| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0108/э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагачин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2121002530067 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн ******* сумын эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, 46-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Суврагачин овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн ******* сумын эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа тус сумын төвд 2017 онд “Хамтын хүч”, Бүтээн байгуулалт бидний оролцоо”, 2019 оны 05 дугаар сард “Хамтын оролцоо” нэртэй нийтийг хамарсан ажил зохион байгуулах төсөл боловсруулан иргэдийг ажиллуулах гэрээ байгуулан, ажлын хөлсийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллахдаа тухайн төсөлд ажил хийгээгүй иргэдэд ажил хийсэн мэтээр цалин олгосон, зарим иргэдийн цалинг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар авч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож төсөвт 3,476,000 /гурван сая дөрвөн зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр нийтийг хамарсан ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахдаа хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн хариуцаж ажиллуулдаг. Би 2017-2019 онд нийтийг хамарсан ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн хугацаанд 15-20 хүнийг ажиллуулахдаа сумын бүтээн байгуулалтын ажил болон хог цэвэрлэх, гол ус цэвэрлэх гэх мэт олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Эдгээр хог цэвэрлэх ажлыг хийхэд бээлий, тампуу, шуудай, гагнуур хийхэд гагнуурын электрод гэх мэт эд зүйлийг авах гэхэд сумын төсөвт хөрөнгө байдаггүй учир Засаг дарга “Чи ажлаа хийж гүйцэтгэхдээ 1-2 таньдаг хүмүүсээ оруулж цалинг нь авах чиглэлээр зохицуулаад өөрөө ажлаа зохион байгуул” гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу би энэ ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн үед санхүү албаны дарга болон санхүүгийн нягтлангууд бүгдээрээ ярилцаж байгаад яллах дүгнэлтэд нэр дурдсан хүмүүсийн нэрийг нь оруулж байсан. 2017, 2019 онд орон нутгийн хөгжлийн санд нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх засварлаж шинэчлэх ажлуудыг хийх төсөв байхгүй байсан учраас Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу би олон ажлыг хийж гүйцэтгэсэн. гэх хүн нь манай бэр. Тухайн үед манай бэр ажилгүй байсан. Суманд ачааны машин байгаагүй учраас хог цэвэрлээд гол хүртэл явган явсан хүмүүсээ буцахад нь ачих, хогоо зөөх үйл ажиллагааг портер машинтай өөрийн дүүг гуйж ажиллуулаад бензин тосыг нь хийгээд явдаг байсан. Энхсайхан гэх хүн нь манай санхүү албаны даргын дүү. Бид ярилцаж байгаад ...санхүү албаны дарга дүүгээ оруулаад тухайн хүний цалингаар бээлий, хашааны будаг гэх мэт зүйлүүдийг авсан. , , гэх хүмүүсийг би танихгүй. ...2019 оны нийтийг хамарсан ажлын төслийг би өгч тайланг нь миний дараа ажил авсан хүн бичиж гүйцэтгэсэн. ...Тухайн үед гэх хүн 2 хоног ажиллаад явсан. Гэхдээ тухайн хүний аав манай сумын тамгын газрын жолооч байсан. явсны дараа аав нь ажлыг нь үргэлжлүүлээд хийсэн боловч аав төсвийн газар ажилладаг болохоор мөнгийг нь өгч болохгүй байсан учир би өөрийнхөө аавын данс руу хийж мөнгийг нь бэлнээр өгч байсан. Тоглоомын талбай, сагсны талбайн хашааг Засаг дарга “ ” болон “ ” ХХК-аас авсан ба 120 км зайтай газраас хашааг машинаар авч ирсэн учир түүнийг төсөлд оруулсан. Манай суманд гэх ганц гагнуурчин байдаг. ...Гагнуур хийж байсан хүн нь “их ажил хийж байгаа учир 250,000 төгрөгөөр цалинжих боломжгүй” гэсэн учраас , нарын мөнгийг рүү шилжүүлсэн. Намайг анх хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн байхад нийтийг хамарсан ажил хийгдэж эхлэхэд гэх хүн байнга ажил хийдэг байсан. Энэ иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй. Иймээс мэдүүлэг өгөх үедээ тухайн үеийн үйл явдлыг санаагүй байх гэж бодож байна. , нар нь манай нягтлангийн нөхрүүд. ...тухайн хүмүүсийн нэрийг оруулж мөнгийг авсан. , нар нь өөрсдөө мэдэхгүй ба тухайн хүмүүсийн эхнэрүүд маш сайн мэдэж байгаа. Тухайн үед эдгээр хүмүүсийн эхнэрүүд надтай хамтарч ярилцаад ажиллаж байсан боловч миний эсрэг мэдүүлэг өгсөн. Сум орон нутагт бүтээн байгуулалтын нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж хийж гүйцэтгэдэг. Түүнээс миний бие хувьдаа ашиглаж завшсан зүйл байхгүй...” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...сум хариуцсан мэргэжилтэн ажилгүй иргэдийг бүртгэж төслөө бичиж хүмүүс ажил хийсэн тул дансанд нь мөнгө орно гэж баримт бичгийн бүрдлийг хангаж ирдэг. Иймээс аймгуудад байгаа мэргэжилтэн баримт бичгийн бүрдлийг хянаж шалгаад тухайн үед гүйлгээг хийж байсан. Манай байгууллагад ирсэн бичиг баримтын бүрдэл бүрэн байсан учир тухайн үед ямар нэгэн хохирол төлбөр гараагүй гэдэг мэдээллийг надад өгсөн. Байгууллага заавал хохирол төлбөрийг нэхэмжлэх ёстой гэж үзсэн тул намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон гэж ойлгож байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч , халамжийн үйлчилгээний газрын хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын зүгээс *******ын 2017 болон 2019 оны нийтийг хамарсан ажил зохион байгуулахдаа зориулалтын бусаар зарцуулсан нийт 3,476,000 төгрөгийг нэхэмжлэх бөгөөд мөнгийг халамж үйлчилгээний газрын дансанд төвлөрүүлнэ...” гэжээ. /5-р хх-ийн 7-8/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед нийтийг хамарсан ажилд хамрагдахын тулд өөрийгөө ажилгүй хүн гэж, мөн амжиргааны түвшингээс доогуур орлоготой гэж халамжийн газарт бүртгүүлж байгаагүй. Манай хадам эгч ******* тухайн үед ******* сумын хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн байсан учир шаардлагатай материалыг бүрдүүлэлгүй ажил хийсэн байх. Би ямар шаардлагатай материал бүрдүүлж хэрхэн нийтийг хамарсан ажил хийдэг талаар мэддэггүй байсан. Гэрээ хийсэн талаар санахгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 179-180/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******ыг мэднэ, тийм ойр дотны харилцаа байхгүй, хааяа таарах үед мэндийн зөрүүтэй явдаг. ...Би Улаанбаатар руу ажиллаж амьдрахаар ирсэн. Тэгэхээр ямар нэгэн олон нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. Би ямар нэг байдлаар халамжийн газарт бүртгүүлж, ажил хийж байгаагүй...” гэжээ. /1-р хх-ийн 181-182/
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* суманд очиж нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. Надаар мөнгө гаргуулж авсан байх гэж бодож байна. Би тухайн цаг хугацаанд ******* суманд очиж нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй...” гэжээ. /3-р хх-ийн 64-65/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би төрийн байгууллагад ажил эрхэлж байгаагүй. 2018 оноос өвчний учир групптэй байгаа, халамжаас сарын 180,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. Би бие муутай, гэртээ байдаг учир гэрээс гараад ажил хийдэггүй. ******* сум гэж хаана ч байдаг юм очиж үзээгүй. Нийтийг хамарсан ажилд хамрагдаж үзээгүй. Мөнгө авсөн гэдгээ ч мэдэхгүй байна. Ямар ч байсан ажил эрхлээгүй. Би халамжийн мөнгө гэж сар болгон авдаг. Үүнээс өөр орлого надад байхгүй. нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. Худлаа шүү. Мөнгө төгрөг авсан гэдгийг нь мэдэхгүй...” гэжээ. /3-р хх-ийн 68-69/
Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. Тухайн үед яагаад миний дансанд мөнгө орсон гэдгийг мэдэхгүй байна. гэдэг хүнийг танина. Яагаад энэ мөнгийг шилжүүлсэн гэдгийг санахгүй байна. ахыг ах гэж дууддаг, ******* сумын хүн байгаа юм...” гэжээ. /1-р хх-ийн 233-234/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ******* гэдэг хүнийг танина. Манай сумын хүн байгаа юм. Төрөл садангийн холбоо байхгүй. Би сумаас зохион байгуулж байсан ажилд оролцож байгаагүй. Тухайн үед манай хүргэн 500,000 төгрөгийн өртөгтэй ажил сумын захиргаанд хийсэн гэсэн. гагнуур хийдэг юм. Ингээд 500,000 төгрөгийг нэг хүнд шууд олгох боломжгүй байсан тул намайг хамт ажилласан гэж оруулаад мөнгийг нь миний дансаар дамжуулж эд өгүүлсэн. Тэрнээс би нийтийг хамарсан ажилд хамрагдаж цалин аваагүй...” гэжээ. /1-р хх-ийн 241-242/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай суманд нийтийг хамарсан ажил гэж хүмүүс ажил хийдэг. Гэхдээ би хамрагдаж үзээгүй. ******* ******* нь манай хамаатан. Би энэ мөнгийг бол аваагүй. Би нийтийг хамарсан ажил хийж байгаагүй. Надад мэдэгдэж байгаагүй. 2017 онд ******* ******* нь халамжийн мэргэжилтэн байсан. ******* нь таны дансанд 250,000 төгрөг хийсэн гэж хэлээд надаар авхуулсан. Би 250,000 төгрөгийг нь авч өгсөн. Би энэ мөнгийг хэрэглээгүй. ******* надаар нэг л удаа мөнгө авхуулж байсан...” гэжээ. /2-р хх-ийн 31-32/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг нийтийг хамарсан ажилд хамрагдсан гэвэл хүмүүс гайхах байх. Би харин 2 жилийн өмнө өөрийн санаачлагаар нутгийн иргэдтэй хамт хог цэвэрлэж байсан. Мөнгө авдаг цалинтай ажил хийж үзээгүй, тийм ажил хийх шаардлага надад байхгүй...” гэжээ. /2-р хх-ийн 7-8/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би мөнгө авч өгсөн гэдгээ санахгүй байна. Мөнгө бэлнээр гаргаж өгсөн бол санах ёстой. Би банкнаас хүүхдийн мөнгө авах, гэрлийн мөнгөө төлөхөөр л ордог. 2017 оны өвөл нийтийг хамарсан ажил хийж байгаагүй...” гэжээ. /2-р хх-ийн 35-36/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. Харин хүмүүсийг нийтийг хамарсан ажилд хамрагдаад ажил хийж байхыг мэднэ. Би төрийн банкинд данс нээсэн. Гэхдээ өдөр тутамдаа ашиглаад байдаггүй...” гэжээ. /3-р хх-ийн 41-42/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оноос хойш ******* суманд нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. ******* суманд удаан хугацаагаар ирдэггүй. Би 2019 оны 03 дугаар сард ямаа самнах үеэр ******* суманд очсон. Мөн зун 7 дугаар сарын 4-5-ны орчим сумын наадмаар ******* суманд очиж байсан. 2019 оны 07 дугаар сард наадмын үед ******* эгч надтай таараад дансны дугаараа өгчих гэж байсан. Би санаанд ч ороогүй дугаараа өгсөн. Наадам дуусгаад би Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод таксинд явж байхад ******* эгч над руу утсаар залгаад “чиний дансанд мөнгө оров уу” гэж асууж байсан. Тухайн үед надад дансны мэдээлэл ирдэггүй байсан тул АТМ орж дансны үлдэгдлээ шалгахад миний дансанд 200 гаруй мянган төгрөг шилжиж орсон байсан. Яг мөнгөний тоог санахгүй байна. Ингээд мөнгө орсон байна гэж ******* эгчид хэлсэн. Би юун мөнгө, яах мөнгө юм гэж асуухад эргээд энэ данс руу явуулчих гээд дансны дугаар өгсөн. Би мөнгийг нь буцаагаад тухайн дансанд тушаасан. Одоо хэний данс руу мөнгө шилжүүлсэн гэдгийг санахгүй байна...” гэжээ. /3-р хх-ийн 57-58/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн иргэдийг ажил хийсэн эсэхэд хяналт тавьдаг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн ирцийг өөрөө бүртгэх ёстой байдаг. Өөрөө үнэн зөвийг нь баталгаажуулж нэрийг нь ирүүлэх ёстой байдаг. Сумын хөдөлмөр халамжийн мэргэжилтэн нь өөрөө бүх асуудлаа хариуцдаг. Бид нарын зүгээс хэн ажил хийж байна, ажил хийгээгүй хүнд мөнгө өгч байгаа эсэх асуудалд шууд хяналт тавиад байж чаддаггүй...” гэжээ. /1-р хх-ийн 41-42, 2-р хх-ийн 167-168/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сард сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. ******* нь “танай нөхөр ажилгүй юм чинь халамжийн ажил байна, бүртгүүлэхгүй юм уу” гэсэн. Тэгэхээр нь “манай нөхөр хүүхдээ харж байсан болохоор ажил хийхгүй шүү дээ” гэж хэлсэн чинь “бүртгүүлчихээ, дараа хэрэг болно” гэж хэлсэн. Тэрнээс хойш ажил төрөл хий гэж дуудахгүй байж байснаа “нөхрийн чинь данс руу мөнгө орсон байгаа, тэр мөнгийг надад аваад өгчих” гэж хэлсэн. Тухайн мөнгийг *******ын хэлсэн данс руу бүтнээр нь шилжүүлж байсан. Дундаас нь мөнгө аваад ашигласан зүйл байхгүй. Ямар ч байсан манай нөхөр нийтийг хамарсан ажил хийгээгүй. Тухайн дансанд орсон мөнгийг хувьдаа хэрэглээгүй, *******д буцаагаад өгсөн. Манай нөхрийн төрийн банкны данс руу орсон. Тухайн үед манай нөхөр төрийн банкны данс байхгүй шүү дээ гэсэн чинь нээлгэчих гэж байгаад нээлгүүлж байсан. Тухайн үед би ажилд ороод удаагүй байсан болохоор ямар учиртайг нь ойлгоогүй байсан...” гэжээ. /3-р хх-ийн 43-44/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 16/
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр /1-р хх-ийн 18-23/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 30-32/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 39-40, 43-44, 47-48/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/
“Хамтын хүч” төслийн тайлан, нийтийг хамарсан ажилд оролцогч иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 75-103/
“Бүтээн байгуулалт бидний оролцоо” төслийн тайлан, нийтийг хамарсан ажилд оролцогч иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 200-228/
“Хамтын оролцоо” төслийн тайлан, нийтийг хамарсан ажилд оролцогч иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний хуулбарууд /3-р хх-ийн 2-34/
“Хамтын хүч”, “Хамтын оролцоо”, “Бүтээн байгуулалт-бидний оролцоо” төслийн дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 104-106, 229, 3-р хх-ийн 38/
Дорнод аймгийн халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “*******ыг ажилд томилох тухай” Б/14 тоот тушаал /4-р хх-ийн 70/
Дорнод аймгийн халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 тоот тушаал /4-р хх-ийн 71/
эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /4-р хх-ийн 74-80/
Сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн 81-85/
Б.*******ын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт /4-р хх-ийн 194/
*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 210-212, 241-244/
*******аас нэмж өгөх материал байхгүй талаарх тайлбар /4-р хх-ийн 213/
*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /4-р хх-ийн 221-234/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 98/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч *******аас шинээр гаргаж өгсөн тугны үнэд 380,000 төгрөг шилжүүлсэн тухай харилцах дансны хуулга /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Суврагачин овогт ******* ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн ******* сумын эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа ******* суманд 2017 онд “Хамтын хүч”, “Бүтээн байгуулалт бидний оролцоо” нэртэй, 2019 онд “Хамтын оролцоо” нэртэй тус тус нийтийг хамарсан ажлыг төсөл боловсруулан гэрээ байгуулж, иргэдийг ажиллуулан ажлын хөлсийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж хариуцан ажиллахдаа тухайн төсөлд ажил хийгээгүй иргэдэд ажил хийсэн мэтээр цалин олгох, иргэдийн цалинг өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн дансаар авах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, төсөвт 3,476,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ийн “...сум хариуцсан мэргэжилтэн ажилгүй иргэдийг бүртгэж төслөө бичиж хүмүүс ажил хийсэн тул дансанд нь мөнгө орно гэсэн баримт бичгийн бүрдлийг хангаж ирдэг. ...Манай байгууллагын зүгээс *******ын 2017 болон 2019 оны нийтийг хамарсан ажил зохион байгуулахдаа зориулалтын бусаар зарцуулсан 3,476,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Г.гийн “...Би тухайн үед нийтийг хамарсан ажилд хамрагдахын тулд өөрийгөө ажилгүй хүн гэж, мөн амжиргааны түвшингээс доогуур орлоготой гэж халамжийн газар бүртгүүлж байгаагүй. Манай хадам эгч ******* тухайн үед ******* сумын хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн байсан учир шаардлагатай материалыг бүрдүүлэлгүй ажил хийсэн байх. Би ямар шаардлагатай материал бүрдүүлж хэрхэн нийтийг хамарсан ажил хийдэг талаар мэддэггүй байсан. Гэрээ хийсэн талаар санахгүй байна...” гэх,
гэрч ы “...*******ыг мэднэ, тийм ойр дотны харилцаа байхгүй, хааяа таарах үед мэндийн зөрүүтэй явдаг. ...Би Улаанбаатар руу ажиллаж амьдрахаар ирсэн. Тэгэхээр ямар нэгэн олон нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. Би ямар нэг байдлаар халамжийн газарт бүртгүүлж, ажил хийж байгаагүй...” гэх,
гэрч Ш.гийн “...Би ******* суманд очиж нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. Надаар мөнгө гаргуулж авсан байх гэж бодож байна. Би тухайн цаг хугацаанд ******* суманд очиж нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй...” гэх,
гэрч гийн “...Би бие муутай, гэртээ байдаг учир гэрээс гараад ажил хийдэггүй. Нийтийг хамарсан ажилд хамрагдаж үзээгүй. ... нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй...” гэх,
гэрч А. “...Би нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. Тухайн үед яагаад миний дансанд мөнгө орсон гэдгийг мэдэхгүй байна...” гэх,
гэрч ын “...Би сумаас зохион байгуулж байсан ажилд оролцож байгаагүй. Тухайн үед манай хүргэн 500,000 төгрөгийн өртөгтэй ажил сумын захиргаанд хийсэн гэсэн. гагнуур хийдэг юм. Ингээд 500,000 төгрөгийг нэг хүнд шууд олгох боломжгүй байсан тул намайг хамт ажилласан гэж оруулаад мөнгийг нь миний дансаар дамжуулж эд өгүүлсэн. Тэрнээс би нийтийг хамарсан ажилд хамрагдаж цалин аваагүй...” гэх,
гэрч Б.гийн “...би нийтийг хамарсан ажилд хамрагдаж үзээгүй. ******* ******* нь манай хамаатан. ...******* нь таны дансанд 250,000 төгрөг хийсэн гэж хэлээд надаар авхуулсан. Би 250,000 төгрөгийг нь авч өгсөн. Би энэ мөнгийг хэрэглээгүй. ******* надаар нэг л удаа мөнгө авхуулж байсан...” гэх,
гэрч ы “...Намайг нийтийг хамарсан ажилд хамрагдсан гэвэл хүмүүс гайхах байх. ...Мөнгө авдаг цалинтай ажил хийж үзээгүй, тийм ажил хийх шаардлага надад байхгүй...” гэх,
гэрч Г.ийн “...Би мөнгө авч өгсөн гэдгээ санахгүй байна. Мөнгө бэлнээр гаргаж өгсөн бол санах ёстой. 2017 оны өвөл нийтийг хамарсан ажил хийж байгаагүй...” гэх,
гэрч Б.ийн “...Би нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй...” гэх,
гэрч Б.гийн “...2017 оноос хойш ******* суманд нийтийг хамарсан ажилд хамрагдаж байгаагүй. ...2019 оны 07 дугаар сард наадмын үед ******* эгч надтай таарахад дансны дугаараа өгчих гэж байсан. Би санаанд ч ороогүй дугаараа өгсөн. Наадам дуусгаад би Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод таксинд явж байхад ******* эгч над руу утсаар залгаад “чиний дансанд мөнгө оров уу” гэхээр нь дансны үлдэгдлээ шалгахад миний дансанд 200 гаруй мянган төгрөг шилжиж орсон байсан. Би мөнгийг нь буцаагаад ******* эгчийн өгсөн тухайн дансанд тушаасан...” гэх,
гэрч гийн “...тухайн сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн иргэдийг ажил хийсэн эсэхэд хяналт тавьдаг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн ирцийг өөрөө бүртгэх ёстой байдаг. Өөрөө үнэн зөвийг нь баталгаажуулж нэрийг нь ирүүлэх ёстой байдаг. Сумын хөдөлмөр халамжийн мэргэжилтэн нь өөрөө бүх асуудлаа хариуцдаг...” гэх,
гэрч ын “...******* “нөхрийн чинь данс руу мөнгө орсон байгаа, тэр мөнгийг надад аваад өгчих” гэж хэлсэн. Тухайн мөнгийг *******ын хэлсэн данс руу бүтнээр нь шилжүүлж байсан. Дундаас нь мөнгө аваад ашигласан зүйл байхгүй. Ямар ч байсан манай нөхөр нийтийг хамарсан ажил хийгээгүй... “ гэх мэдүүлгүүд, “Хамтын хүч”, “Бүтээн байгуулалт бидний оролцоо”, “Хамтын оролцоо” төслийн тайлан, дээрх төслүүдийн дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, нийтийг хамарсан ажилд оролцогч иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээний хуулбарууд, Дорнод аймгийн халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “*******ыг ажилд томилох тухай” тушаал, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал, ажлын байрны тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг хамааруулан ойлгох бөгөөд Дорнод аймгийн халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 тоот болон 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 тоот тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Дорнод аймгийн ******* сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан болно.
Мөн түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал гэж Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “...би 2017-2019 онд нийтийг хамарсан ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Эдгээр ажлыг хийхэд шаардлагатай хөдөлмөрийн багаж хэрэгсэл, эд зүйлийг авах гэхэд сумын төсөвт хөрөнгө байдаггүй учир Засаг дарга “Чи ажлаа хийж гүйцэтгэхдээ 1-2 таньдаг хүмүүсээ оруулж цалинг нь авах чиглэлээр зохицуулаад өөрөө ажлаа зохион байгуул” гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу би ажил хийгээгүй хүмүүсийн цалингаар хэрэгцээтэй зүйлсийг авсан ...түүнээс миний бие хувьдаа ашиглаж завшсан зүйл байхгүй..." гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ******* сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажлын байрыг дэмжих, ажилгүй иргэдийг түр хугацаагаар ажиллуулах, орлого нэмэгдүүлэх зорилготой нийтийн хамарсан ажлыг төсөл бичиж зохион байгуулахдаа ажил эрхлээгүй, гэрээ байгуулаагүй иргэдэд ажилласан мэтээр цалин олгох, иргэдийн цалинг өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн дансаар авах зэрэг хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулж, 3,476,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж болохгүй, нийтийг хамарсан ажлыг төслийн дагуу зохион байгуулах, мэдээ тайланг үнэн зөв гаргах ёстой гэдгийг мэдсээр байж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй боловч “*******ын 2017 онд хэрэгжүүлсэн төслийг гэмт хэрэгт тооцоход тус үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх боломжтой” гэж хуулийг тайлбарласан байна. Шүүгдэгч ******* нь 2017 оны “Хамтын хүч”, “Бүтээн байгуулалт бидний оролцоо” нэртэй нийтийг хамарсан ажлыг зохион байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2019 онд “Хамтын оролцоо” нэртэй нийтийг хамарсан ажлыг зохион байгуулахдаа мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан учраас түүний сүүлийн үйлдэл үйлдэгдэж дууссан үеэс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд нь шинээр тоолно” гэж заасантай тус тус нийцэж байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хууль хэрэглээний алдаатай байх тул шүүгдэгч *******ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг хассан өөрчлөлт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орохоос өмнөх хуулийг дагаж мөрдөж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийсэн, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад 3,476,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас зориулалтын бусаар зарцуулсан 3,476,000 төгрөгийг гаргуулж эрхлэлтийг дэмжих сангийн орлого болгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагачин овогт ******* ******* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.9-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас зориулалтын бусаар зарцуулсан 3,467,000 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулж эрхлэлтийг дэмжих сангийн орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА