| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0100/э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, Д.Цолмон
Шүүгдэгч, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Иргэний хариуцагч “******* ” ХХК-ийн захирал *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1921003080145 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын багийн хорооллын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалд буюу Дорнод аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байхдаа өөрт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсгийг зөрчиж хийх ёсгүй үйлдэл буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “******* *******” ХХК-тай Дорнод аймгийн ******* суманд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” 06 дугаартай гэрээ байгуулан, “******* ” ХХК-д 2000 м/куб элсийг ******* сумын нутаг дэвсгэр “ элсний ” гэх газраас олборлох эдийн бус ашигтай байдал болон 125,579,200 (нэг зуун хорин таван сая таван зуун далан есөн мянга хоёр зуу) төгрөгийн ашиг орлого олох эдийн давуу байдлыг бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2017 оноос ******* сумын ******* даргаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг “******* *******” ХХК-тай байгуулсан. Энэ гэрээг сумын засаг дарга ******* дур мэдэн нэг компанид давуу байдал олгож байгуулаагүй гэж үздэг. Яагаад гэвэл төрийн ажлын залгамж чанар байгаа. Манай сум Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль 2014 онд батлагдахаас өмнө болон хойш /одоо хүчингүй болсон эсэх нь тодорхойгүй байгаа/ Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 1998 оны тушаал журам, Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны тогтоолыг үндэслэж хавтаст хэрэгт авагдсан олон гэрээнүүдийг миний өмнө ажиллаж байсан үе үеийн засаг дарга болон засаг даргын орлогч нар байгуулж явсан. Тухайн үед “******* *******” ХХК ******* сумын ******* даргын газарт албан хүсэлт ирүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сард сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж сумын төсөв батлахдаа төсөв дотор ******* даргыг түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу 1,000,000 төгрөгийн орлого төвлөрүүл гэсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сард сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал төсвийн тодотгол хийгээд түгээмэл тархацтай ашигт малтмалаас сумын орлого дутаж байгаа учраас дахин 2,000,000 төгрөгийн тодотгол хийж төсвийн тодотголоор 3,000,000 төгрөгийг Иргэдийн хурлаас баталж өгсөн. ...“******* *******” ХХК-аас ирсэн хүсэлтийн дагуу байгаль хамгаалагч гэрээ байгуулсан. Тухайн үед байгаль орчны улсын байцаагч албан ажилдаа байгаагүй учраас утсаар холбогдож “Компаниас хүсэлт ирсэн яах вэ, өмнө нь ийм гэрээ байгуулж сумын төсөвт жил бүр орлого ордог юм байна” гэж асуусан. Байгаль хамгаалагч компьютер дээр өмнө нь хийгдэж байсан гэрээний бүх загварууд дээр “******* *******” ХХК буюу гэрээ байгуулагчийн нэр бичиж гэрээг гарган ирж засаг дарга сумын төсөв бүрдүүлэх хуулийнхаа хүрээнд гэрээгээ баталсан. Яллах дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг зөрчиж “******* *******” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэж намайг буруутгаж байна. Энэ нь Аймгийн ******* даргын бүрэн эрх. Би нэг удаагийн шинж чанартай гэрээ байгуулсан. Би гэрээг санаанаасаа зохиож байгуулан компанид давуу байдал олгоогүй. ...Аймгийн ******* даргын бүрэн эрхэд лиценз олгодог гэж заасан ба сумын ******* дарга нь аймгийн ******* даргын эрхтэй лицензийг олгоогүй. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч комиссар болон прокурорт маш олон удаа хэлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.2.5 нь надад огт хамааралгүй байна. ...Миний хувьд сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтын төлөө сум орон нутгийн төсөв бүрдүүлсэн. Ямар нэгэн хувийн ашиг сонирхол гэж огт байгаагүй. ...Давуу байдал олгож 125,579,200 төгрөгийн ашиг олсон гэж байна. “******* ” ХХК барилгын зориулалттай элс олборлох эрх олгооч гэсэн хүсэлтийг гаргахаар нь эрх олгосон. Тухайн компани цааш хэдэн төгрөгийн ашиг олсон талаар би мэдэхгүй. ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг уншиж судлахад аймгийн ******* даргын эрх дээр нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Тусгай зөвшөөрөл гэдгийг хуульд үнэт цаас олгодог тодорхой шалгууртай компани нь аймгийн ******* даргад хүсэлтээ өгч хянагдаад техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад газраа аваад дараа нь олгодог тусгай эрх шүү дээ. Би тийм лиценз олгоогүй. Суманд төрийн ажлын залгамж чанараар хийгдэж явдаг гэрээ л байгаа. ...Иймээс надад холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь миний хувь заяа, миний ирээдүй юм...” гэв.
Иргэний хариуцагч “******* ” ХХК-ийн захирал ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сард “******* *******” ХХК-ийн зүгээс элс олборлох хүсэлт гаргаж ******* сумтай 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Манай “******* ” ХХК нь элс олборлох техник хэрэгсэл байгаагүй учир элс олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани элс хайрга олборлож ашиг олоогүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын дарга ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие сумын засаг даргын албан тоотоор томилогдож энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тухайн үед сумын засаг даргаар ажиллаж байсан ******* нь “******* *******” ХХК буюу тусгай зөвшөөрөлгүй компанитай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ хийж “******* *******” ХХК нь элс олборлож 125,579,200 төгрөгийн ашиг олсон. Мөн байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөгийг “******* *******” ХХК болон нараас хувь тэнцүүлсэн байдлаар гаргуулах саналтай байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын дарга ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь ******* даргаар ажиллаж байхдаа гэрээгээр “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал олборлуулсан байдаг. Үүний улмаас “******* *******” ХХК нь 125,579,200 төгрөгийн ашиг олсон байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ. Яагаад уг мөнгийг нэхэмжлээд байна гэхээр тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулсан байдаг. ******* дарга нь эрх мэдлээ ашиглаж гэрээ байгуулж баталсан. Хийх ёсгүй үйлдлийг хийсэн учраас гуравдагч этгээдийн олсон хууль бус орлогыг төсвийн хөрөнгө болгох хүсэлтэй байна. Байгаль орчинд учирсан 30,000,000 (гучин сая) төгрөгийг мөн “******* *******” ХХК-аас нэхэмжилж төсвийн орлого болгох саналтай байна...” гэжээ. /2-р хх-ийн 109-111, 117-118/
Монгол Улсын Газрын тухай хуулийн 50 дугаар зүйл, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын А/121/88 тоот хамтарсан тушаалыг үндэслэн Дорнод аймгийн ******* сумын байгаль хамгаалагч Б., газар эзэмшигчийг төлөөлж Дорнод аймгийн “******* *******” ХХК-ийн нарын байгуулж ******* сумын ******* дарга баталсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар гэрээ /1-р хх-ийн 80-82, 96-98, 2-р хх-ийн 38-39/
******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Манай ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй. Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Шинь шинь” ХХК нь холимог металл олборлох н үйл ажиллагаа явуулдаг. Уг компанийн туслан гүйцэтгэгч нь “Тун гуан майнз” ХХК байдаг. Уг туслан гүйцэтгэгч компанид 2000 м/куб элс шаардлагатай байхаар нь би компанийнхаа зүгээс нийлүүлэхээр тохиролцож худалдан авах гэрээ хийгдсэн. ******* сумын ******* дарга тай 2018 оны 07 дугаар сард уулзаад “Элс хайргыг хүмүүс аваад байдаг юм байна. Манай компаниас сум орон нутагт төлбөр хураамжаа зохих журмын дагуу төлөөд 2000 м/куб элс олборлох” хүсэлтээ тавьсан. Үүнийг засаг дарга төлбөр хураамжаа төлөөд 2000 м/куб элсийг гэрээ байгуулаад ашиглах боломжтой гэсний дагуу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сумын байгаль хамгаалагч Б., манай компанийг төлөөлж манай эхнэр нар гэрээ байгуулж, сумын засаг дарга ******* гэрээг баталсан. Гэрээний дагуу элс “ даваа” гэх газраас авч, “Тун гуан Майнз” ХХК-д нийлүүлсэн. ...******* сумын ******* дарга ******* нь “******* *******” ХХК-ийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй талаар мэдээгүй...” гэжээ. /1-р хх-ийн 24-25, 183-184, 226-227, 2-р хх-ийн 15-16, 126-128, 3-р хх-ийн 109/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн ******* сумын ******* дарга нь сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 60 км зайд байдаг нутаг дэвсгэрээс “******* *******” ХХК-ийг төлөөлж иргэн 2000 м/куб элсийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг 2018 оны 07 дугаар сард байгуулсан. Оюунчимэгийн төлөөлсөн “******* *******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, бэлтгэх эрх байхгүй. Уг бэлтгэсэн 2000 м/куб элсээ Хятадын хөрөнгө оруулалттай “Тун Гуан майнз” ХХК-д нийлүүлсэн байдаг...” гэжээ. /1-р хх-ийн 26, 216-217/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сумын засаг дарга ******* намайг гэрээний загвар бэлдээрэй гэхэд нь өмнөх гэрээний загварыг харж байгаад гэрээний загвар бэлдсэн. Би өөрөө өмнө гэрээг байгуулж байгаагүй, ажлаа сайн мэдэхгүй байсан учраас 06 дугаартай гэрээг бэлтгэж гэрээг байгуулан гарын үсэг зурахад сумын ******* дарга ******* гэрээг баталсан. ...Гэрээнд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд барилгын зориулалтаар түгээмэл тархацтай ашигт малтмал болох байгалийн элс ашиглахаар заасан. ...Монгол Улсын газрын тухай хуулийн 50 дугаар зүйл, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын А/121/88 тоот хамтарсан тушаалыг үндэслэсэн. ...тухайн үед “******* *******” ХХК-ийн захирлын эхнэр гэх нэг эмэгтэй ******* даргын өрөөнд сууж байсан. Ингээд гэрээг авч ороод би компанийн ажилтантай хамт гэрээг байгуулж, ******* дарга баталсан. Тухайн гэрээнд ашигт малтмалыг нэг сарын хугацаатай ******* сумын 1 дүгээр багийн нутаг гэх газраас бэлтгэхээр тусгасан. Тухайн газраас 2000 м/куб элс бэлтгэнэ гэж гэрээнд тусгахыг ******* дарга надад амаар хэлсэн..." гэжээ. /1-р хх-ийн 30-31, 223-225/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...“******* *******” ХХК-ийн үйл ажиллагаа, салбарын чиглэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар би мэдэхгүй. 2018 онд ганцхан компанитай гэрээ байгуулсан байдаг. Сумын байгаль хамгаалагч Б., “******* *******” ХХК-тай 2018 оны 07 дугаар сард түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 06 дугаартай гэрээг байгуулж сумын ******* дарга ******* баталсан. Энэ гэрээний дагуу “ ” гэх Оросуудын үйл ажиллагаа явуулж байсан эвдэгдсэн талбайгаас 2000 м/куб элс бэлтгэж “Тун гуан майнз” ХХК руу нийлүүлсэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь 2014 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжиж байна. Энэ хуулиар аймгийн засаг даргын бүрэн эрхэнд харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно. Тусгай зөвшөөрөлтэй компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах эрх үүснэ. “******* *******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй учраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайргыг олборлож болохгүй. Уг хуулиар бол сумын ******* дарга аж ахуй нэгжтэй түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээг байгуулж болохгүй...” гэжээ. /1-р хх-ийн 34-35, 185-186, 220-222/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тус сумын засаг даргын тамгын газраас 2018 онд “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс ашиглуулах гэрээг хийсэн. Гэрээг тус сумын байгаль хамгаалагч нь “******* *******” ХХК-тай байгуулж ******* дарга нь баталсан байсан. Тус гэрээ байгуулсан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэснийг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасан аймгийн ******* дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох байтал сумын ******* дарга нь олгож дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Тухайн сум нь Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 дугаартай хамтарсан тушаалыг үндэслэн гэрээг байгуулсан байна. Энэ сайдын тушаал нь хүчингүй болсон бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай үл нийцэж байсан. Тиймээс энэ зөрчлийг арилгуулахаар сумын ******* дарга *******д зөрчлийг арилгуулах, цаашид зөрчлийг гаргуулахгүй байх, таслан зогсоох 12-05-031/26 дугаартай албан шаардлагыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 189-190/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...“Тун гуан майнз” ХХК нь 2019 онд цемент худалдаж авсан. Элс бол авч байгаагүй. 2019 онд бага хэмжээтэй хайрга авч байсан. “Шинь шинь” ХХК-д элс, хайрга нийлүүлж байгаагүй. ...манай компани элс зардаггүй. Манай хайгуулын талбайд элс байхгүй...” гэжээ. /2-р хх-ийн 131-132/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...“” ХХК-ийн ашиглалтын талбайд элсний нөөц байхгүй. “” ХХК нь 2012 оноос ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд “” ХХК нь элс олборлож байгаагүй. “******* *******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй...” гэжээ. /2-р хх-ийн 135-136/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Манжуур хотод зөөгчөөр ажил орохдоо анх гэх хүнтэй танилцаж дараа нь Дорнод аймгийн төвд уулзаад ажилд орохоор болсон. Миний ажил хийсэн газар нь гэх хүний найзынх нь ресторан гэж байсан. Одоо нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. Ковид гараад хил хаагдаад сураггүй болсон, одоо бид хоёр холбоогүй байдаг. ...Монголд компани байхгүй, хүний компани дээр ажилладаг байсан байх. Мөн ******* тэр хоёр хоорондоо найзууд, нь гэрт нь хүртэл очдог байсан. ...Манжуур хотод ажиллаж байгаад Монголд ирээд цалингаа авах гээд тэй уулзаад тэрнээс хойш буюу 2018 оны намраас хойш цуг ажил төрөлд нь туслаад явдаг байсан. ...Харин он сарыг нь санахгүй байна, Гантулга, хоёртой Мардай гэх газар очиж байсан. Тэр хоёр элс үзээд нэг компанид нийлүүлнэ гээд ярьж байсан. Яг ямар компанид элс нийлүүлэх гэж байсан талаар санахгүй байна. “******* ” ХХК нь Гантулгын эхнэрийн нэр дээр байдаг, харин “ ” ХХК нь өөрийнх нь нэр дээр байдаг гэж Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 3 дугаар байшингийн гадаа машинд хүмүүстэй ярьж байсан. Бас уг байшингийн гадаа *******тай уулзаад ажил төрөл ярьж байсан. “ *******” ХХК нь “Шинь Шинь” ХХК-ийн хамгаалалтыг хариуцаж ажиллахад нь бас ярьж өгсөн байх. Энэ хоёр байнга л ажил төрөл яриад байдаг байсан. Энэ хоёр нэгнийгээ сайн мэднэ. ...Би дансны хуулгаасаа “Mungunuu” гэх утгаар шилжүүлсэн гүйлгээнүүдийн данс эзэмшигчийн нэрийг харлаа, нэгийг нь ч танихгүй байна. Энэ талаар л ярих байх даа...” гэжээ. /3-р хх-ийн 182-188/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэх хүн нь Өвөрмонгол иргэн байгаа юм. 2018 оноос хойш хамтран ажилладаг. нь “Шинь Шинь” ХХК болон “Тун Гуан Майнз” ХХК руу элс, хайрга, дайрга зөөлгөдөг байсан. Манай гэр бүл 2 том оврын Хово болон Норд бенз загварын машинтай. Ингээд манай машиныг түрээслээд зөөлгөдөг байсан. Мөнгөө өгөхгүй, араасаа нэхүүлж байгаад 20,000,000 төгрөг өгсөн. Одоо хүртэл би гөөс авлагатай байгаа. ...Гэхдээ би өөрийн нөхөр тодруулж асууж өгье...” гэжээ. /3-р хх-ийн 191-192/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Шүр захын үүдэнд хувиараа юань зардаг. 2018 оноос хойш зарж байна. Энэ гүйлгээг харахад надаас тухайн үед юань худалдан авсан мөнгө байх гэж бодож байна. Бусдаар болон Амарзаяа гэх хүнийг танихгүй. Тухайн хүмүүсээс надад ийм их хэмжээний мөнгө орж ирэх ёсгүй...” гэжээ. /3-р хх-ийн 195-196/
Дорнод аймгийн ******* сумын ИТХ-ын төлөөлөгч ын гаргасан өргөдөл /1-р хх-ийн 11/
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 75 тоот албан бичиг /1-р хх-ийн 14, 43-44/
******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 13 дугаар хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 21-22/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 23, 136-137, 218-219, 3-р хх-ийн 105-106/
гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29, 134-135, 187-188/
******* сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 14 дүгээр хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 45-47/
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12/24 дугаартай илтгэх хуудас /1-р хх-ийн 48/
******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 09 дүгээр хуралдааны 13 дугаар тогтоол, хавсралтын хамт /1-р хх-ийн 61-64, 65, 66/
******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар хуралдааны тогтоол /1-р хх-ийн 67-70/
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 тоот хамтарсан тушаалын хавсралт /1-р хх-ийн 83/
Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 12 дугаар тогтоол, хавсралтын хамт /1-р хх-ийн 84-85/
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12-05-031-26 дугаартай албан шаардлага /1-р хх-ийн 59-60, 86-87/
Дорнод аймгийн ******* даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “ сумын ******* даргаар томилох тухай” захирамж /1-р хх-ийн 88/
Төрийн санд 2,000,000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /1-р хх-ийн 95/
“******* *******” ХХК-ийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг /1-р хх-ийн 100/
Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 101-102/
Зөрчлийн шийтгэл оногдуулсан тухай 0165737 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, шалгалт хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 103-104/
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагавар арилгуулах тухай даалгавар /1-р хх-ийн 105/
******* сумын ******* даргын газрын нэхэмжлэх, орлогын мэдүүлэг /1-р хх-ийн 106-107/
банкин дахь дансны хуулга /1-р хх-ийн 111-128/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 129/
Дорнод аймгийн ******* даргын газрын даргын 2019 оны 2/1867 тоот “******* *******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй тухай албан бичиг /1-р хх-ийн 139/
Гэрч -ийн мэдүүлэг /1-р хх-ийн 181-182, 3-р хх-ийн 178-179/
“******* *******” ХХК-ийн татвар төлөлтийн талаарх жагсаалт /1-р хх-ийн 191-192/
Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 194-196, 2-р хх-ийн 28-30/
аас Дорнод аймгийн ерөнхий прокурорт гаргасан гомдол /1-р хх-ийн 201-203/
Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 206/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 23, 218-219/
ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 228-229, 2-р хх-ийн 13-14/
ийн иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 122-123/
Э.Гантулгын иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 75-76/
Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээнүүд /1-р хх-ийн 235-248/
******* сумын ******* даргын тамгын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2/321 тоот албан бичиг /2-р хх-ийн 23/
******* сумын ******* дарга хүсэлт, хавсаргасан баримтын хамт /2-р хх-ийн 32-41/
Дорнод аймгийн Прокурорын газрын нэхэмжлэл /2-р хх-ийн 42/
“******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа /2-р хх-ийн 71-72/
Нарийн шороо, хайрга чулуу худалдан авах гэрээ /2-р хх-ийн 76-80/
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэх болон төлбөрийн баримт, төлбөрийн даалгавар /2-р хх-ийн 83-89, 2-р хх-ийн 144/
“******* *******” ХХК-ийн дансны хуулга /2-р хх-ийн 92/
Арилжааны банкнаас ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 54, 94/
******* сумын ******* даргын 2021 оны Б/37 тоот захирамж /2-р хх-ийн 101/
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 104, 113/
Хохирогчид эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан тухай баталгаа /2-р хх-ийн 105/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 114/
Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 119, 4-р хх-ийн 74/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2-р хх-ийн 175-179/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 182-185/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 187/
яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 189-190, 193-195/
хувийн байдалтай холбоотой баримт /2-р хх-ийн 196-209, 214-215/
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /3-р хх-ийн 47-52, 4-р хх-ийн 42-50/
“Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/118 тоот дүгнэлт /3-р хх-ийн 143/
гийн ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 168-175/
Гэрч мэдүүлэг /3-р хх-ийн 199-200/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 64-71/
Гэрч мэдүүлэг /4-р хх-ийн 79-81/
Гэрч мэдүүлэг /4-р хх-ийн 84-85/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 174/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 216/ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Галтогтохоос шинээр гаргаж өгсөн “******* *******” ХХК-ийн улсын бүртэлийн гэрчилгээний хуулбар /1 хуудас/, өмгөөлөгч Ө.Батболдоос шинээр гаргаж өгсөн хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол /3 хуудас/, өмгөөлөгч Д.Урансувдаас шинээр гаргаж өгсөн 2018 оны ээлжийн амралтын мэдэгдэл, цалингийн карт /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921003080145 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Бодонгууд овогт ******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “ элсний ” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу 2000 м/куб байгалийн элсийг барилгын зориулалтаар ашиглах эрхийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “******* *******” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр олгож давуу байдлыг бий болгосон болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы “...Тухайн үед сумын засаг даргаар ажиллаж байсан ******* нь “******* *******” ХХК буюу тусгай зөвшөөрөлгүй компанитай түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ хийж “******* *******” ХХК нь элс олборлож 125,579,200 төгрөгийн ашиг олсон. Мөн байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөгийг “******* *******” ХХК болон нараас хувь тэнцүүлсэн байдлаар гаргуулах саналтай байна...” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал “...2018 оны 07 дугаар сард “******* *******” ХХК-ийн зүгээс элс олборлох хүсэлт гаргаж ******* сумтай 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Манай “******* ” ХХК нь элс олборлох техник хэрэгсэл байгаагүй учир элс олборлох үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани элс хайрга олборлож ашиг олоогүй...” гэх мэдүүлэг,
Монгол Улсын Газрын тухай хуулийн 50 дугаар зүйл, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын А/121/88 тоот хамтарсан тушаалыг үндэслэн Дорнод аймгийн ******* сумын байгаль хамгаалагч Б., газар эзэмшигчийг төлөөлж Дорнод аймгийн “******* *******” ХХК-ийн захирал нарын байгуулж ******* сумын ******* дарга баталсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар гэрээ,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Манай “******* *******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй. Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Шинь шинь” ХХК нь холимог металл олборлох н үйл ажиллагаа явуулдаг. Уг компанийн туслан гүйцэтгэгч нь “Тун гуан майнз” ХХК байдаг. Уг туслан гүйцэтгэгч компанид 2000 м/куб элс шаардлагатай байхаар нь би компанийнхаа зүгээс нийлүүлэхээр тохиролцож худалдан авах гэрээ хийгдсэн. ******* сумын ******* дарга тай 2018 оны 07 дугаар сард уулзаад “Элс хайргыг хүмүүс аваад байдаг юм байна. Манай компаниас сум орон нутагт төлбөр хураамжаа зохих журмын дагуу төлөөд 2000 м/куб элс олборлох” хүсэлтээ тавьсан. Үүнийг засаг дарга төлбөр хураамжаа төлөөд 2000 м/куб элсийг гэрээ байгуулаад ашиглах боломжтой гэсний дагуу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сумын байгаль хамгаалагч Б., манай компанийг төлөөлж манай эхнэр нар гэрээ байгуулж, сумын засаг дарга ******* гэрээг баталсан. Гэрээний дагуу элс “ даваа” гэх газраас авч, “Тун гуан Майнз” ХХК-д нийлүүлсэн. ...******* сумын ******* дарга ******* нь “******* *******” ХХК-ийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг,
гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумын засаг дарга ******* намайг гэрээний загвар бэлдээрэй гэхэд нь өмнөх гэрээний загварыг харж байгаад гэрээний загвар бэлдсэн. Би өөрөө өмнө гэрээг байгуулж байгаагүй, ажлаа сайн мэдэхгүй байсан учраас 06 дугаартай гэрээг бэлтгэж байгуулан гарын үсэг зурахад сумын ******* дарга ******* гэрээг баталсан. ...Гэрээнд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд барилгын зориулалтаар түгээмэл тархацтай ашигт малтмал болох байгалийн элс ашиглахаар заасан. ...Монгол Улсын Газрын тухай хуулийн 50 дугаар зүйл, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын А/121/88 тоот хамтарсан тушаалыг үндэслэсэн. ...тухайн үед “******* *******” ХХК-ийн захирлын эхнэр гэх нэг эмэгтэй ******* даргын өрөөнд сууж байсан. Ингээд гэрээг авч ороод би компанийн ажилтантай хамт гэрээг байгуулж, ******* дарга баталсан. Тухайн гэрээнд ашигт малтмалыг нэг сарын хугацаатай ******* сумын 1 дүгээр багийн нутаг гэх газраас бэлтгэхээр тусгасан. Тухайн газраас 2000 м/куб элс бэлтгэнэ гэж гэрээнд тусгахыг ******* дарга надад амаар хэлсэн..." гэх мэдүүлэг,
гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорнод аймгийн ******* сумын ******* дарга нь сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 60 км зайд байдаг нутаг дэвсгэрээс “******* *******” ХХК-ийг төлөөлж иргэн 2000 м/куб элсийг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг 2018 оны 07 дугаар сард байгуулсан. Оюунчимэгийн төлөөлсөн “******* *******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, бэлтгэх эрх байхгүй. Уг бэлтгэсэн 2000 м/куб элсээ Хятадын хөрөнгө оруулалттай “Тун Гуан майнз” ХХК-д нийлүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг,
гэрч Д.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 онд ганцхан компанитай гэрээ байгуулсан. Сумын байгаль хамгаалагч Б., “******* *******” ХХК-тай 2018 оны 07 дугаар сард түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 06 дугаартай гэрээг байгуулж сумын ******* дарга ******* баталсан. Энэ гэрээний дагуу “ ” гэх Оросуудын үйл ажиллагаа явуулж байсан эвдэгдсэн талбайгаас 2000 м/куб элс бэлтгэж “Тун гуан майнз” ХХК руу нийлүүлсэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь 2014 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжиж байна. Энэ хуулиар аймгийн засаг даргын бүрэн эрхэнд харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно. Тусгай зөвшөөрөлтэй компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах эрх үүснэ. “******* *******” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй учраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайргыг олборлож болохгүй. Уг хуулиар бол сумын ******* дарга аж ахуй нэгжтэй түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээг байгуулж болохгүй...” гэх мэдүүлэг,
гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус сумын засаг даргын тамгын газраас 2018 онд “******* *******” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс ашиглуулах гэрээг хийсэн. Гэрээг тус сумын байгаль хамгаалагч нь “******* *******” ХХК-тай байгуулж ******* дарга нь баталсан байсан. Тус гэрээ байгуулсан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэснийг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасан аймгийн ******* дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох байтал сумын ******* дарга нь олгож дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Тухайн сум нь Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 дугаартай хамтарсан тушаалыг үндэслэн гэрээг байгуулсан байна. Энэ сайдын тушаал нь хүчингүй болсон бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай үл нийцэж байсан. Тиймээс энэ зөрчлийг арилгуулахаар сумын ******* дарга *******д зөрчлийг арилгуулах, цаашид зөрчлийг гаргуулахгүй байх, таслан зогсоох 12-05-031/26 дугаартай албан шаардлагыг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн...” гэх мэдүүлэг, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 тоот хамтарсан тушаалаар баталсан “Ердийн ашигт малтмалыг лицензгүйгээр ашиглах журам”, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12-05-031-26 дугаартай албан шаардлага, Дорнод аймгийн ******* даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “ сумын ******* даргаар томилох тухай” захирамж, “******* *******” ХХК-ийн захирлын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг, Дорнод аймгийн ******* даргын газрын даргын 2019 оны 2/1867 тоот “******* *******” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй тухай албан бичиг, ........ гэрчээр өгсөн мэдүүлэг, “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанг хамааруулан ойлгох бөгөөд Дорнод аймгийн ******* даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “ сумын ******* даргаар томилох тухай” захирамжийн хуулбараар ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн ******* сумын ******* даргаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан болно.
Мөн түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал гэж Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурал 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталснаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тус хуулиар зохицуулж байсан ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмал буюу зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элсийг хайх, ашиглах эрхийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгох бөгөөд уг түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглуулах, зөвшөөрөл олгох, гүйцэтгэлийг хянах, таслан зогсоох арга хэмжээ авах эрхийг аймаг, нийслэлийн ******* даргад олгосон байна.
Гэтэл харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг биелүүлэх чиг үүрэгтэй ******* сумын ******* дарга ******* нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах, олборлохтой холбогдсон харилцаа тусгайлсан хуулиар зохицуулагдаж байхад өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын А/121/88 тоот хамтарсан тушаалыг үндэслэн хийх ёсгүй үйлдэл хийж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “******* *******” ХХК-д Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “ элсний ” гэх газраас 2000 м/куб элсийг барилгын зориулалтаар ашиглах эрхийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр олгож давуу байдлыг бий болгосон нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцохоор хуульчлан зохицуулсан байтал ******* сумын ******* дарга ******* нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Байгаль орчны сайдын 1998 оны А/121/88 тоот хамтарсан тушаалаар баталсан “Ердийн ашигт малтмалыг лицензгүйгээр ашиглах журам”-ыг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах олборлох эрхийг “******* *******” ХХК-д гэрээгээр олгож байгаа нь тухайн компанид түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элсийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах олборлох давуу байдлыг бий болгожээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “******* *******” ХХК-д давуу байдал бий болгохдоо “125,579,200 төгрөгийн ашиг орлого олох эдийн давуу байдлыг бий болгосон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь: Шүүгдэгч ........ нь Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “ элсний ” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу 2000 м/куб элсийг барилгын зориулалтаар ашиглах эрхийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “******* *******” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр олгосноор тус гэмт хэрэг бүрэн үйлдэгдэж төгссөн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш тусгай зөвшөөрөлгүй “******* *******” ХХК нь хууль зөрчиж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож борлуулсан зөрчлийн улмаас ашиг олсон эсэх нь тусдаа хуулиар зохицуулагдсан харилцаа учир шүүгдэгч *******д холбогдох албан тушаалын хэрэгт хамааралгүй юм.
Иймд хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар Дорнод аймгийн ******* сумын ******* дарга ******* нь хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “ элсний ” гэх газраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу 2000 м/куб элсийг барилгын зориулалтаар ашиглах эрхийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “******* *******” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр олгож давуу байдлыг бий болгосон болох нь нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг хассан өөрчлөлт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орохоос өмнөх хуулийг дагаж мөрдөж байсан тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үр дагавар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ............н үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол хор уршиг шаардахгүй төгсдөг гэмт хэрэг бөгөөд тус эрүүгийн 1921003080145 дугаартай хэрэгтэй “******* *******” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар ашиглаж олборлосон гэх зөрчлийн хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг хамтатган шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэл, шалтгаант холбоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байхаас гадна иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын дарга *******ы “...”******* *******” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөг болон “******* *******” ХХК-ийн элс олборлож хууль бусаар олсон ашиг орлого 125,579,200 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх нэхэмжлэл нь шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааралгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөг, “******* *******” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125,579,200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эрүүгийн 1921003080145 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ........ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* .........ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ы байгаль орчинд учруулсан хохирол 30,000,000 төгрөг, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зардал 2,188,172 төгрөг, “******* *******” ХХК-ийн хууль бусаар олсон ашиг орлого 125,579,200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА