| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-05-01 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
| 2024/ШЦТ/108 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө. даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш т овогт Хийн Нд холбогдох 2413000560104 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 32 настай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш тургийн овогт Хагийн Н, регистрийн дугаар ...,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнөгол багийн нутаг дэвсгэр “Өмнө гол” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч А.Ш, Б.Х нарын өмчлөлийн 4 тооны сарлаг үхрийг буюу олон тооны бод малыг хулгайлан авч, хохирогч А.Шт 2400000 төгрөгийн, хохирогч Б.Хд 500000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Х.Н нь 12023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнө гол” хэмээх газарт бэлчээрлэж байсан хохирогч А.Шугайвын өмчлөлийн 3 тооны сарлаг үхэр, мөн хохирогч Б.Хгийн өмчлөлийн 1 тооны сарлаг үхэр нийт 4 тооны сарлаг үхрийг буюу олон тооны бод малыг хулгайлан авч, хохирогч А.Шугайвд 2400000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Хд 500000 төгрөгийн хохирол тус тус учруулан болох нь цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас ( хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч А.Шугайвын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын хуулбар ( хавтаст хэргийн 9-13 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд (хавтаст хэргийн 19-21 дэх тал), эд зүйлд буюу хураан авсан сарлаг үхрийн арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн дахь 26-31, 36-45 тал), хулгайд алдагдсан гэх 4 тооны үхрээс олдсон 2 тооны сарлаг үхрийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 46 дахь тал), хохирогч А.Ш, Б.Х, гэрч Б.Б, Ш.А, С.Б, Х.Ж нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 6, 135, 18, 138, 66-67, 69-70, 71, 85-86 дахь тал), Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд (хавтаст хэргийн 50-54, 59-63 дахь тал) яллагдагч Х.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь мал хулгайлах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэх шинжийг бүрэн агуулжээ.
4. Шүүгдэгч Х.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Энэ хэргийн улмаас хохирогч А.Шт 2400000 төгрөг, Б.Хд 500000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч нар нь хулгайд алдсан үхрүүдээс тус бүр 1 тооны үхрийг хүлээн авч, шүүгдэгч Х.Н нь 2 тооны үхрийн төлбөр буюу хохирлыг хохирогч А.Ш\вт төлж барагдуулсан нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Ны хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч Х.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгч Х.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш төлек ургийн овогт Хн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ныг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Х.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. 2413000560104 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Н нь хохирогч А.Ш, Б.Х нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б