Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2021/00184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ч-д холбогдох

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцны өмчлөлийг өөрт болон охидод үлдээж, оногдох хэсгийг Д.Чад өгөх тухай үндсэн нэхэмжлэлтэй, Гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-16-71 тоот орон сууцыг нэхэмжлэгчээс гаргуулах /чөлөөлүүлэх/, үе дамжин ирсэн 5 000 000 төгрөгийн өртөгтэй аавын алтан бөгж болон 500 000 төгрөгийн үнэ бүхий эгчийн оёдлын машин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагч Д.Ч /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э /Улаанбаатар хотоос онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээиний бие З.Б нь Д.Чтай 2002 онд танилцаж, улмаар 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Ч.Э/УК:05252845/ 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, охин Ч.Э/УЛ:09251164/ 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус төрсөн. Нөхөр Д.Ч нь 2014 оны 11 дүгээр сард гэрээсээ яваад түүнээс хойш гэртээ эргэж ирээгүй, Улаанбаатар хотод нэг эмэгтэй хүнтэй хамтын амьдралтай болсон сурагтай. Энэ хугацаанд хүүхдүүд ээж З.Б миний асрамжинд байгаа бөгөөд хүүхдүүд өсөж томрохын хирээр өдөр ирэх тусам хэрэгцээ, шаардлага нь ихсэж, ганцаараа өрх гэрээ авч явах, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Д.Ч тусдаа амьдарсанаас хойш хүүхдүүддээ тусламж, дэмжлэг үзүүлэхгүй эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд охин Ч.Э, охин Ч.Энарт хуульд заасан хувь хэмжээгээр эцэг Д.Чаас тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2002 онд танилцаж, улмаар 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Ч.Э2005 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, охин Ч.Э2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус төрсөн. Д.Ч 2014 оны 11 дүгээр сард гэрээсээ яваад эргэж ирээгүй, 2012 онд Зэст баг 1-16-71 тоот орон сууцыг 53 000 000 төгрөгөөр худалдан авсан. Энэ байрандаа одоо хоёр охины хамт амьдарч байна. Өөрсдийн гэр бүлийн хөрөнгөөр авсан автомашиныг тухайн орон сууцны үнэд оролцуулан 12 000 000 төгрөгөөр тооцож, би авга эгч Үүрийнтуяагаас 10 000 000 төгрөг зээлж, үлдэгдэл 31 000 000 төгрөгийг хадам аав Т.Д, хадам ээж Т.Т нар өөрсдийн гэсэн орон сууцтай болоход зориулж өгч байсан. Энэ байрыг хадам аав Т.Д, хадам ээж Т.Т хадам эгч Стэй хамт амьдрах зорилгоор худалдаж аваагүй харин манай гэр бүлийн дундын өмч юм. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоот 3 өрөө орон сууц нь манай гэр бүлийн гишүүд болох Д.Ч, 3.Б, охин Ч.Э, Ч.Энарын өмч бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-т заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоот 3 өрөө орон сууцыг 3. Б, охин Ч. Э, Ч. Энарт үлдээж өгнө үү. Д.Чад оногдох хэсгийг өгөх болно гэв.

Хариуцагч Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Д.Ч нь З.Бтай 2002 онд танилцаж, 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Ч.Э, охин Ч.Энар төрсөн. З.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд өгсөн байна. Намайг гэрээсээ явснаас хойш хүүхдүүдээ тусламж дэмжлэг үзүүлэхгүй эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ гэж ор үндэсгүй худлаа гүжирдсэн байна. Миний бие хүүхдүүд рүүгээ хэрэгцээтэй зүйлийн мөнгө, эд материал, витамин, бэлэн болон дансаар, УБ-Эрдэнэтийн автобус таксинд өгч явуулдаг. Зарим баримтаа цуглуулж, данс тооцоо хөтөлж байгаагүй нь алдаа боллоо. Гэхдээ хадгалсан баримтаа баримтжуулан хавсаргав. Миний ээж Д.Т нь нас өндөр тэтгэврийн хөгшин, биеийн эрүүл мэнд тааруу асаргаа сувилгаа шаардлагатай, зүрх судас, элэгний С вирустэй, даралт нь гэнэт унаж, унадаг өвчтэй цаашид эмнэлгийн хяналтанд байх шаардлагатай. Улаанбаатар хотод оршин суудаг. Би өөрөө асрах үүрэгтэй, асарч хамгаалах шаардлагатай байдаг. Тогтвортой ажилд орох үед ээж эмнэлэгт хэвтэх, асарч сувилах болох үед зайлшгүй ажлаас чөлөө авах, ажлаас гарах болдогоос удаа дараа ажлаас чөлөөлөгдөх, халагдах зэргээр тогтвортой ажиллаж чадахгүй өдий хүрлээ. Миний авсан цалин олсон мөнгөөр ээж болон хоёр охиндоо чадлынхаа хирээр зориулсаар ирсэн. Одоо өөрийн гэсэн байр оронгүй, айлын байр хөлсөлж амьдарч байна. Ажилгүй болсноос хойш байрны түрээсээ өгч чадалгүй байрнаасаа гарах дээрээ тулж байна. Сүүлийн хэдэн сар хоёр охиндоо мөнгө нэхэхээр нь эмээ чинь хагалгаанд орж байгаа гэж хэлэлгүй хатуу үгээр мессеж бичиж гомдоосон үе байгаа байх. (Миний ээж 2 дахь удаагаа нүдний мэс засалд орох гээд хамаг юмаа хамж өгөөд корона вирусын улмаас мэс засал энэ сар дуустал хойшлогдсон болно.) З.Б нь миний аав ээж хоёртой таарамжгүй харилцаатай, хэрүүл хийдэг. Миний ээжийг Улаанбаатар хотод бие муу өвчтэй байхад нь утсаар миний охин Ч.Энхзаяаг чи хараал хийлгэж өвчлүүлсэн байна гэж хэл амаар доромжилж, загнаж, хэрүүл хийж, биеийн байдлыг нь эрс муутгаж сэтгэл санаагаар унагаж, удаан хугацааны сэтгэл санааны хямралд оруулж өвчнийг хүндрүүлсэн. Энэ үед миний бие маш их уур хүрч З.Б руу уурлаж загнасан. Энэ үеэс хойш З.Бтай цаашид хамтран амьдрах бодолгүй болсон. Удалгүй миний гэрт байсан хувцас хунар, эд зүйлсийг З.Б нь Эрдэнэт-Улаанбаатарын автобусаар хот руу явуулж гэрээс минь хөөсөн. Овор ихтэй хүнд байсан тул найзыгаа дуудаж машинаар аавындаа хүргүүлсэн. Миний бие Орхон аймаг, Говил багт байрлах “Хөх Ган” ХК-д үйлдвэрийн орлогч даргаар ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусч ажилгүй болсон. 2010 онд Орхон аймагт ажиллаж амьдарч байх хугацаандаа З.Б нь өөр залуутай хувийн харилцаанд орсон бөгөөд хоорондоо утсаар холбогдож уулзаж учирдаг байсныг өөрийнх нь 99726713 дугаартай утсан дээр ирсэн мессежнээс мэдсэн бөгөөд тухайн залуутай утсаар холбогдож үзэхэд намайг хэл амаар доромжилж чамайг ална хядна 70 давхарт уулзъя, тэнд чамайг алчаад эхнэр хүүхдийг чинь би аваад явчихаж чадна гэх зэргээр нилээд удаан хугацаанд над руу янз янзын дугаараас залгадаг, сүрдүүлдэг болсон. Энэ тухайд нь З.Бд удаа дараа хэлж байсан бөгөөд та хоёр тийм хайртай дуртай юм бол хамт амьдраач гэж хэлж хэрүүл маргаан хийдэг байсан.

Эд хөрөнгийн талаар:

Миний бие айлын отгон хүү бөгөөд аав Т.Д, ээж Д.Т, эгч Д.С, түүний хүү Г.Мөнхбат нартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4-р хороо Сансар хотхон Од 1а, 1б гэсэн хамар хашаанд хамт амьдардаг байсан. Ажлын шаардлагаар Орхон аймаг, Говил багт байрлах “Хөх Ган“ ХК-д томилолтоор ирээд ажилласан бөгөөд тухайн орон нутагт байгаа газар өөрийн байр орон сууцгүй Говил багт 100 айлд байр хөлсөлж байгаад хүүхдүүд хичээл сургууль холдоод хэцүү байдалтай болохоор өөрийн эцэг эх, эгчид туслалцаа үзүүлээч гэж гуйж аав Т.Д, ээж Т.Т /ЧЖ54051500/, эгч Сээс мөнгө зээлээч эсвэл бүгдээрээ энд амьдаръя гэж хэлж зөвшөөрүүлж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоот 3 өрөө байрыг нийт 53 000 000 /тавин гурван сая/ төгрөгөөр бодож иргэн Болороод эхний ээлжинд бэлэн 31 000 000 /гучин нэгэн сая/ төгрөгийг миний ээж Д.Т 5024467063 дансан дахь мөнгөө 2012 оны 10 дугаар сарын 24-нд 200 000 /хоёр зуун мянган/ төгрөг шилжүүлснээр миний бие өөрийн Хаан банкны 5003411581 данснаас иргэн Болормаа руу 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрөө 1-16-71 тоот байрны төлбөрийн 50 хувь Чаас гэж 31 000 000 /гучин нэгэн сая/ эхний ээлжийн мөнгө шилжсэнээр байрандаа орсон. Үлдсэн мөнгөнд өөрийн эзэмшлийн Тоуота filter  маркийн 03-80 гэсэн автомашиныг иргэн Болормаагийн нэр дээр 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр бодож өгсөн. Үлдсэн 7 000 000 /долоон сая/ төгрөгийг З.Бын авга эгч Үүрийнтуяагаас зээлсэн. Миний хуурай дүү М.Заяагаас 3 000 000 /гурван сая/ төгрөг зээлсэнээр төлбөр тооцоо дуусаж бүрэн шилжсэн. З.Бын авга эгч Үүрийнтуяагаас мөнгийг аав ээж хоёр маань тэтгэврийн зээл авсанаар төлж барагдуулсан. Анх байрыг авах үед ээж Д.Т нь өөрийн нэр дээр авна гэсэн ба настай хүн хол замд ядраад хэцүүдэх байх гээд эхний ордер зөвхөн Д.Ч миний нэр дээр гарсан бөгөөд энэ үед З.Б миний нэрийг оруулсангүй гэж уурлаж байсан. Татварын буцаан олголт авах хэрэгтэй байна гэж хэлээд З.Б өөрийн нэрийг оруулж, татварын буцаан авалтаа хөөцөлдөж авсан би тэр үед ажилгүй болсон байсан тул нэр дээр болгож өгсөн. Миний эцэг эх нийт байрны төлбөрийг 100 хувь барагдуулж тус байрандаа амьдарч үзээгүй эцэст нь шуналтай бэр нь хүүг нь байрнаасаа хөөснөөр би гэж хүн хоёр хүүхдээ асарч энэрдэггүй муу хүн, харин З.Б өрх толгойлсон сайн ээж байх жишээтэй амьдарч байна. З.Б хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нь маргаангүй зөв.

1. Гэхдээ миний бие эхлээд гэр бүл цуцлуулж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.

2. Эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлэх байрнаас гадна миний аавын удам дамжиж ирсэн алтан бөгжийг авч үлдсэн хэрвээ зарж үрэгдүүлсэн бол тэр бөгжийг би 5 000 000 төгрөгөөр үнэлж З.Буянжаргаас гаргуулах. Миний эгч Д.Сийн Singer brand-ийн оёдлын машиныг зарж үрэгдүүлсэн бол нэхэмжлэх үнэ 500 000 /таван зуун мянган/ төгрөг

3. Миний бага охин Ч.Энхзаяад эцэг тогтоолгох. Үнэхээр миний охин бол тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй. (Шалтгаан нь: Энэ талаар би биш олон хүн надад хэлдэг байсан. Сүүлдээ эргэлзээд эхэлсэн) Олон хоног гэртээ байдаггүй томилолтоор явдагтай холбоотой. Сүүлд жирэмсэн болоод аборт өөрөө хийлгээд ирсэн надтай ч зөвлөөгүй. (Шалтгаан нь: Тохиромжгүй үе гэж миний амыг таглаж байсан) Миний өөрийн аав Т.Д, ээж Д.Т, эгч Д.С нь нэгэнт З.Б хүүхдийн тэтгэлэг авахтай гомдол саналаа өгсөн бол бид ч бас өөр өөрсдийн хувиа авах саналтай байгааг надаар дамжуулан шүүхэд гомдлоо гаргах хүсэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна. Иймд З.Баас гэр бүл цуцлуулах эд хөрөнгийн маргаанаа шийдүүлэх хүсэлтэй гэв.

Хариуцагч Д.Ч сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие Д.Ч нь З.Бын гаргасан "охин Ч.Э, охин Ч.Энарт тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай" хэрэгт миний бие сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэлээ бичсэн боловч өөрийн нэхэмжилж байгаа шаардлагын талаар тодорхой дурьдаж бичээгүй байна. Миний бие одоо ч хоёр охиноо өөрийн гар дээр өсгөн хүмүүжүүлэх, ар гэрээ харж асрах үүрэг хэвээрээ гэж үздэг. Миний эхнэр З.Б намайг болон миний гэр бүлийг огт хайхрахгүй, намайг сэтгэл зүйн дарамтанд оруулж, улмаар миний ээжийг зүй бусаар загнаж гомдоосноос болж миний ээж өнөөдөр хүнд өвчтэй болж хэвтэрт орсон. Энэ шалтгаанаар ч би одоог хүртэл ээжийгээ, аавыгаа асарч хотод байна. Би хоёр охиноо харж асрах шаардлагатай, өөрөө хүүхдээ авах хүсэлттэй байна. Өмнө гаргасан нэхэмжлэлдээ энэ талаар сайн бичиж хэлсэн учраас надад өөр хэлээд байх зүйл алга. Гэр бүл болсноос хойш манай аав, ээж хоёр өөрт байсан бүх хөрөнгөө зарж, мөн эгч ч гэсэн бусдаас мөнгө зээлж надад миний өөрийн өмчид зориулж гурван өрөө орон сууц авч өгсөн. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1 дүгээр хороолол, 16 дугаар байрны 71 тоот хаягт байрлах Ү-2101004949 улсын бүртгэлийн дугаартай гурван өрөө орон сууц нь миний хувьд ногдох хөрөнгө хувийн орон сууц. Нөгөө талаар манай аав, ээж энэ байрыг авч өгөхдөө тус байранд оруулсан хөрөнгийг хэдэн жилийн дараа буцааж өгөх нөхцөлтэйгөөр зээлсэн юм. Харин тус байрны хамтран өмчлөгчөөр З.Быг нэмж оруулсан нь татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор л оруулсан болохоос өөр ямар нэгэн өмчлөгчөөр нэмсэн зүйл байхгүй. Мөн намайг З.Б гэрээс хөөх үед нь миний эцгийн үе дамжсан алтан бөгж, мөн эгчийн оёдлын машиныг авч үлдсэн тул тус бөгж, оёдлын машиныг гаргуулах хүсэлтэй байгаа ба бөгжийг 5 000 000 төгрөгөөр, оёдлын машиныг 500 000 төгрөгөөр үнэлж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1 дүгээр хороолол, 16-р байрны 71 тоот хаягт байрлах, Ү-2101004949 улсын бүртгэлийн дугаартай гурван өрөө орон сууц нь миний хуваарьт хөрөнгө тул З.Баас гаргуулах буюу чөлөөлүүлэх, үе дамжсан бөгж, болон оёдлын машиныг мөн гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна гэв.

Нэхэмжлэгч З.Б сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын тайлбартаа: Миний бие З.Б нь Д.Чын сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Д.Ч нь хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцааг нэг бус удаа үүсгэж байсан. Хүмүүс надад танай нөхөр чинь хүүхнүүдтэй уулзаад яваад байна гэж хэлдэг байсан. Би нүдээр хараагүй болохоор бусдын үгээр үг хийгээд яахав гээд тэр болгонд нь дуугүй өнгөрөөдөг байсан. Бэлгийн замын өвчин хүртэл тээж ирж байсан удаатай. Д.Ч нь гэр бүлдээ цаг заваа зарцуулдаггүй ажилдаа ихэнх цагаа зориулж, гэртээ ч байдагүй томилолтоор хөдөө их явдаг байсан. 2010 оны өвөл бид гэр бүлээрээ Орхон аймагт шилжин ирсэн бөгөөд Д.Ч нь 2011 оны 06 дугаар сард ажлаасаа гарч түүнээс хойш ажил хийгээгүй. Нөхөр Д.Ч нь ажилгүй болсон тул миний бие 2011 оны 09 дүгээр сард ажилд орж түүнээс хойш шалтгаангүй хардаж, хэрүүл хийж эхэлсэн. Улмаар 2 охиноо болон намайг орхиод гэрээсээ 1 сар, 2 сар, бүр сүүлдээ 1 жил ор сураггүй алга болдог байсан. Үүнийг Д.Ч тайлбарлахдаа ээж Тийн бие муу асарч тойлох хүн байхгүй гэж тайлбарладаг байсан ба ар гэртээ санаа тавьж үзээгүй. Харин ч нэг зоргоороо явдаг байлаа. Энэ хугацаанд би ганцаараа гэр орноо авч явах, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэдэг байсан. Д.Ч нь 2014 оны 11 дүгээр сард гэрээсээ явахдаа “та нартай амьдарч чадахгүй” гэж хэлээд явснаас хойш гэртээ эргэж ирээгүй. Түүнээс хойш үр хүүхдээ өнчрүүлэхгүй, эргээд ирэх байх гэж бодон Чыг 6 жилийн хугацаанд үнэнчээр хүлээсэн. Намайг болон 2 охиноо орхиод явсан гол шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсод байна лээ. Одоо зураач Сарангоо гэдэг эмэгтэйтээ Улаанбаатар хотод хамтран амьдарч байгаа бөгөөд дундаас нь хүүхэд гарсан гэж сонссон. Д.Ч нь намайг болон 2 охиноо орхиж яваад 6 жил болж байна. 2014 оны 11 дүгээр сараас хойш З.Б миний бие 2 охиноо асран халамжилж байгаа бөгөөд энэ хугацаанд Д.Ч нь надтай болон 2 охинтойгоо уулздаггүй, хэрэгцээ шаардлагатай зүйлсийг нь нэхэл, дагал болж, араасаа хөөцөлдүүлж байж хагас дутуу өгдөг бөгөөд 6 жилийн хугацаанд ойролцоогоор 1 000 000 төгрөг өгсөн ба үүнийг 6 жилийн хугацаагаар тооцвол 2 охиндоо сард 13 888 төгрөг л өгч байсан байна. Энэ мөнгө нь хүүхдүүдийн хэрэгцээтэй шаардлагатай зүйлсийг авахад хаанаа ч хүрэлцдэггүй. Мөн Д.Ч нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа охин Ч.Энхзаяаг өөрийн охин мөн гэдэгт эргэлзэж байгаа талаараа хэлж, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байсан мөртлөө одоо гэнэтхэн 2 охиноо асрамжиндаа авна гээд байгааг Д.Ч нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийх, эд хөрөнгөний төлөө 2 охиныг маань золиослох гэсэн атгаг санаа өвөрлөж байна гэж үзэхээс өөр арга алга байна. Д.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Орхон аймагт 2-3 удаа ирсэн боловч бага охинтойгоо ерөөсөө уулзаагүй. Д.Ч нь хамт амьдарч байгаа эхнэр Сарангоотойгоо Бээжин, Америкаар аялсан аз жаргалтай зурагнууд нь Ч болон Сарангоо нарын фэйсбүүкийн нүүр номын хуудсаар дүүрэн байгаа. 2 охин маань аав гэдэг хүний хайр, халамжийг мэдрэхгүй өсөж байгаа хэдий ч би 2 охиноо ээжийн хайраар дутаахгүй байгаа. Эцгийн орон зайг нь би өөреө нөхөж байна. 2 охин маань энэ 6 жилийн хугацаанд Чаас их хөндийрсөн бөгөөд Д.Чын асрамжинд амьдрахыг хэзээ ч хүсэхгүй. З.Б миний бие хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Д.Ч нь эцгийн үүргийг биелүүлээгүй буюу 2014 оноос хойшхи 6 жилийн хугацаанд 2 охиндоо хүүхдийн тэтгэлэг төлсөн бол нилээдгүй хэмжээний мөнгө болох байсан байх. 2 жилийн дараа том охин Ч.Эоюутан болох бөгөөд 4 жилийн хугацаанд суралцах зардал нь ойролцоогоор 20 000 000 гаруй сая төгрөг болно. Охин Ч.Эсургуулиа төгсөхөд охин Ч.Эүргэлжлүүлэн оюутан болно. Мөн адил хэмжээний зардал гарна. 2 охиноо ганцаар өсгөхөд аав, ээж, ах дүү нарын тусламж дэмжлэг их байсан. Д.Ч нь бие биедээ үнэнч хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ одоо ч биелүүлээгүй, цаашдаа ч гэсэн биелүүлэхгүй гэдгийг сайн мэдэж байна. Д.Чын ээж Т нь тэтгэвэрт гарахдаа л бие муутай байсныг мэдэх хүмүүс зөндөө байгаа. Одоо болохоор надаас болоод хүнд өвчин тусч хэвтэрт байгаа гэх мэтээр хадам ээж Тийн хүнд өвчин туссан байдлыг надтай холбож тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ асуудал дээр тусад нь холбогдох байгууллагад гомдол гаргана. Д.Ч нь Улаанбаатар хотод хүнд өвчтэй ээжийгээ харж асардаг, хамт амьдардаг гэдэг боловч үнэн хэрэгтээ Сарангоо гэдэг эхнэртэйгээ тусдаа амьдарч байгаа. Би Д.Чыг гэрээсээ хөөгөөгүй, өөрөө л бид гурвыг орхиод явсан. Өөрийнх нь хүсэлтээр хувцасыг өгч явуулж байсан. Д.Чтай 2002 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан. 2012 онд Зэст баг 1-16-71 тоот орон сууцыг худалдан авч өөрсдийн гэсэн орох орон гэртэй болж байсан. Бид хамт амьдарсан буюу 2002 оноос хойш 10 жилийн турш айлын хашаа байшин, хадмын хашаа,  гэрт амьдарч байгаад 2012 онд Зэст баг 1-16-71 тоот орон сууцыг 53 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Зэст баг 1-16-71 тоот орон сууцаа авахдаа өөрсдийн гэр бүлийн хөрөнгөөр авсан автомашиныг тухайн орон сууцны үнэд оролцуулан 12 000 000 төгрөгөөр тооцож, би авга эгч Үүрийнтуяагаасаа 10 000 000 төгрөг зээлж, үлдэгдэл 31 000 000 төгрөгийг хадам аав Т.Д, хадам ээж Т.Т нар биднийг өөрсдийн гэсэн орон сууцтай болгох зорилгоор өгч байсан. Энэ байрыг авсны дараа буюу 2013 онд хадам аав Д, хадам ээж Т нар намайг бэр болгон гуйж, манай аавд хадаг тавьж байсан. Монгол ёсонд хүүгийн талаас өрх тусгаарлан шинэ гэр барьж, өмч хөрөнгийг нь таслан өгдөг уламжлалын адилаар бид хүлээн авсан. Түүнээс биш хадам аав Т.Д, хадам ээж Т.Т, хадам эгч С нар тус орон сууцанд хамтдаа амьдрахаар эсхүл өөрсдөө орон сууцтай болох зорилгоор Зэст баг 1-16-71 тоот орон сууцыг худалдан авч байгаагүй бөгөөд худлаа гүжирдсэн байна. Тухайн орон сууцыг нөхөр Д.Ч, миний бие З.Б, охин Ч.Э, охин Ч.Эбид нар хамтдаа амьдрах зорилгоор худалдан авч байсан юм. Хадам аав, ээжийн зүгээс биднийг орон сууцтай болгохын тулд хувь нэмрээ оруулж байсныг үгүйсгэхгүй бөгөөд манай аав, ээжийн зүгээс ч гэсэн оруулж байсан хувь нэмэр байдаг. Энэ орон сууцыг бий болгоход миний өөрийн хөдөлмөрийн оролцоо, хувь нэмэр байсан гэдгийг Д.Ч мартаж болохгүй. Д.Ч нь хадам аав Дийн ганц хүү бөгөөд эгч С нь хадам ээж Тийн дагавар охин юм. Өөрийнхөө охидоо, өөрсдийн ач охидоо гудамжинд хөөж гаргах гэж улайран дайрч, үгсэн хуйвалдаж байгаад харамсаж байна. Д.Ч нь шүүхэд гаргасан өмнөх тайлбартаа байр хөлсөлж амьдарч байгаа гэсэн мөртлөө одоо болохоор эцэг, эх, эгчтэйгээ цуг амьдарч байгаа гэж хоорондоо зөрүүтэй тайлбаруудыг гаргасан нь үндэслэлгүй тайлбарууд гэдэг нь харагдаж байна. Д.Чын сөрөг нэхэмжлэлийн хамтаар гаргаж өгсөн баримтыг харахад хадам аав Д, хадам ээж Т нарын амьдардаг Улаанбаатар хотын Хангай хотхоны 1 өрөө байрны зээлийн төлбөр бөгөөд энэ хэрэгтэй хамааралгүй баримтууд байна. Д.Чын хүсэлтээр үе дамжсан гэж яриад байгаа бөгжийг 4-5 жилийн өмнө 200 000 төгрөгөөр ломбарданд тавьж байсан. Тэгээд ломбарднаас буцааж бөгжөө авахыг сануулахад наад бөгжөө ломбардандаа хая надад хэрэггүй гэхээр нь бөгжийг нь үлдээсэн. Д.Чын бөгж нь яагаад ч 5 000 000 төгрөг хүрэхээр бөгж байгаагүй. Д.Ч нь бөгжөө 5 000 000 төгрөгөөр хэрхэн тооцож, үнэлээд түүнийгээ яагаад надаас нэхэмжлээд байгаад гайхаж байна. Одоо байхгүй болсон бөгжийг байгаа мэтээр нэг бөгжний зураг гаргаж ирээд түүнтэйгээ дүйцүүлэн үнэлээд байгааг ойлгохгүй байна. Тэр мөнгийг би өөртөө авч ашиглаагүй бөгөөд Д.Чын өөрөө мөнгийг нь зарцуулсан. Бөгжний 5 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн хадам талаас “Singer” маркийн оёдлын машиныг надад бэлэглэж байсан. “Singer” маркийн оёдлын машиныг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй байна. Д.Ч бид хоёрын таагүй харилцааны үр дагаврыг 2 охин минь үүрэх ёсгүй. Д.Ч нь үр үндэс болсон 2 охиноо бодохгүй зөвхөн өөрийн эрх ашиг эд хөрөнгийн төлөө юу ч хийж, юу гэж ч худлаа ярьж, гүтгэхээс буцахгүй улайрч байгаад үнэхээр их харамсаж байна. Хүн эд хөрөнгийг олж болдог, харин үр хүүхэд ахиад заяахгүй гэдгийг санаж яваарай. Чамайг өтөл болсон цагт чинь 2 охин чинь чамайг харж хандана. Хүүхдүүдтэйгээ дараа нь уулзах нүүртэй амьдраарай. Иймд Ч.Э, охин Ч.Энарыг эх З.Б миний асрамжинд үлдээж, эцэг Д.Чаас хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлж, дундын эд хөрөнгө болон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөлд тооцож, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг алтан бөгжний үнэ 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие Д.Ч нь З.Бын хариу тайлбарт тодруулга тайлбар гаргаж байна. Миний бие Д.Ч гэр бүлээс гадуурх харилцаанд орж, удаа дараа холбогдож бүүр БЗХӨ тараасан тээж авчирсан гэх зэргээр уйваагүй аргаар гүтгэжээ. Хэрвээ үнэхээр тийм үйлдэл хийгээд, өвчин тараасан нь үнэн бол эмнэлэгийн дүгнэлт, онош тодорхойлсон нотлох баримтаа, шүүхэд авчирж үзүүлж нотлох баримттай зүйлээр маргалдана уу. Харин хэн нь өвчин аваад эм тариа, болоод адаг сүүлд нь аборт хийлгээд яваад байсан хүн нь хэн билээ. Жирэмсэн болчлоо гэж хэлээд, надтай ярилцахгүйгээр, нууцаар аборт хийлгээд, олон жил барьсан утасны дугаараа сольж өөрийнхөө булайгаа, далдаж яваа хүн нь хэн билээ. Миний ээж Д.Т нь Халдварт өвчин судлалын төв эмнэлэгт насаараа лаборант мэргэжлээр ажилж, ахлах лаборант, Эмнэлэгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан салбартаа тэргүүлсэн эмч хүн бөгөөд тус салбараас тэтгэвэртээ гарч амьдран суугаа буурай билээ. Ийм хүний хүүхэд БЗХӨ тусахгүй гэсэн баталгаа болохгүй ч тухайн үед ээжээсээ асууж эм тариа битгий хэрэглэ гэсэн. З.Бын авчирсан эм тариаг хэрэглээгүй өөртөө итгэлтэй байсан болохоор шинжилгээ ч өгөөгүй. Эмнэлзүйн хувьд тухайн үед надад ямар нэг зовиур илрээгүй болно. Уул нь надаас биш утасны цаанаас том том дуугардаг залуугаасаа шинжилгээ хийлгэж тодруулаарай. Миний ээжтэй таарамжгүй харилцаатай амьдралд дандаа оролцдог гэжээ. Амьдралаа аваад явж чадахгүй байж, архи ууж агсан согтуу тавьж солиорсон үед чинь харин ч миний ээж тайван байж, намайг байхгүйд, хоёр охинд хамаг бүхнээ зориулж гүйсэн нь буруу болж байгаан байна л даа. Бидний амьдралд ер нь яаж оролцсоныг тэгвэл хэлээд өгчих. Ямар амьдралд чинь үргэлж оролцсон оролцоог нь хэлчих. З.Б миний ээж битгий хэл өөрийнхөө эмээтэй хамт амьдарж байхдаа эмээтэйгээ элдвээр хэрэлддэг намайг их гайхшруулдаг байсан зан харилцааны хувьд ихээнхэн доголдолтой, ямарч хүнтэй таарч тохирдогүй. Үргэлж хэрүүл шуугиан гаргадаг. Миний бие “Хөх ган” ХХК-д түр хугацаагаар томилогдож ажиллаж байх хугацаанд, гэр бүлээ утаанаас түр боловч хол байлгах зорилгоор авчираад байр түрээслэн амьдарч байсан. 2012 онд хамт ажилдаг М.Заяа "Хөх ган” ХК-ийн ерөнхий менежер 1 микрт яг манайх шиг 3 өрөө байрыг 80 сая /наян сая/ төгрөгөөр 8 хувийн ипотекийн зээлээр худалдан авсан. Удалгүй урсдаг зараар 1-16-71 тоот 3 өрөө байр хямд зарна гэсэн зарын дагуу залгаж асуухад 55 сая /тавин таван сая/ гэхээр очиж уулзаад байрыг нь үзтэл маш их засвартай, ажилгаа ихтэй байр байх тул үнийг доош буулгаж 53 сая /тавин гурван сая/ миний машиныг сонирхоод машиныг чинь 12 сая /арван хоёр сая/-аар бодож наймаа хийе гэх зэргээр боломжийн санал тавихаар нь энэ тухай аав, ээж, эгчдээ хэлж мөнгөний талаар ярилцаж уг байрыг зассаж янзалаад эргүүлэн зархад ямарч байсан 70 сая /далан сая/ болох тооцоог гаргаж миний аав Т.Д ээж Д.Т эгч Д.Сийн хамтран хуримтлуулсан мөнгийг зээллэхээр болж цаана нь үлдэгдэл 10 саяыг ордер нэр дээр шилжихээр, богино хугацааны хүүтэй барьцаанд тавьж үлдэгдэл мөнгийг олохыг миний бие даахаар болж, эхний мөнгийг шилжүүлснээр ордер нэр дээр шилжиж үлдэгдэл 10 саяыг эрэлд орох явцад З.Бын авга эгч болох Үүрийнтүяа 10 саяыг цагаан сар өнгөртөл өгөхөөр боллоо гэж хэлсэн. Цагаан сар өнгөртөл юм бол болох юм гэж сэтгэл амраад, авга ах Т.Бавуудоржоос байрны засварт 1 600 000 төгрөг зээлээд засвараа эхлүүлээд явж байхад, цагаан сарын өмнөхөн Үүрийнтуяа эгч нь гэнэт мөнгөө нэхэж биднийг сандаргаж эхэлсэн. Цагаан сарын өмнөхөн хүн амьтан цагаан сар гээд мөнгө хомс үед ёстой, тус биш ус болсон туслалцаа үзүүлсэнээ харуулсан. Миний аав, ээж, эгч болон хуурай дүү нар тусалж мөнгийг буцааж өгсөн. Энэ Үүрийнтуяа гэх луйварчин хүүхэн намайг Солонгос явуулж өгнө гэж хэлээд багагүй мөнгө аваад З.Бын хоёр дүүг явуулчаад намайг явуулаагүй миний мөнгийг буцааж өгөөгүй ийм л хүмүүс надад түслах биш гай болсон юмнууд байдаг, тэрийгээ нээх их тус хүргэсэн юм шиг бодоод яваад байгаан байна. Харин ч би залилуулсан мөнгөө хасаад өгч болох байсан шүү. Миний аав, ээж, эгч надад байр байтугай өөрсдийгөө яая гэж яваа хүмүүс харин ч 8 жил З.Б аав, ээж, эгч нарыг минь элдвээр доромжилж өвчин зовлон нулимсаар нь хирээ угааж ирсэн нь багадаад, хэл амаа билүүдээд намайг бүүр гутаан доромжилж ханахгүй байгаа юм байна. Ам нээвэл уушги нээ гэж үг байдаг намайг юу гэж ч хэлж болно миний аав ээж эгч чамаар доромжлуулж чадахгүй шүү. Харин ч багадуулсан байна. Намайг хүчингийн хэрэг хийсэн гээд танайхан яриад хэлээд явдаг гэсэн одоо тэрийгээ бичихгүй яасан юм бэ мартчихсан уу. Бас танайхаас ирсэн миний идсэн махны тооцоог гаргаж нэхэмжилнэ гэсэн яасан хэдэн үхэр, хэдэн хонь танай аав, ээж хоёрын хоттой малнаас хэдийг идчихэв тооцоо яасан бэ? Мөн аав ээжийг чинь би юу юу гэж доромжилсон юм гэрчээр дуудаж буруутай бол би хариуцлагаа хүлээе бас далимд нь яаж доромжилсоноо мэдэж авмаар байна. Хугацаа нь дууссаж ашиглалтаас гарсан байр 50 сая хүрнэ гээд гүйгээд байсан яасан бэ? Чиний хөрөнгө биш болохоор үнэлгээ хүртэл давж гараад хэцүү байна уу. Миний өвөө эмээ хоёроос өвлөгдөж ирсэн миний аавын алтан бөгжийг яаж 5 сая үнэлээд нэхээд байгаа юм өөрөө ломбарданд тавиулаад хая гэж хэлсэн гэжээ. Тэр бөгжийг гаргаж өгөхгүй бол 25 000 000 /хорин таван сая/ нэхэмжилнэ.Тэмдэгтийн хураамж төлөх гэтэл тухайн үед мөнгө хүрээгүй юм. Миний аав Т.Д бөгжний эзэн нь бөгөөд тухайн үед гэр хороололд хулгай ихтэй гээд манайд хадгалуулсан бөгж байсан юм. Миний бие 5 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч ахиж бөгж надад хэрэггүй аавын минь тэр бөгжийг олж өг, олж өгж чадахгүй бол 25 саяаар үнэлж тэмдэгтийн хураамжийг өөрөө тэтгэвэрээсээ төлнө удам дамжиж ирсэн удмын бөгж байгаа юм гэж аав маань хэлсэний дагуу нэхэмжилж байна. Яагаад ийм өндөрөөр үнэлж байгаа вэ гэвэл, алтны орц болон хэлбэр хэмжээндээ үнэ нь байгаа юм биш удам дамжиж ирсэн аавын үнэт эдлэл юм. Ломбарданд намайг тавь гэж хэлсэн гэнээ. За яахав тавиулдаг юм байж яаж ч бодсон эцгийнхээ бөгжийг ломбарданд алдахгүй нь хэнд ч ойлгомжтой биздээ. З.Б санхүү нягтлангаар сурсан мэргэжлээрээ ажилласан анхан шатны баримттай ажилладаг  нягтлан хүний хувьд хамгийн түрүүнд бүрдүүлэх, тэмдэглэх, хадгалахыг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байлгүй ломбарданд тавьсан баримтаа над руу холбогдсон хүн байдаг юм бол тэр хүнээ нэр устай цаг минуттай нь шүүх нотлох баримттайгаа ирж нотлох хэрэгтэй. Хэрвээ нотолж чадахгүй бол 25 000 000 /хорин таван сая/-аар үнэлж нэхэмжилж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж нэхэмжилж байна. Угаасаа намайг гэрээсээ хөөхдөө мөнгө болох үнэтэй бүх зүйлийг авч үлдээд бүгдийг нь бэлэглэсэн гээд тэнэгтээд суудаг хүн чамаас өөр байхгүй байх гэж найдаж байна. Сүүлдээ би өөрөө гэрээсээ явсан өөрийн хүсэлтээр хувцсаа авсан гэх шиг бурхан тахилыг нь хиртэй хувцсанд ороогоод явуулсан хүн чи, сайн дураараа гэрээсээ явсан хүн бурхан тахилаа хиртэй хувцсандаа ороож явдаггүй юм. Харин ч би, гэрээсээ сэтэрхий зүү хагархай аяга болтугай зүйл аваагүй байгаа шүү. Миний гэр бүлийнхэн хүнд бэлэглэсэн зүйлээ буцааж автлаа тархи толгой нь ялзарсан хүмүүс биш. Энийг яаж гэрчлэх вэ гэвэл би Эрдэнэт рүү хаягаа шилжүүлээгүй. Надад хэзээ ч Эрдэнэтэд амьдрах төлөвлөгөө байгаагүй. Миний төлөвлөгөө бол дор хаяж тухайн үед 70 000 000 сая /далан сая/ зараад ,аав ээж эгчийг мөнгийг өгөөд, ашиг нь 16 000 000 сая /арван зургаан сая/ энэ мөнгө хангалттай ашиг болох байсан. З.Б энэ байрыг бас бэлэглэсэн би тэгж хүлээж авсан гэнээ. Ичих нүүр гэж чамд байна уу. Бэлэглэсэн гэж бодъё бүхэл бүтэн байр бэлэглэсэн эгчийн маань, оёдлын ганц машиныг нь Турк улс руу явсан хойгуур юм оёно гэж надаар нэхүүлж шалсаар Эрдэнэтэд рүү авчруулаад буцааж өгөхгүй, хаа хол Турк улсад байгаа хүнтэй албаар хэрүүл өдөж хэл амаар доромжилж байсныг нүдээрээ үзэж чихээрээ сонссон шүү. Харин одоо бэлэглэсэн үү үгүй юу гэдгээ чи шүүх дээр миний гэр бүлээс чихээрээ соннсох чинь үлдлээ. Байр бэлэглэсэн гээд байгаа бүх хүмүүсийг чи харин өвчин шаналал дээр нь сайн тоглож чадлаа ээжийг маань хараалч болголоо аавын маань бөгж бараг өөрөө өнхөрөөд ломбарданд очоод авахгүй гэхээр нь хаячихсан гэх шиг жаахан гэсэн үнэмшилтэй үлгэр зохиовол яасан юм бэ. Энэ 8 жил аав ээж эгч дүү нарыгаа зовж шаналж мөнгө төгрөггүй ядарж туйлдаж явхад чи байр бэлэглэсэн миний ээжид ямар түслалцаа үзүүлж байснаа ганц жишээ баримттай хэлчих тэгвэл би үнэмшье. Даравч далдай нь булавч бултайна гэдэг шиг утасны дугаараа солилоо, фэйсбүүкээ устгалаа надаас салаад нэрээ сольчвол хэн ч чамайг танихгүй болох байх. Харин ч өвчин зовлонгийн хажуугаар мөнгө төгрөггүй хөл гар муутай миний аав ээж эгчийн буянд чи 8 жил бөгсөө дулаан байлгалаа. Чамайг халуун хөнжилд хананаасаа халуун ус гоожуулаад хэвтэж байхад миний аав ээж хоёр хүйтэн байшинд цагаан сараар тавган идээгүй өвчин зовлонтойгоо тэмцээд мөнгө төгрөгүй гэртээ сууж байхад чи миний аав ээж хоёрт яаж тус дэм болсон юм. Чам шиг юм тэтгэвэрийн хөгшчүүлийн хөрөнгийг булаацалдаад суух ухаан чамаас гарна өөр хэнээс ч ийм цэвдэг сэтгэл гарахгүй.Тус байранд З.Б болон надаас гарсан хөрөнгө гэж байхгүй. Бидний дундын өмч биш бөгөөд хууль ёсны эзэд бол миний аав Т.Д Д.Т, Д.С нарын хөрөнгө мөнгөөр зээлж авсан үл хөдлөх бөгөөд, би дундаас нь ашиг олох зорилгоор анхнаасаа ордерийг ганцаараа нэрээ оруулсан. Харин З.Б татварын буцаан олголт авах нэрийдлээр ордер дээр нэрээ оруулчаад зарах гэхээр заруулахгүй олон жил арга саам хэрэглэж, улаан цагаандаа гарлаа. Одоо сүүлдээ төрсөн эгч маань дагавар охин болоод байх шиг байна. Иймд тухайн маргаантай хөрөнгийг миний эцэг, эх, эгчид хөрөнгийг шилжүүлж өгөхийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүсэж байгааг шийдвэрлэж өгнө үү. Хүүхдийн тэтгэмжийн өргөдөл дээрээ хүртэл 6 жил огт мөнгө төгрөг өгдөгүй сохор зоос ч авж байгаагүй шүүхэд худлаа хэлээд явж байгаа чинь увайгүй зангаа харуулж байгаа чинь тэр, тэгээд яасан багахаан баримт гараад ирсэн чинь 9 жил би гэртээ ирээгүй болж таараад, бантсандаа баахан тоо нэмж хуваагаад явах юм. Тэр баримт зүгээр л жишээ баримтгүй би өчнөөн зүйл авч өгсөн ямар ч байсан хоёр хүүхдээ хүний хүүхдээс дутахааргүй явуулсан. Миний хүүхдүүд ээжтэйгээ байх юм бол ээж шигээ худалч сүүлдээ хулгайч болох магадлал өндөр, хүүхдэд буруу үлгэр дуурайлал үргэлж үзүүлдэг. Архи дарсанд дуртай уухаараа гэр орондоо ирдэггүй гадуур хонох хэвийн үзэгдэл. Санхүүгийн хувьд хоёр хүүхэд асарч хүмүүжлэх боломжгүй гэсэн хүндрэлтэй байгаа бол заавал ээж дээр нь байлгах шаардлагүй, би өөрөө хоёр охиноо аваад З.Баас нэг ч төгрөг нэхэмжлэхгүй хүүхдээ цаашид асран тэтгээд авч явах боломжтой. Автомашиныг миний аав ээж надад авч өгөхөөр төлөвлөсөн байсан бөгөөд 7 000 000 сая /долоон сая/ гаргаж үлдэгдэл 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг би байгууллагаас хандивласан мөнгийг нийлүүлж нийт 9 000 000 /есөн сая/ төгрөгөөр Toyota grolla автомашиныг худалдаж авч байсан миний хуваарьт хөрөнгө юм. Тухайн үед иргэний үнэмлэхээ хаячихсан явж байсан болохоор З.Бын нэр дээр гэрчилгээг бичүүлж авж байсан хэрвээ З.Б дундын өмч гэж бодож байгаа мөнгө тушаасан баримтуудаа нэг бүрчлэн тайлбарлаж нотлоорой гэжээ.

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын тайлбартаа: Миний бие З.Б нь Д.Чтай 2002 онд танилцаж 2007 онд гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2005 онд том охин Э, 2009 онд бага охин Этөрсөн. 2002 оноос хойш бид өөрийн гэсэн орох оронгүй айлын гэр байшин түрээсэлж, мөн хадмын хашаанд гэр барин амьдардаг байсан. 2012 онд Орхон аймгийн Зэст багийн одоогийн бидний амьдарч байгаа 3 өрөө 1-16-71 тоот орон сууцыг худалдан авсан бөгөөд байрны үнийн дүнд бидний өмч болох машиныг 12 000 000 төгрөгөөр тооцон хадам ээж 31 000 000 төгрөг, манай авга эгчээс 10 000 000 сая төгрөг зээлэн 53 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. 12 000 000 төгрөгийн үнэ бүхий машин бол бидний өмч Чын нэр дээр байсан. Бичиг баримтыг хэргийн материалд хавсаргасан. Энэ байр манай гэр бүлийн өмч. Харин бүгд гэр бүлээрээ амьдарна гэж аваагүй, үүнийг хүүдээ олон жилийн дараа орох оронгүй тэнүүчилж явсан хүүгийхээ гэр бүлд авч өгсөн байдаг. Энэ байранд эгч болох Сийн оролцоо байхгүй тухайн үед Турк улсад амьдардаг байсан. Энэ байрыг аваад манай хадмууд 10 жилийн дараа миний аав ээжтэй танилцаж бэр гуйсан бөгөөд яагаад ийм олон жил өнгөрсний дараа миний охиныг гуйж байна гэсэн аавын минь асуултад хүүхдүүдээ орох оронтой болгох гэж яваад өдий хүрлээ гэж хариулсан байдаг. Хүсвэл би ч бас гэрч дуудаж асуулгаж болно. Тухайн үед миний эцэг эх, хадам аав Дийн том ах Бавуудорж гээд гэрчлэх хүмүүс байгаа болно. Хэргийн материалд тухайн үеийн хадаг тавьж байгаа зургийг тайлбартай нь хавсаргасан байгаа. Гэтэл одоо та нарыг амьдар гэж авч өгөөгүй гээд гэр бүлээрээ дайрч давшилж байгаад гайхаж байна. За энэ амьдарч байх хугацаандаа хүн л юм болсон хойно сайндаж муудах зүйл бишгүй л байсан. Ч намайг элдвээр доромжилж харааж зүхэж байсан угаасаа л тэгдэг байсан. Одоо ч тэгсээр л байна. Зарим зүйл нь үнэхээр хүн итгэхээргүй ой тоонд буухааргүй л зүйл бичсэн байсан. Би үр хүүхдийхээ төлөө доромжлол үл тоосон, үл хүндэтгэсэн байдлыг би уучлаад болчих байх, бүтчих байх гэсэн итгэлээр багагүй хугацаа өнгөрөөсөн байдаг. Би ч мөн адил Чыг ямар хүн бэ гэдгийг нотлох хэлэх ажлын хамт ажиллаж байсан хүн, аав ээж ах дүү нар гээл гэрч дуудаж болно. Тэгэхдээ надад тэгэх хүсэл алга. Тэртээ тэргүй хэн ч үр хүүхдийхээ төлөө явж амьдардаг тэрэн шиг би охидоо элэг бүтэн амьдруулаагүй ч тухтай дулаахан амьдарч сурч боловсрох айх аюулгүй амьдруулах гэж л явж байгаа болохоос би энэ байранд нэг их шунаж булаацалдсан юм бол байхгүй. Ч энд бас эцэг хүний үүргээ умартсан гэж бодож байна. Үр хүүхдээ харж хандаж байгаа гэж худал мэдүүлэхээ болино уу. Утсаар яриагүй хэдэн жил болж байгаа билээ дээ. Бага охин Эаавыгаа хэдий санаж бэтгэрдэг ч гэсэн дахиж аавтай хэзээ ч уулзахгүй муухай аав гэж гомдлын үг унагасан. 8 настай байхдаа аав руугаа маш олон мессеж бичсэн байсан. Тэрэн дээр “ааваа та гэртээ ирээч бүх хүн аавтай би л ганцаараа аавгүй, та намайг хэзээ ч сургуулиас авж байгаагүй дандаа ээж авдаг, би бусад аавтайгаа явж байгаа хүүхдүүдэд атаархдаг, та хурдан ирээрэй” гэсэн утгатай олон захиа бичсэн байсан. Даанч утас нь нэгжгүй байсан тул захиа нь илгээгдээгүй байсан. Тэр үед хүүхдээ ямар байдалд оруулсан байгаагаа би өөрийгөө мөн Чыг буруутгахаас өөр зүйл хийж чадаагүй. Чад хэлэх 1 үг байна л даа. Амьдрал айл гэрдэж тоглодог тоглоом биш шүү. Чын өгсөн тайлбарт хэд хэдэн хариу нэмэлт тайлбар өгмөөр байна. Эндээс харахад хүнийг яаж гүтгэж доромжилж болдог юм байна гэдгийг харлаа. Өдий олон жил үр хүүхдээ харж хандах нь битгий хэл утсаар ярьдаггүй. 1 000 000 төгрөгийн баримтаас өөр нотлох юм байхгүй хүн харж хандсаар ирсэн гэдэг худал зүйл бичихээ болимоор юм. Охидоо яаж өсөж том болж байгаа, ямархуу сурч байгаа, юу хүсэж мөрөөддийг энэ хүн мэдэхгүй, яаж өвдөж сэтгэл нь бэтгэрч байсныг ч энэ хүн мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй. Энэ хүн зөвхөн өөрийн хар амиа хар толгойгоо хичээсээр ирсэн хүн. Бид хоёрын салалтаас охид минь хохирох ёсгүй. Хүүхдүүд юу ч идэхгүй, юу ч өмсөхгүй хар аяндаа өөрсдөө том болсон юм шиг бодож байх шиг. Одоо том болоод гараас гараад ирэхээр нь өөр дээрээ авна гэж эд хөрөнгөний төлөө улаан цагаандаа гарсан увайгүй үйлдэл гаргахаа болино уу гэж хүсмээр байна. Хүүхдүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэх нэгжгүй байдаг юмуу үнэхээр сэтгэлгүй байдаг юмуу. Яагаад 25 000 000 хүрсэн бэ. Энэ бөгжний тайлбарыг урд нь маш тодорхой баримттай өгсөн байхад одоо бүр үнэлгээ нь бүр өсөөд байдаг шүү. Энэ хүнд өөрт зориулагдаад 200 000 төгрөгөөр ломбардаад авч чадахгүй хаясан бөгж. Үнэхээр тийм бол энэ хүний удаа дараа хийсэн танхайн үйлдлийг нь гаргаж ирэх хэрэгтэй болох нь. Тухайн үед над руу ХУД-ийн цагдаагийн газраас ярьж байсан. Энэ хүнийг батлан даалтаар гаргалаа гэж. Тухайн үед батлан даалтаар гаргаж байсан найзуудыг нь гэрчээр дуудаж болно. Цагдаагийн газар нь бодвол хэрэг нь бүртгэлтэй байгаа байлгүй. Тийм болохоор энэ бөгжний тухай үнэн зөвийг нь тогтоож өгөхийг хүсэж байна. Шаардлагатай бол энэ хүний 99790404 дугаар, миний өмнө бариж байсан 99726713 дээр надаас мөнгө гуйсан мессеж захиа доромжилсон доромжлол бүгд байгаа хэрэв хадгалаатай байдаг бол. Энэ байранд 9 жил бөгсөө дулаахан байлгасан гэж байна л даа. Би ганцаараа жаргалтай амьдраад байсан юм шиг байгаа юм. Энэ хугацаанд би ажиллаж хөдөлмөрлөж үр хүүхдээ өсгөж хооллож хувцаслаж, сургаж энэ гэр бүлийн 2 хүний хийх ажлыг би ганцаараа нуруундаа үүрч явсныг энэ хүн мэдэхгүй байгаа юмуу, өөрийхөө хар толгойг авж явсан шиг амар хялбар байсан гэж бодоод байх шиг байна. Мэдээж үр хүүхэд нь эцэг эхээ харж хандах үүрэгтэй. Тэхдээ бас гэр бүлээ ч мөн адил давхар авж явах ёстой. Энэ үүргээ харин энэ хүн умартсан. Хамаг амьдралыг миний нуруун дээр үүрүүлээд дур зоргоороо явдаг байсан. Хэлж нэг явна хэлэхгүй хэрэлдэж 1 явна. Салахаас сүүлийн 1 жилийн хугацаанд бүр ор сураггүй алга болсон. Энэ хүнийг би гуйж өр төлбөрийг нь төлөн байж гэртээ авчирсан байдаг юм. Тэр хугацаандаа хамтран амьдрагчтай болсон байсан. Тиймээс энэ хүнтэй дахиж амьдрах бодолгүй болсон. Хувцас хунарыг нь өгч явуулснаар гэрээс хөөсөн нэр авсан. Энэ хүн өөр дээрээ ямарч буруу өгөхгүй байгаа нь харагдаж байна. Энэ хугацаанд удаа дараа өгсөн тайлбарыг нь харахад мөнгө, мөнгө, мөнгө эд хөрөнгө охидынхоо талаар юу ч дурдахгүй байгаа нь харагдаж байна. Архи ууж гадуур хонодог ч гэх шиг жаахан үнэмшилтэй гүтгээрэй хоолноосоо илүү гарах мөнгөгүй сүүлдээ мөнгө ч олж ирэхгүй тэнээд алга болдог хүн өөр шигээ бодох юм даа. Энэ галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юмандаа итгэнэ гэж бодсон бол андуурсан байна. Жаахан эр хүний жудагтай ичих булчирхайтай байгаарай гэж сануулмаар байна. Хүүхэн шиг хов жив худлаа үнэн яриад явахаасаа ичиж амьдар гэж хэлмээр байна. Угаасаа амьдарлаа аваад явчих чадвар чадамж, мэдлэг боловсролгүй харанхуй бүдүүлэг, гэр бүлийн суурь хүмүүжил ч байхгүй хүн гэдэг нь удаа дараагийн гүтгэлэг доромжлол тайлбарт харагдаж байна. Д.Ч эхийгээ асрамжилдаггүй гэр бүл зохиосон тусдаа амьдардаг. Чад охидоо өгөхгүй. Би өөрийн асрамжиндаа авч үлдэнэ. Харин хүүүхдийн тэтгэмжээ хурааж хуримтлуулалгүй цаг тухай бүртээ шилжүүлж байна уу гэж хүсмээр байна гэжээ.

 Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Д.Чад холбогдуулан хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-16-71 тоот орон сууцыг өөрт болон охидын өмчлөлд үлдээж, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг хариуцагчид өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Ч гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-16-71 тоот орон сууцыг нэхэмжлэгчээс гаргуулах /чөлөөлүүлэх/, үе дамжин ирсэн 5 000 000 төгрөгийн үнэ бүхий аавын алтан бөгж болон 500 000 төгрөгийн үнэ бүхий эгчийн оёдлын машин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гарган талууд мэтгэлцэж байна.

Шүүх үндэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэг.Гэр бүл цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар:

            Зохигчид 2002 онд танилцаж, 2004 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болон хамт амьдран 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 534 дүгээрт бүртгүүлсэн, гэрлэгсдийн дундаас охин Ч.Э2005 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, охин Ч.Э2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус тус төрсөн болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар Анхны оч өрхийн эрүүл мэндийн төвийн эмч М.Алимаагийн тодорхойлолт, гэрлэгсдийн 534 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Ч.Эгийн 0133744 /Г-1636/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Ч.Энхзаяагийн 0244260 /Г-2457/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцлоос хэрүүл маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 6 жил гаруй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, хариуцагч Д.Ч хамтран амьдрагчтай болсон, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар дамжуулан гэрлэгсэдэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч үр дүнд хүрээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Охид болох Ч.Э, Ч.Энар төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд эх З.Бын хүүхдүүддээ тавих анхаарал халамж, бие биедээ ээнэгшин дассан байдал, хүүхдүүдийн шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан Ч.Э, Ч.Энарыг эх З.Бын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Д.Чаас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охид Ч.Э, Ч.Энарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар:

Нэхэмжлэгч З.Б нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоотод байрлах, Ү-2101004949 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг өөрт болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээж, хариуцагч Д.Чад оногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан бол хариуцагч Д.Ч нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоотод байрлах, Ү-2101004949 улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууц өөрийнх нь хуваарьт хөрөнгө тул З.Бын эзэмшлээс чөлөөлүүлэх, үе дамжин ирсэн 5 000 000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж, 500 000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч З.Б 500 000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машиныг буцааж өгөхийг зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу З.Бын зөвшөөрлийг баталж, сөрөг нэхэмжлэлийн оёдлын машин гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Ч аавын үе дамжин ирсэн алтан бөгжийг гэртээ үлдээгээд явсан  ба бөгжөө гаргуулан авна хэрэв боломжгүй гэж байгаа бол 5 000 000 төгрөгөөр үнэлнэ. Уг бөгжний үнэ цэнийг өөрийнх нь өртөгт бус үе дамжин ирсэн эд зүйл гэдэгт уялдуулбал 25 000 000 төгрөгөөр ч үнэлэх эд гэж тайлбарлаж байгаа боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг 5 000 000 төгрөгөөр тооцон төлсөн байна.

Нэхэмжлэгч З.Б бөгж байхгүй болсон гэдгийг Д.Ч өөрөө мэдэж байгаа. Түүнд 1 500 000 төгрөгийн цалингийн зээл авч өгч байсан ба зээлийн эргэн төлөлтийг төлөх шаардлагаар ломбарданд тавьсан. Хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй хая гэж өөрөө хэлсэн. Иймд алтан бөгж болон 5 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Түүний өмнөөс авсан цалингийн зээлийг Солонгос явж төлсөн гэж тайлбарладаг.

Зохигчдын тайлбараас алтан бөгж байсан болох нь тогтоогдож байгаа боловч уг бөгж одоо З.Бын өмчлөл, эзэмшилд байдаггүй, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд орхисон, энэ талаар хэн аль нь мэдэж байсан.

Үнэ цэнэтэй, үе дамжин ирсэн бөгжийг хариуцагч өөрийн үнэлгээгээр 25 000 000 төгрөг гэж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 5 000 000 төгрөгт тооцож улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр төлсөн, хэрэгт ирүүлсэн нотлох баримтаар 2 280 000 төгрөгийн үнэлгээтэй бөгжний зургийг тус тус хавсаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан байдаг.

Гэтэл шүүхэд нотлох баримтаар ирүүсэн баримт, шүүх хуралдаанд талуудын мэтгэлцэж байгаа тайлбар зэргээс алтан бөгж болон түүний үнийг нэхэмжлэх эрх хариуцагч Д.Чад байхгүй, уг эрхийг итгэмжлэлээр олгоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсноо баталгаажуулан эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-16-71 тоот 38.85 м.кв 3 өрөө орон сууцыг Д.Чын өмчлөлд авсан байна. 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлийн үндсэн дээр З.Б нэмэгдсэн өөрчлөлтийг бүртгүүлэн уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаагаар нотлогдож байна. 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, 126.2.4гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэж заасан байх тул Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоот Ү-2101004949 улсын бүртгэлийн дугаартай, 38.85 м.кв 3 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

Уг орон сууцыг 53 000 000 төгрөгөөр худалдан авахад гэрлэгчдийн өмчлөлд байсан 5714 УНЭ улсын дугаартай тоёота королла маркын автомашиныг 12 000 000 төгрөгт оруулан тооцсон, Д.Чын аав Т.Д, ээж Д.Т нарын хадгаламжийн орлогоос 31 000 000 төгрөгийг шилжүүлсэн, эгч н.Үүрийнтуяагаас 10 000 000 төгрөг зээллэж авсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж, 31 000 000 төгрөгийг болон н.Үүрийнтуяагаас зээллэсэн мөнгийг буцаан төлөхөд хадам талын оролцоо байсан болохыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Д.Тийн дансны хуулгаар давхар нотлогддог.

Хариуцагч Д.Ч уг орон сууц нь миний хуваарьт хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч суудлын автомашин нь гэр бүл болсны дараа авсан хөрөнгө, эзэмшигчээр З.Б бүртгэлтэй байсан болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 127 дугаар зүйлд заасан хуваарьт хөрөнгө болох нь нотлогдохгүй байх тул З.Бын өмчлөлөөс гаргуулах /чөлөөлүүлэх/ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.   

 Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй гэж заасан байна.

Охид эрүүл, аюулгүй орчинд өсөн бойжих, хүүхдүүдийг орон байраар хангах нь эцэг эхийн аль алиных нь үүрэг тул амьдарч буй орчин нөхцөлийг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнэж, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоот Ү-2101004949 улсын бүртгэлийн дугаартай, 38.85 м.кв 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч З.Б, охид Ч.Э, Ч.Энарын өмчлөлд үлдээж, З.Баас 27 160 800 төгрөг гаргуулан хариуцагч Д.Чад олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс томилогдсон шинжээч орон сууцны зах зээлийн үнэлгээг 67 902 000 төгрөг гэж тогтоосон бөгөөд гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо уг орон сууцыг худалдан авахад оруулсан хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан тогтоосон болно.

Тодруулбал: гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгох бөгөөд төрлийн хүн гэдэгт гэрлэгчийн эцэг, эх байхаар хуульчилсан байна. Зохигчид Улаанбаатар хотод аав ээжийн хамт амьдарч байсан, хариуцагч Д.Ч нь ээжийгээ асарч Улаанбаатар хотод байгаа гэсэн тайлбараас дүгнэвэл гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 13 580 400 төгрөгөөр тооцож /67 902 000/5*2/, Д.Ч болон түүний ээж Д.Тын оролцоог харгалзан 27 160 800 төгрөгийн оногдох хэсгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу зохигчдын урьдчилан төлсөн 1 078 883 төгрөг /412 583 төгрөг, 666 300 төгрөг/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чаас 276 779 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Бд, нэхэмжлэгч З.Баас 85 850 төгрөг гаргуулан хариуцагч Д.Чад олгохоор заалаа.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ховогт Дийн Ч, Х овогт З Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ховогт Чын Э, 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Х овогт Чын Энарыг эх З.Бын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охид Ч.Э Ч.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Д.Чаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШЗ2020/02257 дугаартай шүүгийн захирамжийг хүчингүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 500 000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машиныг буцааж өгөхийг зөвшөөрсөн нэхэмжлэгч З.Бын зөвшөөрлийг баталж, оёдлын машин гаргуулах тухай хариуцагч Д.Чын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.4, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоот Ү-2101004949 улсын бүртгэлийн дугаартай, 38.85 м.кв 3 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцож, тухайн орон сууцыг нэхэмжлэгч З.Б, охин Ч.Э, Ч.Энарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч З.Баас 27 160 800 /хорин долоон сая нэг зуун жаран мянга найман зуун/ төгрөг гаргуулан хариуцагч Д.Чад олгож, үе дамжсан 5 000 000 төгрөгийн үнэ бүхий аавын алтан бөгж гаргуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-16-71 тоот 3 өрөө орон сууцыг З.Баас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар зохигчдын урьдчилан төлсөн 1 078 883 төгрөг /412 583 төгрөг, 666 300 төгрөг/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чаас 276 779 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Бд, нэхэмжлэгч З.Баас 85 850 төгрөг гаргуулан хариуцагч Д.Чад олгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ