Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Д.Сайнжаргал

Шүүгдэгч Г.Галсандож

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Галсандоржид холбогдох эрүүгийн 201714000173 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхэд, аавынхаа хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг 1-1а тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Хулууд овогт Галбадрахын Галсандорж /РД: ИЦ83050499/

 

Шүүгдэгч Г.Галсандорж нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1-1а тоотод оршин суух гэртээ эхнэр Д.Сайнжаргалыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Галсандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэрээ зодсон асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Өглөө босоод байж байхад эхнэр маань уурлаж тэгээд хоорондоо маргалдаж эхнэрийнхээ духанд нь цохичихсон юм. Би уурандаа ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Сайнжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид урьд нь санхүүгийн тал дээрээс болж маргалдсан байсан. Тэгээд тэр өглөө хүүгийнхээ хичээлийг хийлгээд байж байсан. Тэгтэл охин гоо сайханы ширээн дээр байсан зүйлийг асгаад байхаар нь охиныхоо мөр рүү нь алгадсан. Үүнээс болж бид муудалцаж намайг алгадаад дух руу цохисон. Ийм асуудал болсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. бид дахин муудалцаагүй. Одоо эвлэрсэн байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 233 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Сайнжаргалын биед баруун нүдний зовхи, дух, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ.

2. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/,

 

-Г.Галсандоржийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 22-25 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Галсандорж нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1-1а тоотод оршин суух гэртээ эхнэр Д.Сайнжаргалыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Сайнжаргалын “...Тэгтэл охин гоо сайханы ширээн дээр байсан зүйлийг асгаад байхаар нь охиноо мөр рүү нь алгадсан. Үүнээс болж бид муудалцаж намайг алгадаад дух руу цохисон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед баруун нүдний зовхи, дух, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон 233 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Галсандоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Д.Сайнжаргал нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Галсандоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.