Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/00221

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч:* д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******нь Орхон аймаг дахь салбар МУИС-д сурч байхдаа *******тэй танилцаж үерхэн 2010 оны 07 дугаар сарын 04-нд охин *******-гтөрүүлэн, охин эрүүл энх өсөн хүмүүжиж, одоо охинтойгоо хоёулаа өрх толгойлон амьдарч байна. Охин *******минь хичээл сурлагадаа амжилттай суралцаж хичээлийнхээ зэрэгцээ шатрын спортоор хичээллэж байна. Цар тахал, зах зээлийн хүнд цаг үед *******нь зохих хэмжээгээр цалин орлого олж хүүхдээ өсгөж байгаа хэдий ч хүүхдийн хэрэгцээнд хаанаа ч хүрэхгүй нөхцөл байдал үүсээд байна.

******* нь эдгээр байдлыг ойлгосон бөгөөд охиныхоо хэрэгцээний мөнгө төгрөгийг байнга өгч, сайн харж ханддаг. Цаг хугацааны явцад охиноо бодоод амьдрах уу гэхэд шүүхээр явж хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь охинд минь дээр гэж хэлж байсан. Хүүхэд онцгой халамж туслалцаа авах эрхтэйг: Хүүхдийн эрхийн тухай конвенцэд Хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгож... гэж тунхагласан байгааг харгалзан үзэхийг хүсч:

Цаашид охиныг өсгөхөд тэжээн тэтгүүлэх эрх, эцгийн тусламж хэрэгтэй байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие иргэн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, *******маань миний төрсөн охин мөн болно. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

*******, ******* нар нь гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдарч байсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хамтран амьдрах хугацаандаа 2010 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин *******-гтөрүүлсэн, мөн охин *******нь эцгээрээ овоглодог болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Охин *******нь төрсөн цагаасаа эхлэн эхийн хамт амьдарч байгаа байх бөгөөд хүүхдийн өсч төрсөн орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч ******* нь хүүхдийн эцэг мөн эсэх болон асрамжийн талаар маргаагүй тул охин *******-гэхийн асрамжинд үлдээж, зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин *******нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээж, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас хариуцагч *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч ******* нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин *******-г11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцон 32,529 төгрөг гаргуулж Төрийн санд оруулах нь зүйтэй байна.

Зохигчид байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                             ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин *******-г эх ******* /регистрийн дугаар: /-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар охин *******-г11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг ******* /регистрийн дугаар: /-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 32,529 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН