Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 0098

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч Г.Ганзоригт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Мянган овогт Гончигсүрэнгийн Ганзоригтод холбогдох эрүүгийн 201714000185 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Могод сумагд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бамбай уул ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-24-28 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Мянган овгийн Гончигсүрэнгийн Ганзоригт  /ГЕ86111211/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Ганзоригт нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амарсу” буудлын гадаа салсан эхнэртэйгээ тааралдаж хоорондын таарамжгүй харьцаанаас болж эхнэр С.Наранзаяаг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгч Г.Ганзоригт нь 2017 оны 03 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амарсу” буудлын гадаа  хоорондын таарамжгүй харьцаанаас болж эхнэр С.Наранзаяаг зодож бие махбодид нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

      1.Шүүгдэгч Г.Ганзоригт шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

2.Хохирогч С.Наранзаяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би нөхөр Ганзоригттой 2009 онд гэр бүл болсон. Бид хоёр 2 жил хамт амьдарсан. Манай нөхөр архи ууж зоддог асуудлаас нь болоод салаад тусдаа амьдраад 3 жил болж байна. 2017 оны 03 сарын 05-нд манай нөхөр намайг мөрдөж мөшгин “Амарсу” буудлаас гарч ирэхэд зодсон. Ганзоригт намайг хүүхэд харсангүй гэж хэрүүл маргаан үүсгэн боож аваад толгой руу түмний ундаагаар цохиж газар унагаачихаад “чи өөрөө хальтарч унаа биз дээ гэж хэлж байсан. Намайг элдвээр доромжилж банзал, янхан, гичий гэх мэтээр буудлын гадаа доромжилж зодсон. Янхан минь чи ямар залуутай янхандаж байгаад гарч ирж байгаа юм, янхан болчихсон юм байна гэж доромжилсон. Ганзоригт нь надтай хамт амьдарч байхдаа олон удаа хүүхэнтэй холбогдож байсан. Түүнээс нь болж хэрүүл маргаан үүснэ, архи их уудаг байсан, архи уусан үедээ элдэв авир гаргаж зодно, түүнээс нь болж бас маргалдана. Ийм асуудлаас болж бид салаад тусдаа амьдраад 3 жил болж байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

 

3.Шүүгдэгч Г.Ганзоригт хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би эхнэр С.Наранзаяатай 2010 онд гэр бүл болсон ба бидний дундаас нэг хүүхэд гарсан. Бид хоёр тусдаа амьдраад 3 жил болж байна. 2 хоног хүүхдээ харахгүй буудлаар яваад байхаар нь би эхнэрийн найз Дэмбээ болон манай ажлын газрын залуу Ерөөлтхүү нар манай эхнэрийг Амарсу буудалд орж байна гэж хэлсэн. Би Түмэндэмбэрэл гэдэг найз руу нь залгаад асууж, цаадах чинь хаана байна, утсаа авахгүй байна гэж хэлэхэд би Амарсу буудалд хүргэж өгсөн гэж хэлсэн. Эхнэр ч гэсэн надад Дэмбээгээр хүргүүлсэн гэж хэлсэн. Ингээд Амарсу буудлын гадаа 09 цаг өнгөрөөд очсон. Удаагүй гарч ирэхээр нь уулзаад юу хийж байгаа юм бэ? гэхэд чамд ямар хамаатай юм бэ? гэхээр нь шанаа руу нь хоёр удаа цохиж, ууж байсан ундаагаараа толгой руу нь цохисон. Бид албан ёсоор салаагүй байгаа. Тусдаа амьдраад 3 жил болж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

 

4.Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн...2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №270 тоот дүгнэлт: С.Наранзаяагийн биед тархи доргилт үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл ба хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Г.Ганзоригтын үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

     

       Хохирогч С.Наранзаяа нь “бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх тухай” хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

 

     Иймд шүүгдэгч Г.Ганзоригт нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч С.Наранзаяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

     1.Шүүгдэгч Мянган овгийн Гончигсүрэнгийн Ганзоригтыг /ГЕ86111211/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

        2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Г.Ганзоригтод холбогдох эрүүгийн 201714000185 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      3.Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

        4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        5.Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

 

  1.