Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах

Шүүгдэгч ******* нарыг оролцуулсан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Модчин овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2421000000065 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Модчин овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гүүрний тоотод буюу гэртээ 2024 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн орчимд , нартай маргалдаж улмаар толгойн тус газар нь шилээр цохих, униар цохих зэргээр зодож ..........г, нарын хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би өөрийн ихэр хамт ******* сумын 6 дугаар баг, Шүр зах дээр явж байх үед надад “ хүрээд ир гэсэн, хоёулаа очих уу” гэхээр нь би “тэгвэл тэгье” гэж зөвшөөрөөд хоёулаа захаас такси бариад 2 дугаар хороонд төв дэлгүүрийн ойролцоо буугаад “Болор” нэртэй хүнсний дэлгүүр орж бид хоёр мөнгөө нийлүүлэн “Сэнгүр” гэх шошготой 2,5 литрийн 2 том пиво, “Хараа” гэх шошготой 0,75 граммын нэг шил архи аваад ******* сумын 2 дугаар баг, ******* тоот буюу ийн гэр рүү очиж авсан архи, пивоо гэрийнх нь гадаа орхиод гэр рүү нь ороход нөхөр хамт байсан. Бид хоёр ороод цай унд уучихаад би гэрээс нь гарч гадаа тавьчихсан байсан архи, пивоо аваад буцаж ороод дөрвүүлээ ууж эхэлсэн. ...Тэгээд хэсэг хугацааны дараа авчирсан архи, пиво дуусаж би г “гаръя, явъя” гэж хэлэхэд “тэгье” гээд гарах гэхэд хоёр гэрээс гараад зугтаахаар нь би араас гарах гэхэд ******* намайг барьж байгаад архины шилээр толгой руу цохиж хагалаад мөн гэрийн унь модоор цохисон. Би хэсэг манараад газар хэвтсэн. Цаашаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...Би толгойндоо оёдол тавиулан өдөр болгон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд боолт хийлгэж байсан. Мөн өвчин намдаах эм тариа хэрэглэсэн. ******* тухайн үед надад эм, тариа аваарай гээд 200,000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөөр нь эм тариа авсан. ...Би гомдолтой байна, толгойны томографик эмчилгээнд харуулмаар байна. Томографикийн тариф нь 500,000-600,000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 16-18/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би өөрийн ихэр тэй хамт ******* сумын 6 дугаар баг, Шүр зах дээр явж байх үед танил миний гар утас руу залгаж “хаана явж байна, манайхаар хэсэхгүй юм уу” гэж хэлэхээр нь би энэ талаар өөрийн ихэр т хэлэхэд “тэгье” гээд бид хоёр Шүр захаас такси бариад ...******* сумын 2 дугаар баг, ******* тоот буюу ийн гэр рүү очиж авсан архи, пивоо гэрийнх нь гадаа орхиод гэр рүү нь ороход нөхөр хамт байсан. Бид хоёр цай унд уучихаад гэрээс гарч гадаа тавьчихсан байсан архи пивоо аваад буцаж ороод бид хэд ууж эхэлсэн. ...Хэсэг хугацааны дараа авчирсан архи, пиво дуусах үед ******* дахиад нэг шил юм уумаар байна гэхээр нь би “тэгье” гээд хамт гэрээс гарч ойрхон хүнсний дэлгүүр орж 0,5 граммын “Хараа” нэртэй нэг шил архи аваад буцаад гэрт нь ороход ******* , нар руу хандан “та хоёр ямар учраас гэрлээ унтраасан юм бэ” гэж уурлаад унь мод авч рүү дайрахаар нь би “боль” гэж хэлэхэд ******* гэрийн унь мод бариад миний толгой руу нэг удаа цохихоор нь би гэрээс нь гараад зугтаагаад өөрийн гэр рүүгээ явсан. ...Миний биед одоо ямар нэгэн гэмтэл зовиур байхгүй. ...Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. ...Гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 22-24/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр *******тай хамт гэртээ байхад танил над руу гар утсаар залган “чи хаана байгаа юм бэ, танайхаар хэсэх гэсэн юм” гэж хэлэхээр нь би “гэртээ байна” гэж хэлэхэд утсаа тасалсан. Удалгүй 20-30 минутын дараа гаднаас , нар орж ирээд цай унд уучихаад гэрээс гараад буцаж орж ирэхдээ Сэнгүр шошготой 2,5 литрийн хоёр том савтай пиво, Хараа нэртэй 0,75 граммын нэг шил архи барьчихсан орж ирээд нөхөр *******, , бид дөрөв ууж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа авчирсан архи, пиво дуусч “бүгдээрээ дэлгүүр явъя, ганц шил архи авъя” гэж хэлэхээр нь би “надад 10,000 төгрөг байна, өөр мөнгө байхгүй” гэж хэлэхэд “за за, би авчихъя” гэж хэлээд манай нөхөр аваад дэлгүүр орохоор гарсан. Удалгүй Хараа нэртэй 0,5 граммын нэг шил архи авч орж ирээд нөхөр бид хоёрыг “та хоёр гэрэл гэгээгээ унтраагаад юу хийж байгаа юм” гэх зэргээр хэлж уурлахаар нь нөхрийн өөдөөс  “чи юу гээд байгаа юм бэ” гээд хоёулаа маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад цагдаагийн байгууллага руу “манай нөхөр агсан согтуу тавиад амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэж дуудлага мэдээлэл өгчихөөд хажуу айлын хашааны буланд цагдаа ирэхийг хүлээгээд 10-20 минутын дараа гэр рүүгээ ороход гэрт байхгүй, манай нөхөр *******, нар хэрэлдээд орон дээр сууцгааж байсан. Тэр үед ийг харахад нүүр ам нь битүү цус болчихсон байсан. Гаднаас цагдаа нар орж ирээд *******, нарыг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 32-33/

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 90 тоот дүгнэлтэнд:

1. ийн биед зулай, баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, дээд уруул, баруун мөр, сарвуу, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун чихний ар хэсгийн зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шэнэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул зулай, баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, дээд уруул, баруун мөр, сарвуу, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар, хүзүү, баруун чихний ар хэсгийн зурагдсан зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 37-38/

 

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 91 тоот дүгнэлтэнд:

1. гийн биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун даланд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дагзны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 45-46/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн гэртээ эхнэр ийн хамт байхад өдөр 14 цагийн орчим гаднаас танил болон түүний ихэр нар манай  гэрт орж ирээд цай унд уучихаад удалгүй буцаж гэрээс гараад /гэрийн гадаа тавьчихсан байсан/ нэг шил архи, хоёр том савтай пиво оруулж ирээд бид дөрөв хоорондоо юм ярингаа ууж эхэлсэн. ...гэр рүүгээ ороход гэрэл унтарсан байхаар нь би болон хоёр руу “гэрлээ яагаад унтраасан юм бэ, юу хийгээд байгаа юм бэ” гээд уурлахад өөдөөс “чи юу гээд байгаа юм бэ” гээд намайг цохисон чинь ахыгаа өмөөрөөд бас цохихоор нь би хажууд байсан хугархай гэрийн унь мод аваад г толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход ийн хамт гараад зугтаасан. Тэгэхээр нь би ийг барьж аваад унь модоор толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. ... болон нар нь надад албан ёсоор эмчилгээний зардал гэж баримт гаргаж мөнгө төгрөг нэхэмжлээгүй ч би уучлалт гуйгаад эмчилгээндээ зарцуулаарай гэж 200,000 төгрөг өгсөн...” гэжээ. /хх-ийн 55-56/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12/

Хохирогч ийн хүсэлт /хх-ийн 72/

Д. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 58/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн монгол гэрийн хугархай унь нэг ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Модчин овогт ******* ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* гүүрний тоотод орших гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч , нартай маргалдан улмаар зодож ........... биед зулай, баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, дээд уруул, баруун мөр, сарвуу, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун чихний ар хэсгийн зурагдсан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, гийн биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун даланд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д. “...гэр рүүгээ ороход гэрэл унтарсан байхаар нь би болон хоёр руу “гэрлээ яагаад унтраасан юм бэ, юу хийгээд байгаа юм бэ” гээд уурлахад өөдөөс “чи юу гээд байгаа юм бэ” гээд намайг цохисон чинь ахыгаа өмөөрөөд бас цохихоор нь би хажууд байсан хугархай гэрийн унь мод аваад г толгой хэсэг рүү нь нэг удаа цохиход ийн хамт гараад зугтаасан. Тэгэхээр нь би ийг барьж аваад унь модоор толгой руу нь хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...хэсэг хугацааны дараа авчирсан архи, пиво дуусаж би г “гаръя, явъя” гэж хэлэхэд “тэгье” гээд гарах гэхэд хоёр гэрээс гараад зугтаахаар нь би араас гарах гэхэд ******* намайг барьж байгаад архины шилээр толгой руу цохиж хагалаад мөн гэрийн унь модоор цохисон. Би хэсэг манараад газар хэвтсэн. Цаашаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан...” гэх, хохирогч гийн “... гэрт нь ороход ******* , нар руу хандан “та хоёр ямар учраас гэрлээ унтраасан юм бэ” гэж уурлаад унь мод авч рүү дайрахаар нь би “боль” гэж хэлэхэд ******* гэрийн унь мод бариад миний толгой руу нэг удаа цохихоор нь би гэрээс нь гараад зугтаагаад өөрийн гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлгүүд,

гэрч Н.ийн “...Хэсэг хугацааны дараа авчирсан архи, пиво дуусч “бүгдээрээ дэлгүүр явъя, ганц шил архи авъя” гэж хэлэхээр нь би “надад 10,000 төгрөг байна, өөр мөнгө байхгүй” гэж хэлэхэд “за за, би авчихъя” гэж хэлээд манай нөхөр аваад дэлгүүр орохоор гарсан. Удалгүй Хараа нэртэй 0,5 граммын нэг шил архи авч орж ирээд нөхөр бид хоёрыг “та хоёр гэрэл гэгээгээ унтраагаад юу хийж байгаа юм” гэх зэргээр хэлж уурлахаар нь нөхрийн өөдөөс  “чи юу гээд байгаа юм бэ” гээд хоёулаа маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад цагдаагийн байгууллага руу “манай нөхөр агсан согтуу тавиад амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэж дуудлага мэдээлэл өгчихөөд хажуу айлын хашааны буланд цагдаа ирэхийг хүлээгээд 10-20 минутын дараа гэр рүүгээ ороход гэрт байхгүй, манай нөхөр *******, нар хэрэлдээд орон дээр сууцгааж байсан. Тэр үед ийг харахад нүүр ам нь битүү цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 90 тоот, 01 дүгээр сарын 29-ний өдрийн 91 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, бие биенээ үл хүндэтгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Туяамандах нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч Д. үйлдлийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 90 тоот “ийн биед зулай, баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, дээд уруул, баруун мөр, сарвуу, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, баруун чихний ар хэсгийн зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул зулай, баруун хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн нүд, хацар, дээд уруул, баруун мөр, сарвуу, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 91 тоот “гийн биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун даланд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дагзны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д. анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 200,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д. үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогч т эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг төлсөн байна. Харин хохирогч , нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч , нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн монгол гэрийн хугархай унь нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Модчин овогт ******* .........г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч , нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн монгол гэрийн хугархай унь нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч т 200,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА