| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/03536/И |
| Дугаар | 101/ШШ2021/01034 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/01034
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Ч.Х, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан зохигчдоос шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: 1.Охин Б.М-ийг эцэг Б.Б-ын асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхгүй. 2.Охин Б.М-ийг долоо хоногийн хоёр хоногт ээж Ч.Х-д очих бусад өдөрт аав Б.Б-ын асрамжид байхаар тохиролцсон. 3.Мөн зуны амралтаар охин Б.М-ийг 14 хоногийн хугацаанд ээж Ч.Х-ын асрамжид, 14 хоногт эцэг Б.Б-ын асрамжид байлгахаар тохирсон. Хүүхэдтэй уулзах үед хэн аль нь саад учруулахгүй байх болно. 4.Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 00 А байр, 00 дугаар орц, 00 тоот хаягт байрлалтай 61.08 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-22000000 дугаарт, Ч.Х-ын өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн дундын эд хөрөнгийг Б.Б-, охин Б.М- нарын өмчлөлд шилжүүлэх, Б.Б- 30,000,000 төгрөгийг Ч.Х-, охин Х.Хишиг-Ундрах нарт төлөхөөр тохиролцсон. 5.Б.Б- нь 30,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор хадам эгч Ч.Х Хаан банкны 000000 данс руу шилжүүлж, Ч.Х үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. 6.Цаашид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргалдахгүй болно. 7.Б.Б- охин Б.М-ийн хамтаар үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ. 8.Талууд гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар цаашид ямар нэгэн байдлаар маргахгүй болно. 9.Ч.Х нь Ч.Х-аас үл хөдлөх хөрөнгийг Б.Б-ын өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай Итгэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор ГХЯ-аас авсан байхаар тохиролцов.” гэж эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч Ч.Х- хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хариуцагч Б.Б- Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22-000050 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 00 А байр, 0 дугаар орц, 00 тоот хаягт байрлалтай 61.08 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б, Боржигон овогт Б.М нарын өмчлөлд бүртгэж, Ч.Х-ыг өмчлөгчөөс хасаж бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг, эх үүргээ хэрэгжүүлэхэд эцэг саад учруулахгүй байхыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,986 төгрөгийг улсын орлогод, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 285,078 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, бусад заалтад гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ