| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/0004/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00003 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.******* даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******
Шүүгдэгч Х. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн сумын багийн үйлдвэрийн районы 1-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай РД: ******* ******* овогт *******гийн *******,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х. нь 2023 оны 12 сарын 10-ны өдөр ийн гийн Е3343116 дугаартай үндэсний энгийн паспорт ашиглан ******* аймгийн сумын нутагт байрлах авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 01-14 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр нэвтрэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай хамаатны хүн нас барж буяны ажил явдал болоход Бямба-очиртой танилцахад би Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрт том машин явуулдаг жолооч хайж байна гэхээр нь би Үенч сум хүртэл машин барьж хүргэж өгсөн. Дараа нь нөгөө машины жолоочид ажил гарлаа гээд ах надад гадаад паспорт өгөөд хил гараад гийн паспорт үзүүлээрэй гэж хэлсэн. Надад хилийн цэргийн зөвшөөрөл байхгүй байсан. Би машинаа бариад хил дээр ирэхэд нэлээд орой болчихсон байсан хилийн цэргийн хүн бүртгэлтэй машины жолооч хэн бэ гэхээр нь гийн нэрийг хэлээд нэвтэрсэн. Ороод зогсож байтал паспортоо даруул гэхээр нь очоод зогсож байтал шалгагч нь нэрээ хэлээрэй гэхэд гэж хэлсэн, намайг та яг мөн үү гэхээр нь би мөн гэж хэлсэн. Регистрийн дугаараа хэлээрэй гэхэд би буруу хэлсэн. Дараа нь ургийн овгоо хэлээрэй гэхээр нь бас буруу хэлсэн. Ингээд хилийн цэргийн хүмүүс ирээд машинаа талбайгаас чөлөөлж тавиарай гээд тавиулсан. Миний буруу хүний бичиг баримтаар хил гарах гэж оролдсон буруутай надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х. мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би ахтай танилцаад хөшөөтийн уурхайд том машин барьдаг гэхээр нь том машин баримаар байна гэхэд надад нэг машин бариулаад нүүрс ачаад Үенч суманд ирсэн.
Дараа нь ахын машины жолоочид ажил гарсан гээд Хөшөөтийн уурхайгаас 01-14 ХОҮ улсын дугаартай “Норд” машинд ачилт хийгээд чи хил гарч чадах уу гэхээр нь би чадна гэж хэлэхэд хил дээр очоод гийн гадаад паспортыг үзүүлээрэй гэж хэлсэн. Надад хилийн цэргийн зөвшөөрөл байхгүй байсан. Би машиныг бариад хил дээр ирэхэд нэлээн орой болчихсон байсан хилийн цэргийн албан хаагч бүртгэлтэй жолоочийн нэр хэн бэ гэхээр нь гэж хэлэхэд паспортыг үзээд цагаан хуудсанд тамга даруулаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь тамга даруулах гээд очиход шалгагч нь та нэрээ хэлнэ үү гэхээр нь гэж хэлсэн. Дараа нь регистр, ургийн овгоо хэлнэ үү гэхэд нь би бүгдийг нь буруу хэлсэн байсан шалгагч намайг машины бичиг баримтаа аваад ир гээд та биш байна машинаа чөлөөлөөд зогс гээд бичиг баримтыг хураагаад авчихсан.
Би өөрийнхөө нэрийг хэлбэл гаргахгүй байх гэж бодсон гэв.
Х. гэх гадаад паспортын хуулбар,
ийн гийн Е3343116 дугаарын гадаад паспортын хуулбар /хх-ийн 34-44 дүгээр хуудас/
Х.н жолоодож явсан гэх 01-14 ХОҮ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 6 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 47-53 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар /Е3343116 дугаартай энгийн 32 хуудастай гадаад паспорт 1ш /-ийг тооцсон мөрдөгчийн тогтоол,
Гэрч Тайж овогт ийн гийн ....Би ахын машиныг анх нүүрс тээвэрт явж эхэлсэн цагаасаа барьж байгаа. 2023 оны 12 сарын 02-ны өдөр ******* аймаг явсан, явахдаа бичиг баримт болон гадаад паспортоо машиндаа үлдээгээд явсан. Дараа нь 2023 оны 12 сарын 09-ны өдөр ******* аймагт ирчхээд байж байтал манай найз над руу залгаад чиний машин хил дээр байна чи өөрөө яваагүй юм уу гэж асуухаар нь би ахаас асуухад Х. гэх залууд чиний машин бариулаад явуулсан чинь хил дээр очоод чиний паспортыг үзүүлээд баригдсан байна гэж хэлсэн.Надаас бичиг баримтаа өгөөч гэж хүн асууж байгаагүй. Би бичиг баримтаа алга болгочихно гээд дандаа машиндаа орхиод явдаг. Х.******* гэдэг хүнийг сайн танихгүй зөвхөн зүс таних төдий. ах надад бичиг баримтаа өгөөч гэж хэлж байсан удаа байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр хуудас,
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би сумын боомтоор 2 авто машин нүүрс тээвэрт явуулдаг. 01-14 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд Дорноговь аймгаас худалдаж авч байсан. Хилээр 50 гаруй удаа тээвэрт явж байгаа. Хил нэвтрэх эрхийг хилийн цэргээс авдаг. Х.******* бид хоёр хүний буяны ажил явдал дээр таараад миний машин барихаар болсон. Х.*******д би гадаад паспортыг нь өгөөд болохгүй бол өөрөө хил гарна шүү гэж хэлээд өгсөн. Би гэхдээ Х.*******д гийн гадаад паспортыг хилийн зөвшөөрөл асуудаг хийлийн цэргийн хүмүүст үзүүлээд нэрийг хэлээд яваарай гэсэн болохоос гийн гадаад паспортоор хил нэвтэрч гар гэж хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 12 сарын 10-ны өдөр Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0322 дугаар салбарт бичиг баримтын шалгагчийн үүрэг гүйцэтгэж байтал орой 17 цаг 40 минутын үед нүүрс тээврийн гарах чиглэлд хамгийн сүүлчийн тээврийн хэрэгсэл 01-14ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн авто машин БНХАУ-ын хил нэвтрэхээр орж ирсэн. Би үүргийнхээ дагуу бичиг баримтад үзлэг хийхэд П. гэдэг хүний гадаад паспорт байсан. Өөрийнх нь төрхтэй шалгаж үзэхэд тэс өөр хүн байсан. Та мөн үү гэхэд мөн гэсэн, регистрийн дугаараа хэлнэ үү гэхэд буруу хооронд хольж сольж хэлсэн, ургийн овгоо хэлнэ үү гэхэд мөн буруу хэлсэн би тэгээд боомтын даргад болсон явдлын талаар мэдэгдсэн. Үүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/,
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 12 сарын 10-ны орой 17 цаг 40 минутын үед надад 01-14 ХОҮ тээврийн хэрэгслийн жолооч зөрчилтэй байгаа талаар мэдээлэл надад өгсөн. Мэдээллийн дагуу шалгахад П.гийн үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан улсын хил нэтрэхийг завдсан үндэслэл тогтоогдсон гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас/
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 12 сарын 10-ны өдрийн оройны 17 цаг 30 минутын үед 01-14 ХОҮ авто машин хил нэвтрэх зорилгоор хяналтын бүсэд орж ирсэн. Тус авто машинд бараа тээврийн гаалийн хяналт шалгалт хийх журмын дагуу тухайн тээврийн хэрэгслийн хучлагын битүүмжлэл, болон уурхайгаас лацадсан лацыг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй гаалийн байгууллагын хамгийн гол шалгалт бол битүүмжлэл, лацны бүрэн бүтэн байдлыг шалгах юм. Уг тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчил илрээгүй учраас хил хамгаалах байгууллагын хяналтад шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 96 дугаар хуудас/,
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хүсэлтийг хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын санал зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Х.******* нь 2023 оны 12 сарын 10-ны өдөр ийн гийн Е3343116 дугаартай үндэсний энгийн паспорт ашиглан ******* аймгийн сумын нутагт байрлах авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 01-14 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр нэвтрэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэнд гэмт үйлдэл нь гэрч, Д., Ц., Ц.,М. нарын мэдүүлэг болон шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
******* аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х. үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2024 оны 01 сарын 17-ний өдрийн 02 тоот тогтоолоор шийдвэрлэж, түүнд 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.
Шүүгдэгч Х.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1350000 /Нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е3343116 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч П.д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний энгийн паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д 1350 /Нэг мянга гурван зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350,000 /Нэг сая гурван зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е3343116 дугаартай гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч П.д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ