Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 2024        04          17                                  2024/ШЦТ/407

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Эрдэнэтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Бөд холбогдох эрүүгийн 2303 00705 0045 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, охины хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар хэсэг 0000 тоотод оршин суух хаягтай, урьд

       2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 18 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

         Б.Б, /регистрийн дугаар ХХ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд Дарь-Эхийн 16 дугаар хэсгийн ХХХХ тоот хашааны хойд замд ХХ маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан С.Бийн дээгүүр жолоодож явсан автомашинаараа гарч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байгаад дүүгийнхээ гэрт очиж, дүүгийнхээ машиныг унаж дэлгүүр орж, худгаас ус авч, гэрийнхээ гудамж руу зүүн гар тийшээ эргэтэл түс тас хийх чимээ гарахад эхлээд машиныхаа толинд харахад ямар нэгэн зүйл харагдаагүй. Машинаасаа бууж доогуур нь харахад нэг хүн хэвтэж байсан. Тэгээд би түргэн тусламжийн 103 дугаарт залгаж түргэн тусламж дуудаж анхны тусламж үзүүлсэн...” гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С мэдүүлэхдээ: “...Би ахтайгаа хамт 2023 оны 06 дугаар сараас хойш зуслан дээр ажил хийж эхэлсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хот руу орох ажил гарч бид хоёр хот руу орж ажлаа амжуулчхаад орой унтахдаа тус бүр хоёр лааз пиво уугаад унтсан. Өглөө нь манай ахын эхнэр ажилдаа явахад бид хоёр гэртээ унтаад үлдсэн. Намайг нэг сэрэхэд ах маань гараад явсан байсан. Би тухайн үед ахдаа санаа зовоогүй, ойрхон гарсан байх, удахгүй ороод ирэх байх гэж бодож байгаад унтсан байсан. Сэрээд харахад ах ирээгүй байхаар нь гар утас руу нь залгахад огт авахгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа дахин гар утас руу нь залгахад цагдаагийн ажилтан гар утасных нь дуудлагыг нь авч надад юу болсон талаар хэлэхэд мэдсэн. Тэгээд би гэрээсээ сандарч гарахад цагдаагийн ажилтан манай ахыг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хэмжилт хийж байсан. Ахыг минь яаралтай түргэн тусламжийн машин ирж авч явсан байна лээ...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нөхөн үзлэгээр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 04-11 дэх тал/

 

2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2023 оны 10 дугаар сарын 08-ны орой ах С.Б бид хоёр зуслангаас ажлаасаа ирээд шууд ах С.Бийн гэрт нь очсон. Тэгээд бид хоёр хашааных нь хаалгыг янзалчхаад нүүрс авчхаад хоёр, хоёр пиво уучхаад амарсан. Бид хоёрыг амрахын өмнө эхнэр Цэвэлмаа нь ажлаа тараад ирж байсан. Тэгээд амарч байгаад маргааш аажуухан зуслан явна гэж ярилцаад амарчхаад маргааш өглөө нь сэрэхэд ах С.Б гэртээ байхгүй гараад явсан байсан. Би гэрээс нь гараад хартал хашаандаа байдаггүй, гар утас руу нь залгатал авахгүй байсан. Би гар утас руу нь нэлээн хэд залгатал нэг дуудлагыг нь нэг хүн аваад би цагдаа байна гудамжны үзүүрт машинд дайруулсан байна хүрээд ир гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Гэрч Ш.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Бид хоёр хашаанаас гараад манайхаас доошоо дунд буудал дээр байх гүний худаг орж ус авчхаад замаараа дэлгүүр орчхоод буцаад гэртээ харих гээд гудамжаар явж байсан тэгсэн гэнэт ахын талд түс тас юм дугарахаар нь машинаа зогсоогоод буугаад харсан юм харагдахгүй болохоор нь ах тонгойгоод харсан чинь машин доор хүн байна гэхээр би машинаас буугаад ахын талаар очоод тонгойгоод харсан чинь эрэгтэй хүн байсан. Би гэр лүүгээ гүйгээд очоод хашаанд байдаг Батбуян ахыг дуудаад Б.Б бид гурав машинаа өргөөд нөгөө хүнийг татаж гаргаад 103 дуудсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12944 дугаартай "1. С.Бийн биед баруун, зүүн 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хоёрлосон хугарал, сээрний 5-р нугалмын шахагдсан хугарал, зүүн эрүүний зөрөөтэй хугарал, толгойн мултрал, уушгины няцрал, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, баруун дээд, доод зовхи, хацрын төвгөр, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун шанаа, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4904 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн "0002377348" хуруу шилний дугаартай "С.Б" гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн *0002377348" хуруу шилний дугаартай "С С.Б" гэж хаягласан цуснаас 4,0 промилли спиртийн агууламж илэрсэн 3. Цусан дахь 4,0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны Өдрийн 2873 дугаартай "... 1. Талийгаач нь шинжилгээгээр баруун эгэм ясны хугарал, баруун 1,2,3,4,5-р хавирганы гурвалсан хугарал, 6,7,8,9-р хавирганы хугарал, зүүн 2-р хавирганы хугарал, уушгины няцрал, эрүү ясны хугарал, баруун зулай, зүүн чамархайн шарх, зүүн зулай, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн тохойн шарх, дагзны хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын үед тухайлбал дайрагдах үед үүснэ. 3. Талийгаачид үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн хавсарсан гэмтлийн улмаас уушгины зогсонгишлын хатгалгаа, судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинжээр хүндэрч нас баржээ." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 45-52 дахь тал/,

 

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн "... Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Мөн зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна. Харин зүүн болон баруун талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдлын хувьд: зүүн урд оврын гэрлийн чийдэн асахгүй, бүртгэлийн дугаарын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын толины гадна бүрхүүл байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна..." шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 71-75 дахь тал/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн "...168 см өндөртэй Г.Отгонбаяраар уг тээврийн хэрэгслийг жолоодуулж хохирогчийг дайрсан гэх газар хиймэл хүн байрлуулж тээврийн хэрэгсэл дотор жолоочийн нүдний түвшинд гар утасны камерыг ашиглан бичлэг хийж хөдлөв. Хэрэг учрал болсон гэх газар буюу гудамжаар чигээрээ явж зүүн гар тийш эргэхэд тухайн автомашины жолооч тоормос гишгэн зогсоход нь асуухад урд хүүхэд байна гэснийг тэмдэглэлд тусгав..." гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батбаярын гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 76 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 80 дахь тал/

 

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 164-166 дахь тал/

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтууд, /хавтаст хэргийн 84-130 дахь тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 132 дахь тал/

- Жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 127 дахь тал/

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 131 дэх тал/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 128 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 130 дахь тал/

- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хавтаст хэргийн 134 дэх тал/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хавтаст хэргийн 129 дэх тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний  эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд Дарь-Эхийн 16 дугаар хэсгийн ХХХХ тоот хашааны хойд замд ХХ маркийн 0000 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр согтуугаар хэвтэж байсан С.Бийн дээгүүр автомашинаараа гарч амь насыг хохироосон болох нь Зам тээврийн ослын акт, дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,

 

2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нөхөн үзлэгээр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 04-11 дэх тал/

 

2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2023 оны 10 дугаар сарын 08-ны орой ах С.Б бид хоёр зуслангаас ажлаасаа ирээд шууд ах С.Бийн гэрт нь очсон. Тэгээд бид хоёр хашааных нь хаалгыг янзалчхаад нүүрс авчхаад хоёр, хоёр пиво уучхаад амарсан. Бид хоёрыг амрахын өмнө эхнэр Цэвэлмаа нь ажлаа тараад ирж байсан. Тэгээд амарч байгаад маргааш аажуухан зуслан явна гэж ярилцаад амарчхаад маргааш өглөө нь сэрэхэд ах С.Б гэртээ байхгүй гараад явсан байсан. Би гэрээс нь гараад хартал хашаандаа байдаггүй, гар утас руу нь залгатал авахгүй байсан. Би гар утас руу нь нэлээн хэд залгатал нэг дуудлагыг нь нэг хүн аваад би цагдаа байна гудамжны үзүүрт машинд дайруулсан байна хүрээд ир гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Гэрч Ш.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Бид хоёр хашаанаас гараад манайхаас доошоо дунд буудал дээр байх гүний худаг орж ус авчхаад замаараа дэлгүүр орчхоод буцаад гэртээ харих гээд гудамжаар явж байсан тэгсэн гэнэт ахын талд түс тас юм дугарахаар нь машинаа зогсоогоод буугаад харсан юм харагдахгүй болохоор нь ах тонгойгоод харсан чинь машин доор хүн байна гэхээр би машинаас буугаад ахын талаар очоод тонгойгоод харсан чинь эрэгтэй хүн байсан. Би гэр лүгээ гүйгээд очоод хашаанд байдаг Батбуян ахыг дуудаад Б.Б бид гурав машинаа өргөөд нөгөө хүнийг татаж гаргаад 103 дуудсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12944 дугаартай "1. С.Бийн биед баруун, зүүн 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хоёрлосон хугарал, сээрний 5-р нугалмын шахагдсан хугарал, зүүн эрүүний зөрөөтэй хугарал, толгойн мултрал, уушгины няцрал, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, баруун дээд, доод зовхи, хацрын төвгөр, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун шанаа, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4904 дугаартай "1. Шинжилгээнд ирүүлсэн "0002377348" хуруу шилний дугаартай "С.Б" гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн *0002377348" хуруу шилний дугаартай "С С.Б" гэж хаягласан цуснаас 4,0 промилли спиртийн агууламж илэрсэн 3. Цусан дахь 4,0 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны Өдрийн 2873 дугаартай "... 1. Талийгаач нь шинжилгээгээр баруун эгэм ясны хугарал, баруун 1,2,3,4,5-р хавирганы гурвалсан хугарал, 6,7,8,9-р хавирганы хугарал, зүүн 2-р хавирганы хугарал, уушгины няцрал, эрүү ясны хугарал, баруун зулай, зүүн чамархайн шарх, зүүн зулай, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн тохойн шарх, дагзны хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын үед тухайлбал дайрагдах үед үүснэ. 3. Талийгаачид үхлийн шалтгаанд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн хавсарсан гэмтлийн улмаас уушгины зогсонгишлын хатгалгаа, судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинжээр хүндэрч нас баржээ." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 45-52 дахь тал/,

 

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн "... Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Мөн зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна. Харин зүүн болон баруун талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдлын хувьд: зүүн урд оврын гэрлийн чийдэн асахгүй, бүртгэлийн дугаарын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын толины гадна бүрхүүл байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна..." шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 71-75 дахь тал/,

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн "...168 см өндөртэй Г.Отгонбаяраар уг тээврийн хэрэгслийг жолоодуулж хохирогчийг дайрсан гэх газар хиймэл хүн байрлуулж тээврийн хэрэгсэл дотор жолоочийн нүдний түвшинд гар утасны камерыг ашиглан бичлэг хийж хөдлөв. Хэрэг учрал болсон гэх газар буюу гудамжаар чигээрээ явж зүүн гар тийш эргэхэд тухайн автомашины жолооч тоормос гишгэн зогсоход нь асуухад урд хүүхэд байна гэснийг тэмдэглэлд тусгав..." гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батбаярын гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 76 дугаартай Мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 80 дахь тал/

 

2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 164-166 дахь тал/

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтууд, /хавтаст хэргийн 84-130 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

           

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад тээврийн хэрэгслийн явах хөдөлгөөний чиг өөрчлөхдөө замд байгаа аюул, осол үүсгэх нөхцөл бий болсныг анзаарахгүйгээр өмнө нь хэвтэж байсан согтуу хүний дээгүүр нь жолоодож явсан автомашинаар гарч бусдыг амь насыг хохироосон үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

 

        Тээврийн Прокурорын газраас Б.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

  

          Иймд Б.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж  түүнийг гаргахгүй байхыг чадна  гэж тооцсон боловч  хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг  учрах боломжтойг  урьдчилан мэдэх ёстой , мэдэх боломжтой  байсан боловч  мэдэлгүй үйлдсэний улмаас  хохирол, хор уршиг учирсан бол  болгоомжгүй  гэмт хэрэгт  тооцно”  гэж  хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэгт хамаарахаар байна.  

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ... Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж,

         Иргэний  хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилсэн болно.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн эмчилгээний болон оршуулгын зардалд 10.040.450 /арван сая дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Б.Б нь төлж барагдуулсан болно.

 

Мөн гэмт хэргийн улмаас амь хохирогч С.Б нь Гэмтэл Согог Үндэсний төвд хэвтэж эмчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.819.000 /таван сая найман зуун арван есөн мянга/ төгрөгийн үйлчилгээ үзүүлж нэхэмжилснийг шүүгдэгч Б.Бөөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байснаар 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн төлбөр болох 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн мөн шүүгдэгч Б.Бөөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ст  тус тус төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.    

 

                            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анзааргагүй үйлдлээс амь хохирогчийг гудамжинд хэвтэж байхад нь дээгүүр нь автомашинтайгаа гарснаа мэдсэн даруйдаа бусдын тусламжтайгаар хохирогчийг автомашин доороос гаргаж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, амь хохирогч С.Бийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь  эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм тариа, бусад туслалцаа үзүүлж байсныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, энэ талаар хэрэгт тусгагдсан,

Мөн амь хохирогч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ болон орчноо хянах чадваргүй байдалтай гудамж талбай олон нийтийн газарт хэвтэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, мөн замын хөдөлгөөнд саад учруулах нөхцөлийг бүрдүүлж олон нийтийн газарт зүйл бусаар биеэ авч явсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, хохирогчийн эрүүл мэндэд үйлчилгээ үзүүлсэн болон оршуулгын зардлыг төлсөн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаас үүдэн гарсан зардлыг нөхөн төлүүлэх зорилгоор болон өсвөр насны охинтойгоо хамт амьдардаг, ганц бие эцэг болох, мөн охиноо асран хамгаалах, тэжээн тэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8. 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бөд анхааруулж, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй,  шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1. 2. 4, 36.6, 36 7. 36.8 дугаар зүйлийн 1. 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохироосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Бөд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8. 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бөд анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч Б.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь 10.040.450 /арван сая дөчин мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ст төлсөн болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардалд шүүгдэгч Б.Бөөс 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ст, 5.819.000 /таван сая найман зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус төлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,  шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ