Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

шүүгдэгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт ******* тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, ******* регистрийн дугаартай,

овогт Батбаярын .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Засаг даргын тамгын газрын урд талын засмал замын хойд талын явган хүний зорчих хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим иргэн ******* таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан улмаар цээжин хэсэгт гараараа түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь зулай ясанд хугарал, тархи доргилт, зулайд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэг айлд өвгөнтэй хамт архи уусан. Би хоёр гурван хундага архи уусан байсан. Бид хоёр хамт архи уугаагүй. ******* Авто Вокзалын хажууд байсан, тэгээд намайг чаддаг юм бол цохилдоо гээд дагаад яваад байсан. Би уг нь Жанжинтулга рүү орж дулаацах гэж байсан. Араас дагаад байсан тул айгаад зугтаагаад яваад байсан. Тэр үед 9-11 цаг болж байсан байх. Намайг архи аваад өг гээд дарамтлаад байсан. Тэгэхээр нь би чамд архи авч өгөхийн оронд ядарсан эгчдээ талх авч өгнө гэж хэлсэн. Тэгэхэд намайг янхан минь дэвсгэр минь хоёулаа унтъя надад мөнгө байна биеэ үнэлэгч гичий минь гэж хэлээд байсан. Тэгээд бахираад байхаар нь миний зүрх өвдөөд уурлаад биеэ барьж чадалгүй түлхчихсэн. Намайг эгчийндээ унтаж байхад цагдаа нар ирж авсан. Би согтуурлын зэрэг шалгуулахаас татгалзаагүй, би үлээсэн, цагдаа намайг зандраад байсан. Би юу ч хэлээгүй..гэв. 

 

    Эрүүгийн 2430000000005 дугаартай хэргээс:   

 

- Яллагдагч *******ийн: Би гэрээсээ гараад төв рүү явж байхад Жанжин тулга худалдааны төв рүү дулаацах гээд орох гэтэл *******тай тааралдсан. Тэгэхээр нь би Жанжин тулга худалдааны төв рүү орохгүйгээр аймгийн Засаг даргын тамгын газрын баруун талаар хуучин багийн дарга нар байдаг газар хүртэл явахад миний араас дагаад яваад байсан. ******* нь “янхан, банзал, биеэ үнэлэгч, хоёулаа үзэх үү, надад мөнгө байна” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь орилж бархираад аргагүй эрхэнд цээж рүү түлхэхэд ******* нь унахдаа ар дагз хэсгээрээ унасан...гэх мэдүүлэг /хэргийн 60-62-р хуудас/,

 

- Хохирогч Н.*******ы: Би тухайн өдөр Баруун-Урт сумын төвд Хүүхдийн больницод найзындаа архи уусан. Тэр үед гээд /нэрийг нь сайн бол мэдэхгүй байна Нохой гээд хүний дүү нь байх/ хүүхэнтэй хамт байсан. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан. тэй хамт Больницод архи ууж байсан айлаасаа хамт гарсан. Тэгээд бид хоёр Монгол банкны хойд талд явж байхдаа архин дээрээс болж маргаад намайг зогсож байхад цээж рүү түлхчихсэн. Би хойшоо дагзаараа газар унасан,нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Өөр болсон зүйл байхгүй... Би Х.ийг сайн бол танихгүй. Зүс танина. Тухайн үед бид хоёр аль аль нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Би нэлээн согтчихсон байсан. Миний толгойн ар хэсэгт хагарсан. Оёдол тавиулсан. Өөр гэмтэл байхгүй.Одоо толгой хааяа хааяа өвдөөд байгаа. Өөр ямар нэгэн зовуурь байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 15-16-р хуудас/,

 

- Гэрч : Тухайн өдөр тус цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны утаснаас миний утас руу залгаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг Монгол банкны эсрэг талд ногоон өнгийн дээлтэй эрэгтэй хүн зам дээр ухаангүй байдалтай хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн талаар мэдэгдсэн. Уг дуудлагын дагуу очиход Эрүүлжүүлэхийн цагдаа Сайнбаяр, олон нийтийн цагдаа Дэлгэр нар нь оччихсон байсан. Тухайн алба хаагчдаас анх мэдээллийг аваад Монгол банкны хяналтын камерыг шүүж үзэхэд ногоон өнгийн дээлтэй 50 орчим насны эрэгтэй хүнийг 40 орчим насны эмэгтэй 150 орчим өндөртэй эмэгтэй хүн хоёр муудаж байгаа бололтой дүрс бичлэг байсан бөгөөд тухайн эмэгтэй хүн тус эрэгтэй хүний цээж нь тус газар руу түлхэхэд эрэгтэй хүн газар унахдаа ард дагз хэсгээрээ унасан байсан. Тэгээд би камерын бичлэгийг хуулбарлан авч хохирогчтой уулзаж таныг түлхэж газар унагаасан хүнийг таних уу гээд асуухад хохирогч надад хэлэхдээ “ гэдэг, бид хоёр тухайн үед хамт архи уусан, гэр нь Баруун-Урт сумын 6-р баг Овоотын задгай тоотод байдаг, тухайн хүний нөхөр нь талийгаач нохой хочит гэдэг”  гэж надад хэлсэн. Иймд би хохирогчоос өөрийг нь түлхэж газар унагаасан анхны мэдээллийг аваад *******ийг гэрт очиход гэртээ байхгүй байхаар нь гэрт нь байсан хүнээс ******* хаана байгаа талаар асуухад манайхаас баруун талын баруун талынд айлд байгаа талаар хэлэхээр нь тухайн хүний зааж өгсөн айлд ороход ******* байсан. Мөн хяналтын камерын бичлэг дээрх хувцастайгаа явж байсан учраас тухайн хүнийг таниад уг асуудлыг шалгах зорилгоор тус цагдаагийн газарт авчраад согтолтын хэмжээг үзэх гэсэн боловч тухайн хүн “би архи уусан, та нарт ямар хамаатай юм бэ, зайлцгаа, би наад юмыг чинь үлээхгүй” гээд татгалзсан. Тэгэхээр нь “та хохирогчийг яг ямар шалтгааны улмаас түлхэж унагаасан юм бэ” гэж асуухад “намайг хэл амаар доромжлоод байсан учраас түлхэж унагаасан” талаар хэлсэн. Мөн ******* нь тухайн үед нэлээн согтуу байсан. Эрүүгийн мөрдөгч, эзэн холбогдогч нь тодорхой гэмт хэргийг шалгадаг учраас тухайн өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.Тухайн хүн нэлээн согтуу байсан учраас “үлээхгүй, тэр хүн чинь намайг хэл амаар доромжлоод байсан учраас түлхэхэд газар дагз хэсгээрээ унасан. Тэгээд намайг шорондоо хий” гээд асгараад байсан учраас бичлэг хийж чадаагүй. Уг хүнийг согтуу гэдгийг нь тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нар болгон гэрчилж өгнө. ******* нь нэлээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/,

 

- Гэрч : Дүрс бичлэгт , ногоон өнгийн дээлтэй залуу бид гурав гарч байна. ******* буюу нь ногоон өнгийн дээлтэй зүс таних хүнийг Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын урд талын зам дээр миний хажууд түлхэж унагаахад тухайн хүн ухаан алдаж унасан. Би тухайн хүнийг дуудсан боловч сэрэхгүй байхаар нь замын хойд тал руу гаргаад ийг дуудаад “Хөөе энэ хүн чинь үхлээ, эмнэлэг дуудаач” гэхэд “хохино” гээд цаашаа явсан. Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газраас танихгүй хүн гарч ирэхээр нь цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлэхэд тухайн хүн за гэж хэлээд буцаад орсон. Тухайн үед надад утас байсан боловч нэгжгүй байсан учраас эмнэлэг цагдаагийн байгууллагад дуудлага өгч чадаагүй. Тэр үед ухаан алдсан хүн сэрэхээр нь “чамайг хэн гэдэг юм бэ, бие чинь гайгүй юу” гэхэд “намайг ******* гэдэг миний бие гайгүй гайгүй” гэж байсан. Удалгүй эргүүлийн 2 цагдаа ирэхээр нь юу болсон талаар асуухаар нь талийгаач нохой хочит ын эхнэр энэ хүнийг түлхээд газар унагаагаад хаяад явлаа, нь нэлээн согтуу явж байсан талаар хэлээд би гэр лүүгээ явсан... ******* гэх залуу ийг “Чи мөнгөөр явдаг биз дээ” гэж хэлсний төлөө *******ыг түлхээд унагаасныхаа дараа билүү өмнө нь билүү ямар ч байсан “Би банзал юм уу” гээд хаяад явсан. Тухайн үед Батцэнгэл бид хоёр Өндөр насны бүжигт ороод амьдарч байсан гэр болох Жанжинтулга худалдааны төв рүү явж байхад нь Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын баруун талын явган хүний зам дээр таарсан. Өмнө нь хаанаас хаа хүртэл дагаж явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Б. нь нэлээн согтуу байсан, хэнтэй хамт архи уусан талаар мэдэхгүй байна. нь тухайн үед *******тай ижилхэн орилж бахираад л явж байсан. Миний хувьд сэтгэл санаа нь цочрон давчидсан асуудал байсан үгүйг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан *******ыг зогсож байхад нь би банзал юм уу гээд түлхэж унагаасан...гэх мэдүүлэг /хэргийн 24-25-р хуудас/,

 

- Мөрдөгчийн тэмдэглэлээс “...2023 оны 12 дугаар сарын 06-ны оройны 20 цаг 40 минутад ******* регистрийн дугаартай *******ийн согтолтын хэмжээг тогтоох зорилгоор тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч нарын өрөөнд драгер багажаар үлээлгэх гэхэд ******* нь “та нар намайг шорондоо хий, тэр муу писда чинь намайг янхан, писда гээд байсан учраас түлхэж унагаасан, би наад юмыг чинь үлээхгүй, та нар намайг сүүлд нь шоронд хийнэ, архи уусан гэдгийг мэдсээр байж албаар наад багажаараа үлээлгэх гэлээ” гээд согтолтын хэмжээгээ шалгуулахаас татгалзсаныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл /хэргийн 7-р хуудас/,

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс: Тус дүрс бичлэгийг нээж үзэхэд 3 дүрс бичлэг байх бөгөөд эхний дүрс бичлэгийг нээж үзэхэд 19 секундийн бичлэг байв. Тус дүрс бичлэгийн зүүн дээд хэсэгт 17 цаг 26 минут 43 секундийг зааж байв. Тус дүрс бичлэгийг үзэхэд Монгол банкны хойд талын засмал замын машин зорчих хэсэгт ногоон өнгийн дээлтэй хүн зогсож байх бөгөөд тухайн хүн рүү хар өнгийн куртиктэй эмэгтэй хүн очиж цээжин тус газарт хоёр гараараа түлэхэд тухайн ногоон Өнгийн дээлтэй хүн унахдаа газар унахдаа тархиараа савж унахад тухайн эмэгтэй хажууд нь очоод ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байв. Тус хэрэг гарсан газар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг "Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын урд талын засмал замын хойд талын явган хүний зорчих хэсэгт болсон байв". Мөн тус дүрс бичлэгийн 08 секундэд тус явган хүний зам дээр зогсож байсан эрэгтэй хүн ногоон өнгийн дээлтэй газар унасан байгаа хүнийг босгох гэж байгаад больж байгаагаар тус дүрс бичлэг бичлэг хийгдсэн байв.

2 дахь дүрс бичлэгийг нээж үзэхэд 18 секундийн бичлэг хийгдсэн байв. Тус дүрс бичлэг эхлэхэд хэрэг учрал болсон цаг нь 17 цаг 26 минут 32 секундийн бичлэгт ногоон өнгийн дээлтэй хүн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын урд талын засмал зам дээр зогсож байв, түүний хойд талд өөр эрэгтэй хүн зогсож байх бөгөөд тухайн хүмүүс нь ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон байрлалтай байв. Тухайн 2 эрэгтэй хүний цааш талд буюу ертөнцийн зүгээр баруун талын явган хүний зам дээр хар өнгийн куртиктэй улаан өнгийн өмдтэй эмэгтэй хүн байх бөгөөд тухайн эмэгтэй хүн явган хүний замаас бууж засмал замаар ертөнцийн зүгээр зүүн тийш буюу ногоон өнгийн дээлтэй хүн рүү очоод шууд тухайн хүнийг цээжин тус газарт нь түлэхэд ногоон өнгийн дээлтэй эрэгтэй хүн унахдаа ард дагз хэсгээрээ унаж байв. Тус бичлэгийн 13 секундэд унаж байв.

3 дахь дүрс бичлэгийг нээж үзэхэд ногоон өнгийн дээлтэй хүн тус замын хойд талын зорчих хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харж зогсож байх бөгөөд замын явган хүний замд өөр хүн зогсож байв. Ногоон өнгийн дээлтэй хүний өөдөөс хар өнгийн куртиктэй хүн ногоон өнгийн дээлтэй хүний өөдөөс харж байх бөгөөд тус бичлэгийн 1 секундэд түлхэж унагааж байгаа нь харагдаж байна. хар өнгийн куртиктэй буюу одоо өмсөж байгаа хар өнгийн куртиктэй явж байсан хүн би байна. ******* нь манай хамаатан бөгөөд ******* нь тухайн үед намайг Оролцогч ******* нь тус дүрс бичлэгт гарч байгаа улаан өнгийн өмдтэй, хар өнгийн куртиктэй буюу одоо өмсөж байгаа хар өнгийн куртиктэй явж байсан хүн би байна. ******* нь манай хамаатан бөгөөд ******* нь тухайн үед намайг янхан дэвсгэр минь гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь уур хүрсэндээ тухайн хүнийг түлхэж газар унагаасан талаар хэлснээр үзлэгийн тэмдэглэлийг оролцогчид уншуулан танилцуулан, үзлэгийг 13 цаг 48 минутад дуусгаж, оролцогчоор гарын үсэг зуруулав...” гэх тэмдэглэл /хэргийн 9-10-р хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 11-р хуудас/,

 

- Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 29-30-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай “ 1. Н.*******ы биед зулай ясанд хугарал, тархи доргилт, зулайд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 31-32-р хуудас/,

 

- Шинжээч эмч :.Н.*******ы биед зулай ясанд хугарал, тархи доргилт, зулайд шарх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******ы биед нүүрэнд зулгаралт гэмтэл байсан учир уг зулгаралтыг оруулаад нэгээс дээш удаагийн үйлчлэл гэж дүгнэлтэд тусгасан...гэх мэдүүлэг /хэргийн 37-38-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 26/356 дугаартай “...Н.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 168,000 төгрөгийн зардал гарсан” гэх албан бичиг, хавсралт /хэргийн 5-6-р хуудас/,

 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай “ 1. ******* нь болсон явдлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл байхгүй үгүй байна. ******* нь тухайн үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. 3. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. ******* нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний сэтгэл санаа гэнэтийн цочролд автаж сэтгэл санаа цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /хэргийн 44-46-р хуудас/,

 

- *******ийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн  лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа/ хэргийн 64-66-р хуудас/,

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хэргийн 68-р  дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хэргийн 70-74-р  дугаар хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 26 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Баруун- Урт сумын Засаг даргын тамгын газрын урд талын засмал замын хойд талын явган хүний зорчих хэсэгт иргэн Н.*******ы өөрийг нь зүй бус хэллэгээр доромжилсон үйлдлийн улмаас таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүний цээжин хэсэгт гараараа түлхэж унаган эрүүл мэндэд нь “ зулай ясанд хугарал, тархи доргилт, зулайд шарх бүхий”  хүнд хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн Би нэг айлд өвгөнтэй хамт архи уусан. Би хоёр гурван хундага архи уусан байсан. Бид хоёр хамт архи уугаагүй. ******* Авто Вокзалын хажууд байсан, тэгээд намайг чаддаг юм бол цохилдоо гээд дагаад яваад байсан. Би уг нь Жанжинтулга рүү орж дулаацах гэж байсан. Араас дагаад байсан тул айгаад зугтаагаад яваад байсан. Тэр үед 9-11 цаг болж байсан байх. Намайг архи аваад өг гээд дарамтлаад байсан. Тэгэхээр нь би чамд архи авч өгөхийн оронд ядарсан эгчдээ талх авч өгнө гэж хэлсэн. Тэгэхэд намайг янхан минь дэвсгэр минь хоёулаа унтъя надад мөнгө байна биеэ үнэлэгч гичий минь гэж хэлээд байсан. Тэгээд бахираад байхаар нь миний зүрх өвдөөд уурлаад биеэ барьж чадалгүй түлхчихсэн. Намайг эгчийндээ унтаж байхад цагдаа нар ирж авсан. Би согтуурлын зэрэг шалгуулахаас татгалзаагүй, би үлээсэн, цагдаа намайг зандраад байсан гэх,

хохирогч Н.*******ы “ Би тухайн өдөр төвд Хүүхдийн больницод найзындаа архи уусан. Тэр үед гээд /нэрийг нь сайн бол мэдэхгүй байна Нохой гээд хүний дүү нь байх/ хүүхэнтэй хамт байсан. Би нэлээн согтчихсон байсан. тэй хамт Больницод архи ууж байсан айлаасаа хамт гарсан. Бид хоёр Монгол банкны хойд талд явж байхдаа архин дээрээс болж маргаад намайг зогсож байхад цээж рүү түлхчихсэн. Тэгээд би хойшоо дагзаараа газар унасан, нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Тухайн үед бид хоёр аль аль нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Миний толгойн ар хэсэгт хагарсан. Оёдол тавиулсан ” гэх,

гэрч “ Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас залгаад “ 7-р баг Монгол банкны эсрэг талд ногоон өнгийн дээлтэй эрэгтэй хүн зам дээр ухаангүй байдалтай хэвтэж байна гэсэн дуудлага ирлээ” гэж мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход Эрүүлжүүлэхийн цагдаа Сайнбаяр, олон нийтийн цагдаа Дэлгэр нар ирсэн байсан. Монгол банкны хяналтын камерыг шүүж үзэхэд “ ногоон өнгийн дээлтэй, 50 орчим насны эрэгтэй хүн, 40 орчим насны, 150 см орчим өндөртэй эмэгтэй хүн хоёр муудаж байгаа бололтой, тухайн эмэгтэй хүн уг эрэгтэй хүний цээж нь тус газар руу түлхэхэд эрэгтэй хүн газар унахдаа ард дагз хэсгээрээ унасан дүрс бичлэг байсан. Би камерын бичлэгийг хуулбарлан авч, хохирогчтой уулзаж “таныг түлхэж газар унагаасан хүнийг таних уу” гээд асуухад “ гэдэг, бид хоёр тухайн үед хамт архи уусан, гэр нь Баруун-Урт сумын 6-р баг Овоотын задгай тоотод байдаг, нөхөр нь талийгаач нохой хочит гэдэг”  гэж надад хэлсэн. Би зааж өгсөн айлд ороход ******* байсан. Хяналтын камерын бичлэг дээрх хувцастайгаа явж байсан учраас тухайн хүнийг таниад уг асуудлыг шалгах зорилгоор цагдаагийн газарт авчраад согтолтын хэмжээг үзэх гэсэн боловч тухайн хүн “би архи уусан та нарт ямар хамаатай юм бэ, зайлцгаа би наад юмыг чинь үлээхгүй” гээд татгалзсан, “намайг шорондоо хий” гээд асгараад байсан учраас бичлэг хийж чадаагүй. “ Та хохирогчийг яг ямар шалтгааны улмаас түлхэж унагаасан юм бэ” гэж асуухад “намайг хэл амаар доромжлоод байсан учраас түлхэж унагаасан” талаар хэлсэн. Мөн ******* нь тухайн үед нэлээн согтуу байсан. Эрүүгийн мөрдөгч нь эзэн холбогдогч нь тодорхой гэмт хэргийг шалгадаг учраас тухайн өдрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Тухайн хүнийг согтуу гэдгийг нь тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нар болгон гэрчилж өгнө ” гэх,

гэрч “Бичлэгт , ногоон өнгийн дээлтэй залуу, бид гурав гарч байна. ******* буюу нь ногоон өнгийн дээлтэй зүс таних хүнийг Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын урд талын зам дээр миний хажууд түлхэж унагаахад тухайн хүн ухаан алдаж унасан. Би тухайн хүнийг дуудсан боловч сэрэхгүй байхаар нь замын хойд тал руу гаргаад ийг дуудаад “Хөөе энэ хүн чинь үхлээ эмнэлэг дуудаач” гэхэд “хохино” гээд цаашаа явсан. Тамгын газраас хүн гарч ирэхээр нь цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлэхэд тухайн хүн за гэж хэлээд буцаад орсон. Надад утас байсан боловч нэгжгүй байсан учраас эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгч чадаагүй. Тэр үед ухаан алдсан хүн сэрэхээр нь “чамайг хэн гэдэг юм бэ, бие чинь гайгүй юу” гэхэд “намайг ******* гэдэг миний бие гайгүй гайгүй”  гэж байсан. Эргүүлийн 2 цагдаа ирээд  юу болсон талаар асуухаар нь “талийгаач нохой хочит ын эхнэр энэ хүнийг түлхээд газар унагаагаад хаяад явлаа, нь нэлээн согтуу явж байсан” гэж хэлээд би явсан. ******* гэх залуу ийг “Чи мөнгөөр явдаг биз дээ” гэж хэлсний төлөө *******ыг түлхээд унагаасныхаа дараа билүү өмнө нь билүү ямар ч байсан “Би банзал юм уу” гээд хаяад явсан. Тухайн үед Б. нь нэлээн согтуу байсан хэнтэй хамт архи уусан талаар мэдэхгүй байна. нь тухайн үед *******тай ижилхэн орилж бахираад л явж байсан. Миний хувьд сэтгэл санаа нь цочрон давчидсан асуудал байсан үгүйг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан *******ыг зогсож байхад нь “би банзал юм уу” гээд түлхэж унагаасан” гэх,

шинжээч эмч “...Н.*******ы биед зулай ясанд хугарал, тархи доргилт, зулайд шарх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******ы биед нүүрэнд зулгаралт гэмтэл байсан учир уг зулгаралтыг оруулаад нэгээс дээш удаагийн үйлчлэл гэж дүгнэлтэд тусгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 37-38-р хуудас/ гэх мэдүүлгүүд,

Мөрдөгчийн “...2023 оны 12 дугаар сарын 06-ны оройны 20 цаг 40 минутад ******* регистрийн дугаартай *******ийн согтолтын хэмжээг тогтоох зорилгоор тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч нарын өрөөнд драгер багажаар үлээлгэх гэхэд ******* нь “та нар намайг шорондоо хий, тэр муу писда чинь намайг янхан, писда гээд байсан учраас түлхэж унагаасан. Би наад юмыг чинь үлээхгүй, та нар намайг сүүлд нь шоронд хийнэ, архи уусан гэдгийг мэдсээр байж албаар наад багажаараа үлээлгэх гэлээ” гээд согтолтын хэмжээгээ шалгуулахаас татгалзсаныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Дүрс бичлэгийг нээж үзэхэд 3 дүрс бичлэг байв. Эхний дүрс бичлэгийг үзэхэд 19 секундийн бичлэг байв. Уг дүрс бичлэгийн зүүн дээд хэсэгт 17 цаг 26 минут 43 секундийг зааж байв. Дүрс бичлэгийг үзэхэд Монгол банкны хойд талын засмал замын машин зорчих хэсэгт ногоон өнгийн дээлтэй хүн зогсож байх бөгөөд тухайн хүн рүү хар өнгийн куртиктэй эмэгтэй хүн очиж цээжин тус газарт хоёр гараараа түлхэхэд ногоон өнгийн дээлтэй газар унахдаа тархиараа савж унахад тухайн эмэгтэй хажууд нь очоод ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байв. Тус хэрэг гарсан газар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг "Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын урд талын засмал замын хойд талын явган хүний зорчих хэсэгт болсон байв". Мөн уг дүрс бичлэгийн 08 секундэд тус явган хүний зам дээр зогсож байсан эрэгтэй хүн ногоон өнгийн дээлтэй газар унасан байгаа хүнийг босгох гэж байгаад больж байгаагаар тус дүрс бичлэг хийгдсэн байв.

2 дахь дүрс бичлэг 18 секундийн бичлэг хийгдсэн байв. Уг дүрс бичлэг эхлэхэд хэрэг учрал болсон цаг нь 17 цаг 26 минут 32 секундийн бичлэгт ногоон өнгийн дээлтэй хүн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын урд талын засмал зам дээр зогсож байв, түүний хойд талд өөр эрэгтэй хүн зогсож байх бөгөөд тухайн хүмүүс нь ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон байрлалтай байв. Тухайн 2 эрэгтэй хүний цааш талд буюу ертөнцийн зүгээр баруун талын явган хүний зам дээр хар өнгийн куртиктэй улаан өнгийн өмдтэй эмэгтэй хүн байх бөгөөд тухайн эмэгтэй хүн явган хүний замаас бууж засмал замаар ертөнцийн зүгээр зүүн тийш ногоон өнгийн дээлтэй хүн рүү очоод шууд тухайн хүнийг цээжин тус газарт нь түлхэхэд ногоон өнгийн дээлтэй эрэгтэй хүн унахдаа ард дагз хэсгээрээ унаж байв. Тус бичлэгийн 13 секундэд унаж байв.

3 дахь дүрс бичлэгийг үзэхэд ногоон өнгийн дээлтэй хүн тус замын хойд талын зорчих хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харж зогсож байх бөгөөд замын явган хүний замд өөр хүн зогсож байв. Ногоон өнгийн дээлтэй хүний өөдөөс хар өнгийн куртиктэй хүн ногоон өнгийн дээлтэй хүний өөдөөс харж байх бөгөөд тус бичлэгийн 1 секундэд түлхэж унагааж байгаа нь харагдаж байна. Хар өнгийн куртиктэй буюу одоо өмсөж байгаа хар өнгийн куртиктэй явж байсан хүн би байна. ******* нь манай хамаатан бөгөөд ******* нь тухайн үед намайг оролцогч ******* нь тус дүрс бичлэгт гарч байгаа улаан өнгийн өмдтэй, хар өнгийн куртиктэй. ******* нь тухайн үед намайг янхан дэвсгэр минь гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь уур хүрсэндээ тухайн хүнийг түлхэж газар унагаасан талаар хэлснээр үзлэгийн тэмдэглэлийг оролцогчид уншуулан танилцуулан, үзлэгийг 13 цаг 48 минутад дуусгаж, оролцогчоор гарын үсэг зуруулав” гэх тэмдэглэл,

 “ deli CD-R8 52H” гэсэн бичвэртэй, БИЧЛЭГ 1.MOV / 19 секундын дүрс бичлэг/ , БИЧЛЭГ 2.MOV / 18 секундын дүрс бичлэг/, БИЧЛЭГ 3.MOV / 04 секундын дүрс бичлэг/  файлтай, саарал өнгийн СиДи бичлэг,

Мөрдөгчийн “ Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол,

Яаралтай тусламжийн хуудас,

Шинжээчийн 5 дугаартай “ 1. Н.*******ы биед зулай ясанд хугарал, тархи доргилт, зулайд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай “... 1. ******* нь болсон явдлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл байхгүй үгүй байна. ******* нь тухайн үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. 3. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. ******* нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний сэтгэл санаа гэнэтийн цочролд автаж сэтгэл санаа цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүх хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн болно.

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Н.*******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 05 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хүнд зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.Үүнд:2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” байдал хамаарахаар тогтоосон ба бөгөөд хохирогч Н.*******ы биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч Н.*******ыг түлхэж унагана эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч яллагч Г.Бат-Оргилоос “ Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Засаг даргын тамгын газрын урд талын засмал замын хойд талын явган хүний зорчих хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим иргэн ******* таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан улмаар цээжин хэсэгт гараараа түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь зулай ясанд хугарал, тархи доргилт, зулайд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 Шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.

Хэрэгт хохирогч Н.******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч үүнд 168,000 төгрөгийг зарцуулсан байх тул уг мөнгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулах саналтай. 

Өмгөөлөгчөөс санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болсон гэж хэлж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерын бичлэг зэргээс үзэхэд шүүгдэгч холоос ирээд түүнийг түлхсэн тул хоорондын зай, алхаж очиж байгаа цаг хугацаанаас “Хоромхон зуур” гэдэг нөхцөл байдал хангагдахгүй, үгүйсгэгдэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хангагдахгүй байна. Мөн хохирогч ******* нь удаан хугацаагаар доромжилсон, занал хийлсэн байдал хэрэгт тогтоогдохгүй байна. Хохирогч нь зөрүүтэй мэдүүлэг өгдөг хэдий ч Монгол банкны хажууд таарсан гэж хэлсэн. Тэр нь тухайн камерын бичлэгээр тогтоогддог. Иймд өмнөх дүгнэлтээ дэмжиж байна” гэх дүгнэлт гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүйа. Учир нь шүүгдэгч нь Жанжинтулга худалдааны төвийн арын хаалгаар орох явж байхад хохирогч Идэрборгил нь автовокзалын сандал дээр сууж таарч, түүний араас нь дагаад Баруун-Урт сумын ЗДТГ хүртэл зайд архины мөнгө нэхээд, “надад мөнгө байна чи янхан ш дээ, чи биеэ үнэлдэг гэсэн биз дээ, гичий” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Миний үйлчлүүлэгч хохирогчийг гэмтээх санаа зорилго огт агуулаагүй.  Ингэж доромжилсон үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд орж, улмаар хохирогчийг түлхэн унагааж хохирогчийн биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ. Тухайн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болох нь тухайн үйл явдлаас  харагдаж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана гэж тайлбарласан байна.

 Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг юм байна. Дээр дурдсанаар  доромжилсон үйлдлийн улмаас манай үйлчлүүлэгчийн санаа сэтгэлийг цочролд орж уг гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү” гэж,

шүүгдэгч *******ээс “Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус маргаж мэтгэлцэв.

5. Шүүх шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ *******ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй ” гэж гэм буруугийн талаар маргаж буй дүгнэлтийг хэргийн жинхэнэ нөхцөл байдалд нийцээгүй, хэрэгт хөдөлбөргүй ногтлогдоогүй, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.  

 

6. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой.

Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээд сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно.

7. Шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримын хүрээнд сэргээн тогтоож, хэргийн жинхэнэ байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй.

 

Тухайн хэргийн үйл явдлын талаар шүүгдэгч *******ээс “ Н.******* нь намайг  янхан, банзал, биеэ үнэлэгч, хоёулаа үзэх үү, надад мөнгө байна” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь орилж бархираад аргагүй эрхэнд цээж рүү түлхсэн” гэж мэдүүлснийг хохирогч Н.*******аас “ тэй хамт Больницод архи ууж байсан айлаасаа хамт гарсан. Бид хоёр Монгол банкны хойд талд явж байхдаа архин дээрээс болж маргаад намайг зогсож байхад цээж рүү түлхчихсэн ” гэж үгүйсгэн өөр өөрөөр мэдүүлж буй нь тэдгээрийн хэн алиных нь хувийн ашиг сонирхолтой холбоотой хийгээд харин хэрэг гарах үед хажууд байсан, уг болсон асуудлыг харсан ганц хөндлөнгийн гэрч гээс “  ******* гэх залуу ийг “Чи мөнгөөр явдаг биз дээ” гэж хэлсний төлөө *******ыг түлхээд унагаасныхаа дараа билүү өмнө нь билүү ямар ч байсан “Би банзал юм уу” гээд хаяад явсан” гэж мэдүүлж тухайн цаг хугацаанд тэдгээрийн хэн нь хэнийгээ юу гэж, ямар үг хэллэгээр хэлж байсан, маргаан ямар байдлаар өрнөсөн талаар хангалттай мэдээлэл өгөөгүй байна. 

 

Тодруулбал, гэрч нь уг хэрэг гарах үед хохирогч ******* ойрхон зогсож  байсан, *******, Н.*******ыг  түлхэж унагасаны дараа 6-7 алхамын зайнаас Н.******* дээр шууд ирж байгаа зэргээс үзэхэд тэрээр тухайн цаг хугацаанд *******, Н.******* нарын хооронд болсон үйл явдлыг бүрэн дүүрэн мэдэх боломжтой байсан боловч тэрээр шүүгдэгч *******ээс мэдүүлсэн “ Н.******* нь намайг  янхан, банзал, биеэ үнэлэгч, хоёулаа үзэх үү, надад мөнгө байна” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь орилж бархираад аргагүй эрхэнд цээж рүү түлхсэн” гэх нөхцөл байдлын талаар шууд, тодорхой мэдүүлж, нотлоогүй тул шүүгдэгч *******ийн дээрх мэдүүлгийг түүний мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд шүүх тухайн хэрэгт хувийн ашиг сонирхлоор мэдүүлж шүүгдэгч, хохирогч нарын болон тухайн хэрэгт хангалттай мэдээлэл өгөөгүй гэрч нарын мэдүүлэгт үндэслэн нь гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох боломжгүй хийгээд харин тэдгээрийн мэдүүлэг нь хэргийн өөр бусад баримттай хэрхэн уялдаж, нотлогдож байгаад тулгуурлан гэмт хэрэг гарсан байдлыг бодитой тогтоох шаардлагатай гэж үзэв.

 

Шүүх энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол банкны камерын дүрс бичлэгийг тухайн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан камерын дүрс бичлэгийн 2 дугаар бичлэгт “ шүүгдэгч ******* нь хэрэг гарсан гудамжны замын хойд талын явган хүний зорчих хэсгээр баруун зүгт явж байхдаа зогсож эргэн харж, 6 секунд орчим урд зүгрүү харж зогсож байгаад зүүн тийш 16 алхам алхаж Н.******* дээр ирж түүний цээж хэсэгт түлхэн унагаж, хөл дээгүүр нь 2 алхан гарч, Н.******* руу тонгойн юм хэлж байгаа ” нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нөхцөл байдлын талаар шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь харилцан зөрүүгүй мэдүүлжээ.

 

Харин тухайн хэргийн хувьд гэмт үйл явдал болох цаг хугацаанд шүүгдэгч *******, хохирогч Н.******* нар хоёул согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолттой байсан, энэ нөхцөл байдал болон мөн тэдгээр нь Жанжин тулга худалдааны төвөөс Баруун- Урт сумын Засаг даргын Тамгын газрын байр хүртэл маргалдан хамт явсан хугацаанд тухайн нөхцөл байдал үүсээгүй, камерын дүрс бичлэгт тусгагдсанаар шүүгдэгч ******* нь нилээд зайнаас зогсож хүлээж байгаад энгийн байдлаар алхан ирж хохирогч Н.*******ыг түлхэж буй зэргийг  үндэслэвэл, тухайн гэмт хэрэг гарах тэр мөчид шүүгдэгч ******* түр зуурын сэтгэл зүйн эмгэгт байдалд орж, сэтгэл зүй тухайн цаг хугацаанд гэнэт тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж хохирогчийг түлхсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэх хийгээд түүний тухайн гэмт хэргийг үйлдэж буй нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас бус харин түүний согтуурсан байдал, тэдгээрийн хоорондын маргаантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, ******* нь тухайн үед нилээд согтуурсан байсныг гэрч “ *******ийг цагдаагийн газарт авчраад согтолтын хэмжээг үзэх гэсэн боловч тухайн хүн “би архи уусан та нарт ямар хамаатай юм бэ, зайлцгаа би наад юмыг чинь үлээхгүй” гээд татгалзсан, “намайг шорондоо хий” гээд асгараад байсан учраас бичлэг хийж чадаагүй. Мөн ******* нь тухайн үед нэлээн согтуу байсан. Тухайн хүнийг согтуу гэдгийг нь тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч нар болгон гэрчилж өгнө ” гэж,

гэрч “ Би ийг дуудаад “Хөөе энэ хүн чинь үхлээ эмнэлэг дуудаач” гэхэд “хохино” гээд цаашаа явсан. Тухайн үед Б. нь нэлээн согтуу байсан, *******тай ижилхэн орилж бахираад л явж байсан ” гэж тус тус мэдүүлж гэрчилсэн хийгээд энэ нь мөн Мөрдөгчийн “...2023 оны 12 дугаар сарын 06-ны оройны 20 цаг 40 минутад ******* регистрийн дугаартай *******ийн согтолтын хэмжээг тогтоох зорилгоор тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч нарын өрөөнд драгер багажаар үлээлгэх гэхэд ******* нь “та нар намайг шорондоо хий, тэр муу писда чинь намайг янхан, писда гээд байсан учраас түлхэж унагаасан. Би наад юмыг чинь үлээхгүй, та нар намайг сүүлд нь шоронд хийнэ, архи уусан гэдгийг мэдсээр байж албаар наад багажаараа үлээлгэх гэлээ” гээд согтолтын хэмжээгээ шалгуулахаас татгалзсаныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив ” гэх тэмдэглэл зэргээр нотлогдох бөгөөд хэргийн дээрх баримт буюу шүүгдэгч *******ийн согтуурсан байдлыг үндэслэвэл, түүнийг тухайн хэрэг гарсан үйл явцыг бодитой тусгаж, мэдэж, бүрэн дүүрэн мэдүүлсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна.

 

Түүнчлэн, камерын дүрс бичлэгийн 2 дугаар бичлэгт тусгагдсан “ шүүгдэгч ******* нь хэрэг гарсан гудамжны замын хойд талын явган хүний зорчих хэсгээр баруун зүгт явж байхдаа зогсож эргэн харж, 6 секунд орчим урд зүгрүү харж зогсож байгаад зүүн тийш 16 алхам алхаж Н.******* дээр ирж түүний цээж хэсэгт түлхэн унагаж, хөл дээгүүр нь 2 алхан гарч, Н.******* руу тонгойн юм хэлж байгаа ” нөхцөл байдал,

мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 120 дугаартай “ 1. ******* нь болсон явдлыг бодитоор тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 2. ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл байхгүй үгүй байна. ******* нь тухайн үед хэрэг хариуцах чадвартай байсан байна. 3. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. 5. ******* нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүний сэтгэл санаа гэнэтийн цочролд автаж сэтгэл санаа цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт зэргийг үндэслэвэл, тухайн цаг хугацаанд шүүгдэгч *******ийг сэтгэл санааны хүчтэй цочролд орж хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хохирогчийг түлхсэн гэж үзэхэд ч учир дутагдалтай байгааг дурдья.

Иймд дээр дурдагдсан болон камерын дүрс бичлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч *******ийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж буюу хохирогч Н.*******ы хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хувийн байдал алдагдсан улмаас  хохирогчийг түүлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт хангалттай ногтлогдоогүй тул өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж буй дээрх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.  

8. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  шүүгдэгч *******ийн согтуурсан үедээ хохирогч Н.*******ы өөрийг нь хэл амаар доромжлон, таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсан үйлдлийн улмаас түүний цээжин хэсэгт гараараа түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

9. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч Н.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг түлхэж унагасан уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

10. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг түлхэж унагаснаар эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн цээжин хэсэгт гараараа түлхэж унагаан эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч Н.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Тодруулбал, хохирогч Н.******* тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

            2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

         

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Хохирогч Н.******* нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 168,000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 26/356 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ээс 168,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар хуульчилжээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “ Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Шүүгдэгч ******* нь хийсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, ажил эрхлэлтийн байдал, урьд өмнө ял шийтгүүлсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Хохирогч Н.******* нь хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас гарсан бусад зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 259,570 төгрөгийн зардал гарсан ба уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж тус аймгийн Цагдаагийн газрын 100120012001 тоот дансанд төлүүлэх. Хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган хадгалах. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах...” гэх дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “ Эрүүгийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэн хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 259,570 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болно” гэх санал,

шүүгдэгч *******ээс “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэж  мэдүүлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ийн тухайн гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүгээс түүнийг хэл амаар доромжилсон зүй бус үйдэлтэй холбоотой, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Шүүх шүүгдэгч *******ийн ам бүл 3, эгч, дүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй зэрэг хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 12,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилд 4 сая төгрөгөөр тооцож, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

1. Мөрдөн шалгах ажиллаганы явцад шүүгдэгч *******т сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумаас Улаанбаатар хот руу явж ирүүлэхэд 15-77 УАТ улсын дугаартай Киа Рио загварын тээврийн хэрэгсэлд А-92 маркийн 101 литр шатахуун зарцуулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Шатахуун олгох баримт зэргээр хэрэгт нотлогдоно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.3. “ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах, ....сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, хүргэх, ....холбогдон гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан байр, хоол, тээврийн зардлыг энэхүү журмын 2.3 дахь хэсэгт заасны дагуу”, 2.3.2. тээврийн зардлыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зорчигч тээвэрлэлтийн жишиг тарифаар....тооцож олгохоор тус тус заажээ.

 

Харин Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас яллагдагч *******т сэтгэцийн дүгнэлт гаргуулахдаа байгууллагаас автомашин, шатахуун гарган явсан байх тул тухайн хэргийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг уг газарт нь явж, очиж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад гарсан шууд зардлын хэмжээгээр тооцох нь зүйтэй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасны дагуу тухайн хэргийн шүүгдэгч *******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 259,570 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

 

2. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ deli CD-R8 52H” гэсэн бичвэртэй, БИЧЛЭГ 1.MOV / 19 секундын дүрс бичлэг/ , БИЧЛЭГ 2.MOV / 18 секундын дүрс бичлэг/, БИЧЛЭГ 3.MOV / 04 секундын дүрс бичлэг/  файлтай, саарал өнгийн СиДи бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоох нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Батбаярын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 12,000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  оногдуулсан 12,000,000 төгрөгийн торгох ялыг нэг жилд 4,000,000 сая төгрөгөөр тооцож, гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 168,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ deli CD-R8 52H” гэсэн бичвэртэй, БИЧЛЭГ 1.MOV / 19 секундын дүрс бичлэг/ , БИЧЛЭГ 2.MOV / 18 секундын дүрс бичлэг/, БИЧЛЭГ 3.MOV / 04 секундын дүрс бичлэг/  файлтай, саарал өнгийн СиДи бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 259,570 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 100120012001 дансанд оруулсугай.

 

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН