| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/01703/и |
| Дугаар | 142/ШШ2021/00138 |
| Огноо | 2021-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2021/00138
МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *,
Хариуцагч: *нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12,620,535.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *, нар нь 2019 оны 04 сарын 16 өдөр З*******4015108081 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,500,000 /Дөрвөн сая таван зуун мянган / төгрөг, 30 /*******учин/ сарын хугацаатай, сарын 1,9% /Нэг аравны ес / хүүтэй цалингийн зээл авсан .2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр З*******4015108081-А тоот зээлийн гэрээгээр 6,700,000 / Зургаан сая долоон зуун мянган/ төгрөг 30 сарын хугацаатай 1,9% /Нэг аравны ес/ нөхцөлтэйгээр цалингийн зээл нэмэгдүүлэн авч байсан. *нь ажлаас гарч зээлээ графикийн дагуу төлж чадахгүй хугацаа хэтэрч байгаа юм.
З*******4015108081 тоот зээл нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 360 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 10,224,179.95 /Арван сая хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун далан есөн төгрөг ерэн таван мөнгө/, хүү 2,328,079.31 /Хоёр сая гурван зуун хорин найман мянга далан есөн төгрөг гучин нэгэн мөнгө/, Торгуулийн хүү 68,276.50 /Жаран найман мянга хоёр зуун далан зургаан төгрөг тавин мөнгө/. Нийт 12,620,535,76 /Арван хоёр сая зургаан зуун хорин мянга таван зуун гучин таван төгрөг далан зургаан мөнгө-н зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд * ажлаас гарч цалингийн орлоггүй болсон тул цаашид зээл төлөх эх үүсвэр тодорхойгүй байгаа юм. Иймд *овогтой *, *, нарын хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үддэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 12,620,535.76 /Арван хоёр сая зургаан зуун хорин мянга таван зуун гучин таван төгрөг далан зургаан мөнгө/ улсын тэмдэгтийн хураамж 216,879 /Хоёр зуун арван зургаан мянга найман зуун далан есөн далан хоёр төгрөг/-г төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд *******ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: * ямар хүн болох, *, * хоёрын харилцаа, зээлийг хэн санаачилж ямар зорилгоор авч юунд зарцуулсан тухай:
1.* төрөлхийн оюуны хөнгөвтөр хомсдолтой унадаг байсан, гэр бүлийн болон нийгмийн харилцаанд бие даан оролцож байгаагүй өөрийгөө илэрхийлэх, хамгаалах чадвар сул итгэмтгий ээж, эгч, ахынхаа заавар үгээр л явдаг хүн юм. 2002-2013 онд оношоороо группт байсан. Улаанбаатар, Хөх хотод анагаах болон уламжлалын эмчилгээг 5 жил хийлгэж уналт зогсож группээс гарсан. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал амьдрах орлого хэрэгтэй байж би заамарт ажилладаг төрсөн эгчээс нь гуйж нөхрийнх нь олон жил ажилласан “Монгол Майонинг” ХХК-д туслах ажилчнаар оруулсан юм. Жил орчим ажиллаад санаачилгагүй, хий гэснийг хийгээд зогсчихдог, багаар ажиллах чадваргүй, харилцаа муу, ажлын алдаа гаргадаг гэж 2019 оны 11 дүгээр сард халагдсан. Одоо ажилгүй.
2.Хамт амьдрахад надад төвөгтэй, ер нь бие даалгаж үзье гэж эгчийнх нь 1 өрөө байранд ганцааранг нь оруулсан. Энэ байранд * 2 хүүхэдтэйгээ ороод суучихсан байсаныг 2017 оны 07 сард мэдсэн. 2018 оын 07 сар хүртэл дэмжиж амьдрах байр, хоол хүнс, бэлэн мөнгө, ажлын байраар тусалсан. Нэг л ёозгүй болохоор нь таних гэж * охин, хүргэн ажилладаг компанид тогоочийн туслахаар авч миний охин зөвлөх ажлыг нь хийлгэх зэргээр их тусалсан. *******этэл * менежерийн дүү мангар юмыг ашиглах гэж байгаа юм, цаг нь болохоор орхино гэж эмч *-д * ярьсан. 700,000 мянган утас * аваад өгөхөд нь голж загнасан гэх мэтээр ядруу дүүг чинь эрхэндээ бүрэн оруулж загнаж дарамталж байна. Дүү чинь юу ч хэлэхгүй чичрээд явах юм гэж нягтлан бодогч * /эр/ болон бусад хүмүүсийн мэдээллийг удаа дараа авч *ийг ажлаас нь халж *ыг *өөс холд гэж олон аргаар үзсэн ч холдоогүй.
3. 2 хүүхдээ *-тай орхиод * хот яваад удсан, би очтол * халамцуу хоол ундгүй, гэр нохойн хороо, элдэв хогшил эвдэрсэн байсан. Манай тэнэг 9-р ангийн том охиныг оролдож хэрэгт орох магадлалтай гэж 2018 оны 11сард байрнаас гаргалаа. Байрнаас гарахдаа Д.Чын 49 инчийн өнгөт зурагт, юнивишни төхөөрөмж, угаалгын машин, гэр ахуйн зөөлөн эдлэлүүдийг авч 6-р микрт байр хөлсөлсөн гэсэн.
4. 2018 оны намар * “*” ХХК-н * хот дахь төв оффис дээр очиж, нөхөр *ынхаа ажлын тодорхойлолт авъя гэж хүний нөөц * дээр ороход *манай охиныг таньдаг учраас асууж өгч болохгүй гэсэн юм. *аас 3 удаагийн их зээлийг (14,4 сая) хэний санаачилгаар ямар зорилгоор авсан бэ? гэж асуухад * гэрээ тохижуулна өрөө дарна зээл ав гэсэн. Өр зээлийг яаж төлнө гэж бодов гэсэн асуухаар Төгсөө зохицуулна гэсэн гэж хариулах юм.
2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,155,700 төгрөгийг * *******ны зэс картаар авч мөлхөө тавилга, хувцасны шкаб, гал тогооны ком, бараан захаас 40 инчийн өнгөт зурагт хөлдөөгч, арина дэлгүүрээс тус тус бэлэн мөнгөөр авч 1,119,8 мянга төгрөгийг картаар баян худалдааны төвд бөөнөөр төлжээ. Дээрх авсан зүйлс *ынхаас авч явсан 49 инчийн өнгөт зурагт *ийнд одоо байхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээл 4,5 сая төгрөг авч 4,3 саяыг зэс картны өрөнд өгчээ. 3,1 сая-ын зэс карт 3 сард 1,1 сая төгрөгийн хүү авч 35,5 хувиар хүүлсэн байх юм. Ийм их хүү ******* *******инд байдаг юмуу. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цалингийн зээл 6,7 сая төгрөг 3 дахь удаагаа авч касснаас 2 уут мөнгийг *тэй хамт авч 5-1-д байрлах 2 ломбарданд *ийн өр 3,8 сая төгрөгийг төлөөд 1 уут нь дундхан *ийн тавиур дээр үлдээгээд ажилдаа явсан гэдэг.
2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *ыг цагдаад дуудагдахад л энэ өр зээлийг мэдлээ. 2020 оны 01 сараас * надтай хамт байж байгаад 2020 оны 03 сараас Заамарт эгч дээрээ байгаа.
Б.Дүгнэлт
1.Иргэн ******* нь зорилго төлөвлөгөө санаатайгаар Д.Чыг тэнэг итгэмтгий байдлыг ашиглан бэлгийн сонирхлыг уургалан гэр бүлийн хуурамч харилцаа тогтоож элдвээр дарамталж эрхшээлдээ харцаараа хөдөлгөн удирдаж тодорхой хугацаанд орон байр ажлаар хангуулж, элдэв тусламж цалинг аваад ханахгүй 6,7 сая төгрөгийг *******инд төлүүлж, одоо 12,6 сая төгрөгийн өртэй болгосон байна.
2.3 удаагийн үйлдлээр 14,4 сая төгрөгийг ******* *******наас авч
-******* 3,2 саяар гэрийн тавилга хэрэгсэл бусад зүйл авч,
-Дүн 9 сая: 3,8 сая төгрөгөөр ломбардны өрөө төлж, 2 сая орчим нь бэлнээр үлдсэн. Д.Ч өөртөө 500,000 мянган төгрөгийн хувцас, утасны төлбөр, хоол хүнс, замын зардал зэрэгт 1 сая орчим төгрөг нийт 1,500,000 мянган зарцуулсан байгаа юм.
3,5 сая зээлийн үлдэгдэлтэй байхад 6,7 сая төгрөгийн зээл нэмж өгснөөс харахад: Д.Ч 2019 оны 12 сар хүртэл ажиллахдаа зэс картны 4,3 сая, үндсэн зээл 1 сая гаруй, зээлийн хүү 900,000 мянга орчим бүгд 6,7 сая төгрөгийг ******* *******инд төлөөд одоо 12,6 сая төгрөгийг өртэй байна. Хариу тайлбарын А хэсэгт дурьдсан бодит байдлаас харахад одоогийн байгаа 12,6 сая төгрөгний өрний 2 саяыг Д.Ч төлөх үндэслэлтэй байна. ******* 9 сая төгрөг авсан хүү нь байж таараа үлдэх 10,6 сая өрийг ******* төлөх үндэстэй байна.
В.*******омдол
1.Хөдөлмөр хүнийг тодорхойлдог. *******этэл 42 настай амьдралдаа ганц жил хөдөлмөр эрхэлсэн өөр хөдөлмөрийн түүхгүй, мэргэжилгүй харсаар байтал төрхийн өөрчлөлттэй хэл ярианы согогтой ээрүү гацаа хүнд гэр бүлийн баталгаагүй ажилгүй мэргэжилгүй хүүхдүүд нь Д.Чаар овоглоогүй хүнээр хамтран зээлдэгч болгоод 3 удаагийн үйлдлээр 14,4 сая төгрөгийн зээл өгч Д.Чыг зальт этгээдэд өгөөш болгосон ******* *******инд гомдолтой байна.
2.******* *******наас өгсөн 3 сард 35,5 хувиар мөнгө хүүлдэг зэс карт ямар хууль журмаар баталгаажсан юм бэ?
3.Д.Ч, ******* хоёрт олгосон цалингийн 11,2 сая төгрөгийн зээл үндэслэл судалгаа муутай олгосон чанаргүй зээл байна. Чанаргүй олгосон зээлийнхээ ядаж хүү 2,396,4 сая төгрөгийг ******* ******* өөрөө хариуцах нь зүйд нийцнэ.
4.*******ийн Д.Чыг залилж ашиглах зорилготой санаатайгаар үйлдсэн гэмт үйдлийг ******* ******* дэмжиж энэ их зээлийг /14,4сая/ үндэслэл судалгаа муутай олгоогүй бол энэ хэрэг явдал үүсэхгүй. Мэдрэл муутай хүүхэд төрүүлж насаараа шаналсан архаг хууч өвчтэй хөгшин намайг зовлонд унагахгүй байсан. Д.Ч, ******* нартай холбогдох зээл өрийн талаар мэдэх бүхнээ үнэн зөв тусган хариу тайлбартаа гаргалаа. Мэргэн шүүгч нар минь тунгаан шүүн өгч тусална уу гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1-53 тоотод түр оршин суугаа. Миний бие өрх толгойлсон 13-17 насны 2 хүүхэдтэй. Өөрийн гэсэн ажилгүй. 2 хүүхдийн мөнгөөр байрны түрээс, байрын мөнгө өгдөг. Өөрийн гэсэн орлогогүй Д.Ч гэдэг хүнтэй 2 жил гаруу амьдарсан. *******этэл энэ хүн зээл авсан ажил хийж байгаа би төлнө гэж хэлсэн. Хамт амьдрах хугацаанд ажлаа хийгээд төлж явсан. Д.Ч өөрийн гэсэн ажилтай, Уурхайд 2 ажил зэрэг хийж байгаа. Надтай байнга утсаар ярьж байгаа. Д.Ч гэдэг хүн бие өвддөг гэдэг нь худлаа зүгээр ажил хийж яваа. Утасны дугаар буруу өгсөн байна. 94989316 зүгээр ажлаа хийж яваа хүнийг өвчтэй гэж байгаад их гайхаж байна. Надад авч өгсөн юмнууд нь тавилга авч өгсөн 650,000 төгрөг, зурагт, хөлдөөгч 990,000 төгрөг, монет ээмэг 708,000 төгрөг авч өгсөн. Надад өөр гэсэн гэр орон байхгүй, 2 хүүхэдтэйгээ түрээсний байранд амьдардаг. Яагаад намайг энэ мөнгийг төл гээд байгаа сайн ойлгохгүй байна. Эрүүл хүнийг өвчтэй гээд байгаад маш их гайхаж байна. Намайг бодвол 2 ажил хийж байж яагаад ингээд байгааг мэдэхгүй байна гэжээ.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.Ч, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,620,535.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******үүдээ төлбөрийг ******* төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа бол, хариуцагч ******* би төлөхгүй, Д.Ч төлөх ёстой гэж өөр өөрөөр тайлбарлаж байна.
Хариуцагч Дашдондог овогтой Ч //, Дамдинсүрэн овогтой О /4/ нар нь 2019 оны 04 сарын 16 өдөр З*******4015108081 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,500,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, сарын 1,9% хүүтэй цалингийн зээл авсан байх бөгөөд, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр З*******4015108081-А тоот зээлийн гэрээгээр 6,700,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,9% хүүтэйгээр цалингийн зээлийг нэмэгдүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ, дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ******* зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч ******* ******* шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийг зээлдэгч Д.Чын нэр дээр нээсэн 1505022732 тоот зээлийн дансанд шилжүүлсэн байна.
Талууд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргахгүй байна.
******* нь хамтран амьдарч байсан Д.Чын авсан зээлийн хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу зээл төлөх үүрэг хүлээсэн байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж *******ны зүгээс *******өөс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.
Зээлдэгч Д.Чыг төрөлхийн оюуны хөнгөвтөр хомсдолтой унадаг байсан, гэр бүлийн болон нийгмийн харилцаанд бие даан оролцож байгаагүй өөрийгөө илэрхийлэх, хамгаалах чадвар сул итгэмтгий ээж, эгч, ахынхаа заавар үгээр л явдаг хүн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******үүдээ тодорхойлж байх боловч, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнийг төрөлхийн оюуны хөнгөвтөр хомсдолтой гэж үзэх боломжгүй байна. Мөн хамтран амьдрагч *******ийг дээрхи зээлийн төлбөрийг хэрэглэсэн гэж тайлбарлаж байх боловч, зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, үндсэн зээлдэгч нь Д.Ч, хамтран зээлдэгч нь ******* гэж гэрээнд гарын үсэг зурсан байна.
Өөрөөр хэлбэл дээрхи зээлийг Д.Ч, ******* нар хамтран амьдарч байх хугацаандаа ******* *******наас зээлж авсан байх ба, дээрхи зээлийг хэн, юунд зарцуулсан болох нь тодорхойгүй, тооцоолох боломжгүй байна.
Зээлдэгч Д.Ч, ******* нар ******* *******ны Орхон салбараас нийт 11,200,000 төгрөгийн зээлийг авсан байх ба үүнээс үндсэн зээл 10,224,179.95 төгрөг, хүү 2,328,079.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,276.50 төгрөг, нийт 12,620,535.76 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд, 12,620,535.76 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Чаас 6,310,267.88 төгрөг, хариуцагч *******өөс 6,310,267.88 төгрөг тус тус гаргуулан ******* ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 216,879 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чаас 108,439.5 төгрөг, хариуцагч *******өөс 108,439.5 төгрөг тус тус гаргуулан ******* ******* ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАР*******АЛА*******Ч,ШҮҮ*******Ч Б.БЯМБАСҮРЭН