| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00381/И |
| Дугаар | 142/ШШ2021/00421 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2021/00421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1990 оны 08 сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, USA Зэвсэгт хүчин, Тэнгисийн цэргийн армид нягтлан, Мөнхнасан овогт Э.О /РД:ФМ90080162/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 оны 12 сарын 16-нд төрсөн, 35 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 1-18 тоотод оршин суух, Тагүр овогт Л.Батсүх РД:ФА88121675/-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х /онлайнаар/, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О нь манай охин. Гэр бүл цуцлуулахдаа охин М-ийг түүний аав Л.Б-ийн асрамжид үлдээсэн. Одоо Э.О нь өөрийн амьдарч байгаа газраа охиноо авч өөрийн хүүхдээ асран халамжлах хүсэлтэй байгаа. Манай охин Э.О Солонгос улсад амьдардаг. Охин Б.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар сургуулийн 5а ангид суралцдаг. Хүүхдээ өөрийн асрамжид авахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О бид хоёр 2017 онд гэр бүлээ цуцлуулсан. Одоо О нь хүүхдээ өөр дээрээ авахаар нэхэмжлэл гаргасан байна. Миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Л.Б холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Л.Б хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охин Б.М эх Э.О-ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч охин Б.М-г өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч охин Б.Мишээлийг эх Э.О-ййн асрамжинд өгөхийг зөвшөөрч байх тул хүүхдийн асрамжийг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 04 сарын 06-ны өдөр төрсөн охин Тагүр овогт Б.М /ФД10240648/-ийг нэхэмжлэгч /эх/ Э.О.Эийн асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.О.Эийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О.Эт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ