Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч А.Х-

Шүүгдэгч П.Б-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 201714000130 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны **  дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, холбооны залгагч мэргэжилтэй, хувиараа *** суманд хүнсний ногоо тарих хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймгийн ** сумын ** тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, 1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109б-д заасан гэмт хэрэг үйлдэж 6 жилийн хорих ялаар, 1998 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 3 жилийн хорих ялаар, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дугаар зүйлийн 240.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 30.000 төгрөгний тогуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл гэх Б овогт П-ийн Б- /РД:хх*********/

 

Шүүгдэгч П.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн А.Х-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга зодон, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *** сумын *** багийн *** тоотод эхнэр А.Х-тай маргалдаж улмаар баруун талын гуя тус газарт хутгалж биед махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч П.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би эхнэр Х-тай суугаад 15 жил болж, 3 хүүхэдтэй болсон. Тэр өдөр эхнэр Х-тай маргалдсан. Архи авч ууна гэснээс болсон. Х- хоол хийх гэж байснаа хутга бариад босоод ирэхээр нь хутгыг нь авах гэж ноцолдож байгаад хутганы үзүүр нь Х-ын өвдөгний дээх нь хатгагдсан. Урьд нь эхнэрээ зодож цохиж байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Буруугаа ойлгож байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч А.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг хоол хийгээд сууж байхад Б- архи ууна гээд гарах гэхээр нь би гарахгүй гээд босохдоо мах хэрчиж байсан хутга бариад боссон байсан. Тэгээд Б- гарна гэж дайрч миний хутгатай гарыг түлхэж байхад нь гараа таттал миний өвдөгний дээд талд хатгагдсан. Б- урьд нь намайг зодож барьж байгаагүй. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Бид хамтдаа амьдарч байгаа. Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч З.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...хааяа дэлгүүр орох, төв орохдоо гэрээр нь ороход эхнэр нөхөр хоёр хэрүүл маргаан хийсэн зүйлгүй байдаг. Би энэ гэр бүлийнхнийг эвтэй найртай гэр бүл гэж боддог гэсэн мэдүүлэг /хх 22 ху/

 

-Гэрч Б.Ю-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... баруун хөлний гуянд хутгалуулсан, ирэх үедээ цус тогтсон, зонд хийж үзэхэд 2 см гүн шинэ зүсэгдсэн шарх байсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 205 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Х-ын биед баруун гуянд шарх үүсчээ.

2. Дээрх шарх нь мэс заслын оёдол хийгдсэн тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 30 ху/,

 

-П.Б-г сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 42-46 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 63 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Б-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн А.Х-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга зодон, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *** сумын *** багийн *** тоотод эхнэр А.Х-тай маргалдаж улмаар баруун талын гуя тус газарт хутгалж биед махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч П.Б- нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн *** сумын ***д багийн *** тоотод эхнэр А.Х-тай маргалдаж улмаар баруун талын гуя тус газарт хутгалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч А.Х-ын “...Тэгээд Б- гарна гэж дайрч миний хутгатай гарыг түлхэж байхад нь гараа таттал миний өвдөгний дээд талд хатгагдсан. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Бид хамтдаа амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч З.Б-ын “...хааяа дэлгүүр орох, төв орохдоо гэрээр нь ороход эхнэр нөхөр хоёр хэрүүл маргаан хийсэн зүйлгүй байдаг. Би энэ гэр бүлийнхнийг эвтэй найртай гэр бүл гэж боддог, /хх 22 ху/, гэрч Б.Ю-н “...баруун хөлний гуянд хутгалуулсан, ирэх үедээ цус тогтсон, зонд хийж үзэхэд 2 см гүн шинэ зүсэгдсэн шарх байсан” гэсэн /хх 23 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун гуянд шарх зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 205 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн уг хэргийн хохирогч А.Х- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.