Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нуур овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000117 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Нуур овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “” эхийн хөшөөний урд талд байрлах амралтын газарт хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “...хамрын хянга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1-р шүд, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун хөмсөгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Нуур овогт ******* нь 2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “ эхийн хөшөө”-ний урд талд байрлах амралтын газарт хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед хамрын хянга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод нэгдүгээр шүд, зүүн доод нэгдүгээр шүдний сулрал, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...анх гэх залуугаас болж хэрүүл маргаан болсон. гэх залууд хэл амаар доромжлуулснаас болоод түүнийг зодсон. гэх залуу амралтын газрын гадаа байхад намайг “чамайг ажлаас чинь халуулна” гээд миний ам руу салаавч хийсэн. ...Уурандаа нүүр хэсэгт нь гараар 3 билүү 4 удаа цохисон. ...ийг ганцхан би л зодсон. Өөр хэн нэгэн зодсон зүйл байхгүй. ...Эмчилгээний зардал нэхэмжлэх юм бол төлж барагдуулна. Одоогоор надаас эмчилгээний зардал нэхэмжилсэн зүйл байхгүй. ...Би гэх хүүхдийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед найзууд болох , , нарын хамт “ эхийн хөшөө”-ний урд байрлах амралтын газарт очиход манай найз , нарын таньдаг /урьд нь цуг ажиллаж байсан гэх/ 4 залуу байсан. Тэндээ хамт ууцгаасан. Ингээд удаагүй байтал 01-02 цагийн үед юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна, хальт маргах шиг болсон. Би такси дуудчихсан байсан болохоор амралтын газраас гарахад харанхуйд хэн нэг нь намайг цохиод авсан. Хэн гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан нэг залуу нь миний нүүр рүү гараараа цохиод авсан. Би тэр дороо газарт унаад босож ирэхэд дотор байсан хүмүүс бөөндөө гарч ирээд бид хоёрыг салгасан. Харанхуй байсан болохоор хэн нь яаж цохиод байгааг мэдэхгүй, миний нүүр болон зүүн нүд хэсэгт 4-5 удаа цохиод авсан. Миний нүүр амнаас цус гараад байсан болохоор тэр хэдээс салаад зам дагуу алхсан. Тэгсэн чинь бас араас нэг нь ирээд миний хамар руу 2 удаа цохиод авсан. Тухайн үедээ би өөрөө архи уучихсан, дээрээс нь харанхуй байсан болохоор намайг яг хэн цохиод байгааг мэдэхгүй байсан. Би найз тай хамт таксинд суугаад аймагт орж ирээд шууд цагдаад дуудлага өгсөн. Намайг эхлээд эмнэлэгт үзүүлээд ир гэхээр нь хүлээн авах руу очиж үзүүлэхэд миний зүүн нүд хөхөрч хавдсан, хамар хавдаад бүтүүрчихсэн амьсгалж болохгүй байна, мөн дээрээс нь миний шүд бас гэмтчихсэн үүрээд байгаа. Биеийн бусад хэсэгт гэмтэл шарх байхгүй. ...Гэхдээ өнөөдөр “*******” ХХК-д ажилладаг гэх залуу надтай ирж уулзаад “Өчигдөр чамтай маргалдаж чамайг зодсон залуу нь би байна” гээд өөрөө ирж уулзаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/,

гэрч “...Бид нар хүмүүс ирсэн болохоор нэг шил архи задлаад гурвуулаа эгчтэй хамт ирсэн хүмүүст архи хундагалж өгсөн. Тэгтэл танихгүй залуу болох д нь манай найз архи хундагалаад “май хөгшөөн” гээд өгсөн. Гэтэл нөгөө гэх залуу нь манай найз өөдөөс “та нар муусайн лалрууд намайг хүндэлсэнгүй, чи гэлээ” гээд агсам согтуу тавиад “муу меланжийн лалрууд, меланжийн ******* хийдэг ажилтай хачин залуу надтай ингэж ярьдаг болсон юм уу, би тийм хүн мөн үү, алив тэр дугаар байна уу, би танай захиралтай чинь ярина” гээд байхаар нь “за одоо болио хөгшөөн” гээд бид нар хэлсэн чинь тэр гэх залуу улам агсраад бид нар руу дайраад бид нарын өөдөөс салаавч гаргаад байхаар нь “болио, одоо болно” гэж хэлсэн. ...Тэгснээ нь манай найз ын өөдөөс дайраад “муу меланжийн ******* лалар” гээд бүр зодох гээд байгаа юм шиг дайраад байсан. Тэгээд барьцалдаж аваад гэх залуутай хамт газарт унасан. Тэгэхээр нь бид нар салгасан. Салгаад ыг амралтын газрын байшин руу дагуулаад орох гэж байхад гэх залуугийн араас нь гүйж очоод цохисон. Гэхдээ хэд цохисныг нь хараагүй, намайг харахад гэх залууг нэг удаа цохиж байгаа харагдсан. ... бол аргаа бараад цохисон байх. гэх залуу бид нарыг арай дэндүү хэл амаар доромжилж, бид нарын шарыг малтаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

гэрч “...Амралтын газраа очоод байтал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 00 билүү 01 цаг өнгөрч байхад эгч эгч болон , гэдэг хоёр танихгүй залуутай хамт ирсэн. Хүмүүс ирсэн болохоор бид нар шилтэй архи задлаад манай найз -Од эгчээс эхлүүлээд архи хундагалж өгсөн. Тэгээд гэх танихгүй залууд архи хундагалж өгөөд “май хөгшөөн” гэсэн чинь гэх залуу нь “чи намайг хүндэлж харьцсангүй, ...надтай ингэж харьцахгүй” гээд дайраад байсан. Тэгсэн манай найз -Од “бид нар чамайг танихгүй юм чинь ах гэдгийг чинь яаж мэдэх юм бэ, ах бол ах гэдгээ хэл л дээ, тэгээд бид нар хүндлэнэ ш дээ” гэсэн чинь “...надтай ингэж харьцах болоогүй, алив тэр тээврийнхээ даргадаа хэл гэлүү дарга руугаа ярь ч гэлүү, та нарыг ажлаас чинь халуулна, ... муусайн ачигч нар” гээд -Од руу дайраад байсан. Тэгсэн “ачигч байхаараа яадаг юм, бид нар меланжид ажилладаг байлаа гээд чи бид нарыг ингэж доромжилдог нь яаж байгаа юм” гэж учирлаж тайлбарлаад хэлсэн чинь гэх залуу нь руу очоод ...томроод байсан. ...Гадаа гараад байж байхад нэг харсан чинь , хоёр газарт уначихсан байсан. Бид нар салгаад ыг байшин руу оруулах гээд байж байхад дахин ийн араас очиж цохисон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

гэрч О.-Одын “... гэх залууд архи хундагалаад “май хөгшөөн” гэсэн чинь гэх залуу “...надтай ингэж ярихгүй шүү, хэн болчихоод надтай ингэж яриад байгаа юм” гэж агсарсан. Би “ах юм бол ах гэдгээ хэл л дээ, мэдэхгүй болохоор чинь” гэхэд гэх залуу “хэн болчихоод ингэж яриад байгаа юм, та нар зүгээр ******* биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл ******* байхаараа яадаг юм гэж хэлсэн. ... нь байшингаас гарахаар нь би хамгийн сүүлд араас нь гарсан чинь , ийг унагаачихсан байсан. дундуур нь орж болиулсан. ...Цаашаа явж байхдаа гэх залуу нь “чамайг алнаа, эргэж ирээд алнаа” гээд бахираад байсан. Тэгсэн ийн араас нь гүйж очоод цохисон. , эгч хоёр дахин салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

гэрч С.ийн “...******* сумын 2 дугаар баг “ эхийн хөшөө”-ний урд талын амралтын газарт очсон. Очиход амралтын газарт 4 залуу байсан ба гэх залуу нь миний таньдаг дүү юм. Тэгээд би тай хамт амралтын газрын байшингийн гадаа юм яриад зогсож байхад байшин дотроос тэд нар муудалцаад гарч ирсэн. Гадаа гараад гэх залуу ийг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод дараа нь хавсарч унагаасан. Тэгэхээр нь би гүйж очиж салгаад би ийг “чи одоо яв яв” гээд д “наадах чинь цус гоожчихсон байна, чи дагуулаад яв” гэж хэлсэн. Тэгээд ийг аваад явсан. бид хоёр амралтын газарт үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

гэрч Т.ын “...Амралтын газарт очоод байж байхад -Од архи хундагалж өгөхөд нь гэнэт л -Одтой муудалцаад “муусайн ...******* нар байж надтай ингэж харьцах болоогүй шүү” гэж хэлээд байсан. ... тэд нарыг хэл амаар доромжлоод дуугай байхгүй байсан. Би тэгэхээр нь ийг “боль” гэж зөндөө хэлсэн, амийг нь ч дарж үзсэн. Тэгээд байж байхад меланжийн муусайн ******* ...гээд хэл амаар доромжлоод байхад гэнэт уурлаад тэй маргалдсан. Тэгэхээр нь би ийг байшингаас түрж гаргаад “явъя” гэж хэлээд байшингаас гаргаад байж байхад араас ирээд ийг гараараа нүүр рүү цохисон. Тухайн үед салгах гээд дундуур нь ороод ыг цаашаа түлхээд эргээд харсан ийн хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд салахгүй , хоёр хоорондоо барьцалдаж аваад газарт унасан. Тэнд байсан бусад нь салгаад нэг, нэгээр авч яваад би ийг аваад таксинд суух гээд алхаж байхад араас дахиж ирээд ийн нүүр рүү нь гараараа цохисон. Тэгсэн цаанаас гүйж ирээд салгаад такси ирэхээр нь би ийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 173 тоот “... биед хамрын хянга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1-р шүд, зүүн доод 1-р шүдний сулрал, баруун хөмсөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын хянга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1-р шүд, зүүн доод 1-р шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний зулгаралт нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/, гэрч Э.гийн мэдүүлэг /хх-ийн 25-26/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байхаас гадна шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирогч Э.д 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нуур овогт ******* ............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч Э.д 1,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА