Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
                                                                                                     
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн даргаар П.Ундрах 
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, Г.Баярдаваа
Шүүгдэгч Ц.Цолмонбаатар, Г.Нямцэнгэл нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаанхүүгийн Цолмонбаатар, Ганболдын Нямцэнгэл нарт холбогдох эрүүгийн 201522000542 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол улсын иргэн, Бурханч овогт Цагаанхүүгийн Цолмонбаатар, 1984 оны 9 дүгээр сарын 06-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 10-11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, 
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсэн. Регистрийн РЭ84090616 дугаартай
2. Монгол улсын иргэн, Уран тоонот овогт Ганболдын Нямцэнгэл, 1989 оны 3 дугаар сарын 05-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 28-21 тоотод оршин суух, гавъяа шагналгүй,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126:2:6-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны7 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсэн, Регистрийн РЙ89030517 дугаартай
Шүүгдэгч Ц.Цолмонбаатар, Г.Нямцэнгэл нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух Л.Нэргүйгийн сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл, шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 6.908.000 төгрөгийн, Ц.Анхбаярын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлан авч 8.510.000 төгрөгийн, мөн өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух Ч.Энхтайваны гэрээс эрэгтэй эмэгтэй хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч нийт 920.000 төгрөгийн, нийт 16.338.000 төгрөгний хохирол учруулсан.гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад 
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Ц.Цолмонбаатар, Г.Нямцэнгэл нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух Л.Нэргүйгийн сууцны байшинд нэвтэрч гар утас, мөнгөн аяга, сэйф, мөнгөн хазаар, мөнгөн завхаатай эмээл, шаазан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 6.908.000 төгрөгийн, Ц.Анхбаярын мөнгөн завхаатай эмээл, мөнгөн аяга, мөнгөн хазаар, төмөр сэйф зэрэг эд зүйлийг хулгайлан авч 8.510.000 төгрөгийн, мөн өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд оршин суух Ч.Энхтайваны гэрээс эрэгтэй эмэгтэй хурган дотортой дээл, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч нийт 920.000 төгрөгийн, нийт 16.338.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь: 
Хохирогч Л.Нэргүйгийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хөдөө гэр лүүгээ явчихаад 8 дугаар сарын 24-ний өдөр сумын төвийн гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгойсон, байшингийн хаалгыг эвдэлсэн байдалтай байхаар нь гэртээ яваад ортол гэр доторх эд зүйлүүдийг маань буулгаад хаячихсан байсан. Тэгэхэд хулгай орсон гэдгийг ойлгоод цагдаад дуудлага өгсөн. Манайхаас дараахь эд зүйл алдагдсан байсан. Үүнд:  42 инчийн LCD зурагт, удирдлагын хамт /799.000 төгрөг/, 12 завхайтай 2 мөнгөн эмээл /1 ширхэг нь 10.000.000 төгрөг/, зоосон мөнгөн хазаар 2 ширхэг /1 ширхэг нь 2.000.000 төгрөг/, эрэгтэй эмэгтэй хос монгол гутал /хос нь 800.000 төгрөг/, булгаар гөлөм 2 ширхэг /1 ширхэг нь 250.000 төгрөг/, Жи Мобайлын гар утас /78.000 төгрөг/, Нокиа маргийн гар утас /50.000 төгрөг/, хүндрүүлэгчтэй 50х80 сантиметр хэмжээтэй төмөр сэйф /280.000 төгрөг/, дээр үеийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг /1.500.000 төгрөг/, 6 ширхэг мөнгөн аяга /1 ширхэг нь 300.000 - 400.000 төгрөг/, мөнгө ихтэй хуучны хазаар 1 ширхэг /3.000.000 төгрөг/, ааваас минь ирсэн 1 ширхэг хазаар /2.000.000 төгрөг/, 3 ширхэг мөнгөн хазаар /1 ширхэг нь 1.500.000 төгрөг/, халтар чулуун хөөрөг /150.000 төгрөг/, хятад шаазан хөөрөг /500.000 төгрөг/ зэрэг эд зүйлүүд алдагдсан. Би гомдолтой байна алдсан эд зүйлээ олж авахыг хүсэж байна гэх мэдүүлэг /хх-н 48-49-р тал/
Хохирогч Ч.Энхтайваны мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: .. 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай хүргэн гэрт очоод над руу яриад танай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь би сумын төв яваад ортол манай байшингийн баруун талын цонхны салхивч нь онгойчихсон байсан. Бас унтлагын өрөөний цонхны салхивч нь онгойсон бололтой завсар гарчихсан байсан. Тэгэхээр нь гэр лүү яваад ортол унтлагын өрөөнд байсан цоожтой авдрыг онгойлгоод дотор нь байсан эрэггэй эмэгтэй хоёр үстэй дээл, бор өнгийн түрийвчтэй бэлэн 380000  төгрөгийг авсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би эрэгтэй үстэй дээлээ 1.200.000 төгрөгөөр, эмэгтэй үстэй дээлээ 800.000 төгрөгөөр, бор өнгийн түрүүвчээ 20.000 төгрөгөөр үнэлнэ...Би гомдолтой байна. Алдсан эд зүйлээ олж авч хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Манай гэрт байсан авдарыг эвдсэн байсан. Уг авдарыг би 180.000 төгрөгөөр авч байсан. Тэр үнээрээ үнэлнэ. Бас байшингийн маань цонхны түгжээ эвдэрсэн байгаа. Эюдэрсэн түгжээг 20.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хх-н 51-52-р тал/
Хохирогч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: .Би өмнө нь Нэргүй ахын дүүтэй гэр бүл болж байсан бөгөөд нөхөр маань нас барчихсан юм. Нөхөр бид хоёрыг анх гэрлэхэд өгч байсан мөнгөн аяганууд, мөнгөн хазаар, мөнгөн эмээл зэргийг Нэргүй ахынд хадгалуулж байсан. Тэгтэл Нэргүй ахын гэрт хулгай орж ахын эд зүйлүүдтэй хамт миний эд зүйлүүд алдагдсан...Өмнө нь манай Нэргүй ах байцаалт өгөхдөө миний болон өөрийн эд зүйлүүдийг бүгдийг нь оруулж байцаалт өгсөн байх...Сейфийг маань эвдчихсэн байсан. Түүнийг 450.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/
Гэрч Т.Баттүшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Нямцэнгэл гэх энэ залуу манай ломбарданд 1 ширхэг мөнгөн хазаар 150. 000 төгрөгөөр барьцаанд таввсан юм...Би яг юу хэлж ярьж байсныг сайн санахгүй байна...Би мөнгөө аваад хазаарыг нь буцааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-н 59-60-р тал/
Гэрч Ч.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Нямцэнгэл гэх энэ залуу манай ломбарданд мөнгөн хазаар авчирж тавьсан...Худалдаж аваагүй барьцаанд тавьсан болохоор ямар учиртай зүйл болох талаар асууж тодруулаагүй. Би хазаарыг үзэж байгаад 150.000 төгрөгөөр барьцаанд авсан...Би мөнгөө аваад хазаарыг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р тал/
Гэрч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Нямцэнгэл гэх тэр залуу 8 дугаар сарын 25-ны үеэр эмээлийн мөнгөн завхай авчирж 200.000 төгрөгөөр зарсан. Надад эмээлийн завхайгаа зарахдаа манай аавын биеийн байдал муу байна, яаралтай эмчилгээний мөнгө хэрэгтэй болоод байгаа юм, миний өөрийн эд зүйл юм. Та авчихаач гэхээр нь би мөнгөн завхайг нь граммлаж авсан юм. Тэр залуу бол надад ямар нэгэн асуудалгүй эд зүйл гэсэн утгатай бичиг хүртэл бичиж өгсөн байгаа...Надад хулгайн эд зүйл гэж хэлээгүй...Одоо тэр мөнгөн завхайг нь би хайлуулаад мөнгөөр нь юм хийгээд зарчихсан. Одоо надад байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р тал/
Гэрч Б.Дэлгэрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Цолмонбаатар нь манай ээжиййн төрсөн дүү Цагаанхүүгийн хүүхэд байгаа юм...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. 8 дугаар сарын сүүлээр Цолмонбаатар бид хоёр машины наймаа хийхээр болсон юм. Цолмонбаатар надад Х-trail маркийн машин надад өгөөд Старекс маркийн машин надаас авахаар болсон. Тэгээд наймаа хийх гэсэн чинь Цолмонбаатарын машины бичиг баримт байхгүй болж таараад машинаа солихоо хойшлуулсан. Тэгээд Цолмонбаатар Хөвсгөл явж ирнэ гээд явахдаа миний Старекс маркийн машины ард талд аделинд боосон эд зүйл үлдээсэн. Би өөрөө задалж үзээгүй. Өөрөө надад дээл байгаа гэж хэлсэн....Миний хувьд Цолмонбаатарын үлдээсэн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/ 
Гэрч М.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....8 дугаар сарын сүүлээр байсан байх. Намайг лангуун дээрээ зогсож байхад нэг залуу ирээд мөнгөн хазаар үзүүлээд "мөнгөний хэрэг болоод байна, энэ хазаарыг зарах хэрэгтэй байна" гэхээр нь би нэг бөгжийг нь аваад граммлаж үзэхэд 1.7 грамм болж байсан. Тэгээд нийт 100 бөгжтэй байсан. Тэр залуу өөрөө 100.000 төгрөгөөр зарья гэхээр нь худалдаж авсан юм. Би хулгайн эд зүйл биш биз дээ гэж асууад үгүй ээ, ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь би авсан...Миний хувьд одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хазаар худалдаж авсан 100.000 төгрөгөө буцааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 68-р тал/
Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нямцэнгэл гэх залуу Ковика маркийн 37 инчийн LCD зурагт тавих гээд орж ирсэн. Тэгээд би зурагтыг нь шалгаж үзээд 290.000 төгрөгөөр аваад 14 хоногийн дараа буцааж авахаар болсон юм. Нямцэнгэл гэх энэ залуу цахим иргэний үнэмлэхний лавлагаагаар үйлчлүүлсэн. .Би мөнгөө аваад буцааж эд зүйлийг нь өгсөн болохоор одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 69-р тал/
Гэрч Н.Анхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би өнгөрсөн 2016 оны 5 дугаар сард өөрийн эзэмшлийн Х-trail маркийн 28-38 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарахаар болоод Цолмонбаатарт машинаа зармаар байна гэж ярьж байсан юм. Цолмонбаатар авъя гээд мөнгийг нь гурав хувааж өгөхөөр болсон юм. Би Цолмонбаатарт машинаа 8.000.000 төгрөгөөр зарах болсон юм. Би машиныхаа мөнгөнөөс 7 дугаар сарын 20-ний үеэр Цолмонбаатараас бэлэн 2.000.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй байгаа....Би машинаа буцааж авахыг хүсэж байна. Машины эвдрэл гэмтлээс хамаараад би авсан 2.000.000 төгрөгөө буцааж өгөх үгүйгээ шийднэ гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/
Гэрч Д.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хугацаагаа яг сайн санахгүй байна. 8 дугаар сарын 23-24-ний үед байсан байх. Би Мөрөн сумын урд талын Хилэнтийн гүүрний тэнд цагдаа Батпүрэвийн хамт өөрийн хувийн машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм...Тэгээд Мөрөн рүү эргэх хөдөлгөөн хийж байтал цаана нэг машин зогсчихсон. Тэгэхээр нь би цагдаадаа энэ сэжигтэй машин байна, очиж шалгая гээд нөгөө машины тийшээ явж байтал нөгөө машин бас хажуугаар зөрөөд явах гэхээр нь машинаараа урдуур нь орж зогсоод би бууж үлдсэн...Би бууж үлдээд жолоочийг бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд машины урд талын хаалганаас хоёр эрэгтэй хүн бууж ирээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлэхээр нь жолооны үнэмлэхээ гэхэд гэртээ орхичихсон байна гэж хэлсэн...Тэгээд би бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваа учир түр саатуулна гэж хэлчихээд машины ар талын багажийн хаалгыг дөнгөж онгойлгоод харахад дотор нь сейф байсан. Тэгсэн л машин хөдлөөд тэр чигтээ Мөрөн рүү зугтаад явчихсан. Би тэнд явган ганцаараа хоцорсон...Энэ явдлаас хойш 7-8 хоногийн дараа Мөрөнд ажлаар орж ирэхэд Төмөрбулаг сумаас сейфтэй эд зүйл алдагдсан талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/
Гэрч Л.Чулуунцэцэг, Д.Цагаанхүү нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 22-23-р тал/
Шүүгдэгч Ц.Цолмонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Нямцэнгэл намайг хөдөө Төмөрбулаг сум руу явж өгөөч гэхээр нь машинаараа явж өгсөн. Төмөрбулаг суманд очоод намайг гудамжны ар талд зогсоогоод энд байж байгаарай, би очих айлаа явган хайгаад олъё гээд явсан. Тэгээд нэлээд удаж байгаад ирсэнээ айлын гаднаас юм ачъя гээд дагуулаад явсан. Тэгээд айлын гадаа зогссон чинь мөнгөн тоногтой эмээл, хурган дотортой дээл, зурагт зэрэг зүйлүүд ачсан. Тэгээд бас нэг сейф өргөлцөөд өгөөч гэхээр нь би буугаад хашаан дотроос сэйф өргөлцөөд ачсан. Ямар учиртай эд зүйл болох талаар асуухад манай ах намайг аваад ир гэсэн юм, аймгийн төвд гэсэн. Тэгээд Мөрөн орж яваад цагдаа таараад бичиг баримт шалган журмын хашаанд хийх болоход Нямцэнгэл надад энэ зүйлүүд хулгайн эд зүйл, одоо зугт, тэгэхгүй бол чи хам хэрэгтэн болно гэж хэлсэн...Тэгээд Мөрөнгөөс гарч яваад Нуурын босгын цаад талд  нэг модтой газар аваачаад тэнд сейфийг нь эвдсэн. Тэгэхэд нь би хэрэггүй юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн чинь зүгээр гээд байсан...Улаанбаатар хотод очоод Урт цагаан дээр эмээлийн мөнгөн тоноглол, мөнгөн аягануудыг зарсан. Би машин дотроо сууж байсан Нямцэнгэл бүгдийг нь зарсан...Надад 3 аяна өгөөд зарж ир гэхээр нь би Сансарт нэг ломбарданд 3-ланг нь нийлүүлээд 80.000 төгрөгний барьцаанд тавьсан. Тэр мөнгөө Нямцэнгэлд авчирж өгсөн. Нямцэнгэл бид хоёрыг хотод байж байхад Хөвсгөлийн цагдаагаас намайг сураглаж манай гэрээр ирсэн байсан. Тэгэхдээ гар утасныхаа дугаарыг өгөөд явсан байхаар нь би өөрөө залгаж цагдаатай нь ярьж очно гэдгээ хэлсэн...Намайг хам хэрэгтэн болгоно шүү гээд дарамтлаад байхаар нь би айсандаа хэлж чадаагүй...Надад хөлс өгнө, хөдөө айлд очоод ирье гэхээр нь л би хамт явсан. Би Нямцэнгэлийг ахынхаасаа л юм ачиж байна гэж бодсон чинь хулгай хийж байсан юм байна лээ гэх мэдүүлэг/хх-ийн 103-104-р хуудас/
Шүүгдэгч Г.Нямцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 23-24-ний орой 21 цагийн орчим Цолмонбаатарын хамт 28-38 УБК улсын дугаартай Ниссан-Экстрал машинтай  21 цагийн орчим Төмөрбулаг сум явсан. Бид хоёр хулгай хийх гэж явсан юм. Мөрөнд архи ууж байгаад хоорондоо ярилцаад явсан юм...Төмөрбулаг сумын хойд талд байх 2-3 хашаагаар орсон. Үзүүрийн хашаанд очиход эзэнгүй байсан. Хашаан дотор хоёр байшин байсан. Эхлээд Цолмонбаатар орсон. Баруун хойд цонхоор орсон байх. Яаж онгойлгосныг сайн мэдэхгүй. Цонхоор ороод 2 мөнгөн хазаар, 2 эмээл, 2 гөлөм, 2 монгол гутал гаргаж надад өгсөн. Түүнийг нь хашааны урд тавиад хаалгыг хоёулаа сүхээр эвдээд орсон. Тэгээд бор өнгийн сэйф авсан. Ингээд машинаа авчирч ачаад 03 цагийн үед явсан...Тэгээд байж байтал Цолмонбаатар сэрж босож ирсэнээ сейфийг нь эвдье,  дотор нь юм байгаа байх гээд отверка, алх хоёр гаргаж ирээд нэлээд юм болж байж сейфний ар талыг нь эвдэж онгойлгоод дотроос нь 7 ширхэг том, жижиг нийлсэн мөнгөн аяга, 5 ширхэг зоосон мөнгөн хазаар, хүмүүсийн бичиг баримт гарч ирсэн...Цолмонбаатар л хулгай хийх санааг анх гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 113-119-р тал/ 
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-19-р тал/
Эд зүйлд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-41-р тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 44-46-р тал/
Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 81-82-р тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл ашиглан, давтан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 201622000542 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нар нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 123, 127, 131-141-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй:
Эрүүгийн 201622000542 дугаартай хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, бичиг баримтгүй, шүүгдэгч Ц.Цолмонбаатарын цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Харин энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Ниссан Экстрал маркийн 28-38 УБК улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож,  хууль ёсны эзэмшигч Н.Анхбаатарт буцаан олгож, тус тээврийн хэрэгслийг үнэлсэн 6.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ
Шүүгдэгч Г.Нямцэнгэл, Ц.Цолмонбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа Мөрөн сумын 6, 10-р багуудын Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь хохирогч Л.Нэргүйн 4.500.000 төгрөг, Ц.Анхбаярын 4.200.000 төгрөгний үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн эмээл, хохирогч Ц.Анхбаярын тус бүр нь 400.000 төгрөгний үнэлгээ бүхий 2 ширхэг хуучны, товруутай мөнгөн хазаар, тус бүр нь 250.000 төгрөгний үнэлгээ бүхий 3 ширхэг мөнгөн хазаар, хохирогч Л.Нэргүйгийн 650.000 төгрөгний үнэлгээ бүхий 42 инчийн LCD зурагт, хохирогч Ч.Энхтайваны 500.000 төгрөгний 1 ширхэг үстэй дээл, 400.000 төгрөгний 1 ширхэг үстэй дээл зэргийг  буцаан өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарт ноогдох төлбөрөөс хасч тооцсон болно.
Хохирогч Л.Нэргүйн эд зүйлийг авахад гаргасан 810.000 төгрөг, бензиний зардлыг нэмж гаргуулах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Г.Нямцэнгэлээс хохирогч Л.Нэргүйд 1,380,000 төгрөг, хохирогч Ц.Анхбаярт  950,840 төгрөг, хохирогч Ч.Энхтайванд 70.000 төгрөг гаргуулж,
Шүүгдэгч Ц.Цолмонбаатараас хохирогч Л.Нэргүйд 950,840төгрөг, хохирогч Ц.Анхбаярт  1,380,000 930.000 төгрөг, хохирогч Ч.Энхтайванд 70.000 төгрөг гаргуулж,тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурьдлаа. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ: