Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2021/00175

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-13-17 тоотод оршин суух, Хонгороожин овогт Бямбасүрэнгийн С /Регистрийн дугаар: ,, 99361600/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-13-17 тоотод оршин суух, Багаа овогт Баярсайханы А /Регистрийн дугаар: ,, 88441054/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөний хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.С нь Б.Атай 2015 онд гэрлэлтээ батлуулж бидний дундаас А.С, А.А нар төрсөн. Нийт амьдрах хугацаандаа хэрэлдэж маргалдаж таарч тохирдоггүй. Сүүлийн 3 жил бидний дунд эхнэр нөхөрийн харилцаа байхгүй амьдарч ирсэн. Ийм байдалтай байх хугацаанд намайг хэл амаар байнга доромжилж, сэтгэл санааны дарамтанд байлгаж ирсэн. Би 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Б.А говьд байна гээд худлаа хэлээд санаатайгаар ирэхгүй байсан. Ингээд эвлэрлийг дуусгавар болгосон. Б.А одоо намайг өргөдлөө өгөөч гэж байнга дарамталдаг. Эвлэрүүлэн зуучлагч Б.Алтаншагайд хэлэхээр энэ хүн чинь байхгүй гээд байна, бид одоо яах билээ, гэж хариулж өргөдлийг буцаасан. Б.А 9 дүгээр сарын 10-нд ажлаасаа ирсэн бөгөөд энэ хугацаанд Эрдэнэтэд байсан хэрнээ очиж уулзаагүй. Ийм байдалтай би 9-н сараас хойш доромжилсон болон сэтгэл санааны дарамтанд орсон, өөрийн орон гэртээ амьдарч чадахгүй хүчирхийлэлд байна. Нөхөр заавал сална, чамтай амьдрахгүй, өргөдлөө өг гэж хөөж, тулгаж байна. Иймд шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр арга алга. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү?, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгөөр 6-13-17 тоот байрыг тогтоож хамтран өмчлөгчөөр Б.С намайг болон охин А.С, А.А нарыг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Ат холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөний хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2014 онд танилцаж улмаар хамтран амьдарсан байх бөгөөд, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин А.С, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр охин А.А нар төрсөн болох нь гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар батлагдаж байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа зан харилцааны хувьд таарч тохирохгүй, хоорондын таарамжгүй харилцаа, хэрүүл маргааны улмаас 2020 оны 09 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон зэргийг харгалзан эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр Б.С, Б.А нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Охин А.С, А.А нар нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч нь хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид байлгахыг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй, мөн хүүхдийн насны байдал эцэг, эхийн санал зэргийг харгалзан насанд хүрээгүй охин А.С, А.А нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Б.Ааас сар бүр хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлэг 2,472,000 төгрөгнөөс тэмдэгтийн хураамжинд 54,502 төгрөг тооцож гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө байх бөгөөд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-13-17 тоотод байрлах, 000445565 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101008295 тоот улсын бүртгэлийн дугаартай, 38 метр квадрат талбайтай, гурав өрөө орон сууц нь тэдний гэр бүлийн дундын өмч юм.

Гэр бүлийн дундын өмч болох орон сууц нь хариуцагч Б.Аын өмчлөлд, Хаан банкны Орон сууцны ипотекийн зээлийн барьцаанд байдаг байх бөгөөд, зохигчид гэр бүлийн дундын өмчийн талаар маргаагүй тул Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-13-17 тоотод байрлах гурав өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.С, А.С, А.А нарыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3.-т Хариуцач нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.

Хариуцагч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Хонгороожин овогт Бямбасүрэнгийн С /Регистрийн дугаар: ,/, Багаа овогт Баярсайханы А /Регистрийн дугаар: ,/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охин А.С, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр охин А.А нарыг эх Б.Сн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.С, А.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Багаа овогт Баярсайханы А /Регистрийн дугаар: ,/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурьдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг  хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

6.Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг, 6-13-17 тоотод байрлах, 000445565 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101008295 тоот улсын бүртгэлийн дугаартай, 38 метр квадрат талбайтай, гурав өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.С, А.С, А.А нарыг тогтоосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, 54,502 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

8.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН