Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Ө.Б-

Шүүгдэгч Ж.О-

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ж.О-т холбогдох эрүүгийн 201714000104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймаг *** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн ** сумын ** баг *** тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Г овогт Ж-ийн О- /РД: хх*********/

 

Шүүгдэгч Ж.О- нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод эхнэр Ө.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэртээ гар хүрсэн нь миний буруу. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Дахин гар хүрэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид 2 эвлэрээд хамт амьдарч байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ө.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нөхөр рүүгээ залгаад охиноо авчихаарай гэж ярьсан. Гэртээ ирэхэд нөхрийн машин гадаа байхаар нь машингүй явсан юм байна гэж бодоод охиноо өөрөө авчихъя гэж нөхөр рүүгээ залгаж хэлэхэд уурлаад “нэг ав, нэг боль” гээд байх юм гэсэн. Тэгээд гэртээ ороод хадам ээжтэй маргалдсан. Орой нь О-тай маргалдаж намайг түлхэхэд нь би газар унасан. Бид хоёрын маргаан хадам ээжээс болдог. Одоо бид хоёр хүүхдүүдтэйгээ хадам ээжээс тусдаа амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрсэн гэсэн мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 162 дугаартай дүгнэлтэнд:

1. Ө.Б-гийн биед дух, цээж, зүүн хөл, хэвлий, 2 тохой, баруун гар, зүүн бугалга, дагзанд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шинэ гэмтлүүд байна.

5. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 13 ху/,

 

-Ж.О-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 18-21 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.О- нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод эхнэр Ө.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ө.Б-гийн“...О-тай маргалдаж намайг түлхэхэд нь би газар унасан. Бид хоёрын маргаан хадам ээжээс болдог” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед дух, цээж, зүүн хөл, хэвлий, 2 тохой, баруун гар, зүүн бугалга, дагзанд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 162 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.О-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч Ө.Б- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.