Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2021/00006/и |
Дугаар | 135/шш2021/00345 |
Огноо | 2021-05-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 135/шш2021/00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Õýðãèéí èíäåêñ 135/2021/00006/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр хороолол, ... тоотод оршин суух, ... өөлд овогт О.Г íýõýìæëýëòýé
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... тоотод оршин суух, ... овогт Б.Т холбогдох,
“3,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,
“3,970,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч О.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Т надад мөнгөний хэрэг байна. 4,000,000 төгрөг надад өгч туслаач гэсэн. Би аав ээжийн сайн таньдаг учраас 4,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Тухайн үед зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч Т 2017 оны 12 дугаар сарын 14-нд 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 13-нд 2,000,000 төгрөг өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан өдөр барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед барьцааны гэрээг бүртгүүлэх гэхэд надад итгэ барьцааны гэрээ бүртгүүлэх шаардлагагүй би гэрээнд заасан хугацаанд зээлсэн 4,000,000 төгрөгөө өгнө. Хүүгүй мөнгө өгч тусалж байхад би яаж худал ярих юм бэ? гэж яриад байсан. Тэгэхээр нь би итгээд барьцааны гэрээг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэтэл зээлдэгч Т надад 2018 оны 10 сард 2,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Т-аас гаргуулж авах, мөн зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Хариуцагч Б.Т нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Б.Т миний бие О.Г-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
2017 оны 12 дугар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэх “Зээлийн гэрээ”, “Барьцаат зээлийн гэрээ” гэх гэрээнүүд нь бодитоор байгуулагдаагүй Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хууль зөрчиж, дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Учир нь Б.Т миний хувьд О.Г-аас дээрх гэрээнүүдийн дагуу болон өөр бусад ямар нэгэн байдлаар 4,000,000 төгрөг зээлж авсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэлд бичигдсэн зүйл бүгд ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Бодит байдал дээр би О.Г-аас нэг ч төгрөг зээлж аваагүй. Харин миний бие тухайн үед буюу 2017 оны 06 сард Дархан-Уул аймгийн Орхон суманд ажилладаг, гэр Дарханд байсан тул Дархан-Уул аймгийн УБХ ажилд орох бодолтой судалж байсан. Гэтэл танил эгч О.Г-тай таарч энэ тухайгаа хэлэхэд эгч нь чамайг ажилд оруулж өгч чадна, оруулаад өгчихвөл эгчийгээ гомдоохгүй биз дээ гэж байсан. Миний хувьд гэр оронтойгоо ойрхон газар ажилд орохоор судалж байсан учир та тэгээд яг ямар саналтай байна гэж асуухад О.Г надад 4,000,000 төгрөг өгчих гэсэн. Би ямар ч байсан та намайг ажилд оруулаад өгөөч үнэхээр чадах юм бол дүү нь бодолцъё гэж хэлсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сарыг хүртэл О.Г-г харж хүлээсэн боловч тэр намайг ажилд оруулж өгч чадаагүй. Би өөрөө хөөцөлдөж зохих журмынх нь дагуу Дархан-Уул аймгийн УБХ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажилд орсон. Гэтэл О.Г би ярьж хэлсэн учир чи ажилд орсон одоо надад 4,000,000 төгрөгөө өг гэж нэхээд байсан ба надад танд өгөх мөнгөний боломж байхгүй байна. Тэгээд ч би өөрөө зохих журмын дагуу ажилд орсон гэж хэлэхэд тэрээр уурлаж би оруулж чадсан, халуулж бас чадна шүү гэж дарамтлах болсон.
Дөнгөж шинэ ажилд орсон учраас ямар нэгэн хэл ам гарахаас би эмээж байсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр О.Г мөнгө нэхээд салахгүй байсан тул арга буюу би танд маргааш гэхэд зээл авч байж мөнгө гаргаж өгөхөөс өөр арга алга одоо надад май гээд танд гаргаад өгөх нэг ч төгрөг алга гэж хэлсэн. Тэгтэл О.Г би чамд яаж итгэх юм хоёулаа гэрээ хийж баталгаажуулж авна тэгж байж л би чамд итгэх үндэслэл болно гээд намайг дагуулж нотариат орсон. Тухайн үед би тус гэрээн дээр гарын үсэг зурахгүй бол О.Г мөнгө нэхээд надаас салахгүй байсан тул арга буюу би гэрээн дээр гарын үсэг зурсан. Ингээд би “Транскапитал” ББСБ-д хандаж зээл хөөцөлдөж эхэлсэн. Тус байгууллагатай 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Зээлийн гэрээ” болон “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулж 2,000,000 төгрөгийн зээл гаргуулж авсан. Тус зээлийн 2,000,000 төгрөг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15:47 цагт миний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар зээлийн шимтгэлээ суутгаад 1,980,000 төгрөг орж ирсэн. Үүнийг нь би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20:04 цагт О.Г-ийн Хаан банкны ... тоот дансанд “Х-с” гэсэн утгаар 1,970,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш хэсэг хугацаанд мөнгө нэхэхгүй байж байгаад 2018 оны 06 сараас хойш үлдэгдэл 2,000,000 төгрөгөө өг гэж нэхэх болсон. Өгөх боломжгүй тухайгаа хэлэх бүрийд ажлаас чинь халуулна гэж дарамтлаад байдаг болсон.
Ингээд миний бие 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийг О.Г-д өгсөн. Нийтдээ миний бие О.Г-д 3,970,000 төгрөг өгсөн. Гэтэл тухайн үед надаар гарын үсэг зуруулж авсан хууль бус, дүр үзүүлж халхавчилсан гэрээгээр далимдуулж надаас дахиад 3,000,000 төгрөг нэхэмжлээд байгааг үнэндээ гайхаж байна. Бидний дунд Зээлийн гэрээний үүргийн эрх зүйн харилцаа огт үүсээгүй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дансаараа шилжүүлэн авсан 1,970,000 төгрөгийг яагаад нэхэмжлэл дээрээ дурдахгүй надаас 3,000,000 төгрөг авах ёстой юм шиг илт үндэслэлгүй худалд зүйл бичээд байгааг ойлгохгүй байна. Ер нь бол би түүнд нэг ч төгрөг өгөх шаардлагагүй байсан. Шинэ ажилд орсныг минь далимдуулж тэрээр дарамт, шахалтад оруулж байж надаас мөнгө авсан. Би дээрх мөнгийг буцааж авах хүсэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Т нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бидний хооронд байгуулагдсан гэх “Зээлийн гэрээ”, “Барьцаат зээлийн гэрээ” гэх гэрээнүүд нь бодитоор байгуулагдаагүй Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хууль зөрчиж, дүр үзүүлж, халхавчлах зорилготой хэлцлийн шинжийг агуулж хийсэн хэлцэл юм. Учир нь Б.Т миний хувьд О.Г-аас дээрх гэрээнүүдийн дагуу болон өөр бусад ямар нэгэн байдлаар 4,000,000 төгрөг зээлж авсан зүйл огт байхгүй. Гэтэл О.Г нь намайг ажилд оруулж өгсөн, халуулж ч бас чадна гэсэн байдлаар шантаачилж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20:04 цагт О.Г өөрийн Хаан банкны ... тоот дансаар 1,970,000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 2,000,000 төгрөгийг буюу нийтдээ 3,970,000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр гаргуулан авсан байна. Иймд түүний надаас үндэслэлгүйгээр авсан дээрх 3,970,000 төгрөгийг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч О.Г нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар О.Г надаас 3,970,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Т сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би хариуцагч Т-т зээлээр өгсөн 4,000,000 төгрөгийг миний дансанд хийснийг би нэхэмжлэхдээ 2,000,000 төгрөг авсан гэж тусгасан.
Ямар нэг нууж хаасан зүйл байхгүй, хуурамч гэрээ хийгээгүй. Би албан тушаалтан биш хэн гэдэг хүнд хахуулын мөнгө өгч Т-ийг ажилд оруулсан юм бэ? хүнийг ингэж гүтгэж болохгүй. Нэрийн тодорхой хэлээрэй. Би ажилд авдаг албан тушаалтан биш шүү? Намайг гүтгэхээ боль. Би зээлээр өгсөн 4,000,000 төгрөгөөс үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, бүгд 3,000,000 төгрөг авах болно. Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Т-аас 2017 оны 12 дугар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 2,000,000 төгрөг, түүний алданги 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ учир үндэслэлгүйгээр авсан 3,970,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцаат зээлийн гэрээг бичгээр хийгдсэн бөгөөд зээлийн гэрээгээр “...Зээлдүүлэгч О.Г би зээлдэгч Б.Т-т 4,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүүгүйгээр зээлдүүлэх, зээлдэгч Б.Т нь заасан хугацаанд дурдсан мөнийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Зээлийг зээлдэгч Б.Т-т бэлнээр өгөв. ...Зээлдэгч Б.Т нь зээлийн 2,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 14-нд төлнө, 2018 оны 06 дугаар сарын 13-нд 2,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар тохиролцов. ...Зээлдэгч Б.Т нь авсан зээлээ энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-р дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгч О.Г-д төлнө” гэж заажээ./хх-5/
Шүүх хуралдаан дээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...дээрх зээлийн гэрээ нь дүр үзүүлэн, халхавчлах зорилготой, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна. Учир нь О.Г нь Б.Т-ийг ажилд оруулсан гэдэг байдлаар мөнгө нэхсэн учир Б.Т нь арга буюу энэ зээлийн гэрээг байгуулсан. Б.Т нь хуульд заасан журмын дагуу өөрөө хөөцөлдөж ажилд орсон. О.Г-д мөнгө өгөх үндэслэл байхгүй. О.Г-аас 4,000,000 төгрөгийг зээлж аваагүй...” гэж тайлбарласан боловч түүний тайлбар нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар Б.Т нь Дархан-Уул аймгийн УБХ архивчаар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажилд орсон бөгөөд түүнийг ажилд орсноос хойших хугацаанд дээрх зээлийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан байна.
Хариуцагчийн “...О.Г нь намайг ажилд оруулж өгсөн, халуулж ч бас чадна гэсэн байдлаар шантаачилж нийт 3,970,000 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр гаргуулан авсан...” гэсэн тайлбар нь гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд энэхүү үйл баримтыг эрх бүхий байгууллагаар шалгаж тогтоосон зүйл байхгүй байна. Мөн нэхэмжлэгч О.Г нь УБХ ажилладаггүй, эр бүхий албан тушаалтан биш болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан бөгөөд гэрч О.М, Ш.О нарын мэдүүлэг нь хариуцагч Б.Т-аас сонссон, түүний хэлж байсан зүйлийг гэрчилсэн мэдүүлэг болохоос хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбар, үйл баримтыг шууд нотлох баримт болохгүй болно.
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Б.Т-т 4,000,000 төгрөг өгсөн болох нь Зээлийн гэрээний 1-т зээл 4000,000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар тусгасан бөгөөд тухайн зээлийн гэрээг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан үйл баримтаар тогтоогдож байгаа ба гэрч Ж.Н, Ц.Б нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.
Иймд зохигч талуудын хооронд иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Зээлийн төлбөрт хариуцагч Б.Т нь 2017 оны 12 дугаар 20-ны өдөр 1,970,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 3,970,000 төгрөг өгсөн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга болон нэхэмжлэгч О.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...зээлдэгч Б.Т надад 2018 оны 10 дугаар ард 2,000,000 төгрөг өгсөн...” гэж тусгасан, хариуцагч тал шүүх хуралдаан дээр “...О.Г-д 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дансаар 1,970,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 13-нд бэлнээр 2,000,000 төгрөг өгсөн” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Г нь шүүх хуралдаан дээр “...Б.Т-ийн дансаар шилжүүлсэн 1,970,000 төгрөгийг андуурч нэхэмжлэлдээ өгсөн он сар өдөр болон төлсөн мөнгийг 2,000,000 төгрөг гэж бичсэн байна. Б.Т нь надад дансаар1,970,000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй...” гэж тайлбарлаж байх боловч түүний андуурсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Б.Т нь үндсэн зээл 4,000,000 төгрөгөөс 3,970,000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 30,000 төгрөг, алданги 15,000 төгрөг, нийт 45,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О.Г-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр хариуцагч Б.Т нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 7 дугаар баг ... тоот 73,0 м.кв хувийн сууцыг барьцаалжээ.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн боловч талууд дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй хуульд тавьсан шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Мөн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу бусдын өмчлөлд шилжсэн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч О.Г-ийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Т-аас зээл, түүний алданги нийт 45,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Г-д олгож,
-үндсэн нэхэмжлэлийн үлдэх 2,955,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3,970,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,150 төгрөгийг, хариуцагчаас 78,470 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× З.ТУНГАЛАГМАА