| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/0155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/398 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/398
2024 04 15 2024/ШЦТ/398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярсайханы Э, Ариунаагийн Б нарт холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай гялгар уутны хамт 1.2759 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор хууль бусаар 20,000 төгрөгөөр А.Бод худалдаж, төлбөрийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5007256381 тоот дансаар хүлээн авсан,
мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны 310 дугаар байрны 194 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай 47.3266 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч А.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны орчим Б.Эөөс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай гялгар уутны хамт 1.2759 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 20,000 төгрөгөөр худалдан олж авсан,
Улмаар дээрх хууль бусаар олж авсан бодисуудыг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын 7 дугаар байрны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн *************дугаартай хэргээс:
Улсын яллагч хүний биед үзлэг хийсэн тухай /А.Б/ тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 11-12, 22-27-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21-р хуудас/, мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 25, 31-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолууд /хх-ийн 48-51-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4811 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-71-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4638 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4637 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-81-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4835 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-87-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4812 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-92-р хуудас/, Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/9739 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн дансны хуулга /хх-ийн 39-45-р хуудас/, шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 111-112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Г.Сүхээ “Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гэрч Д.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 136-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Н.Намжилцогт: “Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс шүүгдэгч А.Бын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 118-р хуудас/, гэрч Д.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Б.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч А.Б нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч А.Б, Б.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай гялгар уутны хамт 1.2759 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор хууль бусаар 20,000 төгрөгөөр А.Бод худалдаж, төлбөрийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5007256381 тоот дансаар хүлээн авсан,
мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны 310 дугаар байрны 194 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай 47.3266 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч А.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны орчим Б.Эөөс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай гялгар уутны хамт 1.2759 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 20,000 төгрөгөөр худалдан олж авсан,
Улмаар дээрх хууль бусаар олж авсан бодисуудыг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын 7 дугаар байрны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- А.Бын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,
- А.Бын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх- ийн 11-12-р хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21-р хуудас/,
- Б.Эийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 22-27-р хуудас/,
- Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 25, 31-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд /хх-ийн 48-51-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4811 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Э ХЕ84020730” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Э ХЕ84020730” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. 3.4. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-71-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4638 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “А.Б ХА86120512 2023.9.26” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “А.Б ХА86120512 2023.9.26” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнибол /Tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнибол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4637 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “А.Б биед байх эд зүйл” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, гялгар ууттай ногоон өнгийн нунтаг зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тал AR5613649 гэсэн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “А.Бат- Орших биед байх эд зүйл” гэж хаягласан гялгар ууттай шавар мэт зүйл, гялгар ууттай ногоон өнгийн нунтаг зүйл, бор өнгийн зүйлээр бохирлогдсон тал AR5613649 гэсэн дугаартай 100 төгрөгийн МӨНГӨН дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3. Шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,2759 грамм болов. Наалдамхай шинж чанартай, гялгар уутны гадаргууд наалдсан тул цэвэр жинг тогтоох боломжгүй. Ногоон өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,3568 грамм, цэвэр жин нь 0,1121 грамм болов...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79- 81-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4835 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан “Г-171 Б.Э” гэж хаягласан төмөр савтай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан “Г-171 Б.Э” гэж гэж хаягласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн төмөр савтай жин нь 56,7 грамм, цэвэр жин нь 7,3 грамм болов. Шинжилгээнд 1 гэж дугаарласан “Г-171 Б.Э” гэж хаягласан төмөр савтай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан “Г-171 Б.Э” гэж хаягласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-87-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4812 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн “Г-171 Б.Э” гэж хаягласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан “Г-171 Б.Э” гэж хаягласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. 3 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 43,7 грамм. цэвэр жин нь 38,8 грамм болов. “4” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1,4346 грамм, цэвэр жин нь 1,2266 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн “Г-171 Б.Э” гэж хаягласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан “Г-171 Б.Э” гэж хаягласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нелөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-92-р хуудас/,
- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 29/9739 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баярсайханы Эийн 5007256381 дугаартай дансны “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000 төгрөг орлого...” гэх хуулга /хх-ийн 39-45 дугаар хуудас/,
- Шүүгдэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн: “...Нарны хорооллын 7 дугаар байрны гадаа очоод залгахад Алтансүх гэрт ах өгсөн байгаа орцонд тамхилчхаад салъя гээд гарч ирээд уулзах үед цагдаа нарт баригдсан. Цагдаа нарт баригдах үед би өөрийн биедээ өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хөгжимчин хийдэг Төгсөө гэх залуугаас 30,000 төгрөгөөр худалдан авсан шавар гэх бодистой явж байсан тул цагдаагийн байгууллага дээр ирж үзлэг хийж хураалгасан байгаа шавар гэх бодистой хамт байсан тоосонцор нь Төгсөө гэх залуу шавар өгөхдөө хамт өгсөн харин хуйлсан 100 төгрөг нь миний байгаа юм. Төгсөө гэх залуугийн бүтэн нэрийг нь Э гэдэг гэр нь 100 айлын Хангай хотхонд байдаг гэж байсан. Утасны дугаар нь 99921110 гэсэн дугаар дээр байдаг. Өчигдөр Төгсөөгөөс шавар аваад хэрэглээгүй байж байгаад өнөөдөр ажлаасаа гараад явж байх үедээ төмөр замын байрны орцонд ганцаараа орж, тугалган цаасан дээр тавьж хэрэглэсэн. Өөрөөр хэрэглээгүй байж байгаад баригдсан... Би Төгсөөгөөс өчигдөр юм байна уу гэж асуухад 30,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь түүний 5007256381 гэх данс руу найз охин Сараa pyy ярьж 30,000 төгрөг шилжүүлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э, А.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хөдөлбөргүй шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай, мөн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулдаг учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон Улсын гэрээ, конвенцид заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бол уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх гэмт хэргийн шинж нь дээрх хориглосон бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан байхаар хуульд заажээ.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай хотхон”-ы орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай гялгар уутны хамт 1.2759 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар А.Бод 20,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5007256381 тоот дансаар хүлээн авсан,
мөн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны 310 дугаар байрны 194 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай 47.3266 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч А.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны орчим Б.Эөөс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай гялгар уутны хамт 1.2759 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, мөн 0.1121 грамм цэвэр жинтэй “тоос” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 20,000 төгрөгөөр худалдан олж авсан,
Улмаар дээрх хууль бусаар олж авсан бодисыг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын 7 дугаар байрны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Тиймээс шүүгдэгч Б.Э, А.Б нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Б.Эийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Тус гэмт хэрэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах, түүж бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, худалдан борлуулах нь хууль бус болохыг ойлгож ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг тул гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Тус гэмт хэрэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан идэвхтэй үйлдэл таслан зогсоогдсон үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч нарын хувийн байдал, өөрийн идэвхтэй үйлдлээр байгалиас хууль бусаар түүж бэлтгэн, өөрийгөө болон бусдад өгч хэрэглүүлсэн, хамгийн чухал нь нийгэмд хор хөнөөл ихтэй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж их зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 09 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Г.Сүхээгээс “Миний үйлчлүүлэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа ба шүүх сэтгэц эмгэг дүгнэлтээр мансууруулах бодис байнга хэрэглэдэггүй болох нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Н.Намжилцогтоос “Миний үйлчлүүлэгч А.Б нь худалдаалах зорилгогүйгээр шүүгдэгч Б.Эөөс 20,000 төгрөгөөр худалдан авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа ба тухайн бодисоо мөрдөн шалгах ажиллагааны үед өөрөө гаргаж өгсөн. Мөн байнга хэрэглэдэггүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Хувийн байдлын хувьд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Албан байгууллагын тодорхойлолтоор хувийн байдал нь тогтоогдож байгаа тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тус ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарлахаар тогтоож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.Э, А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ болон тэдгээрийн хувийн байдал, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүхэд илэрхийлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бод мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан төмөр савны хамт 56.7 гр. №2 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №3 гэж дугаарласан гялгар уутны хамт 43.7 гр жинтэй ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.4346 гр жинтэй ургамал мэт зүйл, №1 гэж дугаарласан 1.2759 гр цэвэр жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан 0.1121 гр цэвэр жинтэй тоос мэт зүйл зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, №3 гэж дугаарласан AR5613649 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банкинд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 4, 6 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт А Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Ц ургийн овогт Б Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан төмөр савны хамт 56.7 гр. №2 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №3 гэж дугаарласан гялгар уутны хамт 43.7 гр жинтэй ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.4346 гр жинтэй ургамал мэт зүйл, №1 гэж дугаарласан 1.2759 гр цэвэр жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан 0.1121 гр цэвэр жинтэй тоос мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, №3 гэж дугаарласан AR5613649 дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол Банкинд хүргүүлсүгэй.
6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Эөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ