Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.******* даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,

Шүүгдэгч Э.*******, Л.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******ийн *******, ын ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 19 оны 0 сарын 02-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл / эхнэр хүүхдийн хамт/, ******* аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* РД: ,

2.Монгол улсын иргэн, 19 оны 09 сарын 12-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, -ны техникч ажилтай ам бүл /эхнэр 2 хүүхдийн хамт/, Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хорооны тоотод оршин суух, ******* овогт ын ******* РД: ,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч *******ийн ******* нь Э.*******тай бүлэглэн оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс оны 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд ******* аймгийн сумын багийн нутаг “ы ” гэх газарт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 172015 төгрөгийн хохирол учруулсан,

         Шүүгдэгч ын ******* Г.*******тай  бүлэглэн оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс оны 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд ******* аймгийн сумын багийн нутаг “ы ” гэх газарт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 172015 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч *******ийн ******* нь Э.*******тай бүлэглэн оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс оны 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд ******* аймгийн сумын багийн нутаг “ы ” гэх газарт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 172015 төгрөгийн хохирол учруулсан,шүүгдэгч ын ******* нь  Г.*******тай  бүлэглэн оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс оны 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд ******* аймгийн сумын багийн нутаг “ы ” гэх газарт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 172015 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтас хэргийн 30-31 дахь хуудас/, хэргийн газар, машин тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт  /хх-ийн 3-1 дугаар хуудас/,эд мөрийн баримтаар мотор 1 ш, мулдак 2 ширхэг, метал хайгч багаж 1 ширхэг, тайл 18 м олсны хамт 1 ш, нүдүүр 1 ш, уур 1 ш, өрөс 1 ш, өрөмний хошуу 1 ш, мулдакны хошуу 2 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгийн тэмдэглэл /хх-ийн 2-27 дугаар хуудас/,Нуман- -ны 202 оны 01 сарын 03-ны өдрийн №1/001 дугаартай...тухайн эвдэгдсэн газар нь аль нэг ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарахгүй, тусгай хамгаалалтай газарт хамаарна, байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 172.015 төгрөг, тухайн эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлын хэмжээ нь нийт дүнгээр 19.025 төгрөг болно гэх шинжээчийн дүгнэлт хх-ийн 5-81 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 87 дугаар хуудас/, нөхөн төлбөр 172015 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч Г., Э.******* нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас хохирогчид 172015 төгрөгийн  хохирол төлбөр гарсан бөгөөд хохирлыг нөхөн төлсөн нь шүүгдэгч нараас гаргуулах  хохирол төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Г. ******* нь Э.*******тай бүлэглэн оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс оны 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд ******* аймгийн сумын багийн нутаг “ы ” гэх газарт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 172015 төгрөгийн хохирол учруулсан,шүүгдэгч Э. ******* нь  Г.*******тай  бүлэглэн оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс оны 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд ******* аймгийн сумын багийн нутаг “ы ” гэх газарт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас байгаль орчинд 172015 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 127-128 дэх хуудас)-аар тогтоогдож байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.00.000 торгох ял тус тус оногдуулах, торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.00,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Г.*******, Э.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металл эрэгч Gold monster 1000 багаж, цахилгаан мотор, мулдак, өрөм, өрөмний  хошуу, тайл, уур, нүдүүр, зэрэг .000 төгрөгийн  эд зүйлсийг иргэний нэхэмжлэгч Э.т буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г., Э.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтов.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1- дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Э.******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.00,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Э.******* нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.00,000 төгрөгийн торгох ялыг 2 /Хоёр/ жилийн хугацаанд тус тус  хэсэгчлэн төлүүлсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Э.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт  мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.*******, Э.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

. Шүүгдэгч Г.*******, Э.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн металл эрэгч Gold monster 1000 багаж, цахилгаан мотор, мулдак, өрөм, өрөмний  хошуу, тайл, уур, нүдүүр, зэрэг .000 төгрөгийн  эд зүйлсийг иргэний нэхэмжлэгч Э.т буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Э.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ