Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2022/0035

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сумын нийгмийн даатгалын улсын байцаагч Д.А холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны  2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0010169 дугаартай шийтгэлийн хуудасны  6 дахь хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай /прокурорын дүгнэлт/ захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

...

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие нийгмийн даатгалын байцаагч Д.А нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 0010169 дугаар шийтгэлийн хуудсаар Ө.Г Зөрчлийн тухай хуулийн 10.17.3-д заасан зөрчил гаргасан гэж 50 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгосон. Энэхүү шийтгэлийн хуудсыг бичихдээ уг шийтгэлийн хуудасны 6 дахь хэсэгт  үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 50 000 төгрөгийн зардал гаргуулахаар буруу тэмдэглэл үйлдсэн байна.

Иймд аймгийн Прокурорын газраас гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна  гэжээ.                                                              

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн  2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0010169 дугаартай шийтгэлийн хуудсаар Ө.Г нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй  гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 50 000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулж, уг шийтгэлийн хуудасны 6 дахь заалтаар үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гэх үндэслэлээр 50 000 төгрөгийн зардал гаргуулахаар шийдвэрлэжээ.

            Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд  үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулна гэж заасан.

            Үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн зардал гараагүй байхад Ө.Г 50 000 төгрөгийн зардал гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж, шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд энэ талаар дүгнэлт гаргажээ.

            Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  прокурорын дүгнэлтийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбарласан байх  тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0010169 дугаартай шийтгэлийн хуудасны 6 дахь хэсгийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Баяннуур сумын нийгмийн даатгалын улсын байцаагч Д.А  холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                           

 

                                                     ШҮҮГЧ                                М.РИЗА