Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/314

 

   2024         04            17                                  2024/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж, шүүгч П.Ариунболд, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

иргэдийн төлөөлөгч Г.Ц,

улсын яллагч Б.Баясгалан,

хохирогчийн төлөөлөгч Ч.М,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч О.Б..., Ц.О.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн “2302005730299” дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь фейсбүүк цахим орчин дахь “P” нэртэй группэд 2023 оны 8 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд “...”, “...”, “Г...” нэртэй хаягуудаас Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Үндэсний эв нэгдлийг бусниулах илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараах замаар хүмүүсийг үндэс, угсаа, хэл, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхийг уриалсан, ялгаварлан гадуурхсан үйлдлийг зохион байгуулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад тийм санаа зорилго байгаагүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б... шүүхийн хэлэлцүүлэгт “Худал мэдээлэл тараах гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй. Төрийн байгууллагууд болон хувь хүмүүсээс албан ёсоор уучлал гуйсан. Харин үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 19.9-т заасан гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй, ямар үйлдлээр зохион байгуулсан, ямар хүмүүс хамрагдсан эсэх, ямар хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, эсэх нь тодорхойгүй, хэн хамрагдсан эсэх зэрэг нь эргэлзээтэй, гэмт хэргийн санаа зорилго байгаагүй тул энэ зүйл ангид заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.О.... шүүхийн хэлэлцүүлэгт “худал мэдээлэл тараах гэмт хэрэг дээр маргахгүй, Эрүүгийн хуулийн 19.9-т заасан гэмт хэргийг завдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэм буруугийн субьектив талын санаа зорилго, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Мөнгө, зэвсэг тараасан зохион байгуулалтын шинжтэй зүйл огт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

Хохирогчийн төлөөлөгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хүн амын аюулгүй тайван амьдрах боломжид сөргөөр нөлөөлж монголын ард түмнийг өөр хооронд дайсагнуулах уриалсан мэдээ мэдээлэл тараасан нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.3.б дэх хэсэгт зааснаар зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч, төрийн цэргийн байгууллагын нэгтгэл, ангийн байлдааны цагийн орон тоо, жинхэнэ нэр, зохион байгуулалт, бүтэц, тэдгээрийн байлдах чадвар, байлдааны бэлэн байдлыг тодорхойлсон нэгдсэн үзүүлэлт, мэдээллийг төрийн нууцад хамааруулсан байдаг. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1.11 дэх хэсэгт зааснаар “төрийн болон албаны нууцыг задруулах” гэж мэдээлэх, дамжуулах, үзүүлэх, хэвлэн нийтлэх болон бусад арга замаар төрийн болон албаны нууцтай танилцах эрхгүй этгээдэд хүрсэн байхыг хэлнэ гэж хуульд заасан. Хил хамгаалах газар болон нийт албан хаагчдын хувьд энэ хүнд их гомдож байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Прокурорын гаргасан зүйлчлэлийн дагуу энэ хүнд хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.

Хохирогч П.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надтай холбоотой гэх нийтлэлийн сүүлд нь би фейсбүүкээс олж харахад “...” гэх нэртэй, байгалийн зурагтай хэрэглэгч нь улс төрийн үймээн самуун, бослоготой холбоотой, Х... ерөнхийлөгчийн эсрэг байр суурь илэрхийлсэн агуулгатай мэдээлэл байсан. Тэр нийтлэлд хөдөлгөөний тэргүүн ... .............................гэсэн миний мэдээллийг оруулсан байсан. Би тухайн нийтлэл тавьсан хаягийн нэрийг харсан чинь миний фейсбүүк хаягийн нэрээс зөрүүтэй байсан. Миний өөрийн фейсбүүк хаягийн нэр нь ... гэсэн нэртэй байдаг буюу “j” нь жижгээр бичигдсэн байдаг юм. Миний хаягийг дуурайж уг нийтлэлийг оруулсан байсан... Утасны дугаар нь байгууллагаас өгсөн ажлын дугаар юм... Надад гомдол, санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 83-85-р мэдүүлэг),

Хохирогч У.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн зургийг харахад “P” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсан дээр нэг хаягаас “зэвсэг авахаар бол энэ хүмүүстэй Бат-Өлзий Урантогос гэх нэртэй фейсбүүк хаягтай холбогдоорой” гээд пост хийсэн байсан... Мөн надаас өөр миний “Б...” гэх нэртэй фейсбүүк хаягийг ашигладаг хүн байхгүй... ...................... гэх дугаар бол миний нэр дээр бүртгэлтэй миний өдөр тутамдаа ашигладаг дугаар мөн байна... Надад гомдол, санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 93-96-р тал),

Хохирогч Б.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр...Эрдэнэт хотын хүнсний зах дээр явж байтал над руу нэг дугаараас залгаад “зэвсгээ хаанаас авах вэ, би бүлээн цус хүүхэд байгаа юм, цуг тэмцмээр байна” гэсэн... Удалгүй 3-4 дуудлага ирж “зэвсэг авъя, цуг тэмцье, цус үзье” гэх утгатай зүйлс ярьцгаасан. Тэгээд би гайхаад хамгийн сүүлд залгасан хүнээс “яагаад над руу залгаад байгаа юм бэ, миний утсыг хаанаас авсан юм бэ, хаана юу үзээд залгаад байгаа юм бэ” гэж асуухад “чи өөрийнхөө дугаарыг фейсбүүк дээрээс хайгаад үз, бослого тэмцэлд уриалсан постон доор чиний дугаар байна лээ, хараад үзээрэй” гэж хариулсан... Тэгээд тухайн постын доод хэсэгт миний ...................... дугаартай хамт 2 дугаар буюу нийт 3 дугаарыг оруулсан байсан. Мобикомын дугаар нь ашиглалтад байхгүй дугаар байсан ба харин Юнителийн дугаарыг нь нэг эмэгтэй хүн авсан... Тэр хооронд над руу улам их дуудлага ирсэн... Энэхүү дуудлагууд ойролцоогоор 7 хоног өнгөрч байж зогссон... Надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 102-104-р тал),

Хохирогч Х.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ нийтлэлийг бичсэн хүн намайг хорлож л миний нэр, утасны дугаарыг бичсэн байх... Б...т ажиллаад ээлж буух үедээ Т.Б гэдэг залууд “ажлаа сайн хийгээрэй, асуух зүйл гарвал хэлээрэй” гээд ...................... дугаараа өгсөн. Тэр залуу их дуу муутай хүн шиг харагдсан, ганцаараа л сууж байдаг... Эхний ээлжээр очоод ажиллаж байхад Ч...дорж гэдэг залуу ажиллаж байгаад намайг буухаас 7 хоногийн өмнө буусан. Тэгээ миний эхний ээлжийн ажил дуусаж байхад Т.Б гэдэг залуу ирсэн юм. Ч...дорж, Т.Б хоёр хоёулаа кранист мэргэжилтэй хүмүүс байсан... Би П.Э, У.Б, Д.Ч нарыг танина, одоо цуг ажиллаж байгаа хүмүүс байгаа юм... Надад гомдол, санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 109-112-р тал),

Хохирогч Р.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр Д.Ч  маань 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “.................” ХХК-ний охин компанид авто краны оператороор ажиллаж байна... 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад миний утсанд танихгүй дугаараас “фейс дээр байсан зарын дагуу ярьж байна” гэсэн... Үүнээс хойш 20 минут орчмын дараагаар миний .......................... дугаарт тасралтгүй хүмүүс залгаж эхэлсэн. Нэг залгасан дугаарыг нь аваад ярьтал “Аягүй ноцтой юм биччихсэн байна, папараци гээд сайт дээр биччихсэн байна. Миний хүү өөрөө ороод унш” гэж хэлсэн... Тэгээд 13 цагийн үед манай ахлах нягтлан өрөөнд орж ирэхээр нь түүний утсаар тухайн зар буюу ноцтой гээд байгаа мэдээллийг нь хайж үзтэл гарч ирсэн бөгөөд “...” гэсэн фейсбүүк хаягаас “Хятадад газар зарах гэж байна, энэний өөдөөс зогсоцгооё, зэр зэвсэг тараана” гэсэн утгатай нийтлэл тавигдсан байсан. Тэгээд би тухайн нийтлэлийг ахлах нягтлангийн хаягаас өөрийнхөө хаяг руу болон нөхөр лүүгээ явуулсан... Нөхөр лүүгээ залгаад “чиний зурагтай фейсбүүкээс ийм нийтлэл тавигдсан байна” гэтэл манай нөхөр “миний хаяг биш байна, адилхан зурагтай, нэртэй, өөр хаяг байна, надад юм харагдахгүй байна” гэж хэлсэн... Мөн дахиад нөхөртөө “өөр хаягт бас энэ нийтлэл орсон байна, хүмүүс над руу маш их залгаж байна. Чиний зурагтай хаяг байна ш дээ” гэж уурлахад “минийх бишээ, болохгүй бол Цагдаад мэдэгд” гэсэн... “...” гэх нэртэй фейсбүүк хаяг нь манай нөхрийн фейсбүүк хаяг байгаа юм. Нөхөр маань өөрийн фейсбүүкээр орж харахаар ямар нэгэн нийтлэл харагдахгүй байгаа. Өөрийнх нь сүүлд сольсон зураг, төрсөн өдрийн мэндчилгээ л харагдаж байна гэж хэлсэн... Хакердуулсан юм байхдаа гэж бодож байна. Нөхөр маань 2023 оны 7 дугаар сард ажилд орох анкетыг “автокраны оператор ажилд авна” гэсэн байгууллагууд руу явуулсан. Тус анкет дээр бид хоёрын ........................, ё гэсэн дугаарууд бичигдсэн... Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 117-119-р тал),

Хохирогч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зэвсэгт хүчний жанжин штабаас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ...дугаартай албан бичгээр намайг тус хэрэгт Зэвсэгт хүчний жанжин штабыг төлөөлүүлэхээр томилсон байгаа... Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс тус нийтлэлд дурдсан шиг тушаал, шийдвэр өгөөгүй болохыг хариу мэдэгдсэн. Энэ нийтлэлүүд нь үнэнд нийцэхгүй юм. Зэвсэгт хүчин нь Монгол Улсын Батлан хамгаалах тухайн болон Зэвсэгт хүчний тухай хуулиар аливаа гадны түрэмгийллээс улс орноо батлан хамгаалах үүрэгтэй гэж заасан. Ийм байтал “...” болон “Г...” гэх хаягуудаас 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нийтэлсэн 2 нийтлэл нь Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэгтэй нийцэхгүй байна. Зэвсэгт хүчний жанжин штаб нь үндэсний цөөнх Казах иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаггүй. Тус нийтлэлд дурдсан шиг зүйл хэрхэвч байж болохгүй. Иймээс энэ 2 нийтлэл нь Зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тарааж байгаа хэлбэр байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар зарлиг, захирамж л гаргадаг бөгөөд тушаал гаргадаггүй. Монгол Улсын Зэвсэгт хүчний талаар иргэд, олон нийтэд буруу ойлголт, сэтгэгдэл төрүүлж байгаад гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 126-127-р тал),

Хохирогч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б... аймаг руу ажилдаа явах гэж байтал эхнэр Б... холбогдоод “фейсбүүк дээр чиний хаягаас зэр зэвсгээр хангана, хилийн отрядыг шилжүүлнэ гэх утгатай нийтлэл яваад байна, ямар учиртай юм яваад байгаа юм бэ” гэсэн... Нийтлэл дэх ......................................... гэх дугаарууд нь эхнэр Б...ын ашигладаг дугаар юм. Харин ...................... гэх дугаарыг би 2 жилийн өмнө ашиглаж байсан юм... Миний фейсбүүкийн ... гэх нэртэй хаяг, зурагтай ижилхэн хаягаас дээр яриад байгаа нийтлэлийг бичсэн. Энэ нийтлэлээс болж миний болон эхнэрийн утасны дугаар, мөн фейсбүүкийн ижил нэртэй хаяг нээж хуурамч мэдээлэл олон нийтэд тараасанд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 132-133-р тал),

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгчийн нэр төр алдар хүндийг хуулиар хамгаална гэж хуульчилсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэр төрд халдан ямар нэгэн үндэслэлгүй мэдээллийг дээрх нэр бүхий хаягаас цахим орчинд түгээсэн байна... Мөн Ерөнхийлөгч янз бүрийн тушаал өгсөн мэтээр олон нийт үндэслэлгүй ташаа мэдээлэл хүлээн авч, төөрөгдөлд хүрсэн. Энэ нь олон нийтэд халтай үйлдэл болж байна...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 140-142-р тал),

Хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ мэдээлэлд дурдсан асуудлууд нь ор үндэсгүй худлаа мэдээлэл юм. Улсын хил гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Улсын хилийг хил залгаа улстай байгуулсан хилийн гэрээгээр тогтоодог. Одоогоос 300 жилийн өмнөөс Монгол Улс “Буурын” гэрээгээр хилээ тогтоосон байдаг... БНХАУлстай Хилийн гэрээг 1962 онд байгуулаад, 1975 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгүүлсэн... Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Улсын хил халдашгүй дархан байна, Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж заасан. Улсын хилийн халдашгүй дархан байдал, Улсын хилийн шугам нь хууль бусаар өөрчлөгдөхгүй. Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын Олон Улсын гэрээ зөрчигдөхгүй байхаар хангагдаж байдаг... Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т Цэргийн анги байгууллагыг байгуулах, өргөтгөн зохион байгуулах, шилжүүлэх, татан буулгах асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн Засгийн газар шийдвэрлэнэ гэж байдаг. Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хилийн цэргийн анги салбарын тоо, байршил, зэрэглэлийг хил залгаа улстай тэгш эрхтэй, харилцан ажиллаж, улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах, эрх ашигт нийцүүлэн, тэдгээрийн хилийн анги салбартай харьцангуй ижил хэмжээнд байх зарчмыг баримтлан Засгийн газар тогтооно” гэсэн хууль эрх зүйн зохицуулалттай. Тэгэхлээр Цэргийн ангийг шилжүүлэх асуудал нь Засгийн газрын эрх хэмжээний асуудал юм. Өнөөдрийг хүртэл Хилийн цэргийн ангийг шилжүүлсэн зүйл огт байхгүй... Хил хамгаалах байгууллагын алба хаагч хилчид бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Улсын хилийн халдашгүй дархан байдлыг өдөр, шөнөгүй 24 цагийн турш хамгаалж 2 улсын хооронд байгуулсан гэрээг хууль бусаар зөрчихгүй, хилийн зөрчил гаргахгүй байхын төлөө ажиллаж байдаг. Гэтэл энэ мэдээлэл гарснаар хилчдийн итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж, ажлын үр дүнг үгүйсгэхэд хүрч байна. Үүнээс гадна хил орчмын оршин суугчдын тухайд ч гэсэн “газар нутгаа алдах нь” гэсэн айдас түгшүүртэй, бүр цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор, хохирол учруулахуйц, ард түмний амгалан тайван аж төрөх, Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдахад хүрч байна уу гэсэн айдаст хүргэх сөрөг үр дагавартай мэдээлэл олон нийтэд тараагдсан. Мөн Олон Улсын хүрээнд Монгол Улс, БНХАУлсын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээ тараагдсан байгаа юм...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 161-163-р тал),

Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус нийтлэлд дурдсан асуудлын талаар манай байгууллагад хандсан албан бичиг Тагнуулын байгууллагаас ирсэн. Уг асуудалд холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн тушаал, шийдвэр ирээгүй, нийтлэлд дурдсан зүйлс нь үндэслэлгүй юм. Манай байгууллагад хор хохирол учирсан зүйл одоогоор байхгүй. Харин Дотоодын цэргийн нэрийг барьж цахим орчинд худал мэдээлэл тараасан нь байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзэж байна. Тус нийтлэлүүдэд “Дотоодын цэргийн 05 дугаар анги” гээд нэрийг нь заагаад биччихсэн байгаа юм... Миний харж байгаагаар үндэстэн хооронд дотоод мөргөлдөөн үүсгэх зорилготой байсан юм болов уу гэж харж байна...” гэсэн мэдүүлэг (2-р хх-ийн 186-187-р тал),

Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн ах Ц.Т...ийн хүү Т.Б нь “Г...” гэх фейсбүүк хаягтай...” гэсэн мэдүүлэг (3-р хх-ийн 12-14-р тал),

Гэрч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд 2021 оны 1 дүгээр сараас хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах референтээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна... Нийтлэлд дурдагдсан асуудлууд бол бодит мэдээлэл биш юм. Энэ нийтлэлүүд агуулгын хувьд үндэсний цөөнх болох Казак иргэдийг хууль бус үйл ажиллагаанд өдөөн хатгасан, бусад хүмүүстэй адил Үндсэн хуульт ёсны дагуу нийгэм, хүн амыг оршин тогтноход заналхийлсэн, бусдын нэр хүндэд халдсан шинжтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Нөгөө талаас Казак иргэдийг “зэвсэг барин босоцгооё” гэх утгатай хууль бус үйл ажиллагаанд уриалсан. Бусад иргэдийн хувьд Казак иргэдийг ялгаварлан гадуурхах байдлыг бий болгох шинжтэй байна. Хэрвээ Казак иргэд уг нийтлэлийг өөрөөр хүлээж авч энэ мэдээллийн дагуу нэгдэх юм бол бусад Монгол иргэдийг ялгаварлан гадуурхах, тухайн орон нутаг оршин сууж байгаа иргэдийг эвдрэлцүүлэх шинж, нөхцөл байдал бий болж болзошгүй юм. Нэг нийтлэл 2-3 удаа давтагдах нь давтамжийн шинж чанар нь олон болж байгаа учраас худал мэдээлэл нь бусдад мэдэгдэх цаг хугацааны хувьд ч, нийгэмд нөлөөлөх хор уршиг ч илүү юм. Худал мэдээллийг олон давтах тусам нийгмийн хүлээж авах хандлага нь үнэнээр хүлээж авах сөрөг талтай юм...” гэсэн мэдүүлэг (3-р хх-ийн 57-59-р тал),

Шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн ашигладаг байсан “Б...” гэх фейсбүүк хаягийн нэрийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “...” гэх нэрээр өөрчилж, тус хаягийнхаа хандалтыг өсгөх зорилгоор “О...ыг нүүлгэх тухай” нийтлэлийг цахим орчинд 11-12 цагийн үед байршуулсан юм. Тухайн үед би Улаанбаатар хотод гэртээ байсан. Энэ нийтлэлийг өөрөө зохиож, хандалт авах зорилгоор худал мэдээлэл оруулж хаягийнхаа хандалт, дагагч нарыг өсгөх зорилгоор уг нийтлэлийг оруулсан юм. Тэрнээс мэдээллийн дагуу хүн цуглуулж, бослого гаргах, зэр зэвсэг тараах зүйл огт байхгүй юм. Би хүнээс мөнгө төгрөг авч, даалгавар авч уг нийтлэлийг оруулаагүй. Захиалагч гэх хүн байхгүй. Эхлээд би фейсбүүкээс О... гэж хайж үзсэн юм. Тэгсэн чинь О...ын пейж хуудас байсан бөгөөд тухайн пейж хуудсанд хариуцсан хэсгийн талаар тодорхой бичсэн байсан учраас уг мэдээллийг нь хуулбарлан аваад мэдээлэлдээ оруулсан юм... Нийтлэл дэх дугаарууд нь манай ажлын газрын ах Ч... ахын дугаарууд юм. Фейсбүүкээр Ч... ахын хаяг руу ороход тус дугааруудыг тавьсан пост байсан болохоор нь “О...ыг нүүлгэх” гэх агуулгатай нийтлэлдээ оруулсан юм... 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “О...ыг нүүлгэх”, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Б... аймагт хээрийн сургуулилт явуулах” тухай 2 нийтлэлийг бичихэд ямар нэг хүнээс захиалж бичүүлсэн зүйл байхгүй. Би хандалт авах зорилгоор уг нийтлэлүүдийг өөрөө зохиож бичсэн юм. Мэдээлэлдээ хандалт авахын тулд үнэмшилтэй харагдуулах зорилгоор энэ хүмүүсийн нэр, утсыг бичсэн юм. Энэ хүмүүстэй би нэг байгууллагад ажилдаг ба “...-аас нэр, утасны дугаарыг нь олж авсан юм. Мөн хүмүүсийг хэрхэн хүлээж авах бол гэж бодоод 3 хаягаас нийтэлсэн нийтлэлээ оруулсан бөгөөд хүмүүсийн хандалт, бичиж буй коммент зэргийг харахад дургүйцсэн өнгө аястай байсан. Тийм болохоор нь “...”, “...”, “Г...” гэх хаягуудыг хаасан юм...” гэсэн мэдүүлэг (3-р хх-ийн 218-233-р тал),

Шүүгдэгч Т.Бийн гар утсанд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О...”-тай холбоотой мэдээллийг гаргуулахаар мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 241-р тал),

Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ...дугаартай:

“...Шинжилгээнд хүргүүлж ирүүлсэн С... маркийн өнгөгүй резинэн гэртэй, хар өнгөтэй, ... гэх сериал дугаартай гар утсанд үзлэг шинжилгээ хийж зургаан файл, документ төрлийн файл мэдээллүүд сэргээсэн болно. Шинжилгээнд ирүүлсэн “С...” гар утаснаас:

- “...” фейсбүүк хаяг руу [email protected] гэх и-мейл хаягаас;

- “...” фейсбүүк хаяг руу [email protected] гэх и-мейл хаягаас;

- “Г...” фейсбүүк хаяг руу [email protected] гэх и-мейл хаягаас тус тус нэвтрэлт хийсэн байна. Дээрх хаягууд руу нэвтэрсэн байдлыг хавсралтаар оруулав.

Тус гар утсан дээр [email protected], [email protected], [email protected] гэх и-мейл хаягуудаар фейсбүүк хаяг нээн ашиглаж байсан. Эдгээр хаягууд нь:

  • [email protected] гэх хаягийг “Б...” нэртэй фейсбүүк хаягт бүртгүүлэн ашиглаж байсан. Уг хаягийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “...” гэх нэртэй болгож өөрчилсөн ба мөн өдөр “...Өмнөговь аймгийн О...ыг нүүлгэж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын талд шилжүүлэх шийдвэр гарсан байна” гэх агуулга бүхий постыг фейсбүүкийн...” нэртэй групп болон бусад 8 группт нийтэлсэн байна.
  • [email protected] гэх и-мейл хаягийг “...” нэртэй фейсбүүк хаягт бүртгүүлэн ашиглаж байсан. Уг хаяг нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинээр нээгдэж 9 дүгээр сарын 13-ны өдөр “...Ерөнхийлөгч У.Х... Б...г “...” нэртэй фейсбүүк хаягт бүртгүүлэн ашиглаж байсан. Уг хаяг нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шинээр нээгдэж 9 дүгээр сарын 13-ны өдөр”
  • [email protected] гэх и-мейл хаягийг “Г...” гэх фейсбүүк хаягт бүртгүүлэн ашиглаж байсан. Уг хаяг нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “...Ерөнхийлөгч У.Х...ийн тушаалаар Б... аймагт дайчилгаатай хээрийн сургуулилт явагдаж эхэллээ. Тус хээрийн сургууль нь Б... аймгийн төв болон Өлгий хотыг бүслэн явагдах болно...” агуулгатай постыг фейсбүүкийн “...” нэртэй групп болон бусад 3 группт нийтэлсэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 64-76-р тал),
  • Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 810 дугаартай: “Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Б нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. Т.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн шинжээчдийн дүгнэлт (3-р хх-ийн 97-98-р тал),

Цахим орчинд (...) 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, (Г..., ...) 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 5-13, 208-212, 213-217-р тал),

Хохирогч Д.Чийн эзэмшлийн “.” загвары. гар утсанд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 19-28-р тал),

Хохирогч Р.Бын эзэмшлийн ...” загварын гар утсанд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 29-37-р тал),

Хохирогч Б.Рийн эзэмшлийн “С..4” загварын гар утсанд 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 226-242-р тал),

Шүүгдэгч Т.Бийн эзэмшлийн “С..1” загварын гар утсанд 2023 оны 9 дүгээр сарын 14, 19-ний өдрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 26-33, 1-р хх-ийн 218-238-р тал),

Хил хамгаалах ерөнхий газраас 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл хийсэн бичлэгт 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 239-243-р тал),

Шүүгдэгч Т.Бийн оршин суух “Баянзүрх дүүргийн.. дугаар хороо, Натурийн ........................тоот” хаягт 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 244-250, 2-р хх-ийн 1-13-р тал),

Шүүгдэгч Т.Бийн түр оршин сууж, байрладаг гэх “Б... аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........................” ХХК-ний ........................ дахь кемпийн 18 тоот” Монгол гэрт 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 23-25-р тал),

Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 16/873 дугаартай Америкийн нэгдсэн улс, Калифорниа муж, Сан франциско хот, 250 Ховард гудамж, Мета компаниас мэдээлэл хүсэх тухайн албан бичиг, түүний хавсралт (2-р хх-ийн 21-28-р тал),

Дотоодын цэргийн штабын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1637 дугаартай “...Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас Дотоодын цэргийн 05 дугаар ангийг Б... аймагт хээрийн дадлага, сургуулилт хийлгэх талаар ямар нэгэн тушаал шийдвэр ирүүлээгүй болно...” гэсэн албан бичиг (2-р хх-ийн 38-р тал),

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/3390 дугаартай “...Б... аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг оролцуулсан хээрийн сургууль явуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс үүрэг, чиглэл өгөөгүй. Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ чиглэлээр төлөвлөж, зохион байгуулсан ямар нэгэн арга хэмжээ байхгүй болно...” гэсэн албан бичиг (2-р хх-ийн 41-р тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой гэж дүгнэв.

1. Гэм буруугийн талаар.

1.1. Худал мэдээлэл тараах гэмт хэргийн нотлогдож буй байдал.

Шүүгдэгч Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын ........................тоот гэртээ байх үедээ өөрийн “Б...” нэртэй фейсбүүк хаягийг иргэн Д.Чийн “...” нэртэй фейсбүүк хаягтай ижил төстэй харагдуулан, уг цахим хаягаас “...Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 8 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Х...ийн нэгэн нууц тушаал ХХЕГ-т ирсэн байна.

Энэхүү тушаал нь...н хилийн О...н хилийн 7-р отрядыг үндсэн байрлалаасаа ухарч ... км зайд орших .. сумын ойролцоо байрлахыг тушаасан байна. Учир нь гэвэл Хятад Монгол хоёр улсын хилийн гэрээний зарим заалт зохицуулалтаар О...ын 5 болон 6-р заставуудыг хамгаалдаг хэсэг зурвас газраас нийт 15 км2 хавтгай дөрвөлжин газар нутгийг БНХАУ-ын талд шилжүүлж Хятад хилийн цэргийн түргэн байрлах хүчний рот болон Хятадын төрийн өмчит ашигт малтмал олборлох компани орж ирж байрлахаар болсон байна.

Хилийн 7-р отряд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Овоот” нэртэй газар байрлаж улсын хилийн 470-603 дугаар тэмдэг хүртэл 614 км 234 метр хэсгийг хилийн 7 застав, 15 харуул хилийн боомтын застав, отрядын бэлтгэл хүчээр хилээ хамгаалдаг байсан юм. Ийнхүү Монголын худалдагдсан төр засаг шөнө дөлөөр ард түмнээсээ нууж хааж газар нутгаа Хятадуудад найр тавин өгч эхэллээ. Үүнийг Монголын ард түмэн бид зэвсэг барин хүчтэй эсэргүүцэх хэрэгтэй байна. Өнөө шөнө би болон хэсэг залуус Их тэнгэрийн аманд байрлах ерөнхийлөгчийн ордонд очиж хариуцлага тооцох болно. Миний тэмцэлтэй нэгдэх залуус дараах утсаар холбогдож надтай нэгдээрэй!!! Холбоо барих дугаар: ............................. эдгээр угаараар холбогдож бидний эсэргүүцлийн тэмцэлтэй нэгдээрэй. Бид та бүхнийг эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдвэл зэр зэвсэг сум галт хэрэгслээр хангах болно” гэсэн нийтлэл,

2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 10 минутад өөрийн шинээр нээсэн “...” гэх нэртэй цахим хаягаас “Ерөнхийлөгч У.Х... Б... аймагт шийдвэртэй арга хэмжээ авна гэв. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Х... Б... аймагт амьдарч буй Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал Дотоодын цэргийн 05 дугаар анги болон зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлүүдийг аваачиж бүслэх сүрдүүлэх томоохон сургуулилт хийхээр болж. Ерөнхийлөгчийн үндэстнүүдийг хагалан бутаргах ийм арга хэмжээг эсэргүүцэж байгаа нь бидэнтэй яаралтай нэгдэнэ үү!!! Бид та бүхэнд буу зэвсэг сум галт хэрэгслээр туслах болно. Зэвсэг хэрэгсэл хэрэгтэй бол бидэнтэй дараах дугаараар холбогд. Хөдөлгөөний тэргүүн Пүрэвжав овогтой Энхбаяр: .............................Зэвсгийн мэргэжилтэн Хумерхан овогтой Шинарбек: ............................. мөн Б... facebook хаягаар холбогдож чат бичээрэй. Бидэнд хангалттай хэмжээний зэр зэвсгийн нөөц байгаа. Бүгдээрээ хамтдаа тэмцэж засаг төрийг эргүүлцгээе!!!!!!” гэсэн нийтлэл,

Мөн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн “Г...” гэх цахим хаягаас “Ерөнхийлөгч У.Х...ийн тушаалаар Б... аймагт дайчилгаатай хээрийн сургуулилт явагдаж эхэллээ. Тус хээрийн сургууль нь Б... аймгийн төв болох Өлгий хотыг бүслэн явагдах болно гэдгээрээ онцлогтой. Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь тус аймаг дахь үндэстний цөөнх болсон Казах иргэдээ айлган сүрдүүлэх зорилготой гэдэг нь илт байна. Иймээс Казах иргэд бид босоцгооё. Бидэнтэй нэгд. Дараах утсаар холбогдвол бид буу зэвсэг, сум, архи, мөнгө тараах болно. Хөдөлгөөний тэргүүн ... ............................., зэвсэг тараах хүн Хумерханы Шинарбек: ............................., .............................: ............................., ............................. дугаараар холбогдож буу зэвсэг болон хүссэн мөнгөө авах эрхтэй” гэсэн нийтлэл бүхий илт худал мэдээллийг тус тус “P” нэртэй фейсбүүк группт оруулан, олон нийтэд тарааж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын ажил хэргийн нэр хүнд, иргэн П.Э, У.Б, Б.Р, Х.Ш, Р.Б, Д.Ч нарын нэр төрд халдсан болох нь

Хохирогч П.Эын мэдүүлэг (2-р хх-ийн 83-85-р мэдүүлэг),

Хохирогч У.Бгийн мэдүүлэг (2-р хх-ийн 93-96-р тал),

Хохирогч Б.Рийн мэдүүлэг (2-р хх-ийн 102-104-р тал),

Хохирогч Х.Шийн мэдүүлэг (2-р хх-ийн 109-112-р тал),

Хохирогч Р.Бын мэдүүлэг (2-р хх-ийн 117-119-р тал),

Хохирогч Д.Дийн /Зэвсэгт хүчний жанжин штаб/ мэдүүлэг (2-р хх-ийн 126-127-р тал),

Хохирогч Д.Чийн мэдүүлэг (2-р хх-ийн 132-133-р тал),

Хохирогч Б.Эын /Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар/ мэдүүлэг (2-р хх-ийн 140-142-р тал),

Хохирогч Ч.Мын /Хил хамгаалах ерөнхий газар/ мэдүүлэг (2-р хх-ийн 161-163-р тал),

Хохирогч Д.Бийн /Дотоодын цэргийн штаб/ мэдүүлэг (2-р хх-ийн 186-187-р тал),

Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн ах Ц.Т...ийн хүү Т.Б нь “Г...” гэх фейсбүүк хаягтай...” гэсэн мэдүүлэг (3-р хх-ийн 12-14-р тал),

Гэрч Ч.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: мэдүүлэг (3-р хх-ийн 57-59-р тал),

Шүүгдэгч Т.Бийн гар утсанд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “О...”-тай холбоотой мэдээллийг гаргуулахаар мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 241-р тал),

Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 64-76-р тал),

Цахим орчинд (...) 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, (Г..., ...) 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 5-13, 208-212, 213-217-р тал),

Хохирогч Д.Чийн эзэмшлийн “...3” загварын гар утсанд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 19-28-р тал),

Хохирогч Р.Бын эзэмшлийн “А..” загварын гар утсанд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 29-37-р тал),

Хохирогч Б.Рийн эзэмшлийн “С.” загварын гар утсанд 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 226-242-р тал),

Шүүгдэгч Т.Бийн эзэмшлийн “С.1” загварын гар утсанд 2023 оны 9 дүгээр сарын 14, 19-ний өдрүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 26-33, 1-р хх-ийн 218-238-р тал),

Хил хамгаалах ерөнхий газраас 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл хийсэн бичлэгт 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 239-243-р тал),

Шүүгдэгч Т.Бийн оршин суух “Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Натурийн ........................тоот” хаягт 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 244-250, 2-р хх-ийн 1-13-р тал),

Шүүгдэгч Т.Бийн түр оршин сууж, байрладаг гэх “Б... аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........................” ХХК-ний ........................ дахь кемпийн 18 тоот” Монгол гэрт 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3-р хх-ийн 23-25-р тал),

Дотоодын цэргийн штабын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1637 дугаартай “...Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас Дотоодын цэргийн 05 дугаар ангийг Б... аймагт хээрийн дадлага, сургуулилт хийлгэх талаар ямар нэгэн тушаал шийдвэр ирүүлээгүй болно...” гэсэн албан бичиг (2-р хх-ийн 38-р тал),

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/3390 дугаартай “...Б... аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг оролцуулсан хээрийн сургууль явуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс үүрэг, чиглэл өгөөгүй. Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ чиглэлээр төлөвлөж, зохион байгуулсан ямар нэгэн арга хэмжээ байхгүй болно...” гэсэн албан бичиг (2-р хх-ийн 41-р тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Б нь үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр 3 өөр агуулга бүхий “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тушаалаар Хилийн цэс ухрааж, монголын газар нутгийг хятадуудад өгсөн”, “Ерөнхийлөгчийн тушаалаар Б... аймагт амьдардаг казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэхээр Дотоодын цэрэг, зэвсэгт хүчний анги нэтгэлүүдийг аваачиж томоохон сургуулилт хийх гэж байна”, “Б... дэх хээрийн сургуулилт явагдаж эхэллээ, тус хээрийн сургууль нь Б... аймгийн төв болох Өлгий хотыг бүслэн явагдах болно Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь тус аймаг дахь үндэстний цөөнх болсон Казах иргэдээ айлган сүрдүүлэх зорилготой” гэсэн илт худал мэдээллүүдийг хохирогч Д.Ч, П.Э, У.Б, Х.Ш, Б.Р, Р.Б нарыг бичсэн мэтээр тэдний нэр, зураг, гар утасны дугааруудыг өөрийн хуурамчаар үүсгэсэн фейсбүүк хаягуудаар нийтэлсэн нийтлэлдээ дурдах байдлаар илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,

мөн дээрх нийтлэлүүдийг олон нийтийн сүлжээнд тараахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын ажил хэргийн нэр хүндэд шууд халдсан зохиомол, ор үндэслэлгүй мэдээллүүдийг олон нийтэд тараасан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн нийтэлсэн мэдээлэл илтэд худал болох нь хохирогч П.Эын “миний хаягийг дуурайж уг нийтлэлийг оруулсан байсан... Утасны дугаар нь байгууллагаас өгсөн ажлын дугаар юм...” гэх мэдүүлэг, хохирогч У.Бгийн “...надаас өөр миний “Б...” гэх нэртэй фейсбүүк хаягийг ашигладаг хүн байхгүй... ...................... гэх дугаар бол миний нэр дээр бүртгэлтэй миний өдөр тутамдаа ашигладаг дугаар мөн байна” гэх мэдүүлэг, хохирогч Б.Рийн “...тухайн постын доод хэсэгт миний ...................... дугаартай хамт 2 дугаар буюу нийт 3 дугаарыг оруулсан байсан. Мобикомын дугаар нь ашиглалтад байхгүй дугаар байсан ба харин Юнителийн дугаарыг нь нэг эмэгтэй хүн авсан... Тэр хооронд над руу улам их дуудлага ирсэн... Энэхүү дуудлагууд ойролцоогоор 7 хоног өнгөрч байж зогссон” гэх мэдүүлэг, хохирогч Х.Шийн “...Энэ нийтлэлийг бичсэн хүн намайг хорлож л миний нэр, утасны дугаарыг бичсэн байх...” гэх мэдүүлэг, хохирогч Р.Бын “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад миний утсанд танихгүй дугаараас “фейс дээр байсан зарын дагуу ярьж байна” гэсэн... Үүнээс хойш 20 минут орчмын дараагаар миний .......................... дугаарт тасралтгүй хүмүүс залгаж эхэлсэн. Нэг залгасан дугаарыг нь аваад ярьтал “Аягүй ноцтой юм биччихсэн байна, папараци гээд сайт дээр биччихсэн байна. Миний хүү өөрөө ороод унш” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Чийн “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б... аймаг руу ажилдаа явах гэж байтал эхнэр Б... холбогдоод “фейсбүүк дээр чиний хаягаас зэр зэвсгээр хангана, хилийн отрядыг шилжүүлнэ гэх утгатай нийтлэл яваад байна, ямар учиртай юм яваад байгаа юм бэ” гэсэн... Нийтлэл дэх ......................................... гэх дугаарууд нь эхнэр Б...ын ашигладаг дугаар юм. Харин ...................... гэх дугаарыг би 2 жилийн өмнө ашиглаж байсан юм... Миний фейсбүүкийн ... гэх нэртэй хаяг, зурагтай ижилхэн хаягаас дээр яриад байгаа нийтлэлийг бичсэн. Энэ нийтлэлээс болж миний болон эхнэрийн утасны дугаар, мөн фейсбүүкийн ижил нэртэй хаяг нээж хуурамч мэдээлэл олон нийтэд тараасанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг, Дотоод цэргийн штабын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1637 дугаартай “...Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас Дотоодын цэргийн 05 дугаар ангийг Б... аймагт хээрийн дадлага, сургуулилт хийлгэх талаар ямар нэгэн тушаал шийдвэр ирүүлээгүй болно...” гэсэн албан бичиг, Зэвсэгт хүчний Жанжин штабын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/3390 дугаартай “...Б... аймгийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг оролцуулсан хээрийн сургууль явуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зүгээс үүрэг, чиглэл өгөөгүй. Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ чиглэлээр төлөвлөж, зохион байгуулсан ямар нэгэн арга хэмжээ байхгүй болно...” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон болно.

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” үндсэн эрхийг Монгол Улсын иргэнд олгосон боловч мөн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн нь “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч Т.Бийн хувьд бусдын нэрийн өмнөөс хуурамч фейсбүүк хаяг шинээр үүсгэж, тэдний нэр, гар утасны дугаарыг ашиглан илтэд худал мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсэн явдал нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүйн дээр тэрээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд шууд халдсан шинжтэй хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор ор үндэслэлгүй, худал хуурмаг мэдээ мэдээлэл, зохиомол баримт сэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ, ном зохиол, бусад аргаар хүмүүст түгээх ажиллагаа явуулсныг ойлгох бөгөөд илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр худал мэдээлэл тараах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

1.2. Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэргийн нотлогдож буй байдал.

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн бөгөөд эх орны тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байхын зэрэгцээ Монгол Улсын хилийг хуулиар бататгаж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох, мөн хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон суурь зарчим, хэлбэрэлтгүй даган биелүүлэх үүрэг болно.

Хүний эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх нэг хэлбэр нь тэрээр үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоороо хэнд ч ялгаварлан гадуурхагдахгүй байх явдал.

Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан байхаас гадна Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчлах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой” гэж заасан байна.

Гэтэл шүүгдэгч Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натурын ........................тоот гэртээ байх үедээ өөрийн “Б...” нэртэй фейсбүүк хаягийг иргэн Д.Чийн “...” нэртэй фейсбүүк хаягтай ижил төстэй харагдуулан, уг цахим хаягаас “...Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 8 сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Х...ийн нэгэн нууц тушаал ХХЕГ-т ирсэн байна.

Энэхүү тушаал нь Өмнөговийн хилийн Овоотын хилийн 7-р отрядыг үндсэн байрлалаасаа ухарч 45 км зайд орших Гурван Тэс сумын ойролцоо байрлахыг тушаасан байна. Учир нь гэвэл Хятад Монгол хоёр улсын хилийн гэрээний зарим заалт зохицуулалтаар О...ын 5 болон 6-р заставуудыг хамгаалдаг хэсэг зурвас газраас нийт 15 км2 хавтгай дөрвөлжин газар нутгийг БНХАУ-ын талд шилжүүлж Хятад хилийн цэргийн түргэн байрлах хүчний рот болон Хятадын төрийн өмчит ашигт малтмал олборлох компани орж ирж байрлахаар болсон байна.

Хилийн 7-р отряд нь ... аймгийн ...ын “Овоот” нэртэй газар байрлаж улсын хилийн ... дугаар тэмдэг хүртэл 614 км 234 метр хэсгийг хилийн 7 застав, 15 харуул хилийн боомтын застав, отрядын бэлтгэл хүчээр хилээ хамгаалдаг байсан юм. Ийнхүү Монголын худалдагдсан төр засаг шөнө дөлөөр ард түмнээсээ нууж хааж газар нутгаа Хятадуудад найр тавин өгч эхэллээ. Үүнийг Монголын ард түмэн бид зэвсэг барин хүчтэй эсэргүүцэх хэрэгтэй байна. Өнөө шөнө би болон хэсэг залуус Их тэнгэрийн аманд байрлах ерөнхийлөгчийн ордонд очиж хариуцлага тооцох болно. Миний тэмцэлтэй нэгдэх залуус дараах утсаар холбогдож надтай нэгдээрэй!!! Холбоо барих дугаар: ............................. эдгээр угаараар холбогдож бидний эсэргүүцлийн тэмцэлтэй нэгдээрэй. Бид та бүхнийг эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдвэл зэр зэвсэг сум галт хэрэгслээр хангах болно” гэсэн нийтлэл,

2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 10 минутад өөрийн шинээр нээсэн “...” гэх нэртэй цахим хаягаас “Ерөнхийлөгч У.Х... Б... аймагт шийдвэртэй арга хэмжээ авна гэв. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Х... Б... аймагт амьдарч буй Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал Дотоодын цэргийн 05 дугаар анги болон зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлүүдийг аваачиж бүслэх сүрдүүлэх томоохон сургуулилт хийхээр болж. Ерөнхийлөгчийн үндэстнүүдийг хагалан бутаргах ийм арга хэмжээг эсэргүүцэж байгаа нь бидэнтэй яаралтай нэгдэнэ үү!!! Бид та бүхэнд буу зэвсэг сум галт хэрэгслээр туслах болно. Зэвсэг хэрэгсэл хэрэгтэй бол бидэнтэй дараах дугаараар холбогд. Хөдөлгөөний тэргүүн Пүрэвжав овогтой Энхбаяр: .............................Зэвсгийн мэргэжилтэн Хумерхан овогтой Шинарбек: ............................. мөн Б... facebook хаягаар холбогдож чат бичээрэй. Бидэнд хангалттай хэмжээний зэр зэвсгийн нөөц байгаа. Бүгдээрээ хамтдаа тэмцэж засаг төрийг эргүүлцгээе!!!!!!” гэсэн нийтлэл,

Мөн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн “Г...” гэх цахим хаягаас “Ерөнхийлөгч У.Х...ийн тушаалаар Б... аймагт дайчилгаатай хээрийн сургуулилт явагдаж эхэллээ. Тус хээрийн сургууль нь Б... аймгийн төв болох Өлгий хотыг бүслэн явагдах болно гэдгээрээ онцлогтой. Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь тус аймаг дахь үндэстний цөөнх болсон Казах иргэдээ айлган сүрдүүлэх зорилготой гэдэг нь илт байна. Иймээс Казах иргэд бид босоцгооё. Бидэнтэй нэгд. Дараах утсаар холбогдвол бид буу зэвсэг, сум, архи, мөнгө тараах болно. Хөдөлгөөний тэргүүн ... ............................., зэвсэг тараах хүн Хумерханы Шинарбек: ............................., .............................: ............................., ............................. дугаараар холбогдож буу зэвсэг болон хүссэн мөнгөө авах эрхтэй” гэсэн нийтлэл бүхий илт худал мэдээллийг тус тус “P” нэртэй фейсбүүк группт оруулан, олон нийтэд тараах замаар хүмүүсийг үндэс, угсаа, хэл, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхийг уриалсан, ялгаварлан гадуурхсан үйлдлийг зохион байгуулахыг завдсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Тухайлбал, шүүгдэгч Т.Бийн бичсэн дээрх нийтлэлүүдийн агуулга нь “Монгол Улсын урд хилийн цэсийг ухраасан, газар нутгаа БНХАУ-ын талд шилжүүлсэн, Б... аймагт амьдарч буй Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэхээр зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Х...ийн тушаалаар цэргийн хээрийн сургуулилт зохион байгуулах, дотоодын цэргийн анги нэгтгэлүүдийг Б... аймгийн Өлгий хотод байршуулж байна” гэх зэргээр илэрч, Монгол Улсын үндэстний цөөнх болох Казах иргэдийг Монгол Улсын бусад үндэстэн, ястантай дайсагнуулах, эвдрэлцүүлэх, улмаар “Монголын ард түмэн бид зэвсэг барин хүчтэй эсэргүүцэх хэрэгтэй, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдвэл зэр зэвсэг сум галт хэрэгслээр хангах болно, утсаар холбогдвол бид буу зэвсэг, сум, архи, мөнгө тараах болно” гэх зэргээр дотоодын зэвсэгт тэмцэлд уриалан үймээн самуун зориудаар үүсгэх, үндэстэн хооронд ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдлийг зохион байгуулахаар завдсан үйл баримт бодитоор бий болсон байна.

Энэ нь хохирогч Б.Рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн дугаараас над руу залгаад зэвсгээ хаанаас авах вэ, би бүлээн цустай хүүхэд байгаа юм, цуг тэмцмээр байна гэхэд нь би хар өглөө согтуу байгаа юм уу гээд дуудлагыг тасалсан. Энэ ярианаас нэг их удалгүй 3-4 дуудлага ирж зэвсэг авья, цуг тэмцье, цус үзье утгатай зүйлс ярьцгаасан. ...Тэр хооронд над руу улам их дуудлага ирсэн... Энэхүү дуудлагууд ойролцоогоор 7 хоног өнгөрч байж зогссон...” гэх мэдүүлэг /2хх-103-104/, хохирогч Р.Бын “2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагаас эхлэн миний ............................. дугаар  руу танихгүй дугааруудаас дуудлга ирж эхэлсэн ба тухайн залгасан дугааруудыг авахад цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэл үнэн үү, нэгдэе, хэдээс хаана уулзах вэ гэж асуусан ба эхний залгасан хүмүүст би зар тавиагүй утасныхаа дугаарыг шалга гэх мэтээр хариулж байсан ба олон хүн залгаад байсан учраас ............................. дугаар руу ирсэн дуудлагуудыг авахаа больсон” гэх мэдүүлэг /2хх-118/, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5/, Р.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-29-37/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэргийн обьектив талын шинж болох хүмүүсийг үндэс угсаа, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, ялгаварлан гадуурхсан шинжийг шүүгдэгч Т.Бийн илт худал мэдээллийг олон нийтэд тараахдаа бичсэн мэдээллийн агуулга бүрэн хангасан, энэ талаар Нийслэлийн прокурорын газраас Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн хууль зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэдийгээр Т.Бийн дээрх нийтлэлийн улмаас Казах болон бусад үндэстэн ястан хоорондоо дайсагнаж, эвдрэлцээгүй, буу зэвсэг тараагдаагүй, зохиомол үймээн самуун бий болоогүй ч Т.Бийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал болох Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлсэн мэдэгдэл /1хх-239/, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй явуулсан үр дүнд энэ гэмт хэргийг туйлдаа хүрэхээс өмнө таслан зогсоож гэмт хэрэг төгсөөгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах нөхцөл байдал бий болсон байна.

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч нараас “Энэ гэмт хэргийг үйлдэх субьектив санаа зорилго байгаагүй, хохирол, хор уршиг учраагүй” гэж мэтгэлцсэн, шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Г.Ц нь шүүх хуралдаанд оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Өөрийн болчимгүй үйлдлээсээ хэрэгт холбогдсон гэж үзэж байна. Гэм буруугүй гэж бодож байна” гэж дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг хохирол, хор уршиг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба Т.Бийн өөрөө зохион найруулж бичсэн нийтлэлийн утга найруулга, уриалж буй шууд санаа, учрах үр дагавар зэрэг нь Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд шууд хохирол учруулж болзошгүй ноцтой хэмжээнд байсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн шүүгдэгч Т.Бийн үйлдэл Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байгааг үгүйсгэсэн, аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах бусдын эрхийг зөрчихийг завдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул мөн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр худал мэдээлэл тараах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэлээ.

1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар.

Шүүгдэгч Т.Бийн үйлдлийн улмаас хохирогч Д.Ч, П.Э, У.Б, Х.Ш, Б.Р, Р.Б нар нэр төр, алдар хүндээрээ, хохирогч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб нь ажил хэргийн нэр хүндээрээ хохирсон боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар нь шүүгдэгч Т.Бэс хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Т.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин шүүгдэгч Т.Б нь 2024 оны 3 дугаар сарын 13, 20-ны өдөр  сайн дураараа хохирогч Д.Чид 3,500,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр худал мэдээлэл тараах, үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: “...шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 80 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 20 хоногоор тогтоож ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн, цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б... эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.О.... эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хэрэгт 6 сар хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн саналуудыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 Харин худал мэдээлэл тараах болон үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэргийн хохирогч нарын тоо, үйлдлээ хэрэгжүүлсэн арга, нийтлэлүүдийн агуулга,  тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний эв нэгдэл бусниулах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод тохирох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд мөн нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор буюу 60 хоногоор /2 сар/ тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр 2 сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Т.Бийн эзэмшлийн “... загварын .. сериал дугаартай, хөх өнгөтэй” гар утас эд мөрийн баримтаар хураагдсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эзэмшигчид нь буцаан олгох санал гаргасан прокурорын саналыг хүлээн авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гар утсыг Т.Бд буцаан олгох, 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалан үлдээж,

шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон нийт 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үндэсний эв нэгдэл бусниулах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор буюу нийт 60 /жар/ хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хорих ял дээр 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Бийн эзэмшлийн “С. загварын .. сериал.. дугаартай, хөх өнгөтэй” гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Бд буцаан олгож, хэрэгт авагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн, хураан авсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.УУГАНБААТАР

                                           ШҮҮГЧИД                                    П.АРИУНБОЛД

                                                                                                  Б.МӨНХБАЯР