Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 39

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Д овогт Е.Б, Т овогт Д.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Б эх Д.Х асрамжид байгаа болохыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Б.Б 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутаг /хүүхдийн амьдарч байгаа/-т тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Е.Б сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.  

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Д.Х даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хариуцагч Е.Б нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Е.Б, энэ үүргээ биелүүлэх болон хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг эх Д.Х тус тус мэдэгдсүгэй.

 

7. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Х улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124.980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.Б улсын тэмдэгтийн хураамжид 124.980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х олгосугай.

 

9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААНАРАН