Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00010

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Д.*******

           улсын яллагчаар хяналтын  прокурор  Б.*******

           шүүгдэгч Б.Бат-өлзий

           шүүгдэгчийн өмгөөлөгч Б. нарыг оролцуулан ******* аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1987 оны 06 сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. 36 настай, эрэгтэй, бүрэн  дунд  боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 6 /эхнэр, хүүхдүүдийн хамт/ ******* аймгийн ******* сумын *******_гол багт оршин суух,  хувиараа хөдөлмөр эрхлэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ийн Бат-өлзий  /РД :/

1.Холбогдсон хэргийн талаар: Б. нь 2023 оны 09 сарын 18-19-ний өдрүүдэд ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт иргэн Х.ынд хөлсөөр мал маллаж  байхдаа ******* аймгийн багийн иргэн У. өмчлөлийн малаас 52 тооны, Х.ын өмчлөлийн малаас 25 тооны нийт 77 толгой буюу олон тооны бог малыг хулгайлж 7.910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

           Шүүгдэгч Б.н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Манайх ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэр “Шар хотгор” гэх газар намаржсан. Би 2023 оны 09 сарын 14-ны өглөө хонио бэлчээрлүүлээд явж байтал дийлэнх нь хоньтой 50 гаруй мал байхаар нь малдаа нийлүүлж 5 хоног хариулсан. Тухайн мал манай малаас тасраад байхаар  нь 2023 оны 09 сарын 19-ны өглөө ******* суманд мал авч байгаа Баянмөнх гэх хүнтэй холбогдож мал өгөхөөр тохирч ын машинд 31 хонь ачиж очоод хонь зарсан. Тухайн хонийг 5 хоног хариулахад хүн хайж ирээгүй болохоор зарсан. Им тамгыг сайн хараагүй. Сүүл дээрээ ногоон будгаар тэмдэглэсэн мал байсан. Би хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. д  8.0 сая төгрөг, од 1.4 сая төгрөг төлж өгсөн. Хохирлыг илүү төлсөн байх тул зөрүү мөнгөө тооцуулж буцааж авах хүсэлттэй байна гэх мэдүүлэг

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 13ш гэрэл зургийн хамт /хх-ийн 04-07 дугаар хуудас/

           Б.н малд үзлэг хийсэн тэмдэглэл, 16 ш гэрэл зургийн хамт  /хх-ийн 08-13 дугаар хуудас/

            , Х. нарын малын тодорхойлолт /хх-ийн 14-15 дугаар хуудас/

           Хохирогч У.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Манай малыг 2023 оны 09 сарын 19-ны өдөр Гантүлхүүр хариулж, 2023 оны 09 сарын 20-ны өдөр Гантүлхүүрийн ахын хүүхэд Гантогоо мал хариулсан. Миний мал тавьсан айл Х. сумын төв рүү тоглолт үзэхээр яваад гэртээ 09 сарын 21-22-ны өдрүүдэд мал алга болсныг мэдээд 2023 оны 09 сарын 23-ны өдөр надад утсаар мэдэгдсэн. Манай мал баруун чих нь онь, зүүн чихэндээ урд талаасаа цөгрөг, ямаа нь хоёр эвэртээ ногоон будагтай, хонь сүүлний эхэн хэсэгт ногоон будагтай юм.Алга болсон зарим малаа би зүсээр нь мэдэж байна. Миний малаас алга болсон мал нь дандаа төлөгнөөс дээш насны мал алга болсон. Хурга ишиг нь бүрэн тоогоороо байна, Х.ынх ******* аймгийн ******* сумын ******* гол багийн Баруун булан гэх газар байсан. ын мал тасраад Б.н малд нийлэх боломжгүй хоорондоо 10 км зайтай байдаг. Би Б.н малаас 5 хурга, 2 шүдлэн, 1 ишиг нийт 8 тооны малаа авсан. Миний малны чихэнд байсан давууг нь таслаад хаячихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/

         Хохирогч Х.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... гэх хүн манайд 2023 оны 09 сарын 17-ны өдөр 612 тооны мал тавьсан. Малаас нь нэг хонь өвдөхөөр нь хонийг гаргаад явуулаарай гэхэд нь би алаад Хумаа гэх хүний эхнэрт махыг өгч явуулсан. Гэтэл Хумаа гэх залуу манай саадаг ямаанаас 2 ямаа дутаж байна гэхээр нь айлын малд шүүгээд үзээрэй гэж хэлсэн. Манай эхнэрийн дүү урлагийн тоглолт хийж явахаар нь бид нар тоглолт үзээд гэртээ ирээд малаа харахад улаан ямаа харагдахгүй болохоор нь манайд мал тавьсан д мал дутлаа малаа ирж тоолоорой гэж хэлсэн. Мал дутаад айлын малд шүүгээд олохгүй болохоор нь , Ганцоож бид гурав  Дарви сумаас ирж мал авсан айлын малд үзэхэд байхгүй байсан. Нааш яваад хогийн цэгт ирэхэд У.Батсуурийн хонины толгой гарч ирэхээр нь цагдаа дуудсан юм.

           Манай хотонд нийтдээ хадам аав Б.Норов гуайн 52 ямаа, 53 хонь, У.Батсуурийн 366 ямаа, 246 хонь, хүргэн ах Амарзаяагийн 57 ямаа, 117 хонь, миний өөрийн 120 ямаа нийтдээ 1000 гаруй мал байсан.

         Одоо миний өөрийн малаас 26 ямаа дутаж байна.Манай алга болсон малд сэрх байхгүй бусад нь ямаа ишиг нар байхгүй байна. нх манайхаас 4-5 км хол зайнд байдаг бидний мал хоорондоо нийлэх боломжгүй. н малд шүүж үзэхэд байхгүй мал нь хариулсан хүн нь байхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

           Хохирогч Д.ын дахин мэдүүлсэн ...Би н малаас 2023 оны 10 сарын 08-ны өдөр алдсан малаас 16 ш мал ялгаж хүлээж авсан. Тухайн малын  им тамга нь өөрчлөгдөөгүй, харин чихэнд нь байсан даавууг таслаад авсан байсан. өөрөө ирээд гуйсан болохоор санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

           Мөн хохирогч Д.ын дахин мэдүүлсэн....Манай малаас У.Батсуурийн 51 мал, манай 26 мал нийтдээ 77 мал дутсан. Үүнээс 16 малыг буцааж авсан бөгөөд одоо 61 мал дутаж байна. Хогийн цэгээс манай У.Батсуурийн шар халзан хонины толгой, манай эвэртэй улаан хүзүүтэй эр хонины толгой олдсон. Одоо манай 18 мал, У.Батсуурийн 43 мал дутаж байна. Манай 18 малын хохирол 1.400.000 гаруй мянган төгрөгийг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

          Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....Би ******* суманд ирээд ******* сумын ******* гол багийн иргэн малчин 31 хонь аваад ирэхээр нь 1хонийг 100.000 төгрөгөөр аваад нэг төлөг байхаар нь 60.000 төгрөгөөр авсан юм. Тухайн 31 тооны мал шавхаатай байсан им тамгыг сайн хараагүй зөвхөн тоог нь аваад явсан. Мал ачиж ирсэн машины дугаарыг анзаарч хараагүй, нумтай пронтер машин байсан. Жолоочийг нь танихгүй харин мал өгсөн залууг зүс танина харин нэрийг нь мэдэхгүй. Надтай мал зармаар байна гэж утсаар яриад авч ирж өгсөн би бодохдоо өөрийнхөө мал зарж байна гэж бодож авсан. Надад гэх дансны дугаар явуулсан. Мөнгийн би хийгээгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

           Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 09 сарын 19-ны өдөр 16 цагийн үед ******* сумаас *******ийн Дошгоо гэх залуу цагаан өнгийн пронтер машинтай 30 хонь авч ирж өгөхөөр нь бид нар нядалсан. буюу ийн мал нядалсан нэг малыг 5000 төгрөгөөр нядалж байсан. Тухайн 30 хонь дотор ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй. өөрөө уг малыг авч ирсэн. Тухайн үед нядалгаа хийж байсан хүмүүс бүгд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

          Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....2023 оны 09 сарын 14-20-ны хооронд гэх хүний мал нядалсан. ******* сумын Баян-овоо багийн нутаг дэвсгэрт хогийн цэгийн арын урд хэсэгт нядалгаа хийсэн. Урьд нь нядалгаа хийж байгаагүй газар байсан. Тухайн нядалсан мал дотор ногоон болон цэнхэр будагтай мал байсан яг хэдэн тооны мал байсан талаар мэдэхгүй. Тухайн будаг нь нуруу болон зоо хэсгээр түрхэгдсэн малууд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

          Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 09 сарын 19-ны өдөр би малаа хариулаад явж байтал Б. гэх залуу гэсэн дугаараас мал ачаад ******* сум оруулаад өгөөч гэж ярихаар нь би за гээд ******* гол багийн “дугуй” хашаанд очиход 700 гаруй мал хашсан байсан. өөрөө доороос өгч би дээрээс нь татаж ачсан. Хэдэн мал болов оо гэхэд 30 мал боллоо гэж хэлээд чи хөдлөөд явж бай би араас чинь малаа гаргачхаад очно гээд араас мотоциклтой ирээд мотоциклоо орхиод миний машин сууж ******* сумын Хогийн хар гэх газар мал нядалж байсан хүмүүс дээр ирсэн. Малаа буулгаад хэдэн мал байна гэхэд 31 хонь ирсэн байна гэж хэлсэн. Би машинаас буугаагүй. Буцаж миний машинд суугаад мотоцикл тавьсан газраа буугаад би гэртээ ирсэн.Надад 50000 төгрөгийн шатахуун хийж өгсөн. Надад ачсан хонь ихэнх нь ногоон будагтай хонь байсан том эр хонь харагдаагүй.Миний машин миний өөрийн машин миний нэр дээр байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/

         Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /- улсын дугаартай КIA PRONTER маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээ 10.000.000 төгрөг/, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

          Эд зүйлийн үнэлгээ комиссын үнэлгээгээр 6.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, 2 ш гэрэлд зургийн хамт  /хх-ийн 74 дүгээр хуудас/,

          Эд зүйлийн үнэлгээ гаргасан шинжээчийн үнэлгээ  /хх-ийн 79 дүгээр хуудас/

           Б.д хувийн баталгаа гаргах тэслэн сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 102-103 дугаар хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

          ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 112-168 дугаар хуудас

          Хохирогч Х.ын 2023 оны 12 сарын 18-ны өдөр мэдүүлсэн ....манай малаас нийтдээ 25 мал дутсан үүнээс 7 хонь, 11 ямаа, 4 гунжин ямаа, 1 хурга, 2 ишиг дутсан үүнээс гөөс нийт 8 мал авсан одоо 7 хонь, 10 ямаа 17 мал дутсан гэх мэдүүлэг / хх-ийн 176 дугаар хуудас /

         Хохирогч У.Батсуурийн 2023 оны 12 сарын 18-ны өдөр мэдүүлсэн 2023 оны 09 сарын 23-ны өдөр мал дээрээ очиж малаа тоолоход 37 хонь, 15 ямаа нийт 52 мал дутсан. Үүнээс 5 хурга, 1 ишиг, шүдлэн ямаа 2 нийтдээ 8 мал гөөс авсан. Үүнээс эр хонь 4, эм хонь 23, төлөг 4, хурга 6, ишиг 4 шүдлэн ямаа 3 толгой мал дутсан. миний хохирлыг барагдуулж 7.500.000 төгрөг, мал эрж хайхад гарсан зардал 500.000 төгрөг нийтдээ 8.000.000 төгрөг төлж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 179 дүгээр хуудас/,

          2023 оны 12 сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 182 дугаар хуудас/

         Мөрдөн байцаалтын явцад 7.910.000 төгрөгийн хохирол барагдуулсан хохирлын тооцоо /хх-ийн 183 дугаар хуудас/

           2024 оны 01 сарын 04-ны өдрийн 01 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /олон тооны мал хулгайлах гэж/ прокурорын тогтоол /хх-ийн 194-195 дугаар хуудас/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Б. нь 2023 оны 09 сарын 18-19-ны өдрүүдэд ******* аймгийн ******* сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт иргэн Х.ын өмчлөлийн 26 тооны мал, У.Батсуурийн өмчлөлийн 52 тооны нийт 78 толгой буюу олон тооны  мал хулгайлж 7.910.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч Б.н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , М., нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,болон хохирогч , Х. нарын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч Б.н олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

        Шүүгдэгч Б.н хулгайлах гэмт хэргийн үйлдэл нь хохирогч , Х. нарын олон тооны малыг хулгайлж өөрийн болгон иргэдийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болно.

           Шүүх хуралдаанд улсын яллагч тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг гаргуулах тухай санал дүгнэлт нь шүүгдэгч Б.н үйлдэлд өөрөөр хэлбэл олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт хамааралгүй, яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар машин механизм ашигласан үйлдэл тогтоогдохгүй байна.    

          Хэрэгт хохирол хор уршгийг арилгуулах зорилгоор   2023 оны 12 сарын 15-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн /- улсын дугаартай КIA PRONTER маркийн тээврийн хэрэгслийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд 10.000.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээнд эзэмшигчийн үнэлгээ 7.000.000 төгрөг, комиссын үнэлгээ 6.000.000 төгрөгөөр үнэлгээ хийгдсэн боловч үнэлгээг эзэмшигчид тухай бүр танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй болохыг дурдаж яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...гөөс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Хохиролд 8.000.000 төгрөг авсан гэх мэдүүлэг болон шүүгдэгч Б. нь Х.од хохиролд 1.400.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг зэргээр хохиролд нийтдээ 9.400.000 төгрөг төлөгдсөн шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. Хохирогч Х.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн миний 26 мал хулгайд алдагдсан гэх мэдүүлгээр У.Батсуурийн 52 мал, Х.ын 26 мал хулгайлагдсан үүнээс У.Батсуурийн 52 тооны малаас 8 тооны малыг буцааж 44 тооны малын хохиролд 8.000.000 төгрөг төлсөн, Х.ын 26 малаас 8 малыг буцааж 18 тооны малын хохиролд 1:400.000 төгрөг төлж нийт 78 тооны малын хохирол төлөгджээ. Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 7.910.000 төгрөг  төлөхөөс 9.400.000 төгрөг төлөгдсөн байх тул шүүгдэгч Б. нь илүү төлөгдсөн 1490000 төгрөгөө иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

           Шүүгдэгч Б. нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, нотлогдож байна.

           Шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар  тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсныг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна гэх хуулийн заалттай нийцэж байх тул хэрэглэх боломжтой гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Б.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

         Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн  - улсын дугаартай КIA PRONTER маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч т олгож шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.******* овогт *******ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.г 1 /Нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   

шүүгдэгч Б.д оногдуулсан 1 /Нэг/ жилийн хугацаатай хорих ялыг ******* аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, - улсын дугаартай КIA PRONTER маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэн ирүүлсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.               

         6. Шүүгдэгч Б.гөөс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          7.Шүүгдэгч Б. нь хохиролд илүү төлөгдсөн 1.490.000 төгрөгөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          8.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ