| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/05832/И |
| Дугаар | 101/ШШ2021/01227 |
| Огноо | 2021-04-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2021/01227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг *******алж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.О-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* *******ад холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 37,611,228 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, түүний өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөншагай, нарийн бичгийн *******а С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: Д.О- миний бие Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0******* магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 523 дугаар тогтоолоор хууль бусаар ажлаас халагдсан нь тогтоогдож 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ******* *******ын ******* тоот захирамжаар 4 дүгээр хорооны Засаг *******аар томилогдон ажилдаа томилогдсон боловч үндэслэл шалтгаангүйгээр ажлын 1 хоногт буюу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/14 тоот захирамжаар дахин ажлаас халагдсан.
Энэ тухайгаа Нийслэлийн Засаг *******а бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.*******од гомдол гаргахад 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжаар ******* *******ын үүрэг гүйцэтгэгч Т.ын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгосон билээ. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот 4 дүгээр хорооны Засаг *******ын урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон захирамж нь хүчин төгөлдөр өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 7222 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128 тоот Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас гарч Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэгдэж 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 тоот захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг *******ын ажилдаа эгүүлэн томилогдсон билээ. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 32 сар 10 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 37,611,228.3 төгрөгийг /1,158,117/21 хоногт хуваахад 55,148 үүнийг 10 хоногт нийт 551,484 үндсэн цалин 1,158,117*32 сар 37,059,774 төгрөг. Нийт 37,611,228 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй болно. Цалин хөлсний хувьд нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Засаг *******ад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2020/0******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар магадлалаар тус тус хянан шийдвэрлэж зохигч талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон. Тодруулбал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/0******* дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн******* дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн цалин хөлсний хувьд шүүх хоёр өөрөө бодох ёстойг анхаарна уу гэж хүсэж байна. Учир нь: ******* *******ын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны ******* захирамжаар өдөр Д.О-г тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг *******аар томилохдоо үндсэн цалин 613,154 төгрөгөөр тогтоож, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар, хоол унааны нэмэгдлийг олгосон.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хорооны Засаг *******ыг цалинг 672,980 төгрөгөөс 772,398 төгрөг байхаар тогтоосон. Үүний дагуу ******* *******ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дүгээр тогтоолд түүний цалинг 772,398 төгрөгөөр, онцгой албаны нэмэгдлийн 30 хувь, хоол унааны нэмэгдлийг олгохоор захирамжилсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч ******* *******ад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 37,611,228 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл баримт тогтоогдов.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0******* дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны Нийтийн хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоол, ******* *******ын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.О-г урд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг *******ын ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0******* магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 323 тогтоолоор хариуцагч ******* *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэжээ. /хх-ийн 122-130 дугаар тал/
******* *******ын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот захирамжаар Д.О-, 4 дүгээр хорооны Засаг *******ын үүрэгт ажилд эгүүлэн томилж, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/14 тоот захирамжаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлснийг Нийслэлийн Засаг *******ын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот захирамжаар ******* *******ын Б/17 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна./ хх-ийн 18-20 дугаар тал/
Хариуцагч ******* *******а нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлээгүйн учир нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0******* дугаар шийдвэрийг албан гүйцэтгэх тухай захирамжаар албадан гүйцэтгэх хуудас бичигдсэнээр, ******* *******ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дүгээр захирамжаар Д.О-г тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг *******аар томилж, улс төрийн албан тушаалын цалингийн жишгийн дагуу 772,398 төгрөгөөр тогтоож, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын цалингийн 30 хувиар, хоол, унааны нэмэгдлийг зохих журмын дагуу олгохыг ын *******ад зөвшөөрчээ. /хх-ийн 21-23 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.О- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20,240,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/0******* дугаар шийдвэрээр Д.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар магадлалаар уг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн 51-59 дүгээр тал/
Нэхэмжлэгч ******* *******ын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Д.О-г 4 дүгээр хорооны Засаг *******ын үүрэгт ажлаас чөлөөлсөн өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг үүрэгт ажил эгүүлэн томилсон өдрийг хүүртэл хугацааны цалинг шаардах эрхтэй.
Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй болно.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцохдоо Засаг *******ын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дүгээр захирамжид зааснаар тооцов.
Харин нэхэмжлэгч хоол унааны нэмэгдлийг 154,000 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлөөр тооцон бодсоныг дурдав.
******* *******ын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот захирамжаар Д.О-гийн улс төрийн албан тушаалын цалингийн жишгийн дагуу 613,154, төгрөгөөр, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын цалингийн 30 хувиар, хоол, унааны нэмэгдлийг зохих журмын дагуу нэмэгдлийг олгохыг зөвшөөрсөн захирамжийн дагуу түүний цалин хөлсний олговрыг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тооцоход сарын дундаж цалин 951,041 төгрөгийг ажлын 21,5 хоногт тооцон/951,041:21.5=44,862/ нэг өдрийн дундаж цалин 44,862 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаа 421 /44,862*421=19,006,775/хоногт тооцон 19,006,775 төгрөг болно.
Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хорооны Засаг *******ыг цалинг 672,980 төгрөгөөс 772,398 төгрөг байхаар тогтоожээ.
Засгийн газрын тогтоолын дагуу нэхэмжлэгчийн цалин хөлсийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд бодох нь үндэслэлтэй.
******* *******ын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/79 дүгээр тогтоолд түүний цалинг 772,398 төгрөгөөр , онцгой албаны нэмэгдлийн 30 хувь, хоол унааны нэмэгдлийг олгохоор захирамжийн дагуу түүний цалин хөлсний олговрыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тооцоход сарын дундаж цалин 1,158,117 төгрөгийг ажлын 21,5 хоногт тооцон /1,158,117:21.5=53,866/ нэг өдрийн дундаж цалин 53,866 төгрөг, ажилгүй байсан хугацаа 232 хоногт /53,866*232=12,496,912/хоногт тооцон 12 ,496,912 төгрөг болно.
Иймд ******* *******аас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаан дахь олговор 19,006,775 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл олговор 12,496,912 төгрөг нийт 31,503,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид Д.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,490,627 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байдаг тул шүүх нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж дэвтэрт тэмдэглэл хийхийг ажил олгогч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 31,503,687 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 315,468 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ******* *******аас 31,503,687 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,490,627 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 315,468 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ