| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2020/0135/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-04-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М, өмгөөлөгч Ө.Н
Шүүгдэгч О.О-, Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт О-ийн О-, Э овогт Ч-ын Б- нарт холбогдох эрүүгийн 2035000000080 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ............................. өдөр ............ аймгийн ..............суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт ............ аймгийн Сэлэнгэ сумын .............................. тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (2002 оны) 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ш овогт О-ийн О-, (регистрийн дугаар: ............................);
2. Монгол Улсын иргэн, ..................................... өдөр ............ аймгийн .............суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын ........................................ оршин суух хаягтай, урьд ............ аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 217 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (1986 оны) 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Э овогт Ч-ын Б-, (регистрийн дугаар: ...........................);
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Ч.Б-, О.О- нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Шинэ-Улаангом зах дээр хохирогч С.Д-д 71 грамм металлыг алт хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч С.Д-ээс 7.100.000 (долоон сая нэг зуун мянга) төгрөгийг залилж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь Улаанбаатар хотод уулзаад Төв аймгийн Заамар сумаас олсон зүйлээ зарж борлуулахаар Увс аймагт авч ирж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Шинэ Улаангом зах дээр хохирогч Д-д алт гэх 71 грамм металлыг алт биш гэдгийг мэдсээр байж хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогчид өгөхдөө Тариалан сумын Мээрэнгийн алт гэж худлаа хэлж, хохирогчоос 7.100.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,
2. Хохирогч С.Д- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Металлаас 35 грамм алтаа авахад ямар хэмжээний зардал гарахыг мэдэхгүй байна. 35 грамм алт болон хохиролд авсан 7.100.000 төгрөгийг би 4 жилийн хугацаанд ашиглаж чадаагүй. Мөн гэмт хэрэг гарах үед хуурамч алт гэж мэдээд шүүгдэгч нарыг эрж хайж яваад 7 хоногийн ажлын орлогоо алдсан. Хохирол зөндөө байгаа боловч эрж хайсны шатахууны 1.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байгаа” гэв.
3.Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч О.О-ын хувьд гэм буруугийн маргаангүйгээр шүүх хуралд оролцож байгаа. 2020 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн гэмт хэргийг 4 жилийн дараа хянан хэлэлцэж байгаа. О.О- нь хуурамч алтыг Увс аймагт авч ирж ашиг олох асуудал гарахаас илүүтэйгээр хайр сэтгэлийн холбоотой байсан Хараа гэх эмэгтэйтэй уулзахаар Увс аймагт ирсэн байдаг. О.О-ын хувьд боловсрол мэргэжилгүй хүн учир алт мөн биш гэж металлыг гаднаас харж дүгнээд хайлуулж боловсруулах чадвартай хүн биш. Хэдийгээр 10 гаруй жил гар аргаар алт олборлож байсан боловч өмнө нь нөхөн сэргээлт хийгдэж алт олборлож байсан газраас олсон металлыг алт гэж үзээд хохирогчид зарж борлуулсан байдаг. О.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна… Миний үйлчлүүлэгчийн хувьд холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчид сайн дураараа хохирлыг нөхөн төлж арилгасан байгаа. О.О- нь бага насны 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймагт амьдардаг. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийн 13 настай хүүхэд эрүүл мэндийн улмаас ............ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Миний үйлчлүүлэгчийн холбогдож байгаа хэрэг нь сонгох санкцтай бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан үзээд доод хэмжээгээр ял халдааж өгнө үү” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Ч.Б-ын хувьд эхнэр, охин, зээгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. 54 настай. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд оролцож байгаа. Ч.Б-ын анх удаа үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирлоо төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал болгож байгаа хорих ялыг хөнгөрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар зорчих эрх хязгаарлах ялын тойргийг нь томсгож өгнө үү” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгч О.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. Би 4 хүүхдийн хамт амьдардаг учир ял хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг,
6. Шүүгдэгч Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би буруу зүйл хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би ажил хийж эхнэр хүүхдээ тэжээн тэтгэдэг учир ял хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2035000000080 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 28-29, 31-32 дахь тал);
2. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол (1 дэх хавтаст хэргийн 41-45 дахь тал);
3. Хохирогч С.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө гэртээ байж байхад 10 цаг 45 минутад миний ...........дугаарын утсанд ................дугаарын утаснаас эрэгтэй хүн залгаж яриад “алт өгөх гэсэн юм, та ажлын байрандаа хүрээд ирээч” гэхээр нь би гэрээсээ ганцаараа гарч Шинэ Улаангом зах дээр очоод ажлын байр луугаа алхаж байхад Н.А- гэх танил хүн маань таараад бид хоёр цаашаа миний ажлын байран дээр очсон. Тэгэхэд ажлын байрны гадна улаан цоохор өнгийн малгайтай, 50 орчим насны эрэгтэй нэг хүн намайг хүлээгээд зогсож байсан. Бид гурав ажлын байрлуу ороход нөгөө улаан цоохор өнгийн малгайтай эрэгтэй карманаасаа алт гэсэн зүйл гаргаж ирээд надад харуулаад зарах гэсэн юм гэж хэлсэн. Би тухайн алт гэсэн зүйлийг харахад байгалийн алт шиг шар өнгийн шороо наалдсан байсан ба би тухайн залуугаас хаанаас авсан юм бэ гэхэд “Тариалан сумын Мээрэн” гэх газраас авсан гэж хэлсэн. Би тухайн алт гэсэн зүйлийг гаднаас нь хараад алт байна гэж бодоод дэнсээр дэнсэлж үзэхэд 71 грамм байсан. Би тухайн үедээ 1 граммыг нь 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр авна гэж хэлээд хоорондоо тохиролцоод Шинэ Улаангом захын үүдэнд байх Хаан банкны АТМ-ээс Хаан банкны өөрийн ..................... дугаарын данснаас 4.000.000 /дөрвөн сая/, 3.100.000 /гурван сая нэг зуун мянган/ төгрөгөөр 2 удаа гаргаж өгөхөд нөгөө хажууд нь байсан саарал өнгийн куртиктай эмэгтэй мөнгийг өөрийн гараар АТМ-ээс авч цүнх рүүгээ хийж аваад хоёулаа гараад яваад өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 11 цаг 51 минутад 4.000.000 /дөрвөн сая/, 11 цаг 53 минутад 3.100.000 /гурван сая нэг зуун мянган/ төгрөгөөр миний данснаас мөнгө гарсан байсан, би өөрийн дансны хуулганаас тухайн мэдээллийг авсан. Тухайн үед надтай Н.А- хамт байсан. Би тухайн алт гэх зүйлийг худалдаж аваад өөрийн өмнө нь цуглуулсан байсан 35 грамм алттай нийлүүлээд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн автобусаар Н- гэх жолоочид хүргэж өгөөд Улаанбаатар хот руу явуулсан. ...Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагт Увсаас гарсан автобус Улаанбаатар хотод очиход охин Б- Н- гэх жолоочоос тухайн алтаа аваад шууд урт цагаан дээр байдаг алт авдаг хүмүүст хүргэж өгөөд хайлуулж үзэхэд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр авсан 71 грамм алтнаас цагаан өнгийн утаа гараад нөгөө хүн нь энэ алт биш байна гэж манай охинд хэлсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал);
4. Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Д- ахын ажлын байран дээр очиход улаан цоохор өнгийн малгайтай, хагас түрийтэй гуталтай, хар өнгийн куртиктай эрэгтэй хүн оймсны лангууны хажууд зогсож байсан. ....Нөгөө залуу карманаасаа алт гаргаж ирээд Д- ахад өгч байх шиг байсан, би алт мэддэггүй болохоор хажууд нь байж байсан. С.Д- ах нөгөө алтыг нь хараад залуугаас “Хаанахын алт вэ” гэж асуух үед нөгөө залуу Тариалангийн Мээрэнгийн алт гэж хэлж байсан. С.Д- ах алтаа авч дэнсэлж үзэхэд 71 грамм байна гэж хэлээд 1 граммыг нь 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдаж авахаар болоод өрөөнөөс гарсан. ...захын дотор байх АТМ-рүү ороод 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, 3.100.000 /гурван сая нэг зуу/ төгрөгөөр С.Д- ах өөрийн данснаас мөнгө гаргахад нөгөө эмэгтэй АТМ-ээс өөрөө аваад цүнхрүүгээ хийж байсан, нөгөө хүнээс авсан 71 грамм алтыг С.Д- ах өөрийн жижиг гар цүнхэнд хийсэн, тэр өдөр С.Д- ах бид хоёр хамт явж байгаад 15-16 цагийн орчим салаад хоёр тийшээ явсан. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагаас 11 цагийн орчим С.Д- ах руу залгаад бид хоёр уулзалдаад Д- ахын ажлын байранд очоод худалдаж авсан алтнуудаа пивор саванд хийж 106 гэж хаяг тавиад гялгар уутаар битүүлэн скочдоод 15 цагийн автобусанд өгч явуулсан. Би тухайн үед С.Д- ахтай хамт байсан. 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим С.Д- ах надруу залгаад нөгөө алт чинь хуурамч байсан байна гэж надад хэлсэн.. тухайн 71 грамм алт бүхэлдээ нэг ширхэг байсан, харин тухайн алттай хамт хийсэн 35 грамм алт нь нунтаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал);
5. Гэрч Ё.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн ажил дээр байж байхад өмнө нь ганц хоёр удаа алт авч ирж өгч байсан зүс таних охин ганцаараа орж ирсэн. Тэгээд манай аавын Увсад худалдаж авсан алт ирсэн юм, тушаамаар байна гэж хэлээд савтай алт гаргаж ирээд жинлэж үзэхээр дэнсэн дээр тавьсан газны савруу нөгөө охин хийсэн ба тухайн үед 106 грамм байсан тэндээс аваад би хайлах зуух руу хүргэж зууханд хийгээд 5 минут орчим хайлж байхад зуухнаас цагаан дөл гарч байсан. Би өмнө нь 2 жил орчим алт хайлсан болохоор алтнаас цагаан дөл гардаггүй гэж нөгөө охинд хэлээд алт биш байна. Аав чинь хулхидуулчхаж дээ гэж хэлсэн. Тэгээд цутгаж гаргаж ирээд үзэхэд нөгөө хайлсан алт гээд байсан зүйлийн хэмжээ түүнтэй ойролцоо хэмжээтэй цэвэр алтнаас илүү том хэмжээтэй байсан. Сорьц тогтоохоор бодож үзэхэд алтны сорьц гарахгүй байсан. Сорьц гэдэг нь алтны нягтаршлыг хэлж байгаа бөгөөд эзлэхүүнээс бодож гаргадаг. Нөгөө алтыг хайлуулаад дэнсэлж үзэхэд 104 грамм болсон байсан. Байгалийн алтыг дэнсэлж үзээд хайлуулахад ерөнхийдөө жин багасдаг, тэр нь алтанд агуулагдаж буй тоос, шороо, чулуу зэргээс хамаардаг. Тэгээд нөгөө охинд хайлсан алт гээд байгаа зүйл тэндээс гарсан шаарыг хамтад нь өгөөд явуулсан. ...Миний зүс таних охин өөрөө авч ирсэн алтаа савнаас нь гаргаж дэнсэн дээр байсан савруу хийсэн ба би дэнсэлсэн савтай нь алтыг авч хэврүү хийгээд алт хайлуулах зуухруу хийх үед нэг ширхэг хавтгай том хэмжээтэй алт, бусад нь жижиг хэмжээтэй байх шиг байсан. Би хүний алтанд дураараа хүрч болдоггүй учраас аваад шууд хайлуулах зуухруу хийсэн...тухайн алтанд ямар металл орсон болохыг би тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал);
6. Гэрч Д.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би С.Д- гэх хүнийг зүс таних төдий. С.Д- гэх хүн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 14:30 үед миний явах гэж байсан автобусны хажууд ирээд юм дайх гэсэн юм гээд дөрвөн хуруу өндөртэй жижигхэн бөөрөнхий хар гялгар уутаар битүүлээд гялгар уутан дээр скочдсон .................... гэсэн дугаар дээр нь наачихсан жижигхэн зүйл надад өгсөн. Би сэгсрээд үзэхэд тухайн саванд алт байх шиг байсан... сэгсэрч үзэхэд тухайн зүйл нь алт болох нь мэдэгдэж байсан. ..тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн орчим Улаанбаатар луу ороход тухайн алтыг нэг эмэгтэй хүн аваад явсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал);
7. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...би Ч.Б- ахтай сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уулзсан, учир нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг 55 минутад миний .................... дугаарын утас руу өөрийн ................дугаараас залгаж, миний машин болохгүй байна, ахын дүү машинаа өгчих гээд би хөдөө 2-3 хоног яваад ирнэ гэхээр нь би тэг тэг гээд машинаа өгөхөөр болсон. ...Би оройтохоор болчихоор нь Ч.Б- ах өөрөө над дээр ирээд миний .................... улсын дугаартай цагаан өнгийн Nissan Sunny загварын тээврийн хэрэгслийг авч явсан...Би тухайн машиныг 2018 онд хувь хүнээс 2 сая төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн авто машинаа авсан бөгөөд 2020 онд задаргаанд /сэлбэгэнд/ 500.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 37 дахь тал);
8. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2020 оны 04 сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим Увсаас алт дайсан автобус Улаанбаатарт орж ирсэн гэхээр нь би өөрийн найз залуу н.Б-мын хамт очиж авсан. Тэндээсээ найман шарга валют арилжааны төв рүү явж урьд нь алт өгч байсан Очка /Ё.О-/ гэх ахад үзүүлээд алтаа өгөхөөр пивор савнаас гаргаж дэнсэн дээр байсан лазанд хийх үед 106 грамм байсан. Тэгээд Очка/Ё.О-/ ах лаазтай нь хайлуулах зуухны тэнд байсан хэврүү хийгээд хайлуулах зууханд хийсэн. Тэнд хайлуулах үед бүхэл алтнаас цагаан утаа гарч байна гэж Очка /Ё.О-/ ах хэлсэн, тэр үед Очка /Ё.О-/ ах энэ лав алт биш байна, танай аав хулхидуулж дээ, яаралтай цагдаа дээр яваад очоорой гэж хэлсэн...би алтаа автобусны жолоочоос аваад сэгсэрч үзэхэд нэг том хэмжээтэй бусад нь нунтаг хэмжээтэй алтнууд байсан...би тэрийг машиндаа огт нээж үзэхгүйгээр явж байгаад найман шарга дээр ирээд Очка /Ё.О-/ ахад худалдах гэж скочийг нь задалсан, тэгээд дэнсэлж үзээд шууд хайлуулахаар өгсөн... миний алт гэж авч очсон зүйлийг хайлуулах зууханд хийж, хайлуулахад тэгш өнцөгт гурвалжин хэлбэртэй болсон бөгөөд 104 грамм болсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал);
9. Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Ч.Б-ыг бол танихгүй, Ш буюу О.О-ыг танина, учир нь 2019 оны намар Тариалан сумын Бор хавцалд гар аргаар алт олборлож байхад таньдаг болсон...ямар зорилгоор Увс аймагт ирснийг мэдэхгүй. 2020 оны 04 сарын 09-ний өдөр миний найз Давка /Ж.Д/ залгаад Ш буюу О.О- ............ аймгаас Увс аймагт ирсэн байна, хонох газар байхгүй гэнэ гээд над руу залгасан. ..Өглөө босоход Давка /Ж.Д/ дахин надруу залгаад Ш /О.О-/ одоо буцах гэж байна гаргаж өгөхгүй юм уу гээд ..Увс плаза төвийн үүдэнд очиход Ш нэг ахтай цуг Nissan Sunny загварын авто машинд байсан, тэндээсээ хөдлөөд зах руу орж хүнтэй уулзана, тэгээд Улаанбаатар хот руу гарна гэж хэлсэн. ...машин барих хүн байхгүй яана гэж байгаад найз Ц /Т.Ц-/ руу залгахад Цоогий болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд наана чинь Улаанбаатар хотоос ирсэн 2 хүн байгаа гээд би Ш-ийн /О.О-ын/ дугаарыг Цоогийд өгсөн. ...Зах дээр яваад очиход Цоогий, Ш /О.О-/ цуг явсан Ч.Б- гэх хүн цуг байсан. Би О.О-аас ямар ажлаар ирсэн юм бэ гэхэд би энд чухал ажилтай явна, нэг хүнтэй уулзчихаад буцаад шууд өнөөдөр гарна гэсэн. Тэгээд би цааш нь ямар учиртай хүн юм асуугаагүй, надад алт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал);
10. Гэрч Ж.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...О- нь 2019 оны зун надтай хамт алтны газар гар аргаар алт олборлож байхад би түүнд 500.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд байж байтал 2019 оны 04 сарын 09-ний өдөр О.О- Увс аймагт ирээд 04 сарын 10-ны өдөр миний мөнгийг өгсөн ...ямар зорилгоор ирсэн бэ гэхэд чухал ажилтай ирсэн, хүнтэй уулзах ёстой гэж хэлсэн. Яг ямар ажилтай болох талаараа хэлээгүй, ямар ажил вэ гэхэд хүнтэй уулзах ажилтай л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал);
11. Гэрч Т.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...2020 оны 4 сарын 10-ны өглөө зах руу явж байтал манай найз О- надруу залгаад та хаана байна, завтай байна уу, Улаанбаатар хотоос манай найз ирээд урагш гаргах гэсэн юм, буцаад ороод ирэх гэхээр машин барих хүн байхгүй байна гэхээр нь би яваад очсон. Тэгэхэд хотын дугаартай жижиг суудлын автомашинд хөгшин, залуу хоёр хүн байсан. Тэгтэл хөгшин настай хүн нь ахын дүү хоёулаа зах ороод ирье, би танай энд ирж байгаагүй болохоор захыг чинь сайн мэдэхгүй байна гэхээр нь дагаад явахад зах дээр байрлах валют арилжааны оффис руу яваад орчихсон. Би тэр хооронд зах ороод утсандаа нэгж аваад гараад ирэхэд тэр хүнд үүдэнд гараад ирчихсэн, ахын дүү чиний цүнх рүү мөнгө хийгээд авчихья, би энэ хүнээс мөнгө авах гэж байгаа юм гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд АТМ дээр очоод эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь 3.100.000 төгрөг, нийт 7.100.000 төгрөг аваад миний цүнх рүү хийсэн. ...Би тэр хүнийг ямар учиртай мөнгө авсныг мэдээгүй, машинаас надтай цуг зах ороод би энэ хүнээс мөнгө авах ёстой, их хэмжээний мөнгө ил авч явж болохгүй байна, чи цүнхэндээ хийгээд авчихаач гэхээр нь би авсан. Машин дээр нь очоод мөнгийг нь өгсөн. Тэгээд тэднийг О-, Давка нарын хамт хот руу гаргаж өгөөд буцаж ирсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-68 дахь тал);
12. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2020 оны 04 сарын 09-ний өглөө 11 цагийн үед шинэ Улаангом зах руу ороод рубль солиулах гээд С.Д-ийн байр луу ороход С.Д- надад ийм том алт авлаа гээд надад авсан алт гэх зүйлээ үзүүлсэн, би түүнийг үзээд энэ чинь алт мөн юм уу гэж асуусан ...би энэ хэдэн грамм алт юм гэхэд 70 грамм гэх шиг болсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал);
13. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 99 дугаартай “...2020 оны 04 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Улаангом суманд 1 грамм алтны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 110.000 (нэг зуун арван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал);
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын физикийн ахлах шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4811 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн элементийн эзэлхүүнийг тогтоох боломжгүй байгаа тул элементийн найрлага тус бүрээр жин, граммыг тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 34-35 дахь тал);
16. Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...тухайн эд зүйлд байгаа 3 төрлийн металлаас алт нь химийн идэвх сул учир зэс цайр хоёрыг тохирсон нөхцөлд нь тодорхой химийн бодисоор урвалд оруулж алтыг ялган авах боломжтой... гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал);
17. Эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай “...2020 оны 04 дүгээр сарын байдлаар “Nissan Sunny” загварын 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол орж ирсэн авто машины үнэ цэнийн баримжаа 2.090.000 (хоёр сая ерэн мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 43 дахь тал);
18. Хэрэгт эд мөрийн баримтаар 103.9 грамм шаргал өнгийн металл-1 ширхэг, хайлуулахад гарсан шаар 6.2 граммыг тооцож, тэмдэглэл үйлдсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.Д-, шүүгдэгч О.О-, Ч.Б- болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь нотлох баримт судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
Шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь Улаанбаатар хотоос иргэн Б.Б-ын “Nissan Sunny” загварын ................... улсын дугаартай автомашинаар 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймагт ирж, Улаангом сумын 12 дугаар багт Шинэ-Улаангом зах дээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Д-д 71 грамм металлыг “Увс аймгийн Тариалан сумын Мээрэнгийн алт” гэж ойлгуулж, 1 кг металлыг алтны үнэ ханшаар буюу 100.000 төгрөгөөр тооцож, 71 грамм металлыг 7.100.000 төгрөгөөр худалдаж борлуулж, С.Д-ээс 7.100.000 төгрөг бэлнээр авсан,
Шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь хохирогч С.Д-д худалдан борлуулсан 71 грамм металлыг Увс аймгийн Тариалан сумын Мээрэн гэх газраас олборлоогүй, харин Төв аймгийн Заамар суманд байрлах алтны нүхний аман дээрээс олж авсан, шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь уг металлыг Увс аймагт худалдан борлуулах зорилгоор гэрч Б.Б-ын “Nissan Sunny” загварын ................. улсын дугаартай автомашинаар Увс аймагт ирж, улмаар валютын худалдаа эрхэлдэг С.Д-д худалдан борлуулсан,
Хохирогч С.Д- нь шүүгдэгч нараас худалдан авсан 71 грамм металлыг алт гэж ойлгон, өөрийн эзэмшлийн 35 грамм нунтаг алттай хамт Увс аймгаас Улаанбаатар хот руу автобус унаагаар явуулж, охин Д.Б-ээр дамжуулан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Урт цагаан гэх газарт алт худалдан авч борлуулдаг Ё.О-ад өгч, хайлуулахад уг 71 грамм металл нь алт биш байсан, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.О-, Ч.Б- нараас хохирогч С.Д-д алт гэж худалдан борлуулсан 71 грамм шаргал өнгийн металл нь алт биш болох нь мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон гэх үйл баримтууд улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж ирүүлсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 28-29, 31-31 дэх тал), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 41-44 дэх тал), эд мөрийн баримтаар тооцох тогтоол (1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал), хохирогч С.Д-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал), гэрч Н.А-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал), гэрч Ё.О-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал), гэрч Д.Н-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал), гэрч Б.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал), гэрч Д.Б-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал), гэрч Т.О-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал), гэрч Ж.Д-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал), гэрч Т.Ц-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-68 дахь тал), гэрч Б.Б-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал), гэрч Д.Ц-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал), шинжээчийн дүгнэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 74, 81-83, 2 дахь хэсгийн 34-35, 3 дахь хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.О-, Ч.Б- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан гэмт хэрэг юм.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь 71 грамм металлыг Улаанбаатар хотоос Увс аймагт ирж, хохирогч С.Д-д худалдан борлуулахдаа уг металлыг “Төв аймгийн Заамар суманд байрлах алтны нүхний аман дээрээс олж авсан металл” гэх бодит байдлыг түүнээс нууж, Увс аймгийн Тариалан сумын Мээрэн гэх газраас олборлосон алт гэж хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч С.Д- нь 71 грамм металлыг шүүгдэгч нараас Увс аймгийн зах зээл дээр худалдан борлуулдаг алтны ханшаар 1 кг-ыг нь 100.000 төгрөгөөр тооцон, 7.100.000 төгрөгөөр худалдан авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь хохирогч С.Д-ийг хуурч, төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч С.Д- нь тэдгээрт 7.100.000 төгрөгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, шүүгдэгч нар нь анхнаасаа хохирогчийн мөнгөн хөрөнгийг буцааж өгөхгүй байх, бүрмөсөн өөрийн эзэмшилд шилжүүлэн авах зорилгоор түүнийг залилж, 7.100.000 төгрөгийг нь өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь 71 грамм металлыг алт биш гэдгийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй байсан гэх мэдүүлэг нь тэдгээрийг цагаатгах үндэслэл болохгүй.
Учир нь шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь 71 грамм металлыг энгийн нүдээр хараад шууд алт, мөн биш гэж мэдэх боломжгүй байж болох боловч уг металлыг алт мөн эсэхийг мэргэжлийн байгууллага, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдэд хандан, эргэлзээгүй тогтоолгосны дараа худалдан борлуулах бүрэн боломжтой байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Тухайн 71 грамм шаргал өнгийн алтыг бид гаднаас нь хараад металл гэж мэдээгүй. Алт гэж бодоод худалдан борлуулсан” гэх тайлбар Залилах гэмт хэргийг үгүйсгэх, шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч С.Д-д 71 грамм металлыг алт гэж хуурч, зарж борлуулан, 7.100.000 төгрөгөөс Ч.Б- 2.300.000 төгрөг, О.О- 4.800.000 төгрөг тус тус хувааж авсан нь тогтоогдсон тул тэдгээрийг залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.О-, Ч.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь гэм буруугийн асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг тэдгээрийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, М.Мөнхөө нар дэмжиж шүүх хуралд оролцсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
2. Шүүгдэгч О.О-, Ч.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Д-д 7.100.000 (долоон сая нэг зуун мянга) төгрөгийн шууд хохирол учирсан нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь хохирогч С.Д-ийг хуурч, 71 грамм металлыг 1кг х100.000 төгрөг=7.100.000 төгрөгөөр худалдан борлуулсан буюу хохирогчид 7.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч О.О- нь гэмт хэргийн хохиролд 4.800.000 төгрөг, шүүгдэгч Ч.Б- 2.300.000 төгрөг, нийт 7.100.000 төгрөгийг хохирогч С.Д-д бүрэн төлж барагдуулсан нь ХААН банкны төлбөрийн баримтуудаар тогтоогдсон байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д- нь шүүгдэгч нараас гэмт хэргийн хор уршиг буюу шүүгдэгч О.О-, Ч.Б- нарыг Улаанбаатар хот, ............ аймгаас Увс аймагт авч ирсэн зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь хохирогч С.Д-ийг залилж, хохирол учруулсны улмаас хохирогч С.Д- нь өөрийн зардлаар шүүгдэгч нарыг эрж хайж, тэдгээрийг ............ аймаг, Улаанбаатар хотоос Увс аймагт авч ирсэн үйл баримт хэрэгт нотлогдсон, тухайн зардалд хохирогч С.Д- нь 1.000.000 төгрөгийн бензин шатахуун зарцуулсан талаар мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогчоос хууль сануулж авсан мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох бөгөөд хохирогч С.Д-ээс нэхэмжилсэн бензиний зардал 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлж, шүүгдэгч нараас гаргуулж олгох нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж шүүх үзлээ.
Иймд хохирогч С.Д-ээс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.О-аас 500.000 төгрөг, шүүгдэгч Ч.Б-аас 500.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч С.Д-д олгож шийдвэрлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гэмт хэргийн хор уршиг 1.000.000 (нэг сая) төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч С.Д-д олгохоор шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь хохирогч С.Д-д тус бүр 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг төлж барагдуулсан нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд болон хохирогч С.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Шүүгдэгч О.О-, Ч.Б- нараас гэмт хэргийн хохиролд 7.100.000 төгрөг, шатахууны зардалд нийт 1.000.000 төгрөг, нийт 8.100.000 төгрөг төлүүлж авсан, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.О-, Ч.Б- нараас гаргуулж, хохирогч С.Д-д олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Хохирогч С.Д- нь шүүгдэгч нараас алт гэж худалдан авсан 71 грамм металлыг өөрийн 35 грамм нунтаг алттай хольж хайлуулсан үйл баримт хэрэгт тогтоогдсон тул хохирогч С.Д-ийн 103.9 грамм металл цутгамалаас өөрийн эзэмшлийн 35 грамм алтыг ялган авахад гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.О-, Ч.Б- нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч О.О-, Ч.Б- нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхэд зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч О.О- энэ хэрэгт 88 хоног, шүүгдэгч Ч.Б- нь энэ хэрэгт 74 хоног тус тус цагдан хоригдсон байгаа тул шүүгдэгч нарын эдлэх ялаас цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нар 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй байгаа учраас шүүгдэгч О-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б-т оногдуулахаар гаргасан 1 жил 5 сарын хорих ялыг тус тус Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх нөхцлийн хувьд шүүгдэгч О-ыг өөрийн оршин суух Сэлэнгэ аймгийн ............ сумын нутаг дэвсгэрт, шүүгдэгч Б-т өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна.
Эд мөрийн баримтаар 103.6 грамм металл хураагдсан бөгөөд түүнийг хайлуулаад гарсан шаар 1 ширхэг ирсэн. Хохирогчийн худалдан авсан гэх 71 грамм алт гэх металлтай цуг хохирогчийн 35 грамм алт нийлсэн байх тул эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн металлыг хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 4.800.000 төгрөг, шүүгдэгч Ч.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.300.000 төгрөг мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.090.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч О.О-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгчийн хувьд холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчид сайн дураараа хохирлыг нөхөн төлж, барагдуулсан байгаа. Холбогдож байгаа хэргийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой. О.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний хувийн байдлыг харгалзан үзэж хариуцлага хүлээлгэж өгнө үү. О.О- нь бага насны, насанд хүрээгүй 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймагт амьдардаг. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчийн 13 настай хүүхэд эрүүл мэндийн улмаас ............ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ талаарх баримт болох эмчийн тодорхойлолт болон сумын багийн даргын тодорхойлолт аваад ............ аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Увс аймаг руу унаанд тавьж явуулж байгаа боловч шүүх хуралдаанд амжиж ирсэнгүй. Миний үйлчлүүлэгчийн холбогдож байгаа хэрэг нь сонгох санкцтай бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан үзээд хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Ч.Б-ын хувьд эхнэр, охин, зээгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. 54 настай. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Ч.Б- нь анх удаагаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн мөн хохирол хор уршгийг арилгасан байгаа. Ч.Б- нь зүрхний хэм алдагдлын хам шинжтэй бөгөөд эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтыг гэр бүлийнхнээс нь ирүүлж амжаагүй. Улсын яллагчийн зүгээс Ч.Б-т зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа боловч эрх хязгаарлах ялыг Баянзүрх дүүрэг гэхгүйгээр Нийслэл хот болгож зорчих эрх хязгаарлах нутаг дэвсгэрийн хамрах хүрээг томсгож өгнө үү. Ч.Б-ын эхнэр ажилгүй бөгөөд охин нь ажил хөдөлмөр хийдэг боловч Ч.Б- нь хүүгээ тусдаа гарах үед авсан зээлээ ажил хөдөлмөр хийж төлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Ч.Б-ын анх удаа үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал болгож байгаа хорих ялаас бага хорих ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялын тойргийг томсгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага сонгох санкцтай байдаг. Тухайн зүйлчлэлийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял байгаа. Ч.Б- нь 1 жил 5 сарын хугацаанд цаг зүүгээд эрх чөлөөгөө хязгаарлуулах нь өндөр настай хүний хувьд түүний эрх зүйн байдал дордуулаад байгаа юм болов уу. Ч.Б-ын ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
5. Шүүгдэгч О.О- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг учир ял хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,
6. Шүүгдэгч Ч.Б- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би ажил хийж эхнэр хүүхдээ тэжээн тэтгэдэг учир ял хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
-Шүүгдэгч О.О- нь хувийн байдлын хувьд ..... онд ............ аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, ............ настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт ............ аймгийн Сэлэнгэ сумын нэгдүгээр багт оршин суудаг, хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй,
урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (2002 оны) 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гурван сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 1 дэх хавтаст хэргийн 96, 98-99, 114, 145-148 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
-Шүүгдэгч Ч.Б- нь хувийн байдлын хувьд ........... онд ............ аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, ............ настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороонд оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош), хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй,
урьд ............ аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 217 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн (1986 оны) 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар 1 дэх хавтаст хэргийн 96, 98, 100,106, 149-153 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлаар хүндрүүлэн үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.О-ын хувийн зан байдлын талаар гэрч Б.Б, Б.М, гэрч, түүний төрсөн эх Д.М нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... О.О- нь хүнд их тусалдаг, хар буруу санадаггүй, хүнд итгэмтгий, эмээ дээрээ өссөн болохоор их эрх танхил зантай, амьдралын төлөө зүтгэж яваа юм. Одоо аав, ээж, 4 хүүхдийн хамтаар амьдарч байгаа...” гэх мэдүүлгийг,
Шүүгдэгч Ч.Б-ын хувийн зан байдлын талаар гэрч болох түүний эхнэр Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Б- нь зан байдлын хувьд үг дуу цөөн, хүнтэй эвтэйхэн харьчихдаг, гэрээсээ хол яваад байдаггүй, амьдрахын төлөө зүтгэлтэй, хүний үгнээс гардаггүй хүн юм...” гэх мэдүүлэг зэргийг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна. (1 дэх хавтаст хэргийн 57-58, 69-70 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 47-48, 52-53 дахь тал, )
Мөн шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 8.100.000 (найман сая нэг зуун мянга) төгрөгийг төлж барагдуулсныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаалтын болон шүүхийн шатнаас оргон зайлж, эрэн сурвалжлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан нь тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иймд шүүхээс шүүгдэгч О.О-, Ч.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд болон тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа зөрчиж, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатнаас оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирол, хор уршигт шүүхийн шатанд 8.100.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т 10 (арван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ч.Б-т 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суугаа ............ аймгийн Сэлэнгэ сумаас, шүүгдэгч Ч.Б-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суугаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны эдлээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 88 (наян найм) хоног, шүүгдэгч Ч.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 74 (далан дөрөв) хоногийг тус тус тэдгээрийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.О-, Ч.Б- нар нь 71 грамм металлыг “алт” хэмээн зарж борлуулахын тулд Улаанбаатар хотоос алслагдсан аймаг болох Увс аймагт ирэх, үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор гэрч Б.Б-ын эзэмшлийн “Nissan Sunny” загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.О-, Ч.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох “Nissan Sunny” загварын .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэрч Б.Б-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2020 оны 4 сарын байдлаар Увс аймагт “Nissan Sunny” загварын, 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 9 дүгээр сард Монгол Улсад орж ирсэн автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2.090.000 төгрөг байсан нь 5 дахь хавтаст хэргийн 43-44 дэх талд авагдсан эрх бүхий шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-, Ч.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 9 дүгээр сард Монгол Улсад орж ирсэн “Nissan Sunny” загварын тээврийн хэрэгсэл нь гэрч Б.Б-ын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ 2.090.000 (хоёр сая ерэн мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч О.О-ын хувьд ногдох хөрөнгөөс 1.045.000 (нэг сая дөчин тавсан мянга) төгрөг, шүүгдэгч Ч.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс 1.045.000 (нэг сая дөчин таван мянга) төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас О.О-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 4.800.000 төгрөг, шүүгдэгч Ч.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.300.000 төгрөг, нийт 7.100.000 төгрөгийг хурааж, улсын орлогод оруулах дүгнэлт гаргасан боловч дээрх 7.100.000 төгрөгийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол”-д тооцож шийдвэрлэсэн, нөгөө талаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн хохирол 7.100.000 төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг орлого олсон нь нотлогдоогүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 103.9 грамм шаргал өнгийн металл цутгамалаас хохирогч С.Д- нь өөрийн эзэмшлийн 35 гр алтыг ялган авах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул 103.9 грамм шаргал өнгийн металл цутгамал болон 6.2 грамм металлын шаарыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Д-д буцаан олгож, хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт О-ийн О-, Э овогт Ч-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т 10 (арван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ч.Б-т 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суугаа ............ аймгийн Сэлэнгэ сумаас, шүүгдэгч Ч.Б-ыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суугаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар О.О-, Ч.Б- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны эдлээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 88 (наян найм) хоног, шүүгдэгч Ч.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 74 (далан дөрөв) хоногийг тус тус тэдгээрийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, шүүгдэгч О.О-, Ч.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч О.О- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт 5.300.000 (таван сая гурван зуун мянга) төгрөг, шүүгдэгч Ч.Б- нь 2.800.000 (хоёр сая найман зуун мянга) төгрөг, нийт 8.100.000 (найман сая нэг зуун мянга) төгрөгийг хохирогч С.Д-д төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдаж, хохирогч С.Д-ийн 103.9 грамм металл цутгамалаас өөрийн 35 грамм алтыг ялгаж авахад гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.О-, Ч.Б- нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-, Ч.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.090.000 (хоёр сая ерэн мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч О.О-ын хувьд ногдох хөрөнгөөс 1.045.000 (нэг сая дөчин таван мянга) төгрөг, шүүгдэгч Ч.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс 1.045.000 (нэг сая дөчин таван мянга) төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
8. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 103.9 грамм шаргал өнгийн металл цутгамал, 6.2 грамм металлын шаарыг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Д-д буцаан олгож, хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА