Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/75

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2430000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Хот тохижилт үйлчилгээний газарт ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,

овогт .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

            Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б. нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны шөнийн 02.00 цагийн орчимд үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0.75 хувийн согтолттойгоор *******ийн******* тоотоос 6 дугаар багийн 4 замын уулзвар хүртэл Ниссан Эдван загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь

шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “ Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан.  2024 оны 02 дугаар сарын 22-ны 21 цаг өнгөрч байхад ******* манайд ирэхдээ 0.5 литрийн Хараа архи авчирсныг хоёулаа ууж дуусгасан. ******* 13-р дэлгүүрийн цааш айл руу хүргүүлнэ гэхээр нь ойрхон газар гээд эхнэрийг такси дуудахыг нь болиулаад би улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслээр барьж манай эхнэр , ******* суугаад Баруун-Урт сумын 2-р баг******* тоотын гаднаас Баруун-Урт сумын 6-р баг 4 замын уулзвар дээр очиход цагдаа , олон нийтийн цагдаа нар намайг зогсоож шалгасан. Миний согтолтын хэмжээг драйгер багажаар үлээлгэхдээ давхар бичлэг хийсэн бөгөөд согтолтын хэмжээ 0.75%-тай гарсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх,

гэрч ын “миний бие олон нийтийн цагдаа ын хамт 2024 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 01 цаг үед үүрэг гүйцэтгэж байхад Баруун-Урт сумын 6-р баг 4 замын уулзвар дээр баруунаас зүүн чиглэлд явсан “Nissan Advan  маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч******* нь 2023.09.07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан. Тухайн хүний амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь уг асуудлын талаар асуухад******* нь “машинд явж байгаа найзтайгаа гэртээ уугаад гэр лүү хүргэж өгөх” гэж байгаад баригдсан талаар хэлсэн. Иймд уг тээврийн хэрэгслийг олон нийтийн цагдаагаар бариулж Цагдаагийн газарт ирээд өөрийн гар утсаар давхар бичлэг хийж баримтжуулан******* гэх хүний согтолтын хэмжээг драйгер багажаар үзэж шалгахад 0.75%-тай гарсан учраас уг асуудлын талаар гомдол гаргаж өгсөн. Alcotest-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багажаар тухайн иргэний согтолтын хэмжээг шалгасан. Тухайн драйгер багаж нь стандарт хэмжил зүйн газраар 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд баталгаажуулсан” гэх мэдүүлэг,

гэрч ын “ 2024 оны 02 дугаар сарын 23-ны шөнө бид хоёр Баруун-Урт сумын 6-р баг 4-н замын уулзвараар зорчин явж байсан Nissan Advan маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож,. тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх зэргийг асуухад жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гарган өгч, жолоочийн үнэмлэхээ хайгаад олохгүй байгаа, регистрийн дугаараа хэлээд шалгуулъя гэж хэлсэн. Тэр үед жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, нь “та 2023.09.07-ны өдөр эрхээ хасуулсан байна” гэхэд жолооч тийм гэж хэлсэн. Цагдаа дээр ирээд тухайн хүний согтолтын хэмжээг драйгер багажаар шалгаж үзэхдээ өөрийн гар утсаар бичлэг хийж байгаад үлээлгэхэд тухайн хүний согтолтын хэмжээ нь 0.75%-тай гарсан ” гэх,

гэрч ийн “...Баруун-Урт сумын 2-р баг******* тоотод байх гэртээ нөхөр*******ын хамт байхад 2024 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед бага зэргийн халамцуу танихгүй залуу орж ирсэн. Манай нөхөр надад тухайн залуугийн нэрийг хэлээд надтай хамт 1 сар ажиллаж байгаад ажлаасаа гарч байсан залуу, өнөөдөр Дээж худалдааны төвийн гадаа тааралдаж гэрээ зааж өгсөн талаар хэлсэн. Тухайн залуу манайд ирэхдээ Хараа нэртэй 0.5 литрийн архитай ирсэн, манай нөхөр, тэр залуу 2 хувааж ууж дуусгасан. Нөхөр манайд ирсэн залууг такси дуудаад хүргүүлэх гэхэд дуудлагын 5000 төгрөг гэсэн учраас машинтай гэр рүү нь хүргэж өгөхөөр болохоор нь би хамт явъя гээд Nissan Advan маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Баруун-Урт сумын 6-р баг 4 уулзвар ирэхэд 2 цагдаагийн алба хаагч машин зогсоож шалгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд тус цагдаагийн газарт ирээд нөхрийг драйгер багажаар шалгахад 0.75%-тай гарсан. Манай нөхөр 2023 оны 09-р сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” гэх,

гэрч *******ын “Дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн архи аваад оройны 21 цагийн үед*******ын гэрт очиход эхнэрийнхээ хоёулаа байсан.*******ын хамт архиа уугаад 00 цаг болж байхад*******ын эхнэрээр такси дуудуулж айл руу хүргүүлэх гэхэд такси шөнийн тарифаар явна гэхэд******* “такси ойрхон газар хүргүүлэх хооронд үнэтэй үнээр явах гэлээ, би машинтайгаа чамайг очих газарт чинь хүргээд өгье” гээд цагаан өнгийн Ниссан Эдван маркийн машинаа бариад явсан. Баруун-Урт сумын 6-р баг 4-н замын уулзвар дээр ирэхэд 2 цагдаа зогсоож шалгаад жолооч*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан гэх үндэслэлээр тус цагдаагийн газар руу авч явсан. Цагдаа нар*******ыг согтуурал шалгадаг багажаар*******ын эхнэр бид хоёрын хажууд гар утсаараа бичлэг хийж байгаад үлээлгэхэд 0.75%-тай гарсан” гэх мэдүүлгүүд,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

Согтуурал шалгах багаж болон бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл,

           Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.ад холбогдох Жолоочийн лавлагаа, мэдээлэл,

         *******ад холбогдох Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал № 2088,

           Б.ад холбогдох 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0228282 дугаартай шийтгэлийн хуудас,

              Согтолтын хэмжээг шалгах багажаар шалгахад дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

              Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

              “ бичлэг”  гэсэн бичвэртэй, deli CD-R 52X загварын / 31 секундийн дүрс бичлэг/, саарал өнгийн СиДи,

              Шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа,

              Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Прокуророос шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 0.75 хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан”  байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан, 0778 гэрчилгээтэй зориулалтын Драйгер багажаар шалган тогтоож, гэрэл зураг болон дүрс бичлэгээр баталгаажуулсан хийгээд тэрээр 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б.ад холбогдох Жолоочийн лавлагаа, мэдээлэл, 0228282 дугаартай Шийтгэлийн хуудас зэргээр нотлогдоно.

 

   4. Хэргийн баримтаар, шүүгдэгч Б. нь  2024 оны 02 дугаар сарын 23-ны шөнийн 02.00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0.75 хувийн согтолттойгоор Ниссан Эдван загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. болон түүний өмгөөлөгчөөс хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

5. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.

 

6. Шүүх шүүгдэгч Б.ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Прокуророос Б.ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар  зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс гаргасан “” хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.ын ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн “ Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазарт хот тээврийн ачигчаар ажилладаг, сарын 1,125,000 төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг боловч, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаагаар 215,33 оноотой доод түвшинд байдаг, хувьд ногдох үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй зэрэг хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 1 сард 270,000  төгрөгөөр тооцож, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тодорхойлолт, Сүхбаатар аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/102 тоот албан бичгээр Б.ын өрхийн амьжиргааны түвшинг, Сүхбаатар аймгийн “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГазрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 тоот албан бичгээр түүний ажил, цалинг тодорхойлсон болохыг тус тус дурдья.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ бичлэг”  гэсэн бичвэртэй, deli CD-R 52X загварын / 31 секундийн дүрс бичлэг/, саарал өнгийн СиДиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******ыг “ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг ) жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 1 сард 270,000 төгрөгөөр тооцож, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч*******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “ бичлэг”  гэсэн бичвэртэй, deli CD-R 52X загварын / 31 секундийн дүрс бичлэг/, саарал өнгийн СиДиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН