Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/87

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

орчуулагч, хэлмэрч А.А,

улсын яллагч Д.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Т.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б ургийн овгийн Тын Мд холбогдох 2413000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овгийн Т.тын М, регистрийн дугаар ....

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух иргэн С.Дын гэрт ажил явдалд оролцож байхдаа хохирогч С.Дын түрийвчнээс бэлэн 240000 төгрөг болон түүний ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар тухайн виза картыг ашиглан 235000 төгрөгийн худалдан авалт хийж, хохирогчид 475000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хулгайлах хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

2.  2413000000081 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2.2. Хаан банканд байрших хохирогч С.Дын эзэмшлийн 5197304406 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 5 дахь тал),

2.3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жорга” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-17 дахь тал),

2.4. Хохирогч С.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ажил явдалтай байсан ба нэлээд хүмүүс манайд цугларсан байсан. Өөрийнхөө хашаа байшингийн хажууд эсгий гэр бариад хоёр гэрийн хооронд хүмүүс орж гараад байж байсан. Ингээд би тухайн өдөр өөрийнхөө түрийвчийг байшиндаа орныхоо гудсан доор нуугаад тавьчихсан байсан. Орой нь түрийвчээ хартал миний түрийвч нь дотроос Хаан банкны карт, бэлэн 240000 төгрөг байхгүй байсан. Миний картнаас нийт 235000 төгрөг уншуулаад карттай хамт түрийвчнээс нийт 240000 төгрөг алдагдаж надад нийт 475000 төгрөгийн хохирол учирсан...

...Миний түрийвчинд байсан гэх 240000 бэлэн мөнгөний 100000 төгрөгийг нь надад манай төрсөн ах болох С.Хурмет гэх хүн, 100000 төгрөгийг нь миний төрсөн эгч болох С.Айгүл нар аавын ажил явдалд зориулаарай гээд өгсөн. Үлдсэн 40000 төгрөг нь өмнө нь надад байсан мөнгө. Харин миний Хаан банкны картад миний гурван хүүхдийн мөнгө болох 240000 төгрөг байснаас нийт 235000 төгрөгийг нь миний картыг хулгайлсан хүн уншуулсан ба 64000 төгрөгийг би өөрөө авсан...

...Түрийвчинд нийтдээ 4 хүний иргэний үнэмлэх, аавын Хаан банкны виза карт, миний карт, хүүхдийн виза картууд байсан. Харин Т.М нь картыг хулгайлж аваагүй, картыг 00-ын хажуунаас олсон гэж худлаа хэлж байгаад гомдолтой байна. Миний түрийвч цахилгаантай бөгөөд цахилгаанаа татаж хааж тавьсан байсан. Унавал хажууд нь байсан Хаан банкны 2 виза карт, 4 хүний иргэний үнэмлэх бас унах ёстой шүү дээ. Тус өдөр ажил явдал дуусаад бид нар оршуулгын газар явахад Т.М манай гэрт хэдэн хүмүүстэй хамт үлдсэн. Тэгээд бэлэн 240000 төгрөг байсан. Т М нь надад учирсан хохирол болох нийт 475000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Т.М хэлэхдээ “Би таны виза картыг ашиглаж мөнгө гаргаж эд бараа худалдаж авсны дараа уг виза картыг шидчихсэн” гэж хэлсэн. Т.Мд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 30, 33 дахь тал),

2.7. Насанд хүрээгүй гэрч Ж.Е.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагаас хойш дэлгүүртээ зогссон. Намайг тухайн үед дэлгүүрт байхад үл таних эмэгтэй хүн ирээд манай дэлгүүрээс бараа худалдаж аваад нийт 3 удаа карт уншуулсан. Би тухайн хүнийг сайн танихгүй манай дэлгүүрт хааяа ирж үйлчлүүлдэг, гаднаас нь хараад л танина. Ногоон өнгийн чиптэй карт байсан. Тухайн хүн надад би картынхаа кодоо мартчихсан байна, өөр дэлгүүрт 2 удаа буруу хэлээд оруулчихлаа, одоо 1 оруулбал пук код болчих байх, чипээр нь уншуулъя гээд чипээр уншуулсан. Эхлээд 50000 төгрөгөөр уншуулаад үзээч гээд уншуулаад нийт 50000 төгрөгийн гүйлгээ хийсний дараа дахин 50000 төгрөг уншуулаад үзээч гээд нийт 3 удаагийн үйлдлээр 150000 төгрөг уншуулж гүйлгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

2.8. Гэрч Т.А.йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хяналтын камерт бичигдсэн эмэгтэй Р. гэх хүний эхнэр Ма. гэх эмэгтэй байна. Дэлгүүрт үе үе ирж үйлчлүүлдэг ба хааяа зээлээр бараа авдаг. Тухайн эмэгтэй 2-3 хоногийн өмнө манай дэлгүүрт манай хүү бид хоёрыг байхад ирээд бид хоёрт хандаж “тухайн уншуулсан карт картын нэрийг нь уншаагүй, тухайн хүний өөрийнх нь карт байсан гэж хэлээрэй” гэсэн утгатай зүйл ярьсан ба хариуд нь би “та өөрийнхөө картыг уншуулсан байхад бид тэгж худлаа хэлж чадахгүй” гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

2.9. “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-24-0089 дугаартай “Хаан банкны энгийн виза карт 10,000  төгрөг байх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-45 дахь тал),

2.10. Яллагдагч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн айлын 00-д бие засахаар орох гэж байхад ногоон өнгийн виза карт хэвтэж байсан. Түүнийг аваад гадна талыг нь уншихгүйгээр шууд халаасандаа хийсэн. Тухайн картаар А.. гэдэг дэлгүүр бусад хэд хэдэн дэлгүүрт уншуулж юм авсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 60, 62 дахь тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд: 

-Иргэний оршин суугаа газрын хаягийн  бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал),

-Иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал),

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай  өрхийн тодорхойлолт  (хавтаст хэргийн 68 дахь тал),

-Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний тодорхойлолт  (хавтаст хэргийн 69 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал),

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эмчлүүлэгчийн картын хуулбар, цусны шинжилгээ хийсэн баримт, вирусийн шинжилгээний хариу зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

2.12. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан,

- Хаан банканд харилцагч С.Дын эзэмшлийн 5197304406 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 5 дахь тал),

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жорга” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-17 дахь тал),

- Хохирогч С.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ажил явдалтай байсан ба нэлээд хүмүүс манайд цугларсан байсан. Өөрийнхөө хашаа байшингийн хажууд эсгий гэр бариад хоёр гэрийн хооронд хүмүүс орж гараад байж байсан. Ингээд би тухайн өдөр өөрийнхөө түрийвчийг байшиндаа орныхоо гудсан доор нуугаад тавьчихсан байсан. Орой нь түрийвчээ хартал миний түрийвч нь дотроос Хаан банкны карт, бэлэн 240000 төгрөг байхгүй байсан. Миний картнаас нийт 235000 төгрөг уншуулаад карттай хамт түрийвчнээс нийт 240000 төгрөг алдагдаж надад нийт 475000 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч Ж.Ерасылын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн хүнийг сайн танихгүй манай дэлгүүрт хааяа ирж үйлчлүүлдэг, гаднаас нь хараад л танина. Эхлээд 50000 төгрөгөөр уншуулаад үзээч гээд уншуулаад 50000 төгрөгийн гүйлгээ хийсний дараа дахин 50000 төгрөг уншуулаад үзээч гээд нийт 3 удаагийн үйлдлээр 150000 төгрөг уншуулж гүйлгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

- Гэрч Т.А.н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хяналтын камерт бичигдсэн эмэгтэй Р.х гэх хүний эхнэр М. гэх эмэгтэй байна. Дэлгүүрт үе үе ирж үйлчлүүлдэг ба хааяа зээлээр бараа авдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

- Яллагдагч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн картаар А. гэдэг дэлгүүр бусад хэд хэдэн дэлгүүрт уншуулж юм авсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 60, 62 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч Т.М нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хохирогчийн С.Дын гэрт ажил явдалд оролцож байхдаа хохирогчийн түрийвчнээс бэлэн 240000 төгрөг, ХААН банкны виза картыг нь тус тус авч, улмаар тухайн виза картаар 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17:34 цагаас 23:04 цагийн хооронд “Жорга, “Ерасыл” дэлгүүр болон бусад дэлгүүр, худалдааны төвүүдээс  9 удаа 235000 төгрөгийн худалдан авалт хийсэн үйл баримт тогтоогдсон байна.

3.2. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М нь хохирогч С.Дын гэрт ажил явдалд оролцож байхдаа бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогчийн түрийвчнээс бэлэн 240000 төгрөг, ХААН банкны виза картыг өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй нууцаар шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, улмаар виза картаар 9 удаа худалдан авалт хийж, хохирогчид 475000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

4.2. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан гэм буруутай үйлдэл бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн” өмгөөлөгчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан” гэх шинжийг хангасан байна.

4.3. Тодруулбал, шүүгдэгч Т.Мийн хохирогчийн түрийвчнээс бэлэн 240000 төгрөг болон виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  улмаар виза картаар 9 удаа худалдан авалт хийж хохирогч С.Дийн данснаас 235000 төгрөгийг  захиран зарцуулж бага хэмжээнээс дээш буюу 475000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.4. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч захиран зарцуулж, хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Шүүгдэгч Т.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.6. Иймд шүүгдэгч Т.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Дэд учирсан нийт 475000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.М нь төлж барагдуулсан байх ба хохирогч 10000 төгрөгийн үнэтэй виза картыг нэхэмжлэхгүй гэж  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлжээ. (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

5.3. Иймээс шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Т.Мийг шүүхээс хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудаар тэрээр  36 настай, нөхөр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан, дельта вирус хавсарсан архаг В вируст гепатит оноштойгоор эмчийн хяналтад эмчилгээ хийлгэдэг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 66-71 дэх тал),

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон учраас түүнийг гэм буруутайд тооцож, хохирлыг төлж барагдуулсан, эрүүл мэндийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тус аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлалтын бүсийг тогтоох саналтай” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруугийн талаар мараагүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирлыг төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Миний үйлчлүүлэгч байнга эмчийн хяналтад байдаг. Сар болгон эмчийн хяналтад орж байдаг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсье...” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.5. Шүүгдэгчийн санаатайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.6. Шүүгдэгч Т.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

2.7.  Учир нь шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсан, өвчтэй хэдий ч ажил явдалд оролцож байхдаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан учраас түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн саналыг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

2.8. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн хяналтад байдаг гэх эрүүл мэндийн байдал, уламжлалт мал аж ахуй эрхэлдэг хувийн байдлыг тус тус харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Бугат сум болон Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулав.

Гурав. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Т.М нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 475000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус  дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Тын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Т.Мд эрх бүхий байгууллагын хяналтад Баян-Өлгий аймгийн Бугат, Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Мд сануулсугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Т.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч С.Дэд учирсан 475000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ө.Б