Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч Б.Жамъяндорж,

шүүгдэгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “” ХХК-д олборлолтын хэлтсийн дээж авагч ажилтай, ам бүл 5, эцэг эх, эмээ, дүүгийн хамт *******, “Хайлааст”-ын 15-04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******,

овогт .

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* тоотод хохирогч ******* тухайн үед үүссэн хувийн таарамгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрний эрүүн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “доод баруун эрүү яс хугарал, доод үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би согтуу байхдаа муудсан байсан. Болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Гэнэт л цагдаа болоод би мэдсэн...гэв.

 

Эрүүгийн 2430000000012 дугаартай хэргээс:   

 

- Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 12 дугаар сарын 15-ны оройны 21 цагийн үед караокед тус бүр 4 лаазтай пиво уусан. 23 цаг өнгөрч байхад “” бааранд орж  4-лээ 0.75 литрийн Эдэн нэртэй архи ууж дуусгасан. гэрт очсон гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрт очиход , төрсөн дүү , найз, нар нь 2.5 литрийн том пиво ууж байсан, надад пиво өгөхөөр нь ууж байснаа санаж байгаа юм.Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна, ямар ч байсан миний нүүр рүү нулимахад нүүрээ арчаад харахад цустай байсныг санаж байна. Тэгэхэд “чи миний эрүү рүү өшиглөөд эрүү эвгүй болгочихлоо цагдаа дуудлаа” гэхэд “намайг яв” гэхээр нь тухайн айлаас гараад гадаа байсан машиндаа унтаад өгсөн. Маргааш өглөө нь цагдаа дээр хамт ирэхэд нь цагдаад хэлэхдээ “ бид бөөндөө манай эгчийн гэрт байхад гаднаас нь хамт орж ирээд бид нар бөөндөө пиво ууцгаасан. ******* бид хоёр хоорондоо тоглож байгаад сүүлдээ тоглоом дээрээсээ болж маргалдсан. Тэгэхэд нь намайг сууж байхад баруун эрүү рүү өшиглөсөн” гэж байсан. Миний хувьд өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байгаа ч гэсэн сүүлд нь надад “чи сууж байхад нь эрүү рүү нь өшиглөөд эрүүг нь хугалсан” талаар хэлсэн. Иймд би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж д эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг одоогийн байдлаар өгөөд байна...  /хавтаст хэргийн 51-53-р хуудас/,

 

- Хохирогч: 2023 оны 12 дугаар сарын 16-ны 02 цагийн орчимд хүргэнийдээ байж байхад манай найз *******, хоёр согтуу орж ирсэн. Гэрт миний төрсөн эгч Э., эгчийн найз гэх нэг эмэгтэй, манай найз бид дөрөв байсан. бид хоёр 2.5 литрийн том пиво дөнгөж задлаад сууж байсан юм. *******, хоёр 2.5 литрийн том пивотой ирээд бид дөрөв хоёр том пивоо хамт ууцгаасан. ******* бид хоёр хоорондоо тоглож байгаад сүүлдээ тоглоом дээрээ болж маргалдаж эхэлсэн. Би барьж байсан аягаа сандал дээрээ арагшаа эргээд хөргөгч  дээр тавиад эргээд хартал ******* яг миний эрүү доороос дээшээ сөхөж нэг удаа өшиглөсөн. Миний эрүү эвгүй болоод би тэр хэдэд “эмнэлэг явъя миний эрүү эвгүй болчихлоо” гэж хэлээд би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Гэмтлийн эмч нь үзээд миний эрүүний зургийг аваад баруун талын доод эрүү хугарсан, 1 дүгээр үүдэн шүд булгарсан байна гэсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

 

- Гэрч ын: нь *******ыг “ёрвоон ” гээд хочоор нь дуудсан чинь *******, гэрийнхээ зүүн талд хөргөгчийн наад талд сууж байхад нь хөлөөрөө сөхөөд өшиглөчихсөн. амаа дарж ойчоод “ёо шүд” гээд доошоо тонгойгоод явчихсан. Би *******ыг цааш нь салгаж хориод гайгүй юу гэсэн чинь амнаас нь цус гарчихсан, “миний шүд уначих шиг боллоо, эрүү эвгүй болчихлоо” гэсэн. Тэгсэн эгч “та нар айл доромжиллоо, манай дүү зодлоо “гээд цагдаа дуудна гээд цагдаа дуудсан.Би эргэж унтаад өдөр 12 цагийн орчимд сэрсэн чинь гэртээ ирчихсэн миний эрүү хугарчихсан юм шиг байна. Эмнэлэгт үзүүлсэн гэж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21-р хуудас/,

 

- Гэрч Г.гийн: ******* гэнэт босож ирээд гэрийн зүүн талд хөргөгчийнхөө наана нь сандал дээр сууж байхад хүрч ирээд нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,

 

- Гэрч Э.: Манай дүү гэрийн зүүн талд сууж пийшингийн хажуу талд сууж байхад ******* гэнэт босож ирээд манай дүүгийн нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Дүүгийн ам, шүднээс нь цус гарчихсан, миний эрүү эвгүй болчихлоо гээд байсан.******* манай дүүгийн нүүр рүү гараараа цохисныг мэдэхгүй байна. Дахиж нэмж гараараа цохиж зодсон зүйл болоогүй. Хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №11 дугаартай “1. биед доод баруун эрүү яс хугарал, доод үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34-р хуудас/

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 55-р хуудас/

 

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 60-64-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны шөнө  ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* хувийн таарамгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний эрүүн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “доод баруун эрүү яс хугарал, доод үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 прокурорын яллах дүгнэлтэнд яллах талын нотлох баримтаар авагдсан шүүгдэгч *******ын “ Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 12 дугаар сарын 15-ны оройны 21 цагийн үед караокед тус бүр 4 лаазтай пиво уусан. 23 цаг өнгөрч байхад “” бааранд орж  4-лээ 0.75 литрийн Эдэн нэртэй архи ууж дуусгасан. гэрт очсон гэдгээ мэдэхгүй байна. , төрсөн дүү , найз, нар нь 2.5 литрийн том пиво ууж байсан, надад пиво өгөхөөр нь ууж байснаа санаж байгаа юм.Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна. миний нүүр рүү нулимахад нүүрээ арчаад харахад цустай байсныг санаж байна. Тэгэхэд “чи миний эрүү рүү өшиглөөд эрүү эвгүй болгочихлоо цагдаа дуудлаа” гэхэд “намайг яв” гэхээр нь тухайн айлаас гараад гадаа байсан машиндаа унтаад өгсөн. Маргааш өглөө нь цагдаа дээр хэлэхдээ “ нь хамт орж ирээд бид нар бөөндөө пиво ууцгаасан. ******* бид хоёр хоорондоо тоглож байгаад сүүлдээ тоглоом дээрээсээ болж маргалдсан. нь намайг сууж байхад баруун эрүү рүү өшиглөсөн” гэж байсан. Миний хувьд өшиглөсөн гэдгээ мэдэхгүй байгаа ч гэсэн сүүлд нь надад “чи сууж байхад нь эрүү рүү нь өшиглөөд эрүүг нь хугалсан” талаар хэлсэн” гэх,

 хохирогч “ 2023 оны 12 дугаар сарын 16-ны 02 цагийн орчимд хүргэнийдээ байхад манай найз *******, хоёр согтуу орж ирсэн. Гэрт миний төрсөн эгч Э., эгчийн найз гэх нэг эмэгтэй, найз бид дөрөв байсан. бид хоёр 2.5 литрийн том пиво дөнгөж задлаад сууж байсан. *******, хоёр 2.5 литрийн том пивотой ирээд бид дөрөв хоёр том пивоо хамт ууцгаасан. ******* бид хоёр хоорондоо тоглож байгаад сүүлдээ тоглоом дээрээ болж маргалдаж эхэлсэн. Би барьж байсан аягаа сандал дээрээ арагшаа эргээд хөргөгч  дээр тавиад эргээд хартал ******* яг миний эрүү доороос дээшээ сөхөж нэг удаа өшиглөсөн. Гэмтлийн эмч нь үзээд миний эрүүний зургийг аваад баруун талын доод эрүү хугарсан, 1 дүгээр үүдэн шүд булгарсан байна гэсэн”гэх,

гэрч ын “ нь *******ыг “ёрвоон ” гээд хочоор нь дуудсан чинь *******, гэрийнхээ зүүн талд хөргөгчийн наад талд сууж байхад нь хөлөөрөө сөхөөд өшиглөчихсөн. амаа дарж ойчоод “ёо шүд” гээд доошоо тонгойгоод явчихсан. амнаас нь цус гарчихсан, “миний шүд уначих шиг боллоо, эрүү эвгүй болчихлоо” гэсэн. Би эргэж унтаад өдөр 12 цагийн орчимд сэрсэн чинь гэртээ ирчихсэн миний эрүү хугарчихсан юм шиг байна. Эмнэлэгт үзүүлсэн гэж байсан”гэх,

гэрч Г.гийн “ гэрийн зүүн талд хөргөгчийнхөө наана нь сандал дээр сууж байхад ******* гэнэт босож ирээд нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн”гэх,

гэрч Э. “ Манай дүүг гэрийн зүүн талд сууж пийшингийн хажуу талд сууж байхад ******* гэнэт босож ирээд манай дүүгийн нүүр рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Дүүгийн ам, шүднээс нь цус гарчихсан, миний эрүү эвгүй болчихлоо гээд байсан.******* манай дүүгийн нүүр рүү гараараа цохисныг мэдэхгүй байна. Хөлөөрөө нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 11 дугаартай “1. биед доод баруун эрүү яс хугарал, доод үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс хохирогч д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтанд нийцсэн байна.

 

Э. эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гарсан шинжээчийн 11 дугаартай “...1. биед доод баруун эрүү яс хугарал, доод үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Э. биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шинжээрээ хүндэвтэр гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч Э. эрүүн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* тоотод найз болох хохирогч ******* тухайн үед үүссэн хувийн таарамгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрний эрүүн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь доод баруун эрүү яс хугарал, доод үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******аас хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

5. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

Хэргийн баримтаар, шүүгдэгч *******, хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэх явцдаа нь *******ыг “ ёрвоон ” хочоор нь дуудсанаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдан, ******* нь Э. эрүүнд өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь түүний хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тэрээр хүнийг нүүрэн хэсэгт өшиглөснөөр эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж тухайн үед тэдгээрийн хооронд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтаглан хохирогч өшиглөж биед нь хохирол зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд энэ хэргийн хувьд хохирогч Э. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч ******* түүнийг өшиглөж зодсон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу уг үйлдлийн улмаас хохирогч Э. биед “доод баруун эрүү яс хугарал, доод үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан болно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э. эрүүл мэндэд доод баруун эрүү яс хугарал, доод үүдэн зүүн 2, 3-р шүдний сулрал, эрүү, шанаанд зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан ба *******аас, хохирогч Э. эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч эс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Иймд хохирогч тухайн гэмт хэргийн улмаас өөрт нь эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай дүгнэлт гаргасныг,

шүүгдэгч *******аас “ Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэж  маргаагүй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ын тухайн гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүгээс түүнийг хочоор нь доромжилсон зүй бус үйлдэлтэй холбоотой, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, хохирогч гомдолгүй гэсэн, хохирогчтой найз нөхдийн холбоотой, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зэрэг түүний хувийн байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”. гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлсон болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг шүүгдэгч *******т анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.НАСАНБУЯН