Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Тэрбиш, Б.Отгонцэцэг
Шүүгдэгч Н.Ганзориг, О.Цэнгүнжав нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ганзориг, О.Цэнгүнжав нарт холбогдох эрүүгийн 201622000650 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боржигон овогт Намжилдоржийн Ганзориг, 1983 оны 01 дүгээр сарын 30-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 33-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РВ83013016 дугаартай
Монгол улсын иргэн, Гэсүд овогт Очирын Цэнгүнжав, 1976 оны 4 дүгээр сарын 25-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 32-03 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн РЭ76042538 дугаартай
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тарганнуур дэлгүүрийн орчимд шүүгэгч О.Цэнгүнжав 66-40 УНС улсын дугаартай Т.Passo  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсны замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан заалтыг, шүүгдэгч Н.Ганзориг нь 69-12 ХӨВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас хоорондоо мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж улмаар 69-12 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаас гарч замын хажуу талд зогсож байсан Ц.Мягмарнаранг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тарганнуур дэлгүүрийн орчимд шүүгдэгч О.Цэнгүнжав 66-40 УНС улсын дугаартай Т.Passo  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсны замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан заалтыг, шүүгдэгч Н.Ганзориг нь 69-12 ХӨВ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас хоорондоо мөргөлдсөн зам тээврийн осол гаргаж улмаар 69-12 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаас гарч замын хажуу талд зогсож байсан Ц.Мягмарнаранг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болох нь
Хохирогч Р.Цэрэн-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би өнөө өглөө эрт 9 цагт гэрээсээ гарсан. Тэгэхэд охин маань  гэртээ үлдсэн. Тэгсэн ажил дээрээ байж байтал 11 цаг 49 минутанд манай эхнэр над руу залгаад охин маань зам тээврийн осолд ороод нас барчихлаа гэж хэлсэн. Тэгж ярихаар нь би хэргийн газарт явж очтол охин минь нас барсан байдалтай байсан. Би охиноо алдсандаа маш их харамсаж байна. ....буруутай этгээдүүдэд шууд гомдол, саналгүй гэх нь хэцүү байна....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Ц.Мядагмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Ганзориг бид 2 төв цэнгэлдэхийн ард талын Шунхлай ШТС-аас хөдөө явах гээд түлш авчихаад Мөрөнгөөс гарах гээд 1-р хорооны зам өгсөөд явж байсан юм. Засмал замаар дээшээ өгсөөд явж байхад гэнэт бид 2-ын машины урдуур улаан өнгөтэй жижиг суудлын машин орж ирээд мөргөлдчихсөн. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Цаана очиж машин зогссоны дараа нөхөр маань машинаас бууж явснаа буцаж ирээд хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Би ч машин дотор айгаад сууж байсан машинаас буугаад харахад гудамжны үзүүрт нэг хүн хэвтэж байгааг харсан.  Би тэндээс шууд гэртээ харьсан. Манай нөхрийг машинаа бариад өгсөж явахад тэр улаан өнгийн жижиг суудлын машин урдуур орж ирсэн. Түүнээс болж осол гарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Гэрч Г.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өнөөдрөөс нилээн хэд хоногийн өмнө 10 дугаар сарын сүүлээр байсан байх. Би өөрийн 35-54 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 1-р хороонд таксинд явж байсан юм. Би доороосоо дээшээ өгсөөд явж байтал нэг хүүхэд замын хажууд гар өргөөд зогсож байхаар нь би очиж авах гээд явж байтал миний хажуугаар чингэлэгтэй түгээгүүрийн машин маш хурдтай гүйцэж түрүүлээд өгсөөд явсан. Тэгээд би нөгөө гар өргөсөн хүүхдийг очиж суулгасан чинь тэр хүүхэд Эрдмийн далай сургууль оръё гэж гэхээр нь би дээшээ өгсөөд 1-р хорооны хөндлөн тавьсан замаар төв зам руугаа орчихъё гэж бодоод дээшээ өгсөөд явж байтал цагдаа нар зам хаачихсан буцаж эргэ гээд явуулаагүй тэгэхээр нь би буцаж эргээд явсан юм. Тэгэхэд миний машин дотор сууж явсан хүүхэд сая энд 2 машин мөргөлдөөд замын хажуу талд зогсож байсан хүнийг дайрчихсан гэж ярьсан. Тэгээд би тэр хүүхдийг очих газар нь хүргэж өгөөд цаашаа явсан. Гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
Гэрч Г.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай нөхөр Цэнгүнжав над руу яриад миний машиныг машин ирж мөргөөд цаашаа яваад замын хажуу талд байсан хүүхэд дайрчихлаа гэж ярьсан. Би эмнэлэг, цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Тэгж анх осол болсон талаар мэдээд гэрээсээ гарахад манай арын гудамжны үзүүрт осол болсон байсан. Намайг хэргийн газарт очиход манай машин зам дээр баруун хойд зүгт харсан байдалтай байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө хаана хүүхэд байгаа юм бэ гэхэд Тарганнуур дэлгүүрийн ард талын гудамжинд байга гэж заахаар нь харахад хүүхэд байсан. Цаана нь чингэлэгтэй машин нилээн хол зайтай зогсож байсан юм. Тэгээд би нөхрөөсөө яасан юу болсон талаар асуухад намайг буцаж эргэх хөдөлгөөн хийх гэж байхад доороос машин хурдтай ирээд мөргөчихлөө гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 125 дугаартай 
1. Талийгаач Э.Мягмарнарангийн цогцост гэмтэл тогтоогдлоо. 
2.Талийгаач Э.Мягмарнарангийн биед суурь яс, дагз ясны далд хугарал, их тархи, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, нүүрэнд зулгаралт, шарх, мөчдөд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 
3. Дээрх гэмтлүүдийн суурь яс болон дагз ясны далд хугарал, их тархи, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт нь үхэлд хүргэнэ. Их тархи, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэсэн учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Нүүрэнд зулгаралт, шарх мөчдөд зулгарал гэмтэл нь ШЭГКТЖ-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 
4. Талийгаач Э.Мягмарнарангийн биед архаг хууч өвчингүй байна. 
5. Талийгаач Э.Мягмарнарангийн биед архаг хууч өвчингүй байна. 
6. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. 
7. Уг шалтгаанаар нас барсан гэх нь суурь яс, дагз ясны далд хугарал, их тархи, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт зэрэг шинжүүдээр батлагдна гэх дүгнэлт /хх-ийн 53-54-р тал/, 
2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 3-5-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р тал/,
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р тал/,
Шүүгдэгч О.Цэнгүнжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өнөөдөр хүүхэддээ дэвтэр авах санаатай машинтайгаа Тарганнуур дэлгүүр орсон. Тарганнуур дэлгүүр ороход дэвтэр байхгүй байхаар нь ард талын гудамжинд байдаг Таван-Эрдэнэ дэлгүр орох гээд дэлгүүрээс гарч ирээд машиндаа суугаад машинаа асаагаад дэлгүүрийн үүднээс хөдлөхдөө арагшаа болон урагшаа харахад ойр хавьд машин харагдаагүй харин доороос нэг машин нилээн зайтай өгсөж ирж явааг би харсан. Тэгээд би тэндээс гэрлэн дохиогоо өгөөд зам дээр буцаж эргэх үйлдэл хийгээл замын голын цагаан зурвас давж байтал доороос өгсөж ирсэн машин маш их хурдтай давхиж ирээд миний машины урд хэсэг рүү мөргөсөн. Машин мөргүүлээд тэр чигтээ эргэж хараад ертөнцийн зүгээр баруун хойд зүгт хараад зогссон. Тэгсэн нөгөө машин машиныг мөргөөд зогсохгүй баруун талын хоёр дугуйн дээрээ босоод хазайж явж байснаа тэр чигтээ замаас гараад замын боржур даваад замын хажууд явган хүний зам дээр зогсож байсан эмэгтэй хүүхдийг мөргөөд цаашаа тэр чигтээ яваад цаана очоод айлын хашааны үүдэнд очоод зогссон. Тэгэхэд нь харахад нөгөө мөргүүлсэн хүүхэд наана газарт уначихсан хэвтэж байсан. Тэгээд би машинаас буусан нөгөө машины жолооч машинаас буугаад ирсэн тэгэхээр нь би нөгөө залууг чи яаж яваад байгаа юм бэ ямар хурдтай явдаг юм гэж хэлээд нөгөө охин дээр яваад очтол охин ухаан байхгүй хаанаас нь юм мэдэхгүй цус гоожиж байсан. Тэгээд эмнэлэг цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р тал/,
Шүүгдэгч Н.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би хөдөө идшэндээ явах гээд хүргэнийхээ машиныг гуйж аваад эхнэрийн хамт 1-р хороо өгсдөг Шунхлай клонкоос түлш авчихаад хөдөө Арбулаг сумын Ямаат руу гарах санаатай 1-р хорооны засмал зам өөд өгсөж явсан юм. Намайг зам өгсөөд явж байхад Тарганнуур дэлгүүрийн тэнд нэг улаан өнгийн суудлын жижиг машин хөдлөөд зам руу орж байгаа харагдсан. Тэр машиныг хараад би зам тавьж өгөх байлгүй гээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал зам тавьж өгөлгүй зам дээр буцаж эргэх гэж байсан юм уу яасан юм мэдэхгүй замын голын цагаан зурвас даваад ороод ирсэн тэгэхээр нь би чигналдсан чинь зогсохгүй байсан тэгээд би мөргөлдөх гээд байхаар нь баруун гар тал руугаа жолооны хүрдээ дарсан боловч очоод мөргөдсөн тэгсэн машин маань баруун гар тал руугаа хазайгаад яг унах гэж байсан. Би ч ингээл уначихдаг юм байна гэж бодсон машин тэр чигтээ цаашаа явсан тэр үед урд нэг хүн харагдах шиг болсон тэгээд би яг юу болсоныг сайн санахгүй байна. Машинаа зогсоогоод машинаасаа буугаад хартал хүн дайруулчихсан байсан. Тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч О.Цэнгүнжав, Н.Ганзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89, 94-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 
Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нар нь хор уршиг болгоомжгүйгээр үйлдсэн, хохирогч нь бодит хохиролын талаар нотлох баримтаа бүрдүүлж хэрэгт хавсаргаагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ. Харин шүүгдэгч Н.Ганзоригийн оршуулгын зардалд 7.300.000 төгрөг өгснийг дурдаж, хохирогч нь бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 
Эрүүгийн 201622000635 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж ирсэн B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн Н.Ганзоригийн 458116 дугаартай,  О.Цэнгүнжавын 971621 дугаартай жолоочийн үнэмлэхийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгах, CD 1 ширхэгийг уг хэрэгт хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь нь  зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ: