| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00346/И |
| Дугаар | 142/ШШ2021/00386 |
| Огноо | 2021-04-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2021/00386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* оны ******* сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* аймаг, ******* сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:ИС82************** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оны сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, ******* аймаг, ******* сум, тоотод оршин суух, овогт /РД:ПА8717/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20 оны 03 сарын *******-ны өдөр хүлээн авч, 21 оны 03 сарын 19-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 04 сарын 15-нд тай танилцан хамтран амьдарч 2018 оны сарын 20-нд хүү төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бид 2017 оны 6 дугаар сард тусдаа амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо таарахгүй, байнгын хэрүүл, дарамт, маргаантай байсан. Иймээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэй 2017 оны 04 сарын 15-нд танилцаж хамтран амьдрах хугацаанд 2018 оны сарын 20-нд хүү төрсөн бөгөөд алан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хүү 2018 оны сарын 20-нд төрсөн. Хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.” гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан байна.
Иймд , нар нь 2017 онд танилцаж, хамт амьдарч тэдний дундаас 2018 оны сарын 20-нд хүү төрж, хүү төрсөн цагаас эх гийн асрамжид амьдарч байгаа, , нар нь хамт амьдраагүй болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн тоот регистртэй, дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хэдий ч хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны сарын 20-нд төрсөн хүү т ******* аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ болох 2*******000 төгрөгийн 50 хувь буюу 103000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү т сар бүр төлөх тэтгэлэг 103000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт *******36000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 214 төгрөгийг хариуцагч аас гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны сарын 20-нд төрсөн хүү овогт /РД:/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, -16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг овогт /РД:ПА8717/-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг хариуцагч аас гаргуулан төрийн санд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7, *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ