Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2021/00216/и

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: . . . аймаг, . . . сум, . . .-р баг, . . . тосгон, . . . гудамж, . . . тоотод оршин суух Х овогт Б-ын Ө /РД: . . ./-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: . . . аймаг, . . . сум, . . .-р баг, . . .-р хороолол, . . .-р байр, . . . тоотод оршин суух Ц овогт Н-ийн Б /РД: . . ./-т холбогдох,

 

“5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гэрч Б.Т, ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Г нар îðîëöîâ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай нөхөр Б.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.Б-т 5,0 сая төгрөг зээлдүүлж, Н.Б-ийн дансанд нь хийсэн байгаа. Тухайн үед зээлдүүлсэн 5,0 сая төгрөгөө Н.Б-ээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Зээлсэн хүн нь Н.Б шүү дээ. Би ногоо тарьдаг, өнгөрсөн жил шатсан тул мөнгөгүй болчихоод байна, энэ жил ногоо хураалт хийхэд мөнгө хэрэгтэй байгаа тул 5,0 сая төгрөг зээлээч гэж хэлсэн учир зээлдүүлсэн. Мөнгө зээлсэн хүнээсээ нэхнэ, энэ хүний өмнөөс Б.Т хариуцъя гэсэн ч хариуцуулах боломж байхгүй. Бидний зүгээс Н.Б-ээс мөнгөө өгөхийг олон удаа шаардаж, очиж уулзаж байсан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Б.Т гэж өөрийнхөө нагац эгчтэй хамтран хувиараа алт олборлосон байдаг. Энэ хүмүүсийн хооронд өглөг, авлага байсан бөгөөд хариуцагч Н.Б нь Б.Т-тай найз нөхдийн холбоотой хүмүүс юм. 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Т нь Дарханд орж ирэхдээ хувийн бичиг баримт, виза картаа орхиод ирсэн тул Н.Б-ийн дансаар нэхэмжлэгч Б.Ө-аас авах ёстой байсан 33,0 сая төгрөгийн 5,0 сая төгрөгийг авсан байдаг. Н.Б нь нэхэмжлэгчийн эгч Б.Т-ыг таньдаг, найз нөхдийн холбоотой учир ийм зүйл болно гэж бодолгүй 5,0 сая төгрөгийг дансаар нь шилжүүлж авахыг зөвшөөрч, АТМ-ээс 2,5 сая төгрөг авч өөрт бэлэн байсан 2,5 сая төгрөгийг нэмж Б.Т-д 5,0 төгрөг өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь эгчдээ өгөх ёстой байсан мөнгөө өгснийгөө Н.Б-т зээл өгсөн тул одоо гаргуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б-т үнэхээр мөнгө зээлдүүлсэн юм уу гэхэд данс руу нь шилжүүлэг хийсэн гүйлгээний утга дээр зээл гэж бичээгүй байгаагаас 5,0 сая төгрөг Н.Б-т зээл биш эгч Б.Т-д өгөх ёстой байсан мөнгөө өгсөн гэж харагдаж байна. Н.Б-ийн хувьд . . . аймгийн . . . суманд төрж өссөн бөгөөд эхийн хамт ногоо тарьдаг аж ахуйч хүн бөгөөд тухайн үед ногоо хураалт эхэлсэн байсан тул ногоо хураалтын ажилчдын цалинг бэлнээр нь биедээ авч явсан байдаг. Өөрт байсан мөнгө дээр АТМ-ээс мөнгө авч Б.Т-д мөнгийг өгсөн байдаг. Н.Б нь Б.Ө-тай зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд орж 5,0 сая төгрөг аваагүй, нэхэмжлэгчийн эгч нь Н.Б-ийн дансаар авах ёстой байсан мөнгөө авсан юм. Хэдийгээр 5,0 сая төгрөгийг өөрийн дансаар оруулж эгчид нь өгсөн байхад Н.Б-ээс энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй. Хэрэв үнэхээр мөнгөө буцааж авах ёстой гэж үзэж байгаа бол энэ хэргийн жинхэнэ хариуцагч болох Б.Т-ыг хариуцагчаар татуулах хүсэлтийг бидний зүгээс гаргасан боловч хэнийг хариуцагч хэмээн үзэх эрх нь нэхэмжлэгчид байгаа учир шүүх хүсэлтийг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал хариуцагчийн татгалзал нотлогдож байгаа бөгөөд Н.Б-т олгосон зээл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Н.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал “2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н.Б-т 5,0 сая төгрөг зээлдүүлж, түүний дансанд шилжүүлсэн, зээлсэн хүн нь Н.Б тул энэ хүний өмнөөс Б.Т гэх хүн хариуцуулах боломжгүй” гэж, хариуцагч тал Б.Ө-аас 5,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан нь үнэн боловч Б.Т-д дамжуулан өгсөн, тухайн мөнгийг Б.Т миний дансаар дамжуулж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргадаг.

 

Нэхэмжлэгч Б.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Н.Бт 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны Б.Ө, Н.Б нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, гэрч Б.Т-н мэдүүлэг, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Дээрх үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Ө, Н.Б нарын хооронд 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.Ө нь 5,000,000 төгрөгийг хариуцагч Н.Б-т шилжүүлэн өгөх үүргээ биелүүлжээ.

Хариуцагч Н.Б нь 5,000,000 төгрөгииг шилжүүлэн авсан талаараа маргаагүй, харин Б.Ө данснаас шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Б.Ө нагац эгч болох найз Б.Т авсан, тухайн мөнгийг зөвхөн дамжуулж өгсөн гэж маргаж, мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч Н.Б нь зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Ө-д буцаан төлөх нь дээрх хуульд заасантай нийцэх бөгөөд нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Н.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч Н.Б нь Б.Т гэх хүнд зээлийн гэрээний зүйл болох 5,000,000 төгрөгийг өгсөн эсэх асуудал нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн гэрээний зүйлийг хэрхэн захиран зарцуулсан нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч Н.Б-ээс үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Н.Б нь татгалзлынхаа үндэслэл болгож буй тухайн 5,000,000 төгрөгийг Б.Т авсан гэх асуудлаараа шүүхэд тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Б-ээс 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө-д олгосугай.

 

2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéн тухай õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-д тус тус çààñíààð íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä òºëñºí 94,950 òºãðºãийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, õàðèóöàã÷ Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ө-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЖАВХЛАНТӨГС