| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2024/0009/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: Б.Ё- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-ын Ё-од холбогдох эрүүгийн 2335000520158 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............................. өдөр Увс аймгийн ........................... суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн ........................... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Г овогт Б-ын Ё-, (регистрийн дугаар:....................);
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Б.Ё- нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн ........................... сумын иргэн Д-гийн Н-гийн “Namhai namhai” гэх фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар халдаж, улмаар 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд уг хаягийг ашиглан Увс аймгийн ................. сумын иргэн О.Н-тэй иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс гэр бүл болно, дэлгүүр түрээслэж ажиллуулаад дараа өгнө зэргээр зурвас бичиж, утсаар ярьж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж нийт 11 удаагийн гүйлгээгээр 2.295.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан,
Мөн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд хохирогч О.Н-ийн эх Б.Д-тай Увс аймгийн ........................... сумын иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс танай охин О.Н-тэй гэр бүл болно, дэлгүүр худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна, түр зээлээч гэх зэргээр утсаар ярьж, түүнийг хуурч нийт 3 удаагийн гүйлгээгээр 3.450.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хамаарах гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Ё- нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн ........................... сумын иргэн Д-гийн Н-гийн “Namhai namhai” гэх фейсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд уг хаягийг ашиглан Увс аймгийн ................. сумын иргэн О.Н-тэй иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс гэр бүл болно, дэлгүүр түрээсэлж ажиллуулаад дараа өгнө гэх зэргээр зурвас бичиж, утсаар ярьж түүнийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж нийт 11 удаагийн гүйлгээгээр 2.295.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан, мөн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд хохирогч О.Н-ийн эх Б.Д-тай Увс аймгийн ........................... сумын иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс танай охин О.Н-тэй гэр бүл болно, дэлгүүр худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна, түр зээлээч гэх зэргээр утсаар ярьж түүнийг хуурч нийт 3 удаагийн гүйлгээгээр 3.450.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилах гэмт хэргүүдийг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Б.Ё-ийн хувьд гэм буруугийн маргаангүй шүүх хуралдаанд оролцож байгаа. Б.Ё- нь 2023 оны 03 дугаар сарын 05-26-ны өдрүүдэд Увс аймгийн ........................... сумын иргэн Д-гийн Н-гийн “Namhai namhai” гэх фейсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдаж, уг хаягийг ашиглан нийт 11 удаагийн гүйлгээгээр 2.295.000 төгрөг залилсан, мөн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд хохирогч О.Н-ийн эх Б.Д-тай Увс аймгийн ........................... сумын иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс танай охин О.Н-тэй гэр бүл болно, дэлгүүр худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна, түр зээлээч гэх зэргээр утсаар ярьж түүнийг хуурч нийт 3 удаагийн гүйлгээгээр 3.450.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хамаарах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Ё-ийн гаргасан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Б.Ё- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй...Хохирлыг төлж барагдуулна. Дансанд 2.000.000 төгрөг байгаа тул хохирлыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000520158 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. О.Н-ийн Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, мэдээлэл, өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал);
2. Б-ын Ё-ын олон нийтийн цахим сүлжээнд “Б- Ё-” нэрээр бүртгүүлсэн фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 53-56 дахь тал);
3. Хохирогч О.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өөрийгөө Н- гэж танилцуулсан залуутай цахим хаягаар танилцаж, улмаар надаас 2023 оны 03 сарын 05-ны өдрөөс эхэлж надтай гэр бүл зохиож амьдарна, Улаанбаатар хотод хүнсний дэлгүүр худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна, хариу буцаагаад өгнө гэж худал хэлж надаас 11 удаагийн гүйлгээгээр нийт 2.295.000 төгрөг залилж авсан”, “...өгсөн мөнгөө авах талаар Н- гэх залуугийн цахим хаяг болон .............. дугаарын утас руу залгахад удахгүй хийнэ, дахиад надад хэдэн төгрөг байх юм бол удахгүй буцаагаад бүгдийн нийлүүлээд өгнө гэх зэргээр намайг хуурч мөн надтай гэр бүл зохион гэж надад итгэл үнэмшил төрүүлж надаас мөнгө залилсан”. “... Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Н-гийн .......... дугаарын утас руу залгаж зээлсэн мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд Улаангом сумын баруун 4 замд байдаг модтой гудамжинд манай дүү байгаа тэрнээс очоод авчих гэж хэлсэн. Би баруун 4 замын модтой гудамжинд очиж 8............. дугаарын утас руу залгахад эмэгтэй хүн авч яриад надтай Ё- гэх эмэгтэй гарч ирж уулзсан бөгөөд дансанд мөнгө байгаа одоо авч өгөх боломжгүй байна, маргааш нөгөөдрөөс аваад өгье гэж хэлээд явуулсан. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ......... дугаарын утаснаас Ё- над руу залгаж “Бэл булаг" хүнсний дэлгүүр дээр ирээд мөнгө авчих гэж дуудахаар нь би "Бэл булаг” хүнсний дэлгүүр очиж Б.Ё-той уулзсан. Ё- надад хандаж 30.000 төгрөг өгчих, тэгвэл чиний мөнгийг данснаас гаргаж өгөх гээд байна гэж хэлсэн. Би Б.Ё-од хандаж надад мөнгө байхгүй гэж хэлэхэд тэгвэл эндээ намайг хүлээж бай гэж хэлээд “Бэл булаг" дэлгүүр лүү орсон. Би Б.Ё-ыг “Бэл булаг” дэлгүүрийн үүдэнд 2 цаг орчим хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь явсан. Б.Ё- гэх эмэгтэй нь Н- гэх залуугийн “Namhai namhai” гэх фейсбүүк хаягийг ашиглан ээж, бид хоёроос 5.675.000 төгрөг залилсан бөгөөд ээж, бид хоёр Д.Н- гэх залуутай уулзаж ярилцсан, утасны цаанаас сонсож байсан хоолойноос өөр хоолойтой хүн байсан. Харин утсаар ярьж мөнгө авсан Н- гэх хүний хоолой Б.Ё-ын хоолойтой адилхан байсан. ... Өөрөөр хэлбэл 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10 удаагийн гүйлгээгээр 2.225.000 төгрөгийг Увс аймгийн ................. сумын 1 дүгээр багт байх гэрээсээ интернэт сүлжээ ашиглаж, шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-92, 99-100 дахь тал);
4. Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний охин О.Н- нь 2022 оны 02 сараас фейсбүүк цахимаар өөрийгөө Н- гэж танилцуулсан гэх залуутай танилцсан байсан. Тухайн залуу нь 2023 оны 03 сард надруу ..........дугаарын утсаар залгаад би танай охин О.Н-тэй үерхэж байгаа залуу байна, намайг Н- гэдэг юм гэж өөрийгөө танилцуулаад би Улаанбаатар хотод Цагдаагийн сургуулийн оюутан байгаа юм, хажуугаар нь би өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг юм гэж надад танилцуулсан бөгөөд тухайн үед миний охинтой үерхэж, удахгүй гэр бүл зохиох гэж байгаа гээд надад итгэл үнэмшил төрүүлж ярилцаад надаас нийтдээ 3 удаагийн гүйлгээгээр 3.450.000 төгрөгийг хариу буцааж өгнө, дэлгүүр авах гэж байгаа гэж хэлээд надаас залилж авсан. ...Миний охин О.Н- нь “Namhai namhai” гэх фейсбүүк хаягтай Н- гэх залуутай чатаар танилцаж, найзалж нөхөрлөж үерхэж байгаа гэж хэлсэн бөгөөд тухайн Н- гэх залуу нь ........... дугаар утсаар над руу залгаж, би танай охинтой үерхэж байгаа, удахгүй нэг гэр бүл болно. Дэлгүүр худалдаж авахад мөнгө хэрэгтэй байна гэх мэтээр ярьж надаас 650.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 300.000 төгрөг нийт 3.450.000 төгрөг авсан. Н- гэх залуутай утсаар ярьж байхад эмэгтэй хүн шиг их нарийн хоолойтой сонсогдсон бөгөөд Н-гийн эгч гэх эмэгтэй ............ дугаарын утсаар над руу залгаж танай охиныг, манайх залуутайгаа суулгана, та ламаас өдөр судар асуугаадах гэж ярихад Н-тай их адилхан хоолойтой сонсогдсон. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр миний ................ дугаар утас руу ............. гэх дугаараас Б.Ё- гэх эмэгтэй залгаж таны хохирол мөнгийг барагдуулаад өгчихнө, та цагдаад гомдолгүй гэж хэлээд өргөдлөө буцаагаад авчих гэж гуйж ярьсан. Охин О.Н- бид хоёртой Д.Н- гэх залуу ирж уулзсан бөгөөд Д.Н- гэх залуу нь миний утсаар ярьж байсан Н- гэх залуугаас шал өөр дуу хоолойтой байсан бөгөөд урьд өмнө харьцаж байгаагүй хүн байсан. Харин Б.Ё- гэх эмэгтэй нь миний утсаар ярьсан Н- гэх хүний дуу хоолой болон Н-гийн эгчийн дуу хоолойтой адилхан байсан. Би 650.000 төгрөг, 2.500.000 төгрөгийн гүйлгээг Б.Ё- гэх хүний данс руу хийсэн. Харин 300.000 төгрөгийн гүйлгээг Цэгмэд гэх хүний данс руу хийсэн. ... Н- гэх хүний нэрийг ашиглаж, охин О.Н- болон надаас мөнгө залилсан Б.Ё- гэх эмэгтэйгээс мөнгө буцаан авч, хэргийг хуулийн дагуу шийдүүлмээр байна. ... 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 650.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2.800.000 төгрөг Увс аймгийн ................. сумаас шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93-98, 101-102 дахь тал);
5. Гэрч Ц.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хөрш айл болох Т-нд байдаг Хасгаа гэх охин нь 2023 оны 03 сарын 05-ны өдөр надад хэлэхдээ би Төрийн банкны данстай бөгөөд мөнгө авах гэсэн болохгүй байна. Таны дансаар мөнгө оруулаад авъя, та надад туслаач гэж хэлэхээр нь би хүлээн зөвшөөрөөд тухайн охинд өөрийн Хаан банкны ............... тоот дансыг өгсөн. Тухайн өдрийн орой Хасгаа гэх охин таны дансанд мөнгө орж ирсэн үү, та дансаа шалгаад өгөөч гэж хэлэхэд нь дансаа шалгахад миний дансанд 290.000 төгрөг орж ирсэн байсан бөгөөд гүйлгээний утга дээр нь ......... гэж бичээд хийчихсэн байсан тул би виза картаа нууц үгийн хамт өгч явуулсан чинь тухайн шилжүүлсэн 290.000 төгрөгөөс 100.000 төгрөг авч, үлдэгдэл 190.000 төгрөгийг маргааш нь дахиж виза карт авч яваад авсан. ...Хасгаа гэх охины жинхэнэ нэр нь Б.Ё- мөн болохыг сүүлд мэдсэн. ...Хасгаа буюу Ё- нь 290.000 төгрөг шилжүүлж авсны дараагаар дахиж миний данс руу 50.000 болон 150.000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд тухайн үед би ямар учиртай мөнгө ингээд хүний дансаар аваад байгаа юм бэ, ийм их хэмжээний мөнгө авч байж яагаад чи өөрөө Хаан банкны данстай байдаггүй юм бэ гэж асуухад би цалингийн зээлтэй болохоор болохгүй байгаа юм гээд хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 104-105 дахь тал);
6. Гэрч Н.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б.Ё- гэх эмэгтэй миний машинд сууж Хаан банк, Төрийн банк болон дэлгүүрээр явж үйлчлүүлдэг байсан бөгөөд тухайн үед 2023 оны 03 сарын 07-ны өдөр надаар үйлчлүүлж байгаад таксины мөнгийг маань өгөхдөө бэлэн мөнгө алга, та банкны дансаа өгчих гэж хэлэхээр би өөрийнхөө Хаан банкны ............ тоот дансыг өгөхөд миний дансанд 1.200.000 төгрөг орсон. ...Би виза картаа хүнд өгөхгүй гэж хэлээд Улаангом сумын 6-р багт байрлах “Хишигт” худалдааны төвийн АТМ-ээс 1.200.000 төгрөгийг нь Б.Ё-од авч өгөхөд надад таксины мөнгөө өгөөд Т-ийн гэрт хүргүүлж авсан. ...Б.Ё- нь 1.200.000 төгрөг шилжүүлж авсны дараагаар дахиж миний данс руу 150.000 болон 300.000 төгрөг 2 удаа шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал);
7.Гэрч Д.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...Надад О.Н-, Б.Д- гэх хүмүүсээс фэйсбүүк хаяг ашиглан мөнгө авсан удаа байхгүй. Харин миний фэйсбүүк хаягийг манай ........................... сумын Б.Ё- гэх эмэгтэй ашиглан, миний нэрээр О.Н-тэй чат бичиж, чамтай хамт амьдарна, сууна, дэлгүүр нээх гэсэн чинь мөнгө дутаад байна гэх мэтээр худал хэлж О.Н-, Б.Д- нараас мөнгө авсан. Би О.Н-, Б.Д- гэх хүмүүстэй биечлэн уулзаж “Namhai namhai” гэх фэйсбүүк хаягаас мөнгө авсан хүн би биш гэдгээ хэлж ойлголцсон. Би 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Ё-ын ............ дугаарын утас руу мессеж бичиж чи миний фэйсбүүк хаяг ашиглан хүнээс мөнгө авсан юм уу гэж асуухад Б.Ё- тиймээ гэж хариулсан. Би хэдийг вэ гэж лавлаж асуухад 1.500.000 гэж хариулсан. ...2023 оны 02 дугаар сарын сүүл үед, өдрийг нь санахгүй байна. Намайг согтуу байхад Б.Ё- над руу гар утсаар залгаж ярьж байсан бөгөөд тухайн үед юуны талаар ярьснаа санахгүй байна. Маргааш нь Б.Ё- өөрийн ........... дугаарын утаснаас залгаж, 100.000 төгрөг өгчих гэж хэлэхэд би хөдөө байгаа болохоор мөнгө шилжүүлэх боломжгүй байна гэж хэлэхэд чиний фэйсбүүк хаяг надад байгааг мартчихсан юм уу гэж хэлээд утсаа салгасан. Б.Ё- нь намайг согтуу байхад надтай ярих үедээ миний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг надаас асуухад би хэлээд өгчихсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-125 дахь тал);
8. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Д.Н- нь фэйсбүүк цахим хаяг ашиглан О.Н-, Б.Д- гэх хүмүүсээс мөнгө авсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд төрөл садны хүний хувьд миний санаа зовж юу болсон талаар Д.Н-гаас асуухад ........................... сумын Б.Ё- гэх охин, Д.Н-гийн фэйсбүүк хаягийг ашиглан О.Н-тэй нэг гэр бүл болж сууна, дэлгүүр худалдаж авахад мөнгө дутаад байна гэх мэтээр худал хэлж О.Н-, Б.Д- нараас мөнгө авсан гэж хэлсэн. Би Д.Н-гийн хамт О.Н-, Б.Д- нартай уулзахад О.Н- нь Д.Н-г урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй гэдгээ хэлсэн. ...Д.Н- нь Увс аймгийн ........................... сумын Улиастай багт ээжийн хамт мал маллаж амьдардаг. Төлөв даруу зантай, хүнд тусархуу, хар бор ажилд сайн хөдөөний хүн бөгөөд фэйсбүүк хаяг ашиглаж хүнээс мөнгө, төгрөг залилж авах хүн биш. Д.Н- нь өөрийн фэйсбүүкийн нууц үгээ Б.Ё- гэх охинд өгч, уг охин нь Д.Н-гийн нэрээр О.Н-, Б.Д- нараас мөнгө авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 126-127 дахь тал);
9. Харилцсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг (1 дэх хавтаст хэргийн 15-52, 57-64 дэх тал);
10. Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (1 дэх хавтаст хэргийн 137-142 дахь тал);
11. Б.Ё-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:“...Би Д.Н- гэх залуутай 2022 онос эхлэн цахим хаягаар харилцаж эхэлсэн. Харилцаж байхдаа би цахим хаягийнх нь кодыг авчихсан байсан. Урьд өмнө би Д.Н-гийн цахим хаягийг бас давхар ашигладаг байсан бөгөөд тухайн үед О.Н- гэх эмэгтэй дотно бүхий чат бичээд байхаар нь би Д.Н-гийн өмнөөс хариулдаг байсан. Тэр охины талаар Д.Н-гаас асуухад сайн танихгүй гэж хэлэхээр нь би тухайн эмэгтэйтэй өмнөөс чаталж байгаа гэдгийг бол хэлээгүй. Би харилцаж байх хугацаандаа буюу Н-гийн нэрийн өмнөөс О.Н-ээс цахимаар холбогдож мөнгө зээлэхэд өгдөг байсан учраас би 2023 оны 03 дугаар сард хэд хэдэн удаа авсан. Тухайн өгсөн мөнгийг Цэвэгмэд гэх зүс таних таксины жолоочийн данс руу хийлгэдэг байсан.. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 144-146 дахь тал);
12. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
13. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “...Төлбөр төлөгч Б.Ё- нь шүүхээс хүлээлгэсэн 14.410.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй байна” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 76 дахь тал);
14. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/247 дугаартай “...Б.Ё-ын хяналтын хугацааг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон тооцоход нийт хяналтын хугацаа 1 жил 6 сар, хяналтад байсан хугацаа 11 сар 13 хоног, үлдэгдэл хугацаа 6 сар 17 хоног байна “гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал);
15. Иргэн Х.Б-аас Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан “...Х.Б миний бие Сэлэнгэ аймгийн ............... сумын ............. багийн нутаг, Дэрс булан гэх газарт хүү Ё.М-тэй хамт ам бүл хоёулаа мал маллаж амьдардаг. 2022 онд Увс аймгаас хүүхдээ авчирч өгснөөс хойш түүний ээж болох Б.Ё- нь нэг ч удаа эргэж ирээгүй, хүүхдийн мөнгийг одоо хүртэл авдаг, хүүхдээ асардаггүй тул цаашид хүүхдийн асран хамгаалах эрхийг аав надад шилжүүлж өгнө үү. Хүүхдээ цэцэрлэгт өгөх шаардлагатай тул хүүхдийн овог нэрийг, хүүхдийн мөнгө, асран хамгаалах эрхийг надад шилжүүлж өгнө үү” гэх өргөдөл (2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал);
16. Сэлэнгэ аймгийн ...................... Захирагчийн албаны даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 438 дугаартай “...Хотоо овогтой Б нь Сэлэнгэ аймаг Сайхан сумын ............... хүү Ё.М-тэйгээ хамт хоёулаа амьдардаг үнэн болно” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа хэргээс:
1. Гэрч С.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний үеэл Б.Ё- нь ам бүл тавуулаа өссөн, аав ээж нь бага насанд нь өөд болсноос хойш манай эмээ Бү-ийн асрамжид өссөн. Бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор хувийн байгууллагад туслах ажилтан хийж байгаа. 3 настай бага насны хүүхэдтэй бөгөөд албан ёсоор тусдаа гараагүй. Зан байдлын хувьд нийтэч харилцаатай, хөдөлмөрч, хичээнгүй бөгөөд чөлөөт цагаараа гар урлал хийдэг гарын ур дүйтэй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал);
2. Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (1 дэх хавтаст хэргийн 137-142 дахь тал);
3. Хохирогч Б.Д-гийн .............. дугаартай данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч Б.Д-, О.Н- нарын зүгээс гаргаж өгсөн “хохирол, гомдолгүй гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Ё- нь хэргээс шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэх тайлбарыг гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
Шүүгдэгч Б.Ё- нь өөрийн найз Д.Н-тай 2023 оны 02 дугаар сарын 20-ны үед утсаар холбогдон ярьж, түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхад нь цахим орчинд хэрэглэдэг “Namhai Namhai” гэх фейсвүүк хаягийнх нь нэвтрэх нэр, нууц дугаарыг асууж, мэдэж авсны дараа уг фейсвүүк хаягийг ашиглан, Д.Н-гийн нэрийн өмнөөс хохирогч О.Н-тэй 1 жил гаруй хугацаанд мессэжээр тогтвортой харилцаж эхэлсэн байна.
Улмаар Б.Ё- нь өөрийн эзэмшлийн мобикомын ......... дугаараас болон иргэн М.З-ын нэр дээр бүртгэлтэй мобикомын ............. дугаарын утаснаас О.Н-ийн утсанд холбогдон дуу хоолойгоо өөрчлөн ярьж, түүнд өөрийгөө Д.Н- байна гэж ойлгуулан, 2023 оны 03 дугаар сараас эхлэн О.Н-тэй гэр бүл зохиож, хамт амьдарна гэж итгүүлсний дараа “Улаанбаатар хотод хүнсний дэлгүүр худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна” гэж хуурч, хохирогч О.Н-ээс 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 10 удаагийн гүйлгээгээр ХААН банк дахь иргэн Ц.Э-ийн ..................... тоот дансаар дамжуулан 290.000 төгрөг, Ж.Б-ын ................ тоот дансаар дамжуулан 200.000 төгрөг, Н.Б-ын ........ тоот дансаар дамжуулан 1.200.000 төгрөг, Ж.Б-ийн ............... тоот дансаар дамжуулан 150.000 төгрөг, Д.Д-ийн .............. тоот дансаар дамжуулан 30.000 төгрөг, Б.Б-ын ...................тоот дансаар дамжуулан 100.000 төгрөг, Б.Б-ын ................тоот дансаар дамжуулан 40.000 төгрөг, Н.Ц-ийн .............. тоот дансаар дамжуулан 150.000 төгрөг, Б.Б-ын .................. тоот дансаар дамжуулан 40.000 төгрөг, Б.Б-ын ............................ тоот дансаар дамжуулан 25.000 төгрөг шилжүүлэн авч, О.Н-т нийт 2.225.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Ё- нь хохирогч О.Н-ээс түүний эх Б.Д-гийн утсыг авч, улмаар иргэн М.З-ын нэр дээр бүртгэлтэй, мобикомын ............... дугаарын утаснаас болон өөрийн эзэмшлийн .............. дугаарын утаснаас 2023 оны 03 дугаар сарын 22, 29, 30-ны өдрүүдэд хохирогч Б.Д-тай 3 удаа холбогдон ярьж, түүнд өөрийгөө “Би танай охин О.Н-тэй үерхэж байгаа Д.Н- гэх залуу байна. О.Н- бид хоёр удахгүй гэр бүл зохиох гэж байгаа, би Цагдаагийн сургуулийн оюутан, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг” гэх мэтээр танилцуулсан, мөн өөрийн эзэмшлийн мобикомын ..........дугаарын утаснаас хохирогч Б.Д-гийн утсанд холбогдон, “Би Н-гийн эгч байна. Танай охиныг залуутайгаа суулгана, та ламаас өдөр судар асуучих” гэж ярьж, Б.Д-д итгэл үнэмшил төрүүлсний дараа дахин хохирогч Б.Д-тай холбогдож, “Улаанбаатар хотод хүнсний дэлгүүр худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна. Энэ дэлгүүрийг авчих юм бол таны охин О.Н- бид хоёр дэлгүүртэй болно. Би яг дэлгүүрээ худалдаж авч байна, та надад яаралтай мөнгө зээлээч, би буцаагаад өгнө” гэх зэргээр хохирогч Б.Д-г хуурч, ХААН банк дахь иргэн Н.Ц-ийн .................. тоот дансаар дамжуулан 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 650.000 төгрөг, ХААН банк дахь иргэн Н.Ц-ийн ..................... тоот дансаар дамжуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 300.000 төгрөг, ХААН банк дахь иргэн З.Б-ийн ...............тоот дансаар дамжуулан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2.500.000 төгрөг, нийт 3.450.000 төгрөгийг тус тус хохирогч Б.Д-гаас шилжүүлэн авсан гэх үйл баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн нотлох баримтууд болох хохирогч О.Н-, Б.Д- нарын мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд, тэдгээрийн дансны хуулгууд, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлүүд, фейсвүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, үүрэн телефоны мобиком корпорациас ирүүлсэн лавлагаа, түүний хавсралтууд, гэрч Ц.Э, Н.Ц, Ж., Н.Б, Ж., Д.Н, Д.Д, Д.Н-, Б.О нарын мэдүүлэг, дансны хуулгууд, шүүгдэгч Б.Ё-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогджээ.(1 дэх хавтаст хэргийн 14-52, 53-56, 58-64, 74-86, 88-92, 95-98, 99-102, 103-118, 122-125, 127, 145 дахь тал),
Хууль зүйн дүгнэлт:
1. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ё-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг юм.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.
Шүүгдэгч Б.Ё- нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд иргэн Д-гийн Н-гийн “Namhai namhai” гэх фэйсбүүк хаягийг ашиглан, иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс хохирогч О.Н-тэй гэр бүл болно, дэлгүүр түрээслэж ажиллуулаад хамт амьдарна, түр мөнгө зээлээч, дараа өгнө зэргээр зурвас бичиж, дуу хоолойгоо өөрчлөн утсаар ярьж түүнийг хуурч, О.Н-ээс нийт 10 удаагийн гүйлгээгээр 2.225.000 төгрөгийг залилж авсан,
Мөн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд хохирогч О.Н-ийн эх Б.Д-тай иргэн Д.Н-гийн нэрийн өмнөөс холбогдож танай охин О.Н-тэй гэр бүл болно, дэлгүүр худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна, түр зээлээч гэх зэргээр утсаар ярьж түүнийг хуурч нийт 3 удаагийн гүйлгээгээр 3.450.000 төгрөгийг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан авч залилсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Ё- нь хохирогч О.Н-, Б.Д- нарыг хуурч, анхнаасаа тэдгээрийн мөнгөн хөрөнгийг хариу буцааж өгөхгүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор “Иргэн Д.Н-, О.Н- нар фейсвүүк чаатаар харилцаж байгаагүй, тэрээр Д.Н-гийн нэрээр өөрөө О.Н-тэй харилцаж, дуу хоолойгоо өөрчлөн утсаар холбогдож түүнийг хуурч байгаа, Д.Н-, О.Н- нар гэр бүлийн амьдрал зохиож, хамт амьдрах боломжгүй, Улаанбаатар хотод дэлгүүр худалдан аваагүй” гэх бодит байдлыг нууж, иргэн Д.Н-гийн фейсвүүк хаягийг ашиглан хохирогч О.Н-, Б.Д- нарыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Түүнчлэн хохирогч О.Н-, Б.Д- нар нь шүүгдэгч Б.Ё-од хууртагдаж, төөрөгдөлд орсны улмаас түүнд нийтдээ 5.675.000 төгрөгийг өөрсдөө сайн дураараа шилжүүлэн өгсөн нь “Залилах” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ё-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ё- нь гэмтэл үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ё- нь гэм буруугийн асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа дэмжиж шүүх хуралд оролцсон болно.
2. Прокуророос шүүгдэгч Б.Ё-ын залилах гэмт хэрэг үйлдэхдээ гэрч Д.Н-гийн “Namhai Namhai” гэх фейсвүүк хаягийг ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч Б.Ё-ын хохирогч О.Н-, Б.Д- нарыг залилах гэмт хэргийг үйлдэхдээ гэрч Д-гийн Н-гийн “Namhai Namhai” гэх нэртэй фейсвүүк хаягийг ашигласан үйлдэл нь залилах гэмт хэрэг үйлдэх арга байх бөгөөд тусдаа гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.
Иймд прокуророос Б.Ё-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
2.Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчөөс хохирогч О.Н-ийн дансны хуулгад үзлэг хийж, шүүгдэгч Б.Ё-ыг 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 11 удаагийн гүйлгээгээр ХААН банк дахь иргэн Ц.Э-ийн ...................тоот дансаар дамжуулан 290.000 төгрөг, Ж.Б-ын ........... тоот дансаар дамжуулан 200.000 төгрөг, Н.Б-ын .................тоот дансаар дамжуулан 1.200.000 төгрөг, Ж.Б-ийн ....................тоот дансаар дамжуулан 150.000 төгрөг, Д.Д-ийн .................. тоот дансаар дамжуулан 30.000 төгрөг, Б.Б-ын ................ тоот дансаар дамжуулан 100.000 төгрөг, Б.Б-ын ....................тоот дансаар дамжуулан 40.000 төгрөг, Н.Ц-ийн ................... тоот дансаар дамжуулан 150.000 төгрөг, Б.Н-ийн ............. тоот дансаар дамжуулан 70.000 төгрөг, Б.Б-ын ................... тоот дансаар дамжуулан 40.000 төгрөг, Б.Б-ын .............. тоот дансаар дамжуулан 25.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч О.Н-т нийт 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан гэх тооцоог гаргаж, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ шүүгдэгч Б.Ё-ыг хохирогч О.Н-т мөн дээрх хэмжээний хохирлыг учруулсан гэж яллажээ.(1 дэх хавтаст хэргийн 58-60 дахь тал);
Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Н- 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэг гаргахдаа “Би 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн найз Б.Н-ийн ХААН банкны ................. дугаарын данс руу 70.000 төгрөг шилжүүлж, өөрөө уг мөнгийг хувийн зүйлд зарцуулсан. Урьд өмнө нь мэдүүлэг өгөхдөө уг 70.000 төгрөгийн гүйлгээг залилуулсан мөнгөний тооцоонд оруулж, бодоод мэдүүлэг өгчихсөн байна. Би 2023 оны 03 сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 10 удаагийн гүйлгээгээр Б.Ё-од 2.225.000 шилжүүлж залилуулсан” гэж мэдүүлжээ.(1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал);
Иймд хохирогч О.Н-ийн дээрх мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Б.Ё-ыг нэр бүхий иргэдийн дансаар дамжуулан 10 удаагийн гүйлгээгээр хохирогч О.Н-т 2.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, О.Н-т учруулсан гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг 2.225.000 тогтоон хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ё- нь О.Н-т учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ё-оос гэмт хэргийн хор уршигт 2.225.000 төгрөг гаргуулж, хохирогч О.Н-т олгож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Б.Ё-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д-д 3.450.000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан хохирогч Б.Д-гийн ХААН банк дахь ................дугаартай дансны хуулга, мөрдөгчөөс уг дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.(1 дэх хавтаст хэргийн 61-64, 95-98 дахь тал);
Тодруулбал: Шүүгдэгч Б.Ё- нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХААН банк дахь иргэн Н.Ц-йн ..................... тоот дансаар дамжуулан 650.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ХААН банк дахь иргэн Н.Ц+-ийн ..................тоот дансаар дамжуулан 300.000 төгрөг, ХААН банк дахь иргэн З.Б-ийн ..............тоот дансаар дамжуулан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2.500.000 төгрөг, нийт 3.450.000 төгрөгийг тус тус хохирогч Б.Д-гаас шилжүүлэн авч, хохирогч Б.Д-д 3.450.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ё- нь шүүхийн хэлэлцүүлэгт ХААН банк дахь Б.Д-гийн ..................... тоот дансанд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 48 минутад “Ё-ын хохирол” гэх гүйлгээний утгаар 600.000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг хохирогч Б.Д-д учруулсан 3.450.000 төгрөгийн хохирлоос хасаж тооцон, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ё-оос гэмт хэргийн хор уршигт 2.850.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Д-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ё- нь гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч О.Н-т төлүүлэхээр тогтоосон хохирол 2.225.000 төгрөг, хохирогч Б.Д-д төлүүлэхээр тогтоосон хохирол 2.850.000 төгрөг, нийт 5.075.000 төгрөгийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулснаар хохирогч О.Н-, Б.Д- нар нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “ Б.Ё-ын ар гэрийн зүгээс бидэнд 5.700.000 төгрөгийн хохирол төлж өгсөн тул түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, нотариатчаар гэрчлүүлж, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ё-оос гаргуулж, хохирогч О.Н-, Б.Д- нарт олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Ё-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Ё-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтээ хандаж байгаа байдал зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Ё-од урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэснийг нэмж нэгтгэн Б.Ё-ын эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Ё-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хохирол нөхөн төлөгдсөн тул гэмт хэргийн улмаас олсон ашиг 5.745.000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, улсын орлогод оруулах саналтай байна.
Мөн шүүгдэгч Б.Ё- нь урьд тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор залилах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, шүүхээс түүнд хүүхдээ асрах үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан. Гэтэл Б.Ё- нь шүүхээр шийтгүүлэхээс өмнө хүүхдээ эцэгт нь хүргэж өгсөн нь тогтоогдож байгаа. Түүнээс хойш Б.Ё- нь хүүхдээ эргэж тойрохоор ганц нэг удаа очсон гэдэг боловч очсон гэх баримт байдаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Б.Ё- нь өмнөх гэмт хэрэгтээ 2023 оны 03 дугаар сарын 29-нд өдөр шүүхээр ял шийтгүүлсний дараа 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд Б.Ё- нь шүүхээс түүнд хүлээлгэсэн хүүхдээ асрах үүргийг зөрчсөн, мөн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Б.Ё- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Ё-ын холбогдож байгаа зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох, зорчих эрх хязгаарлах, хорих ялтай буюу сонгох санкцтай байгаа. Б.Ё- нь хохирлыг төлж барагдуулсан учир холбогдож байгаа хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Б.Ё- нь бага наснаасаа өнчирч, аав ээжийнхээ ах дүү хамаатан садны гэрээр ах дүү тавуулаа өссөн. Урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдчихээд дахин шүүхээр орж ирээд ял сонсож байгаа нь харамсалтай байгаа боловч энэ бүхнийг ухаарч ойлгоод дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдэгт итгэлтэй байна. Б.Ё-ын ах эгч нь нийлж байгаад хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байгаа. Иймд Б.Ё-од хариуцлага хүлээлгэхдээ холбогдож байгаа хэргийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Б.Ё- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан тул надад зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргав.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд Б.Ё- нь удаа дараа залилах гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол хор уршгийн хувьд тэрээр иргэн Д.Н-гийн фейсвүүк хаягийг ашиглан, хоёр хүний эсрэг залилах гэмт хэрэг үйлдэж, 5.700.000 төгрөгийн хор уршиг учруулсан,түүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн хор аюулаар их зэргийг шүүгдэгч Б.Ё-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ё-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж үзлээ.
Тодруулбал: Шүүгдэгч Б.Ё- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Б.Ё-од хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож, тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь нотлогдож байх тул түүний энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ё- нь гэмт хэргийн хор уршигт 5.700.000 төгрөг төлсөн нь хохирогч О.Н-, Б.Д- нарын “ Б.Ё-ын ар гэрийн зүгээс бидэнд 5.700.000 төгрөгийн хохирол төлж өгсөн тул нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.Ё- нь ........... онд төрсөн, ........... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн ........................... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй гэх нөхцөл байдлууд тогтоогдсон, түүнчлэн Б.Ё-ын хувийн зан байдлын талаар гэрч С.П-мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй. (1 дэх хавтаст хэргийн 129, 150-160 дахь тал),
Шүүгдэгч Б.Ё- нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож, урьд шүүхээс түүнд хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Б.Ё-од хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулж, энэ хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргийг хүлээлгэсэн боловч, Б.Ё- нь бага насны хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. Иймд энэ нөхцөл байдлыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Ё- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаалтын болон шүүхийн шатнаас оргон зайлж, эрэн сурвалжлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан нь тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй гэж үзэв.
6. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ё-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд болон түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа зөрчиж, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатнаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролд 5.700.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё-од 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ё- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Б.Ё-од хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх бөгөөд тэрээр хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэргийг шинээр үйлдсэн байна.
Тодруулбал: Шүүгдэгч Б.Ё- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлэхээс өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 03 сарын 26-ны өдөр хүртэл хохирогч О.Н-, Б.Д- нарыг хуурч, эд хөрөнгийн эрхийг нь өөртөө шилжүүлэн авсан, мөн шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б.Д-гаас 300.000 төгрөг, шийтгэх тогтоол гарсны дараа 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Д-гаас 2.500.000 төгрөг, нийт 2.800.000 залилж авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Ё-од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял дээр, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Ё-ын нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё-ын энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, шүүгдэгчээс нотлох баримтаар гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүхийн хэлэлцүүлэгт:”Шүүгдэгч Б.Ё- нь залилах гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар 5.745.000 төгрөг олсон нь нотлогдож байх тул түүний хувьд ногдох хөрөнгөөс 5.745.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах саналыг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Ё- нь хохирогч О.Н-, Б.Д- нараас залилах гэмт хэрэг үйлдэх замаар шилжүүлэн авсан 5.675.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гэмт хэргийн хохирол гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгч Б.Ё- нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирол болох 5.675.000 төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс хувьдаа ашиг олсон нь нотлогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ё-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Г овогт Б-ын Ё-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё-од 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ё-од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял дээр, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Ё-ын нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё-ын эдлэх хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё-ын энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч Б.Ё- нь гэмт хэргийн хор уршигт 5.700.000 (таван сая долоон зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА