Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/60

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин ,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Д.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

шүүгдэгч Б.С******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбасүрэнгийн С*******д холбогдох эрүүгийн 2331002120282 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, ...ь аймгийн “...” харуул хамгаалалтын компанид харуулын ахлах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... аймгийн ... 2 дугаар баг, Шүүхийн Шинжилгээний байранд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй ... овогт Б.С. /РД: ...../,

 

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэд дурдснаар/

Яллагдагч Б.С нь 2018 оны хавар буюу 02 дугаар сард, /цагаан сарын үеэр буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд/, 2019 оны хавар буюу 02 дугаар сард /цагаан сарын үеэр буюу 2019 оны 02 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд/, 2018 онд 11 настай, 2019 онд 12 настай байхад нь ... аймгийн ... сумын .... тоотод оршин суух Ш.Т гэрт М.Н. бэлэг эрхтнийг гараараа барих, хүрэх, илэх зэрэг бэлгийн шинжтэй үйлдэл, 2018 оны хавар .... аймгийн .... тоотод иргэн Т.М гэрт өөрийн бэлэг эрхтнээ бариулах, мөн 2020 оны 06 дугаар сарын үед Сэлэнгэ аймгийн ..... байранд амьдарч байхдаа түүний хөхнөөс барих зэрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдлийг М.Н насанд хүрээгүй байхад буюу 11 настай байх үеэс эхлэн биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлэг эрхтнийг гаргаараа барих, илэх, өөрийн бэлэг эрхтнийг бариулах зэрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

            1.Гэмт хэргийн нотлогдсон байдал

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны хавар буюу 02 дугаар сард, /цагаан сарын үеэр буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд/, 2019 оны хавар буюу 02 дугаар сард /цагаан сарын үеэр буюу 2019 оны 02 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд/, ... аймгийн .. сумын .... тоотод оршин суух Ш.Т.н гэрт өөрийн дагавар охин 10 настай /2019 онд 11 настай/ М.Н бэлэг эрхтнийг 4-5 шөнө дараалан гараараа илж үрсэн, 2018 оны хавар ..... тоотод иргэн Т.М гэрт өөрийн дагавар охин 10 настай М.Н өөрийн бэлэг эрхтнээ бариулж хөдөлгөсөн, 2020 оны 06 дугаар сарын үед Сэлэнгэ аймгийн ....... байранд амьдарч байхдаа өөрийн дагавар охин 12 настай М.Н хөхнөөс барих зэргээр бага насны хохирогчийг биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О өгсөн: “...Сэлэнгэ аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар албан бичгийн дагуу даргын тушаалаар насанд хүрээгүй Н-ийн төлөөлөгчөөр томилогдож, 2 удаагийн мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцсон. Хохирогч хүүхдийн хувьд муу зан ааш авир байхгүй, хичээл сурлага сайн гэж тооцогддог, математикийн тэмцээнд оролцож амжилттай оролцож ирдэг, сургуулийн шилдэг сурагч гэсэн тодорхойлолт ирсэн, сүүлийн үед сэтгэл зүйн байдал хэцүү, тогтворгүй байгаа, ааш авир гаргаж амархан уйлж гомддог, өмнөх шигээ нээлттэй биш болсон маш их хичээлээсээ чөлөө авдаг, хичээлийн хоцрогдолтой сэтгэл зүйн байдал тогтворгүй байгаа гэсэн дүгнэлтийг О багш тодорхойлсон. Манайхаас хохирогч охинд 6 үйлчилгээг үзүүлсэн Эрүүл мэндийн сайдын 105 тоот тушаалаар тус газраас хүүхдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Сэтгэл зүйч 180 цагийн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн. Хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод магадалгаа гаргуулсан, аюулын түгшүүр шинж чанартай, ужгирсан сэтгэл зүйн шинжтэй, огт унтахгүй байх гэсэн шинж илэрсэн, сэтгэцийн гэмтэлтэй цаашид хэдэн долоо хоног сар жилээр үргэлжлэх магадлалтай гэсэн дүгнэлт гаргасан. Гэмтлийн дараах стрессийн шинж тэмдэг илэрсэн, хүчтэй ааш авиртай болсон. Болсон явдлыг санагдуулахуйц зүйлд дургүй болж өөрийнхөө амьдралд чухал дуртай зүйлийг хийх сонирхолгүй болж, уцаартай болсон гэсэн сэтгэцийн гэмтэл гарсан Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн дүгнэлт нөхөн сэргээх үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Өдөрт 1-2 цаг нийт 62 цагийн 4,960,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Одоогоор сэтгэл зүйн үйлчилгээ аваад явж байгаа. Тогтворгүй болоод эхэлдэг, ээжтэйгээ ярихдаа уур уцаартай болдог. Хохирогчийн сэтгэл зүйн байдал анхаараад үйлчилгээний төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Н 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хойд аав С******* нь хамгийн анх 2018 оны өвөл цагаан сарын дараахан хойд аав С манай дүү О болон би ... аймгийн ... суманд байх манай хойд аавын хамаатан гэх айлд очоод байж байсан юм. Тэр айл нь .... давхар байшинд амьдардаг байсан бөгөөд орой унтахдаа хүүхдүүдээ газраар ор засаад унтуулсан. Би тухайн хүүхдүүдийн хамтаар захад нь унтахаар болсон ба манай хойд аав С миний хажуугаар унтахаар болсон. Ингээд бид ороо засаад унтаж байтал манай хойд аав миний биеийн бэлхүүс, гуя хэсэгт хүрсэн. Тухайн үед би олуулаа шахцалдаад л  тэгж байна гэж бодоод тоогоогүй. Гэтэл хойд аав миний дотоож руу гараа хийж, миний бэлэг эрхтний амсар хэсгийг гараараа илж байгаад, хуруугаа миний эрхтэн рүү хийсэн. Энэ үйлдэл нь 3-4 өдөр тухайн айлд шөнө унтах үед болдог байсан. тэрний дараа манай ээж М миний хойноос ирсэн ба бид буцаад Сэлэнгэ аймаг руу явах болсон юм. Бид замаараа .... суманд манай ээжийн талийгаач өвөөгийн гэрт хоносон юм. Орой унтах үеэр манай хойд аав С дахин миний бэлэг эрхтэнд хүрч, байснаа өөрийн бэлэг эрхтнээ гаргаж ирээд, надаар бариулаад байсан. энэ үйл явдлаас өмнө билүү дараа гэдгийг нь би сайн санахгүй байна. манай бага А бага байсан бөгөөд ээж ажилдаа явах үеэр манай аав дүү А орон дээр унтуулаад бид 2 газраар унтах болсон. Гэтэл хойд аав хоёулаа хамт унтаж багтахгүй байна гэж хэлээд намайг өөрийнхөө дээр гаргаж, хэвтүүлээд “чи надаас айж байна уу” гэж асууж байсан. “Тэгээд би айж байна” гэж хэлтэл юунаас нь айсан юм гэж хэлсэн. Гэтэл утас нь дугараад аав босоод явчихсан. Би гэртээ ээж М болон манай бага дүү А нарын хамтаар амьдардаг юм. Харин том дүү Сэлэнгэ өөр газар өөрийн төрсөн аавын хамтаар амьдардаг. Манай хойд аав С бид нартай 6-7 жилийн өмнөөс хамт амьдрах болсон. Манай хойд аав миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ оруулж байсан удаа байхгүй. Харин дотоож руу гараа хийж, миний бэлэг эрхтнийг оролдож, миний бэлэг эрхтэн рүү гараа хийж байсан. би хойд аавыг дээрх үйлдлээ хийх гэхээр нь өөрөөс нь холдох гэхээр намайг тэврээд холдуулдаггүй юм. Тэгээд би болиоч гэж хэлэхээр миний үгийг тоодоггүй. Гэхдээ би хойд аав С*******гаас айгаад байдаг юм.  Надад найз хөвгүүн байгаа. Би одоог хүртэл хэнтэй ч бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би дээрх асуудлын талаар ээжийн дүү М эгчид хэлсэн. Тэгээд М эгч манай ээжид хэлсэн байсан. би өөрөө өөр хүнд хэлээгүй. Харин манай ээж М өөр хүнд хэлсэн байж магад. Тухайн үед би өөр хүн мэдчих байх гэж айгаад хүнд хэлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Н дахин 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ээж М одоогоос 7-8 жилийн өмнөөс Б.С гэх хүнтэй хамт амьдрах болсон би тэр үед 9,10 настай байсан байх тэгээд удалгүй ээж маань жирэмсэн болсон хэдэн он гэдгийн сайн санахгүй байна намайг 10 настай байхад цагаан сараар аав ээж бид гурав ... аймгийн .... суманд Б.С аавын эгч Т гэж эгчийнд очсон юм тэнд хэд хонож байтал ээж маань Сэлэнгэ буцаад явчихсан аав бид хоёр тэнд үлдээд нэлээн хэд хоносон энэ хугацаанд тэр айл байшинтай байсан том өрөө жижиг өрөө тэгээд гал тогооны өрөөтэй байсан бид нар бүгдээрээ том өрөөндөө унтчихдаг байсан орон дээр нь тэр айлын гэрийн эзэн ах эгч хоёр өөрсдөө унтдаг харин бусад гурван охин нэг ах аав бид нар газраар гудас дэвсээд унтчихдаг байсан ээж явсны дараа хэд хонож байсныг сайн санахгүй байна С аав ажилтай гээд гараад яваад байдаг байсан тэгээд нэг шөнө намайг унтаж байхад С аав миний хажууд хэвтэж байгаад баруун гараараа миний дотоож руу оруулаад миний бэлэг эрхтнийг үрээд би сэрсэн тэгээд би яахаа мэдэхгүй унтаж байгаа юм шиг байсан чинь 5-10 минут тэгж байгаад болиод унтаад өгсөн энэ явдал тэр өдрөөс хойш 4,5 шөнө болсон би бүр айгаад хар өнгийн биеийн тамирын өмдтэйгөө унтдаг болсон тэр хар өнгийн биеийн тамирын өмд уяатай болохоор сайн чангалаад уяаг нь зангидаад унтчихаар тэр уяаг нь тайлж чадахгүй тэгээд болчихсон. Үүний дараа манай дүү А төрчихсөн жоохон байсан С аав, ээж, дүү бид дөрөв Д ээжийн дүү М эгчийн очсон юм тухайн үед өвөө, ээжийн дүү М эгч, нөхөр нь, тэгээд гурван охин тэгээд манайхан байсан тэднийх монгол гэрт амьдардаг байсан юм нэг өглөө сэртэл бүгд сэрчихсэн С аав бид хоёр л үлдчихсэн байсан хажууд С аав хэвтэж байгаад хөнжил дотор гараараа миний гараас бариад өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулаад хөдөлгөөд энийг ингээд өг гэсэн би тэгэхээр нь гараа татаад авчихсан тэгээд босоод явчихсан тэгээд гараа угаахад миний гаран дээр нус, цэр шиг юм болчихсон байсан. Тэр өдрөө бид нар Сэлэнгэ рүү ирсэн.

Хэдэн он гэдгийн сайн санахгүй байна миний бэлэг эрхтнээс цагаан юм гараад байхаар нь би ээж, С аав хоёрт хэлж байсан юм тэгээд нэг зун бид нар Номтын амралтад зуссан юм тэр үед ээжийн гэдсэнд А байсан арай төрөөгүй байсан ээж төв рүү явахдаа намайг усанд ороорой гэсэн юм тэгээд би С аавд усанд орлоо гэсэн чинь С аав намайг усанд оруулна гээд усанд оруулсан тэгэхдээ намайг сандал дээр суулгаж байгаад нөгөө гараад байгаа цагаан юмыг нь харъя гээд миний бэлэг эрхтнийг хараад гараараа хүрээд байсан.

Манайх Д хоолны газрын хажууд нэг өрөө байр түрээсэлж байсан Ан төрчихсөн жоохон байсан ээж байхгүй байхад орон дээр А унтуулаад С аав хажууд нь хэвтэж байхад нь би хажууд нь жижиг матраас дээр хэвтэж байхад аав орноос бууж ирээд миний хажууд хэвтээд орон дээр хэвтэхээр дүүд чинь амьсгалахад нь хэцүү байх шиг байна гэсэн энд жижигхэн хэцүү юм байна миний дээр хэвтчих гээд намайг дээрээ хэвтүүлээд надаас айж байна уу гээд байсан би нойл орлоо гээд шууд гараад явчихсан.

Энэ жил 2023 оны хавар С аав ээлжийн амралтаа авчихаад гэртээ янз бүрийн хүн цуглуулаад архи уугаад байсан ээж С аав хоёр бараг салж байсан юм тэг өглөө би дүүгээ цэцэрлэгт нь оруулж өгчихөөд гэртээ орж иртэл С аав гэрт ганцаараа халамцуу байсан тэгээд миний хөхнөөс бариад байсан. Би сандраад шууд гүйгээд гарчихсан тэгээд гадна зогсож байгаад ороод ирсэн чинь унтчихсан байсан.

Манайх олон улс худалдааны төвийн хажууд байр түрээсэлдэг байхад С аав цагдаа болчихсон байсан ээж ..... колонкийн дэлгүүрийн кассаар ажилдаг байсан тэгээд ээж өглөө их эрт ажилдаа явчихдаг нэг өглөө ээж ажилдаа явчихсан би сэрчихсэн орон дотроо хэвтэж байхад аав цагдаа хувцсаа өмсөөд миний хажууд хэвтэж байгаад миний хөхнөөс бариад аав нь одоо яах ч үгүй за юу хэлсэн тэгээд гараад яваад өгсөн би тэгээд түүнээс хойш айгаад болж өгвөл аавтай хамт байхгүйг хичээж болж өгвөл хажуу айл руугаа орчихдог нойл ороод суучихдаг яагаад удаад байгаа юм гэхээр нь миний өтгөн хатаад байна гээд худлаа хэлчихдэг байсан юм. Ээж маань хөдөө томилолтоор явсан үед нь дүүгээ дагуулаад айлд очоод хоночихдог аль болох аавтай хоёулхнаа хамт байхгүй байхыг хичээдэг байсан.  ..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Т.М 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хамгийн анх тухайн асуудлын талаар 2019 оны 09 дүгээр сарын орчимд төрсөн дүү М болсон асуудлын талаар сонссон. М хэлж байгаагаар “С Норолдсон байсан. Чамайг төрөхийн өмнөхөн манай гэрт байх үеэрээ бас л оролдсон байсан. Хүрэх хүрэхгүй газар нь гараараа хүрч өөрийнхөө эрхтнээ хүүхдээр бариулсан байсан. Одоо дахиад л хүрсэн асуудал гаргасан байна” гэж хэлсэн. Би дүүгээсээ "Чи өмнө нь мэдсэн юм бол яагаад надад хэлээгүй юм бэ?” гэж асуутал “Намуунаа хүнд битгий хэлээрэй, ээж, аав надаас болоод дахиад л маргах байх” гэж хэлээд мэдэгдээгүй байсан. Ингээд би болсон асуудлын талаар Н асуутал Н “С ах миний давсаг нь д  хүрч дотогш нь хуруугаа хийсэн” гэж хэлсэн. Дотогшоо хуруугаа хийх үед нь бага зэрэг өвдсөн гэж хэлсэн. Давсаг гэдэг нь би охиндоо бэлэг эрхтнийг давсаг гэж хэлээд заагаад өгчихсөн юмаа. Би энэ асуудлын талаар С-аас асуухад “Би согтуу л байхдаа ийм үйлдэл гаргасан байх. Түүнээс би ийм асуудал гаргахгүй” гэж байсан. Чи дахиад л миний охиныг оролдсон асуудал гаргасан байна. Чи намайг байхгүй үеэр яагаад миний охины хажуугаар орж хэвтэж бэлэг эрхтэнд нь хүрсэн асуудал гаргасан юм бэ?" гэж асуутал "Би охиндоо хайртай шүү гэж хэлээд л үнссэн л болохоос оролдсон асуудал гаргаагүй” гэж байсан. Тэгээд тухайн үед би охиноо эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн байдлаар охин хальс гэмтэлгүй, бэлгийн харьцаанд орсон гэхээр зүйл ажиглагдаагүй учир би гэр бүлийн асуудал учир хүнд мэдэгдээгүй юмаа. Б.С хамтран амьдраад 8 жил орчим болж байна. Бид дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд манай хүүхэд одоо 5 настай. Бид хараахан гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдардаг юмаа. Гэхдээ одоо бол хамт амьдрахгүй байгаа ба 2023 оны 05 сараас тусдаа амьдрах болсон. Миний охин М.Н өөрөө надад хэлж байгаагүй. Би өөрийн дүү М-с дээрх асуудлын талаар сонссон. Тэгээд л болсон асуудлын талаар охиноосоо тодруулахад надад болсон асуудлын талаар хэлсэн. Гэхдээ миний охин дотогшоо болоод үеийнхэнтэйгээ нийлэхээ болиод ааш зан нь эвдэрсэн зүйл ажиглагдаж байсан. Дээрх асуудлын талаар мэдсэний дараагаар миний охин Н хэлж байгаагаар намайг гэрт байхгүй үеэр их айдаг байсан. Намайг байхгүй үеэр “өтгөн хатаад байна” гэж хэлээд 00 ороод түгжчихдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Т.М дахин 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сард С цагдаад орсныхон дараахан миний төрсөн дүү М надад утсаар хэлсэн юм би тэгээд шууд Б.С гадуур явж байхад нь дуудаад өөрт нь хэлэхгүйгээр бага охиноо харж бай гэчхээд Н дагуулаад эмэгтэйчүүдийн эмнэлэг орж үзүүлсэн юм тэгтэл эмч охин хальс нь зүгээр байна бэлгийн харилцаанд орсон ул мөр байхгүй байна гэсэн тэгэхээр нь би буцаж гэртээ ирээд Н дүүтэйгээ тоглож бай гээд гаргаж байгаад Б.С чи яагаад миний охины бэлэг эрхтэнд хүрсэн байна өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулсан байна гэж хэлтэл Б.С эхлээд өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан тэгээд би согтуу байхдаа тэгсэн юм бол уу би өөрөө санахгүй мэдэхгүй байна гээд байсан би тэгээд дахиад тийм асуудал гаргаж болохгүй шүү чи өөрөө цагдаад ажиллаж байгаа юм чинь болохгүй ямар азаар чи миний хүүхдийн хүчиндчихээгүй юм бэ гэж хэлээд өөрийн амьдарлаа болоод хүүхдээ бодоод цагдаад хандаагүй юм. Би дараа нь Н ярилцаад асуухад Намайг жирэмсэн 2018 оны хавар цагаан сараар би Улаанбаатар явж эмнэлэгт үзүүлэхэд Б.С Н хоёр ... аймгийн ...суманд Т эгчийнд нэг хэд хоног болсон тэр үеэс эхэлсэн юм билээ 2019 оны цагаан сараар байх .... суманд алт гараад байна гэж байсан санагдаж байна би тэр үед Улаанбаатарт барилга дээр нярвын ажил хийж байсан тэр үед ... суманд сар гаруй Б.С хоёр охинтойгоо Т эгчийнд байсан бас 2018 оны хавар ... нэг манай дүү М-ийн бөөнөөрөө хоносон юм тэгэхэд бэлэг эрхтнээ бариулсан байна лээ сүүлд цагдаа болчихсон байхдаа бас намайг ажилдаа явсан хойгуур цагдаа хувцастайгаа хажуугаар нь орж хэвтээд хөхнөөс нь барьсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

 

Гэрч Ш.Т 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Б гэж миний төрсөн хүү байгаа юм.  С нь 1992 онд ... аймгийн Б суманд төрсөн. С 1 настай байхад ээж нь нас барж, тэгээд манай ээж Ц өсгөсөн. Сэлэнгэ аймаг руу төрсөн дүү рүүгээ явуулсан тэнд очоод янз бүрийн ажил хийж байгаад цагдаа болчихсон байсан тэгээд надад М гэх эмэгтэйтэй гэр бүл болсон талаараа хэлсэн. М манайд хэд хэдэн удаа ирж байсан. энэ жил цагдаагийн ажлаасаа гарчихсан гэсэн яагаад юунаас болж гарсныг сайн мэдэхгүй байна. гэр бүлийн асуудлаас болоод гарсан гэж бодож байна. тэр эхнэр нь гээд байгаа М гэх эмэгтэй өмнө нь С*******г хардаад байдаг байсан. гэтэл энэ хавар С амралтаа аваад ирсэн байхад нь ерөөсөө хардахгүй архи уугаад явж байна гэж би нэг удаа хэлтэл ерөөсөө тоохгүй яадаг юм амраад явж байгаа хүн яадаг юм гэж байсан би гайхаад байсан юм. М С өмнө 2 хүүхэд гаргасан том нь өөртэй нь хамт амьдардаг байсан харин бага нь аав дээрээ байдаг гэсэн тэгээд С М хоёр дундаасаа нэг хүүхэд гаргасан. Энэ хавар С амралтаа аваад энд ирээд ангийнхантайгаа уулзаад тэмцээнд оролцоод архи дарс уугаад явж байхад нь ер тоохгүй байсан юм. Тэгтэл гэртээ очтол М өөр залуутай орондоо шалдан хэвтэж байсан гэсэн тэгээд С уурандаа зодчихсон байх тэгээд салсан байх. С тэр үед манай охин Н руу явуулсан байсан Н нөгөө зургийг нь устгачихсан байсан. С манайхаар зөндөө ирж байсан. хэзээ гэдгийг сайн санахгүй байна. хоёр охинтойгоо ирж байсан, ганцаараа ирж байсан. ирэхээрээ энд багын найз нартайгаа уулзаад ганц нэг архи дарс уугаад явдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Гэрч Т.М 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад Б.С нь ер нь таалагддаггүй байсан манайд нэг хэсэг байсан тэгэхдээ залхуу ажилд дургүй хүн байсан тэгээд 2020 онд байхаа сайн санахгүй байна нэг зун Нманайд ирчихсэн байсан юм тэгээд надтай юм ярьж байгаад “аниа Б.С аав нэг л сонин байна” гэхээр нь би яг яасан юм гэж асуухад  надад бас таалагддаггүй ш дээ гэсэн чинь нэг л сонин байна гээд байсан яг яасан юм гээд лавлаж асуутал яг надтай бэлгийн харилцаанд ороогүй нэг л сонин байна оролдоод байсан та ээжид битгий хэлээрэй гэхээр нь би за эгч нь хэлэхгүй гээд амласан юм тэгээд би нэг хэсэг бодож явж байгаад ээжид нь хэлээд эмчид үзүүлээрэй гэсэн чинь за гээд үзүүлсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №296 дугаартай

-М.Нн биед гэмтэл тогтоогдсонгүй.

-М.Н нь өмнө нь бэлгийн харьцаанд орсон шинж үгүй болон 2018 онд бэлгийн харьцаанд орсон байх боломж үгүй, охин хальс хөндөгдөөгүй хэвийн байна.

-М.Н биед бэлгийн замын халдварт өвчин илрээгүй гэх дүгнэлт, /хх-ийн 68-69-р хуудас/ /,

 “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн “Бэлгийн хүчирхийллийн хохирогч өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлт, хохирлын байдлыг үнэлсэн психометрик шинжилгээ, нөхөн сэргээх эмчилгээний төлөвлөгөө” хэсэгт: “...М.Н нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй, цочрол гэмтлийн хямралтай, айдас түгшүүртэй, айдас түгшүүрийн шинж өндөр илэрсэн. ...3-6 сарын турш 7 хоногт 1 удаа 1-2 цаг үргэлжилнэ, 62 цаг, 1 цаг нь 80,000 төгрөг, шаардагдах нийт төлбөр 4,960,000 төгрөг...” гэх /хх-ийн 59-63 дугаар хуудас/,

Шүүх  шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1009 дугаартай “...М.Н биед гэмтэл тогтоогдсонгүй. М.Нохин хальс урагдал, гэмтэлгүй, байна. Охин хальсанд нь 2 цаг, 7 цаг, 10 цагийн түвшинд төрөлхийн сэтэрхий байх ба энэ нь төрөхөөс нь байсан бие махбодын бүтэц болно. Урьд гаргасан №296 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 77-79-р хуудас/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 108/23 дугаартай “...М овогтой Н нь одоогоор сэтгэцийн хувьд гэмтлийн дараах дарамтад эмгэг Р43.1-тэй болно.

- Мө овогтой Н нь одоогоор сэтгэцийн хувьд гэмтлийн дараах эмгэг Р43.1 нь хэзээ эхэлснийг тогтоох боломжгүй. Аюул түгшүүрийн шинж чанартай сэтгэлийн хүчтэй дарамт бүхий үйл явдал болон нөхцөл байдалд ужгирсан ужиг хариу урвал. Сэтгэл сэвтүүлсэн зүйлээс салж чадахгүй ахин дахин бодох, мэдрэмж буурах, хүмүүсээс зайлсхийх, хэт унтаарах, огт унтахгүй болох, огцом түргэн уур уцаартай болох, гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хийсэн үйлдлээ мэднэ. Сэтгэлийн гэмтэл санагдуулсан орчин нөхцөлд сэдрэх, хэдэн долоо хоногоос хэдэн сар жилээр үргэлжлэх магадлалтай болно.

- М овогтой Н нь одоогоор сэтгэцийн хувьд гэмтлийн дараах дарамтад эмгэг Р43.1 боловч болж өнгөрсөн үйл явдлыг санаж, мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. “ гэх магадалгаа /хх-ийн 84-р хуудас/

Шүүгдэгч Б.С яллагдагчаар өгсөн: “... Би Т.Мэх эмэгтэйтэй 2016 онд Сэлэнгэ аймагт танилцаж байсан би тухайн үед ... гэх нэртэй зоогийн газар ажилдаг байсан. М хоёр охинтой байсан том охин нь Н бага охин нь Оюунсэлэнгэ гэдэг М бид хоёр тэгээд хамт амьдрах болсон, би одоо хэзээ гэдгийн сайн санахгүй байна .. аймгийн .. суманд эгч Ш.Т....эгчийн хоёр охиныхоо хамтаар очсон юм хэд хоносноо  бол санахгүй байна арван хэд сонсон шиг санагдаж байна. Нэг өдөр би тэнд найз нартайгаа таараад жоохон архи уучихаад шөнө согтуу ороод газраар гудас дэвсээд бүгд унтчихсан байсан би тэгээд Н хажуугаар орж унтсан байн лээ тэгээд өглөө нь сэртэл охин Н хажууд сэрсэн тэгээд би шөнө юу хийсэн билээ гэтэл ерөөсөө бүдэг бадаг санаж байсан тэгээд охин Н гараараа өөрийнхөө бэлэг эрхтнээ бариулсан, дотоожинд гараа хийчихсэн байснаа бүдэг бараг санаад байсан тэгээд өөртөө эргэлзээд үгүй байгаасай гэсэн юм бодоод өнгөрсөн тэгтэл 2020 оны 6 дугаар сард Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ажилд ороод байтал М гэнэт намайг гэрт дуудаад чи одоо яагаад охиноо оролдоод байдаг юм бэ яаж байгаа юм бэ би хүнээс сонслоо гэж хэлхээр нь би харин тиймээ би хөдөө байхдаа тэгсэн юм шиг байна би өөрийгөө тэгээгүй байгаасай гэж бодсон тэгтэл охин тэгж хэлж байгаа бол би буруу зүйл хийсэн байна. Намайг шалгадаг газар нь шалгуулж болно гэж хэлсэн тэгээд маргааш нь би харин охин Н аав нь буруу зүйл хийсэн байна би ээжээс нь сонслоо намайг уучлаарай гээд тэврээд духан дээр нь үнсчихэд гараад явсан. Яллагдагчаар татсан тогтоол дээр Номт амралтын газар усанд оруулсан талаар дурьдсан байна. Би тухайн үед цагдаа болоогүй байсан М аймаг явахдаа намайг охиноо усанд оруулчихаараа юм хум туурчихсан байна тэрийн хараадахаараа гэсэн юм тэгэхээр нь би усанд оруулаад бие нь дээр нь гарсан юмнуудыг нь харсан тэгсэн чинь хоёр гуяныхан дотор талаар бэлэг эрхтнийг нь тойроод жижиг жижиг биржгэр улаан юм туурчихсан байсан. Харин ээлжийн амралт авчихсан байхдаа гэр бүлийн маргаан гараад би уучихсан байхдаа Н зогсож байхад нь араас нь тэврээд юу билээ гээд за за уучлаарай гээд ор луугаа явсан миний санаж байгаа хүлээн зөвшөөрөх юмнууд энэ л байна. М гэр бүлийн маргаан болох болгонд энэ асуудлыг сөхөж ярьдаг байсан би тэр болгонд шалгуулах газраа шалгуулъя гэж хэлдэг байсан би хийсэн үйлдэлдээ буруугаа хүлээн зөвшөөрч байна хуулийн дагуу авах ёстой шийтгэлээ авахад бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 29 дугаар хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, /2018 оны 02 дугаар сард 11 настай байсан болно/, /хх-ийн 113-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч М.Н сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 102-108 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Н эмнэлэгт үзүүлсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 111 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 109 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ажилтан албан хаагчийн дэлгэрэнгүй анкет /хх-ийн 110 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өрхийн амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтдаг талаарх тодорхойлолт /хх-ийн 114 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын хуулбар /хх-ийн 121-122  дугаар хуудас/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127 дугаар хуудас/

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 131 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 134-135 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 

2.Хэргийн зүйлчлэл нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн .... дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Б.С нь бага насны хохирогч /хэрэг гарах үед бага насны хохирогч/ М.Намуунцэцэгийн хүсэл зоригийн эсрэг, насны байдлаас хамаарч биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй үйлдэл хийж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн болох нь бага насны хохирогч М.Н удаа дараагийн мэдүүлгүүд /хх-34-35, 39-41/, болон гэрч Т.М, гэрч Ш.Т, гэрч Ш.М мэдүүлэг /хх-43-46, 52-53, 55/, Монгол өрх сэтгэлзүйн хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 59-63/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-84/ зэргийг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан шалгахад хохирогчийн мэдүүлэг бусад эх сурвалжтай зөрүүтэй байдалгүй,  бага насны хохирогч “илтэд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийг гэмт хэрэгт гүтгэсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тус бага насны хохирогч мэдүүлэг өгөхдөө бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн зарим цаг хугацааны өдрийг тодорхой санаагүй байх боловч өөрийн тодорхой санах хугацааг буюу тус хэрэг үйлдэгдсэн гэх он, сар зэргийг түүнчлэн тус хэрэг үйлдэгдсэн тодорхой хугацааг тодорхойлох үйл явдлын талаар эх сурвалжаа зааж мэдүүлсэн нь бага насны хохирогчийн мэдүүлгүүдийн нотолгооны чадварт нөлөөлсөн гэх үндэслэл болохгүй.

Яллах дүгнэлтэд “М.Н нь 2018 онд 11 настай, 2019 онд 12 настай” мэтээр бага насны хохирогчийн насны талаар буруу бичсэн болох нь хх-ийн 13 дугаар талд авагдсан нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ нь яллах талын алдаанд хамаарах боловч тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. 

 

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхэд болох/2018 онд 10, 2019 онд 11, 2020 онд 12 настай/ М.Н эсрэг үйлдсэн шүүгдэгч Б.С гэмт үйлдлүүд нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний “биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж”, мөн тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх шинжүүдийг тус тус хангасан, түүнчлэн нэг төрлийн буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэд хэдэн удаагийн үргэлжилсэн бэлгийн шинжтэй гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

3. Хохирол, ор уршгийн талаар

 

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрхэд хохирол учрахаас гадна түүний сэтгэцэд хор уршиг учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 84/,  Монгол өрх сэтгэлзүйн хүрээлэнгийн дүгнэлт /хх-н 59-63/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн Ц.О мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон. Бусад байдлаар хохиролд нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар тус гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, хохирогчийн ар гэр мөн ийм байр суурьтай байгааг илэрхийлж байна гэснийг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, Сэлэнгэ аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газраас өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс болох 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :  

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Энэ гэмт хэрэг нь 2018, 2019, 2020 онд тус тус үйлдэгдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцсон бөгөөд Б.С гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцож гэмт хэрэг үйлдэх үеийн хууль тогтоомжийн хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйл заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, тус өөрчлөлт нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн мэдээлэлд нийтлэгджээ. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан. Иймд шүүгдэгчийн сүүлийн үйлдэл үйлдэгдэх цаг хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуулийн хэм хэмжээ хүчин төгөлдөр үйлчилж байсан болно.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан зүйлчилж ирүүлснийг шүүгдэгчид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаас өмнөх үйлдэлд хүнд зүйл ангиар зүйлчлэх боломжтой эсэхийг харгалзан түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн амьдрал, ажил хөдөлмөр, хөрөнгө орлого болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-100, 109-110, 117-122, 130-135, 136-138/ болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...овогт Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.С оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газарт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.БАЯРХҮҮ