Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 850

 

 

 

 

 

 

  

 2020            6             30                                           2020/ДШМ/850

 

 

Д.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д.Г гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1910016160592 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Г,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, /РД:УХ91032957/.

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны үүдний шатан дээр байсан Н.Эрдэнэболдын Канондэйл трэйл 6 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 210 дугаар байрны 148 дугаар зогсоолд байрлуулан тавьсан У.Сүхдарийн Трек марлин загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 799.200 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цэ бааранд үйлчлүүлж байхдаа Б.Төрболдын Самсунг маркийн гар утас, виза карт, утасны гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.093.910 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны Жи-30 зогсоолд байрлуулан тавьсан Г.Ган-Эрдэнийн Кенэсис загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 1 дүгээр орцны 11 давхарт байсан Трин Икс загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Х.Билгүүнд 575.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байрны 91Е зогсоолд байсан Г.Батбилэгийн Шимано загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.073.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48 дугаар байрны В1 зогсоолд байрлуулан тавьсан Л.Сүх-Эрдэнийн Апланд загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 700 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан Трек загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Ган-Ундралд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байрны 2 орцны үүднээс Ц.Чингүүнзоригтбаатарын Солюшн загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 327.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны гараашид байсан М.Нямжавын Чалленжер 300 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 600 дугаар байрны В1 давхарт байсан KUOTA загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Энхбатад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 8 давхарт байсан Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Баттулгад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41Б дугаар байрны зоорийн давхараас И.Алтанхуягийн Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 307.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 1В байрны 51 давхарт байсан Р.Алтаннарангийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 34 дүгээр байрны подвалд тавьсан Н.Баярлахын Леспо загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун виллаж хотхоны гражид байсан СUВЕ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Анхбаярт 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нэр бүхий хохирогч иргэдэд бүгд 13.035.710 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Д.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сартуул овгийн Доржийн Д.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Д.Гд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Д.Г Баянзүрх дүүргийн шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Д.Д.Г биечлэн эдлэх ялыг нийт 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гд энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д.Г цагдан хоригдсон нийт 291 /хоёр зуун ерөн нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Д.Гас 10.615.710 /арван сая зургаан зуун арван таван мянга долоон зуун арав/ төгрөг гаргуулж, нэр бүхий 14 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр тус бүрт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий СиДи 7 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Д.Д.Г иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл 15 ширхэг унадаг дугуй, 1 ширхэг гар утас хулгайлсан нь үнэн зөв болно. Энэ 16 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргүүдийн үйлдэлдээ ямар нэгэн маргаан байхгүй, бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болж хохирсон 16 иргэнд хохирол учруулсандаа маш ихээр харамсан өөрийн алдаа дутагдлаа чин санаанаасаа ойлгон ухамсарлаж байна. 14 иргэний бодит хохирол болох 10.615.710 төгрөгийн хувь хүний ёс зүйгээ ухамсарлаж ял эдлэн, хорих ангидаа байж болох бүх ажлыг хийж бага ч болтугай хохирлоосоо хасуулж, барагдуулж дуусгалгүй хорих ангиас суллагдвал хамгийн түрүүнд зорилго болгож хувь хүнийхээ ёс зүйн байдлыг дээдэлж ажил хөдөлмөр хийн хохирогч 14 иргэний хохирлыг бүрэн барагдуулах хүсэл эрмэлзэлтэй байна. Миний буруутай үйлдэл болох 16 үйлдлийн 15 нь дандаа харуул хамгаалалттай хотхон болон цоожтой, орцны жижүүртэй, байр, машин, граж нь хүртэл харуул хамгаалалттай байсан болно. Иймд надад оногдуулсан амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийг сольж ялын хэмжээг минь багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гд оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 1 дүгээр орцны 11 давхарт байсан Трин Икс загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Х.Билгүүнд 575,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Х.Билгүүний “...Тэгээд хамгаалалтын албаны ажилтантай уулзаад хяналтын камер шүүхэд цагаан подволктой, хар өмдтэй саарал гуталтай 25-30 орчим насны эрэгтэй хүн 2019 оны 6 дугаар сарын 25-ны 14:13 цагт гаднаас ороод 14:18 цагт миний дугуйг аваад гараад явсан нь харагдаж байсан. ...” /1хх 20-21/,

шүүгдэгч Д.Д.Г “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил стар хотхоны зүүн зүгт харсан байрны хойд талын орцны 8 дугаар давхарын коридорт байсан хар ногоон бичигтэй Трин икс маркийн унадаг дугуйг цоожийг нь гараараа хугалж унадаг дугуйг орцноос гараад унаж яваад, маргааш нь “Гурвалжин” барилгын материал дээр танихгүй хүнд 250,000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 47/ гэх мэдүүлгүүд,

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 9/, Х.Билгүүний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1хх 10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15-18/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Х-107 дугаартай тайлан /1хх 29-31/ гэх нотлох баримтуудаар,

2. 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 600 дугаар байрны В1 давхарт байсан KUOTA загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Энхбатад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Энхбатын “...2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр цагдаагаас залгаад таны унадаг дугуйг хулгайлсан хүнийг барьчихлаа та ирж унадаг дугуйгаа аваарай гэж хэлсэн. Би тухайн үед хөдөө явж байсан учир охин Анударийг очиулж мэдүүлэг өгүүлээд унадаг дугуйгаа авсан байгаа. ...” /1хх 60/,

гэрч Э.Анударийн “...Тэгсэн манай Вилла веста хотхоны 600 дугаар В1 давхарт байрлах аавын хар өнгийн дугуйг хулгайлан авч явж байсныг харуул барьсан, дугайг нь хулгайлж байсан хүний хамт цагдаад өгсөн гэхээр нь цагдаагийн байгууллага дээр ирж байна. ...” /1хх 63/,

шүүгдэгч Д.Д.Г “...2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 13-14 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вилла виста хотхоны гражид байсан хар өнгийн унадаг дугуй түгжээтэй байхаар нь гараараа цоожийг мушгиж хугалаад, унадаг дугуйг унаж гарч байгаад гражны хамгаалагчид баригдсан. ...” /1хх 72/ гэх мэдүүлгүүд,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 54/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1хх 55-56/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Х-259 дугаартай тайлан /1хх 67-69/ гэх нотлох баримтуудаар,

3. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 8 давхарт байсан Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Баттулгад 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Баттулгын “...2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 8 давхараас өөрийн Мерида брендийн унадаг дугайгаа хулгайд алдсан байна. ...” /1хх 98-99/,

шүүгдэгч Д.Д.Г “...2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс би гарч явж байгаад өлсөөд, мөнгө хэрэгтэй байхаар нь гараад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэлтсийн зүүн талын орон сууцны 8 давхараас хар саарал өнгийн унадаг дугуй хулгайлсан. ...” /1хх 110/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 80/, Г.Баттулгын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 81/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 87-91/ “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Х-247 дугаартай тайлан /1хх 104-106/ гэх нотлох баримтуудаар,

4. 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны 700 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан Трек загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Ган-Ундралд 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Ган-Ундралын “...Тэгээд би 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр унадаг дугуйгаа авах гээд очсон чинь миний унадаг дугуй байхгүй байсан. ...” /1хх 126/,

гэрч Б.Бямбацэрэнгийн “...2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим ажлын байран дээрээ байх үед Вилла виста хотхоны 600 дугаар байрнаас нэг хүн дугуй хажуудаа аваад гарч байсан. Би тэр хүнийг хараад өмнө нь дугуй хулгайлж гарсан хүнтэй төстэй царайтай хүн байсан тул тухайн хүнийг дугуйны хамт саатуулсан. ...” /1хх 131/,

шүүгдэгч Д.Д.Г “...2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Зайсангийн өндөр шар байрны сааданд сууж байхад ертөнцийн зүгээр зүүн талын байрны зүүн талын орцны шатан дээр хар өнгөтэй, ягаан өнгийн бичигтэй том дугуй байсан. Тэгэхээр нь уг дугуйны түгжээ болох тороосыг нь гараараа мушгисан чинь түгжээ нь хугарчихсан. Тэгээд дугуйг би унаад хаалгаар гараад явсан. ...” гэх мэдүүлгүүд /1хх 143/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 120/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 121-123/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Х-260 дугаартай тайлан /1хх 137-139/ гэх нотлох баримтуудаар,

5. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Номун виллаж хотхоны гражид байсан СUВЕ загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Анхбаярт 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Анхбаярын “...Манай хүү А.Намсрай нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 хороо Номуун виллаж хотхон 100/6 дугаар байрны зоорийн давхарт байдаг дугуй зогсоолд түгжиж үлдээсэн байсан. Маргааш нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гарах гэсэн чинь байхгүй байна гээд надад хэлсэн. ...” /1хх 172/,

гэрч С.Алтанцэцэгийн “...Манай хүү Анхбаярын Намсрай Хан-Уул дүүргийн 11 хороо Номуун виллаж хотхон 100/6 дугаар байрны зоорийн давхарт байдаг дугуй зогсоолд түгжиж үлдээсэн гэсэн. Тэгээд маргааш нь авах гэхэд байхгүй байсан гэсэн. ...” /1хх 175/,

шүүгдэгч Д.Д.Г “...2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байдаг Зайсангаас дээш өгссөн замын зүүн талд байдаг байрны В1 давхарт хашлаганаас түгжээтэй байсан хар саарал өнгийн унадаг дугуйны түгжээг гараараа мушгиж хугалаад, унадаг дугуйг орцоор нь аваад гарсан. ...” /1хх 185/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 162/, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 163/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 166-167/ , “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Х-290 дугаартай тайлан /1хх -179-181/ гэх нотлох баримтуудаар,

6. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 1В байрны 51 давхарт байсан Р.Алтаннарангийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Р.Алтаннарангийн “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 1в байрны 5 давхарт гэр рүүгээ ороход унадаг дугуй үүдэнд байсан юм. ...ингээд 20 цагийн үед гэрээсээ буцаад гарахад унадаг дугуй байхгүй болсон байсан. ...” /1хх 208/,

шүүгдэгч Д.Д.Г “...2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр орой болж байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байдаг Зайсангаас дээшээ өгсөөд явах замд байдаг Шар байрны баруун тал руу харсан орц руу ороод 4 билүү 5 дугаар давхарт түгжээтэй 2 унадаг дугуй байхаар нь цоожийг нь гараараа мушгиж хугалаад өргөн дугуйтай хар ногоон өнгийн унадаг дугуйг аваад гарсан. ...” /1хх 217/ гэх мэдүүлгүүд,   

Г.Алтаннарангийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 201/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 204-206/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Х-325 дугаартай тайлан /1хх 211-213/ гэх нотлох баримтуудаар,

7. 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 105 дугаар байрны 91Е зогсоолд байсан Г.Батбилэгийн Шимано загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.073.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Батбилэгийн “...тэгсэн 18 цагийн үед би ажил дээрээ байж байхад манай бэр Маамууцэцэг над руу залгаад чиний дугуй хулгайд алдагдсан байна гэхээр нь очоод үзтэл миний дугуй алдагдсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /2хх 5/,

шүүгдэгч Д.Д.Г “...би өнгөрсөн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 105 дугаар байрнаас яг хэдэн цагийн орчим гэдгийг нь сайн санахгүй байна, тус байрны граж дотор байсан хар өнгийн дугуйг цоожноос нь мулт татаад тэр дугуйг унаад залуус хороолол руу унаад явсан. ...” /2хх 19/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 241/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 242-245/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 19/055 дугаартай хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /2хх 13-14/ гэх нотлох баримтуудаар,

8. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрны Жи-30 зогсоолд байрлуулан тавьсан Г.Ган-Эрдэнийн Кенэсис загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Ган-Эрдэнийн “...манай байрны доод давхарт байрлах G-30 гэх зогсоолд 23 цагийн үед байрлуулж түгжсэн. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 7-ны өглөө 11 цагийн үед босоод дугуйгаа авах гэхэд миний дугуй алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /2хх 37/,

шүүгдэгч Д.Д.Г “...би өнгөрсөн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 107 дугаар байрнаас гэхдээ би яг цагийг нь сайн мэдэхгүй байна, доор байрлах гражнаас нь хар өнгийн судалтай дугуй байхаар нь тухайн дугуйг цоожилсон цоожийг нь гараараа татаж салгаад дугуйг нь унаад залуус хороолол руу явсан. ...”гэх мэдүүлгүүд, 

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 29/ цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 30/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 19/047 дугаартай хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /2хх 47-49/ гэх нотлох баримтуудаар,

9. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48 дугаар байрны В1 зогсоолд байрлуулан тавьсан Л.Сүх-Эрдэнийн Апланд загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Сүх-Эрдэнийн “...би 2019 оны 6 дугаар сарын 25-ны орой Залуус хорооллын зогсоолд унадаг дугуйгаа тавьсан. Гэтэл өнөөдөр хартал дугуй маань алга болчихсон байсан. ...” /2хх 93/,

шүүгдэгч Д.Д.Г “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчим ганцаараа Сонгинохайрхан дүүргийн Залуус-1 хорооллын орчим явж байгаад граж руу ороход олон тооны дугуй хэлхээтэй цоожтой байхаар нь уг дугуйн дундаас харж байгаад ногоон өнгийн канттай саарал өнгийн Аплонд гэсэн бичигтэй дугуйны цоожийг гараараа мушгиж онгойлгоод уг дугуйг унаад Хархорин захын орчим явж байхад тэр орчим барилгын материал зарж байсан нэг наймаачинтай таараад ах дугуй үзэх үү гэхэд ах унаж үзээд авъя гэхээр нь 150.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь ууж идээд дуусгасан. ...” /2хх 107/ гэх мэдүүлгүүд,  

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 81/, Л.Сүх-Эрдэнийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 82/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 86-88/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Х-882 дугаартай тайлан /2хх 99-101/ гэх нотлох баримтуудаар,

10. 2019 оны 7 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 34 дүгээр байрны подвальд тавьсан Н.Баярлахын LESPO загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч Н.Баярлахын “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны подвольд манай хүү Анар нь LESPO маркийн улаан өнгийн шар рультэй унадаг дугуйгаа цоожлоод гэртээ ороод гараад ирэхэд дугуй нь алга болсон байсан. ...” /2хх 131/,

            иргэний нэхэмжлэгч Э.Дэжидмаагийн “...2019 оны 7 дугаар сарын сүүлээр Хар хорин захын баруун талд байдаг Барс-2 худалдааны төв дотор би лангуун дээрээ байж байхад өндөр биетэй залуу улаан хартай LESPO брэндийн унадаг дугуйг авах уу зарна, хүүхэд том болчихсон унах хүн байхгүй болохоор зарах гээд явж байгаа юм гээд хүмүүст зарах гээд яриад, манай лангууны ойролцоо хүмүүс 50.000 төгрөгөөр авна гээд байхаар нь би хүүхэддээ унуулах гээд 70.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /3хх 202/,

            шүүгдэгч Д.Д.Г “...би 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-ны шилжих шөнийн 02-03 цагийн хооронд 32-ын автобусны буудлын дээд талын байрны нэгдүгээр орц руу ороод 7 давхарт гарахад улаан өнгийн дугуй байхаар нь цоожийг нь гараараа мушгиж хугалаад лифтэнд суугаад явсан. ...” /2хх 149/ гэх мэдүүлгүүд,

  гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 123/, цагдаагийн байгууллагад гаргасан Н.Баярлахын өргөдөл /2хх 124/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Х-889 дугаартай тайлан /2хх 142-144/ гэх нотлох баримтуудаар,

11. 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны үүдний шатан дээр байсан Н.Эрдэнэболдын Канондэйл трэйл 6 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 780.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Эрдэнэболдын “...3 хоногийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өглөө унадаг дугуйгаа авах гэтэл цоожилж тавьсан газар байхгүй, цоож нь үйлдсэн байсан. ...” /2хх 180/,

шүүгдэгч Д.Д.Г “...2019 оны 5 дугаар сарын дундуур Бөмбөгөр худалдааны төвийн урд зүгт байрны орцонд унтаж байгаад өглөө гарахдаа шатнаас бэхэлсэн байсан унадаг дугуйны цоожийг гараараа мушгиж таслан авч гараад гадаа гарч унадаг дугуйг унаж яваад сэргэсэн. ...” /2хх 188/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 173/, Н.Эрдэнэболдын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 174/, хяналтын камер бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 177-178/, эд зүйлийн үнэлгээ /2хх 184/,

12. 2019 оны 7 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны гражид байсан М.Нямжавын Чалленжер 300 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Нямжавын “...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр граждаа ороод унадаг дугуйгаа хартал алга болсон байсан. ...” /2хх 218/,

шүүгдэгч Д.Д.Г “...тэгээд орой хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. 10 дугаар хорооллын нэг байрны граж руу ортол нэг машины ард унадаг дугуй байхаар нь аваад явсан. ...” /2хх 221/ гэх мэдүүлгүүд

М.Нямжавын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 209/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 215/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн БГ2-19-706 дугаартай тайлан /2хх 224-225/ гэх нотлох баримтуудаар,

13. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байрны 2 орцны үүднээс Ц.Чингүүнзоригтбаатарын Солюшн загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 327.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

насанд хүрээгүй гэрч Ц.Чингүүнзоригтбаатарын “...тэрнээс хойш би хөдөө байж байтал манай аав надруу залгаад “миний хүүгийн дугуй алга болсон байна, аав, ээж 2 нь зуслан дээр байж байхад орцны жижүүр залгаад дугуй чинь алга болсон байна” гэж хэлсэн. ...” /3хх 81/,

шүүгдэгч Д.Д.Г “...тэгээд дотор муухайраад байхаар нь нэг байрны үүдэнд сууж байсан. Тэгсэн нэг ногоон өнгөтэй дугуй байхаар нь түгжээг нь гараараа эргүүлээд тайлаад унаж яваад замын урд талд Техник импорт зах дээр зарсан байх. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. ...” /3хх 84/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 78/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3хх 79/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн БГ2-19-732 дугаартай тайлан /3хх 86-87/ гэх нотлох баримтуудаар,

14. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 210 дугаар байрны 148 дугаар зогсоолд байрлуулан тавьсан У.Сүхдарийн Трек марлин загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 799.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч У.Сүхдарийн “...би 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энканто-2 хотхоны 148 дугаартай зогсоол дээрх өөрийн унадаг дугуйгаа шалгах гээд очиход байгаагүй. Миний унадаг дугуйны түгжээ нь эвдэрсэн байдалтай байсан. ...” /3хх 121/,  

шүүгдэгч Д.Д.Г “...би тухайн үед согтуу байсан болохоор хаанаас яаж унадаг дугуй авснаа санахгүй байна. Харин хулгайлсан гэх дугуйгаа Нарантуул захын ойролцоо байрлах баар, караоке ажиллуулдаг үл таних эрэгтэй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. ...” /3хх 134/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 112/, У.Сүхдарийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3хх 113/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 117/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн БЗ1-19-303 дугаартай тайлан /3хх 127-128/ гэх нотлох баримтуудаар,

15. 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41Б дугаар байрны зоорийн давхараас И.Алтанхуягийн Мерида загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 307.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч И.Алтанхуягийн “...7 дугаар сарын 28-ны орой хөдөө явж ирчихээд машинаасаа аяны хэрэгслүүдээ авах гээд очтол миний Мирада маркийн унадаг дугуй байсан газраа байхгүй байхаар нь тухайн жижүүрээс асуугаад хяналтын камераа шүүгээд үзтэл үл таних 25 орчим насны өндөрдүү биетэй залуу 15-16 минут ноцолдож байгаад гадаа гарч хэсэг сууж байгаад эргэж орж ирээд шууд аваад гарч яваа камерын бичлэг олдхоор нь 102 дугаарт залгаж цагдаагийн байгууллагад хандсан. ...” /3хх 161/,

шүүгдэгч Д.Д.Г “...Би 2019 оны 7 сарын 28-ны өдөр 1 дүгээр хороололд явж байгаад Хархорин захын арын өндөр 15 давхар байрны доод талын машины граж руу явж ороход гражны зүүн талын буланд ногоон хар өнгийн Мерида маркийн унадаг дугуйг гражны пааранд тороосоор бэхэлсэн байсан. Ингээд би уг дугуйны бэхэлсэн тороосыг мушгиж тайлаад гражнаас аваад гарсан. ...” /3хх 176/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх 152/, дуудлагын лавлагааны хуудас /3хх 153/, И.Алтанхуягийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3хх 154/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн СХД3-19-766 дугаартай тайлан /3хх 170-171/ гэх нотлох баримтуудаар,

16. 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цэ бааранд үйлчлүүлж байхдаа Б.Төрболдын Самсунг маркийн гар утас, виза карт, утасны гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.093.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Төрболдын “...ширээнээсээ босоод явахдаа эд зүйлээ бүртгэсэн чинь миний гар утас, гар утасны гэрэнд хамт байсан Хаан банкны виза карт хоёр алга болчихсон байхаар нь эхнэрээ дуудаад эхнэрийнхээ хамт тухайн газрын хяналтын камерыг шүүж үзтэл ...Д.Г манай ширээн дээр ирээд миний хажууд сууж байснаа ширээн дээрээс хар өнгийн зүйл аваад гарч явж байгаа бичлэгийг хуулж аваад уг газрын ажилтнуудаас асуутал зохион байгуулагч, үйлчлэгч хоёр нь “энэ бичлэгэн дээрээс хамгийн сүүлд гарч байгаа залуу гарахдаа ширээн дээрээс чинь чиний гар утсыг аваад гарсан. Бид хоёр сайн гэрчилж чадна. ...гэж хэлсэн. ...” /4хх 41/,

гэрч У.Чинсанаагийн “...Намайг яг харж байтал нөгөө Д.Г гэх залуу нь махлаг, шар залуу руу бага багаар ойртож сууж байгаад яг гарахдаа ширээн дээр байсан гар утсыг нь гартаа бариад гараад явчихсан. Би тухайн үед тэр Д.Г гэх залуугаас айгаад зогсоож зүрхлээгүй. ...” /4хх 45/,

гэрч Б.Ганцэцэгийн “...Д.Г тэр залуу руу ойртож байснаа ширээн дээрээс нэг хар өнгийн, том дэлгэцтэй гар утас аваад гарахыг би харсан. Би нэг цагдаа дуудъя гэж бодсоноо, айсандаа цагдаа дуудаж өгөхөө больчихсон. ...” /4хх 47/,

шүүгдэгч Д.Д.Г “...Миний бие 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэ” пабад ганцаараа ороод байж байтал цэргийн он жав Төрболд хажууд талын ширээн дээр бас үл таних нэг залуугийн хамт хоёулаа архи уугаад сууж байгааг хараад миний бие очиж мэнд мэдээд хоёр шил архи авч өгөөд гурвуулаа хувааж уусан. ...” /4хх 49/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх 32/, Б.Төрболдын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4хх 33/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 35/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн СХ3-20-032 дугаартай тайлан /4хх 51-52/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Д.Д.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Д.Г үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Гас: “...надад оногдуулсан амьдралын эх үүсвэр гэх зүйлчлэлийг сольж ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хулгайлах гэмт хэрэг, зөрчлийг тогтвортой, гурав ба түүнээс дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа явдлыг ойлгоно.

Хэрэгт шүүгдэгч Д.Д.Г “...тогтсон гэр орон байхгүй, гадуур хулгай хийгээд олсон мөнгөөр буудалд орж, хоол унд авч иддэг. ...” /1хх 44/, “...хонох газар, хоол ундны мөнгө байхгүй учир хулгай хийж мөнгө олж хоол унд идэж, буудлын мөнгө төлдөг. ...” /1хх 47/, “...тогтсон гэр орон байхгүй, гадуур хулгай хийгээд олсон мөнгөөр буудалд орж хоол унд авч иддэг. ...” /1хх 102/, “...тэгээд мөнгөөр нь хоол, архи аваад зочид буудалд орж унтсан. ...” /1хх 110/, “...би буудлын мөнгө болон идэж, уугаад л дуусгасан. ...” /2хх 19/, “...ихэнхдээ архи ууж хоол авч иддэг. ...” /2хх 44/, “...би буудлын мөнгө болон идэж, уугаад л дуусгасан. ...” /2хх 54/, “...би гэртээ очихгүй байгаа болохоор буудал орж хоол унд авч идэх л гэж хулгай хийдэг. ...” /2хх 97/, “...зорилго гэх зүйл байхгүй, би гэр бүлийн хүнтэйгээ маргалдаад гадуур хэд хоног явсан юм. Тэгээд хонох газар хоол ундны мөнгө төгрөг хэрэгтэй болсон учир мөнгө олох зорилготой байсан гэж болно. ...Хонох газар болон ууж идэхэд зарцуулдаг. ...” /2хх 107/, “...би найз охиноосоо салсан өдрөөс эхлээд сэтгэл санаагаар унасны улмаас гэр бүлтэйгээ ойлголцохоо больж гэрээсээ явсан. Тэгээд хонох газар хоол ундны мөнгө байхгүй болохоор хулгай хийж олсон мөнгөөрөө хоол авч буудалд хонодог байсан. ...” /2хх 149/, “...тэр мөнгөөр би архи ууж зочид буудалд хоноод дуусгасан. ...” /3хх 134/, “...Ингээд дугуй зарсан мөнгөөрөө архи, хоол унд авч идээд үрээд дуусгасан. ...” /3хх 176/ гэх мэдүүлгүүд болон түүний 16 удаагийн үйлдлүүдээс хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.

Д.Д.Г холбогдсон хэргийн үйл баримтыг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж няцаан дүгнэх баримт хэрэгт байхгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч Д.Д.Г гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, тухайн хуульд заасан хорих ялын доод хэмжээнд ял оногдуулсныг буруутгах боломжгүй.

Түүнчлэн шүүгдэгч Д.Д.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14  хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

           

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ