нь маргалдаж муудуулахгүй гээд тараасан. Галбадрах эхнэрийнхээ хамт манайд очиж хонохоор манайх руу явж байхад , хоёр ын хашаанаас гарч ирээд “та хэд хүрээд ир” гэхээр нь бид 4 бөөндөө очсон. Тэгэхэд нь Галбадрах руу томроод байхад нь Галбадрах, ийг хавирч унагаасан газар унахдаа ард дагз хэсгээрээ унасан. Эрдэнэ- Намар, татаад цааш нь аваад явсны дараа газраас босох гэж байхдаа над руу томроод “та нарыг ална “гэхээр нь уур хүрээд гараараа нүүр рүү цохиход хамраас нь цус гарсан. Эхнэр “чи зүгээр босож байгаа хүнийг цохидог нь яаж байгаа юм бэ” гээд намайг түлхээд цааш болгосон. Сумын цагдаа нар эргүүлтэй явж байгаад бид нартай тааралдаж бид хоёрыг цагдаа руу аваад явсан. Сумын цагдаагийн хэсэг дээр очоод хэсгийн төлөөлөгчид үнэнээ хэлсэн. Би цагдаагаас гэртээ ирээд удаагүй байхад , хоёр орж ирсэн.  ээс уучлалт гуйгаад гар барих гэсэн чинь гар барихгүй байсан. Тухайн үед нэлээн согтуу байсан учраас хэлсэн үгнүүдийг нь бүгдийг тэсэж сонссон. Над руу улам агсраад “чи намайг газар унасан хойно цохиод хамраас цус гаргасан, чи яасан их мөнгөтэй болчихсон юм бэ, мөнгөтэй хүмүүс хүн зоддог биз дээ” гэх мэтээр намайг өдөж хоргоогоод байсан. Тэгэхээр эд чи нэлээн согтуу байна гэр рүүгээ яваад унтаж амар гэхэд манайхаас гараад явсны дараа над руу улам агсраад байхаар нь уур хүрээд тэсэхгүй хамар руу 2 удаа, нүүр рүү нэг удаа цохиход зүүн нүд нь хөхөрч хавдсан, хамраас нь цус гарсан.Би ийн биед учирсан гэмтлүүдийг бүгдийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.../хх-ийн 47-49-р хуудас/,

 

-  Хохирогч Б.ийн: Би хамт явж байсан уурхайд ажилладаг танихгүй залуутай маргаж байгаад, уг залуу намайг хавирч унагаасан юм. Гэтэл миний хамар руу өшиглөчихсөн юм. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг авч явсан юм. Хэд хоногийн дараа хамар өвдөөд, битүүрээд амьсгаа авч болохгүй болохоор нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж эход харуулаад эмчид үзүүлэхэд хамар чинь хугарсан байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...Бид нарт муудах шалтгаан байхгүй. Архи ууснаас болж муудсан юм. Ширбазар юунаас болж намайг зодсон эсэхийг мэдэхгүй байна. Миний бодлоор найзыгаа өмөөрөөд зодсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

- Гэрч : Бид нарыг гэр лүүгээ орох гэж байтал араас гэх зүс таних залуу ирээд дайраад байхаар нь би хавирч унагаахдаа дээрээс дараад унасан юм. Тэгтэл нэг нь намайг араас цамцны захаас татаж босгосон юм. Гэтэл хажуугаар орж ирээд гэх залууг цохичихсон. Би ийг өшиглөсөн эсэх болон гараараа цохисныг бол хараагүй. Удалгүй цагдаа нар ирээд салгаад аваад явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

- Гэрч: 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нөхрийн найз төрсөн өдөр болсон. , түүний эхнэр, нөхөр ******* бид дөрөв оройны 19 цаг өнгөрч байхад “” караокед ороод Сэрүүн нэртэй 25 литрийн 3 том пиво аваад дуулцгаасан. Удалгүй , , нарын хүмүүс ирцгээсэн Манай хажуу талын өрөөнд , гэх хүмүүс Экс нэртэй 0.75 литрийн архи ууж байсан. гэх өрөөнөөс гараад явсны дараа хүмүүс хоорондоо муудаад байхаар нь бид өрөөнөөсөө гарцгаасан. нь тухайн үед тай юунаас болоод маргалдаж муудсаныг нь мэдээгүй. Караокеноос гарч байхад сумын цагдаа нар ирээд бид нарыг тараасан. Галбадрах, эхнэртэйгээ манайд хонохоор караокены гаднаас алхаад явж байхад хашаан дотроосоо “сдануудыг ална шүү” гэхэд тухайн айлын хашаанаас , хоёр гарч ирсэн. Тэгэхэд Галбадрах, ийг хавирч унагаахад аваад цааш аваад явсан, газраас босох гэж байхад нөхөр гараараа нүүр рүү цохих шиг болсон. Би гараараа нүүр рүү нь цохиж хамраас нь цус гаргачихлаа гэж харсан. Би нөхрийг “чи яаж байгаа юм бэ” гээд загнаад удаагүй байхад цагдаа нар ирээд зодоонд хамааралтай хүмүүсийг аваад явсан. Нөхөр цагдаа руу яваад 30-40 минутын дараа гэртээ ирэхэд удалгүй , хоёр эв зүйгээ ольё гээд орж ирсэн. нь ийг бодвол согтолтын хэмжээ арай бага байсан бөгөөд манайд орж ирээд удаагүй байхдаа Галбадрахын гэр рүү явлаа гээд гэрээс гараад явсан. , нөхөр хоёр юунаас болоод маргалдаж муудсан гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нөхөр миний хажууд 3 удаа нүүр, хамар руу цохисон. Мөн манайд орж ирэхдээ хамраас цус гарчихсан, хамрынхан гол хэсэгт шалбарсан, хамар нь бага зэргийн аль тийш гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан нэг тийшээ мурий харагдаж байсан. Манай нөхөр тухайн үед бараг л эрүүл шахуу байж байгаад ийг зодсон нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

 

- Гэрч : 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө "" караокены урд талын гудамжинд үл таних залуутай маргалдаад уг залуу ийг тонгороод унагаачихсан юм. Би тэр залууг араас нь татаж босгоход, хажууд байсан Ширбазар гэх залуу ийн нүүрэн тус газар өшиглөж гэмтээсэн. Бид нар салгаад маргалдаж байтал цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэсэг рүү авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

 

- Гэрч : Би 2023 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед манай хүү Б. “цагдаад баригдчихаад байна, ирээд аваач” гэж залгасан. Би цагдаагийн хэсэгт ирээд хүүгээ аваад гэр лүүгээ явсан юм. Цагдаа надад хэлэхдээ хүнтэй муудаж маргалдан ноцолдсон гэж байсан. Манай хүүгийн гар нь цус болсон байдалтай байсан. Маргааш өглөө босоод хүүгээ харахад, хамар нь хавдаж, нүд нь улайчихсан байсан. Хэд хоног үзүүлэхгүй гэртээ байж байтал, шөнөдөө хамар нь битүүрээд амьсгаа авч чадахгүй болохоор нь нэгдсэн эмнэлэгт очиж хамраа дурандуул гээд Сүхбаатар аймгийн төв рүү явуулж үзүүлэхэд хамар нь хугарсан байна, хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн юм. Надад бол тухайн орой юу болсон талаар хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №33 дугаартай “...1. Б.ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлаагаа /хх-ийн 53-57-р хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоот хашааны гадна болон гэртээ хохирогч ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар хөлөөр өшиглөж эрүүл мэндэд “хамар ясны хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн найз төрсөн өдрийг нь тэмдэглэхээр болоод , бид хоёр эхнэрийнхээ хамт караокед оройны 19 цагийн үед очоод “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн 3 пиво аваад ууцгаасан. Удалгүй , түүний эхнэр нарын хүмүүс ирцгээсэн. Хажуу талын өрөөнд ,, гурав 0.75 литрийн архи тавьчихсан ууж байсан. г гараад явсны дараа хүмүүс маргалдаж муудаж байгаа чимээ гарахаар нь өрөөнд байсан эрчүүд гарахад , , , нарын хүмүүс маргалдаж байсан. , хоёр ын хашаанаас гарч ирээд “та хэд хүрээд ир” гэхээр нь бид 4 очсон. нь Галбадрах руу томроод байхад нь Галбадрах хавирч унагаахад газар унахдаа ард дагз хэсгээрээ унасан. Тэгэхэд Эрдэнэ- Намар, татаад цааш нь аваад явсны дараа газраас босох гэж байхдаа над руу томроод “та нарыг ална” гэхээр нь уур хүрээд гараараа нүүр рүү цохиход хамар руу цохиж хамраас нь цус гарсан. Би цагдаагаас гэртээ ирээд байхад , хоёр орж ирсэн. Би ээс уучлалт гуйгаад гар барих гэсэн чинь гар барихгүй байсан. Тухайн үед нэлээн согтуу байсан учраас хэлсэн үгнүүдийг нь бүгдийг тэсэж сонссон. Над руу улам агсраад намайг өдөж хоргоогоод, агсраад байхаар нь уур хүрээд тэсэхгүй хамар руу 2 удаа, нүүр рүү нэг удаа цохиход зүүн нүд нь хөхөрч хавдсан, хамраас нь цус гарсан.Би ийн биед учирсан гэмтлүүдийг бүгдийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх,

хохирогч Б.ийн “...Би хамт явж байсан уурхайд ажилладаг танихгүй залуутай маргаж байхад уг залуу намайг хавирч унагаасан. Гэтэл миний хамар руу өшиглөчихсөн юм. Хэд хоногийн дараа хамар өвдөөд, битүүрээд амьсгаа авч болохгүй болохоор нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар чинь хугарсан байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Архи ууснаас болж муудсан юм. Ширбазар юунаас болж намайг зодсон эсэхийг мэдэхгүй байна. Миний бодлоор найзыгаа өмөөрөөд зодсон байх гэж бодож байна” гэх,

гэрч “...бид нарыг гэр лүүгээ орох гэж байхад гэх зүс таних залуу ирээд дайраад байхаар нь би хавирч унагаахдаа дээрээс дараад унасан юм. Тэгтэл нэг нь намайг араас цамцны захаас татаж босгосон юм. Гэтэл хажуугаар орж ирээд, гэх залууг цохичихсон юм. Би ийг өшиглөсөн эсэх болон гараараа цохисныг бол хараагүй” гэх,

гэрч өгсөн “..., түүний эхнэр, манай нөхөр ******* бид дөрөв “” караокед ороод Сэрүүн нэртэй 25 литрийн 3 том пиво аваад дуулцгаасан. Удалгүй , , нарын хүмүүс ирцгээсэн. Хажуу өрөөнд , гэх хүмүүс Экс нэртэй 0.75 литрийн архи ууж байсан. гэх залуу өрөөнөөс гараад явсны дараа хүмүүс хоорондоо муудаад байхаар нь бид нар өрөөнөөсөө гарцгаасан. нь тай юунаас болоод маргалдаж муудсаныг нь мэдээгүй. Галбадрах, эхнэртэйгээ манайд хонохоор караокены явж байхад , хоёр гарч ирсэн. Галбадрах нь  ийг хавирч унагаахад аваад цааш аваад явсан. газраас босох гэж байхад манай нөхөр гараараа нүүр рүү цохих шиг болсон, би гараараа нүүр рүү нь цохиж хамраас нь цус гаргачихлаа гэж харсан. Нөхөр цагдаа руу яваад 30-40 минутын дараа гэртээ ирэхэд , хоёр эв зүйгээ ольё гээд орж ирсэн. , нөхөр хоёр юунаас болоод маргалдаж муудсан гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нөхөр миний хажууд 3 удаа нүүр, хамар руу цохисон. Мөн манайд орж ирэхдээ хамраас цус гарчихсан, хамрынхан гол хэсэгт шалбарсан хамар нь бага зэргийн аль тийш гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан нэг тийшээ мурий харагдаж байсан. Манай нөхөр тухайн үед бараг л эрүүл шахуу байж байгаад ийг зодсон нь үнэн...” гэх,

гэрч “..."" караокены урд талын гудамжинд үл таних залуутай маргалдаад уг залуу ийг тонгороод унагаачихсан юм. Би тэр залууг араас нь татаж босгоход, хажууд байсан Ширбазар гэх залуу ийн нүүрэн тус газар өшиглөж гэмтээсэн ” гэх,

гэрч “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-нд шөнө 00 цагийн үед манай хүү Б. цагдаад баригдчихаад байна, ирээд аваач гэж залгасан. Цагдаа надад хэлэхдээ хүнтэй муудаж маргалдан ноцолдсон гэж байсан. Манай хүүгийн гар нь цус болсон байдалтай байсан юм. Өглөө босоод хүүгээ харахад хамар нь хавдаж, нүд нь улайчихсан байсан. Хэд хоног үзүүлэхгүй гэртээ байж байтал, шөнөдөө хамар нь битүүрээд амьсгаа авч чадахгүй болоод аймгийн төв явж үзүүлэхэд хамар нь хугарсан байна, хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн юм ” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн дугаартай “...1. Б.ийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүх хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн болно.

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Б.эд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 33 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Б.ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой,  шалтгаалсан байна.

 

Шүүгдэгч *******ын хувьд тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг өшиглөснөөр эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтуурсан үедээ үүссэн таарамжгүй харилцаанаас улбаалан хохирогч Б.ийн нүүрэнд өшиглөж зодон биед нь хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Энэ хэргийн хувьд хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг нүүрэнд өшиглөж зодсон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг үйлдлийн улмаас хохирогч Б.ийн биед “хамар ясны хугарал” бүхий  гэмтэл учирсан байна.

 

4. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь хохирогч *******  таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, түүний нүүрэн тус газарт өшиглөж, цохин эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал гэмтэл”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон  улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх  дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

            Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Харин хохирогч Б. гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй, эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл цаашид гарах болон тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

    

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “ *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирогчоос уучлалт гуйсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай” гэх дүгнэлт гаргасныг,

шүүгдэгч *******аас “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэж маргаагүй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа ухамсарлаж, гэм буруугийн талаар маргаагүй, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь хохирогч Б.ийн согтуурсан үедээ хэл амаар доромжлон зүй бус үйлдэлтэй холбоотой,  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”. гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлсон болохыг дурдья.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан  болон цаашид гарах хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН