Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0588

 

 

 

 

  2022           08          00                                   128/ШШ2022/

                                                 

               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ГИ*******

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б******** *********

Гомдлын шаардлага: “Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.А********, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М********, VТО******, хариуцагч Б.Б******** *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П********, орчуулагч ЛТ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******** оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. ГИ нь “Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

2. ГИ нь 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын "А********** " гаалийн хяналтын бүсэд Вьетнам улсаас 7***, 70*** , 28*** дугаартай нийт 3 вагон 171450 кг цагаан будааг импортлохоор 02-********* дугаартай мэдүүлсэн.

3. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22-26** шинжилгээний дүнгээр 12461 дугаартай дээж нь гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Огуzaephilus surinamensis V үхсэн хэлбэрээр тоо ширхэг, толгой хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон, 12462 дугаартай дээж нь суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis үхсэн хэлбэрээр 1 ш, толгой хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон, 124** дугаартай дугаартай дээж нь суринамын гурилч цох /Oryzaephilus sunnamensis U үхсэн хэлбэрээр 5 ширхэг, толгой хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн дүн гарсан.

4. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/2** дугаар мэдэгдлээр ГИ-д будааг экспортлогч улсад буцаах үүрэгтэй тухай мэдэгдсэн.

5. Гаалийн газрын хорио цээрийн албаны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай дотоод зурвасаар “ГИ******** ” ХХК-ийн импортолсон цагаан будаанд гадаад хорио цээртэй шавж илэрсэн тул Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албанд шилжүүлсэн.

4.  Гаалийн улсын байцаагч Б.Б******** нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2202******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

           

           Хоёр.Гомдлын үндэслэл:

            2.1 Нэхэмжлэгч ГИ******-ийн захирал Б.А********-ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“... "ГИ**** нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Вьетнам улсын " MTD-************* " компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1071 тонн цагаан будаа худалдан авахаар болсон. ... Дээрх гэрээний сүүлийн таталт болох 171.5 тонн цагаан будаа нийлүүлэгч компаниас 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ачигдаж Хятад улсын Тианжин боомтод мөн оныхоо 12 дугаар сарын 26-ны өдөр ирсэн бөгөөд кoвидын нөхцөл байдалтай холбоотой олон улсын тээврийн нөхцөл байдалд хүндрэл гарч, шилжүүлэн ачилт хийх вагоны хомсдол үүссэн тул манай компаниас Хүнс хөдөө аж ахуйн яаманд гаргасан хүсэлтийн дагуу Тианжин боомтоос 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Монгол улс руу ачигдан хөдөлсөн болно. Улмаар бараа 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 70*** , 7***, 28*** дугаартай гурван вагоноор А********** -1 гаалийн хяналтын бүсээр орж ирсэн бөгөөд тус барааны гаалийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг "Гаалийн Ерөнхий газрын Хилийн Хорио цээрийн" байцаагч Ч.Ж*********** (Цаашид "Байцаагч" гэх) хийсэн. Шалгалтын явцад вагон тус бүрээс дээж авч 2 удаа шинжилгээнд хамруулан 22/26** бүртгэлийн дугаартай сүүлийн шинжилгээний хариуг манай компани 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан болно. Шинжилгээний хариугаар "....бүтээгдэхүүнд гадаадад хорио цээртэй суринамын гурилч цох үхсэн хэлбэрээр илэрсэн" дүгнэлт гарсан бөгөөд байцаагчийн зүгээс уг гурван вагоныг буцаах эсвэл устгалд оруулах шийдвэрийг албан бичгээр өгсөн.

Гомдлын үндэслэл: 2022 оны 07 сарын 05-ны өдрийн дугаар ***** тоот Зөрчлийн шийтгэл оногдуулах хуудсаар "Зөрчлийн тухай хуулийн" 11.22.8-д заасны дагуу дээрх бүтээгдэхүүнийг экспортлох улс руу буцаах үүргээ биелүүлээгүй тул бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт устгах шийтгэл оногдуулсан. Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № 00***** дугаар шийтгэлийг хуудсыг дараах үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: Манай компани байцаагчийн шийдвэрийг хэрэгжүүлж бараа, бүтээгдэхүүн буцаахад тээвэрлэлтийн хүндрэл гарч байгаа төдийгүй (одоо ачигдсан вагоноос заавал контейнерт шилжүүлэн ачилт хийнэ), БНХАУ, БНСВУ-ын төрийн байгууллагуудаас дамжин өнгөрөх болон хүлээн авах зөвшөөрөл авснаар буцаалт хийгдэх тул уг шийдвэрийг биелүүлэхэд Ковил 1* цар тахал, Гаалийн хорио цээрийн улмаас хүндрэл үүсэхээр байна. Гаалийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02-6/15** тоот чиглэл хүргүүлэх албан тоотод "Өөр төрлийн бараа бүтээгдэхүүн агуулаагүй тусгайлан бэлтгэсэн агуулахад гадны биет, хогт хольц, болон тоос тоосонцроос салгах цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг байрлуулж ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн хяналт дор тухайн будааг дээрх тоног төхөөрөмжид хийж цэвэрлүүлж, цэвэрлэгээ хийгдсэн цагаан будаанаас стандартын дагуу дээж авч иж бүрэн шинжилгээнд хамруулж ажиллах, Мөн Цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг мэргэжлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн компаниар ариутгал хийлгэж ялган гарсан хогт хольцыг халдваргүйжүүлж, устгуулах" чиглэлийг дагуу компанийн зүгээс тухайн бүтээгдэхүүнийг гаалийн мэргэжилтний хяналтан дор Олон Улсын стандартын шаардлага хангасан албан ёсны цэвэрлэгч төхөөрөмжөөр ангилан ялгаж цэвэрлэж дахин шинжилгээнд өгөх боломжтой байтал Гаалийн ерөнхий газрын дээрх чиглэл зөвлөмжийг үл хэрэгжүүлэн үндэслэлгүйгээр устгалд оруулах шийдвэр гаргасан. Дээрх бүтээгдэхүүн нь Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавж, хачгийг хор хөнөөл тодорхойлох MNS 6481:2014 Монгол Улсын Стандартын 8.2 дугаар хэсэгт Агуулахын шавжийн хөнөөлийн зэргээр "cucujidae sp" Олон Улсын нэршилтэй шавж нь хор хөнөөлийн коэффициентээр 0.3 буюу бүтээгдэхүүнийг ариутгал цэвэрлэгээнд оруулснаар үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрдөг. Мөн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай Хуулийн 13.1.1-д заасны дагуу Бүтээгдэхүүнийг Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон мэдэгдэл ирүүлсэн. Тус хуулийн 10.1.1-т "тухайн амьтан, ургамал, түүхий эд. бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх" гэж заасан бөгөөд бүтээгдэхүүн нь Виетнам улсаас орж ирсэн ба хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон улсаас нийлүүлээгүй байх тул Гаалийн байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Мөн тухайн барааг устгалд оруулснаар манай компаниас ул хамаарах шалтгаан болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас 600,000,000 (зургаан зуун сая) төгрөгийн шууд хохирол, вагоны сул зогсолт, төмөр зам ашиглалтын төлбөр, тээвэр зуучлалын компанийн сул зогсолтын төлбөр 74,000,000 төлбөр зэрэг бодит хохирол компанид учрахаар байгаа бөгөөд Компанийн үйлдвэрлэл үйл ажиллагаа тасалдалд, зах зээлд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх зэрэг хүндрэл бий болоод байна. Дээрх шийдвэрийг Мэргэжлийн байцаагчийн зөвшөөрөл, зөвлөмжгүйгээр Зөрчлийн шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан бие даан шийдвэрлэсэн байх тул Мэргэжлийн байцаагчийн дүгнэлттэйгээр шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд дээрх Зөрчил шийтгэл оногдуулах тухай № ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, холбогдож журмын дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            2.2 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаалийн байцаагч нь түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.1.1-д зааснаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож байна гэдэг үндэслэлээр буцааж шийтгэлийн хуудас оногдуулсан. 13.1.1-д зааснаар улсын хилээр нэвтрүүлэх, хориглох үндэслэл өөрөө тус хуулийн 10.1.1-д заасан шаардлагыг зөрчсөн байх болж байна. 10.1.1 дэх заалтыг харах юм бол тухайн түүхий эд бүтээгдэхүүн амьтны гоц халдвар өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй үед гараагүй тайван бүсээс гаралтай байх гэж заасан. Аюултай байх юм бол буцаана гэдэг агуулгатай заалт байгаа. Тухайн улсын тухайд гоц өвчин тархаагүй бүс нутаг байгаа. Мөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхээс хориглосон улс биш байгаа. Манайд шийдвэр оногдуулсан үндэслэлгүй байна. Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх байсан бол хилийн зурвасаар оруулахгүй байх байсан. Манайд компанид 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулж байна. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан бол хэвээр үлдэх юм бол бид захиргааны хэргийн шүүхээр захиргааны байгууллагын албан тушаалтны гаргасан үйлдлийн улмаас учрсан хохирлоо шүүхийн журмаар нэхэмжилнэ. Амьд амьтан шавж гэдэг ойлголтын талаар ярихгүй нөхцөл байдал байна. 3 сар хугацаанд авгалдай байгаад хэрвээ таатай нөхцөл байх юм бол үржээд явдаг талаарх тайлбарыг гэрчийн мэдүүлэгт өгсөн байдаг. 6 сарын хугацаанд тээвэрлэлтийн болон хадгалалтын горимд байсан. Амьд амьтан байсан бол өсөөд үржээд явах хугацаа байсан. Анхнаасаа шавж байхгүй байсан. Бохирлогдсон амьд бие байхгүй нөхцөл байдалтай юм. Шинжлэх ухааны дүгнэлтийг харахад үхсэн хэлбэрээр олдсон тохиолдолд ямар нэгэн хор хөнөөл байхгүй. Ургамалд хор нөлөө авчрах юм. Цагаан будаа шаардлага хангаагүй гэдэг нь муудсан тохиолдолд шууд устгалд оруулах зөв юм. Амьд амьтан байх юм бол буцаах зөв юм. Хорт бодис байдлаар илэрсэн бол цэвэрлээд худалдаалах боломжтой. Гурилч цох үхсэн хэлбэрээр илэрсэн. Ийм учраас зөрчлийн байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Иймд хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.3 Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбаруудтай санал нэг байна. Зөрчлийн байцаагчаас   дутуу материал бүрдүүлсэн мөн шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлийг судалж үзээгүй шилжүүлсэн байсан. Улаанбаатар хотын гаалийн газарт дутуу баримт шилжүүлсэн гэх тайлбарыг нэмж өгч байна. Зөрчлийн хэрэг нээхэд буцаагдах ёстой зөрчлийн хэрэг дээрээ баримтын шаардлага хангахгүй байсан гээд Улаанбаатар хотын гаалийн газраар шийдэгдэх ёстой. Зөрчлийн байцаагчийн хувьд мэргэжлийн үндсэн хуулийн дагуу шийдвэр өгч байгаа. Бид нарын асуудал дээр мэргэжлийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тус асуудалд хандах ёстой. Ийм учраас мэргэжлийн байцаагч нар дахин шинжилгээ судалгаа хийх ёстой байх. Манайд таарсан байцаагч одоогоор ээлжийн амралт болон урт хугацааны чөлөө авсан байгаа гэсэн. Тус хүн ажлын туршлага багатай байсан учраас бид нарын хариу тайлбарыг  хүлээж аваагүй. Өөр хэлэх тайлбар байхгүй” гэв.

            2.4 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч VТО шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид Вьетнам улсаас ирсэн хүмүүс юм. Вьетнамын хөдөө аж ахуй будаа ургадаг улс юм. Будаа ургадаг учир бүх нарийн чанар ургах, хураах, цэвэрлэгээ, ариутгах, тээвэрлэх, ачих үйл явцыг маш сайн мэддэг. Тийм учраас илүү дэлгэрэнгүй будааны чанарыг тайлбарлана. Цагаан будааг яаж экспортолдог талаар тайлбарлая. Монгол улстай монгол компанитай хамтран ажиллаад Вьетнамын будааг худалдан авснаар 10 жил болж байна. Экспортлох будааг олон улсын стандарт журмаар биет будааны цэвэрлэгээний үйл явц маш хяналтад ордог. Цагаан будаа авсны дараа 7-10 хоногт ариутгал хийнэ. Будааны цэвэрлэгээний тусгай тоног төхөөрөмж гэж байдаг. Тус төхөөрөмжид будаа хийвэл бүх муу хорхой, шороо гээд бүх муу юмыг ялгах мэдрэмжтэй төхөөрөмж байдаг. Тус машинаар ялгасны дараа чанар хангасан будааг 100 хувь болно гэсэн үг юм. Будаа тээвэрлэх экспортлохоос өмнө Вьетнамын холбогдох хяналтын гаалийн газар хамтран тухайн газарт очоод үзээд шалгаад хэрвээ олон улсын стандарт хангасан үедээ экспортлох зөвшөөрөл олгоно. Хэрвээ чанарын хангаагүй тохиолдолд тус будааг дахиад буцаагаад дахиад ариутгаад чанарыг хангасан хойно экспортлох зөвшөөрөл олгоно” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагч гаалийн улсын байцаагч Б.Б******** аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус гаалийн газрын хорио цээрийн албанаас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/1* дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Улсын хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанар тохирлын хяналт хэрэгжүүлэх түр заавар"-ын 2.11-д заасны дагуу гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанд мэдэгдэж, холбогдох материалуудын хамт ирүүлснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 зүйлийн 1.2, 1.3 заалтад заасны дагуу гомдол мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байгаа эсэхийг шалгахаар болсон. Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалт /хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;/-ын дагуу гомдол мэдээллийг нягтлан шалгахад ГИ ХХК нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын "А********** " гаалийн хяналтын бусад Вьетнам улсаас 7***, 70*** , 28*** дугаартай нийт 3 вагон 171450 кг цагаан будаа гэж 02-********* дугаартай мэдүүлгээр 2022 оны 05 сарын 09-ны өдөр мэдүүлснийг вагон тус бүрээс дээж авч хорио цээрийн албанаас дээж авч хорио цээрийн шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Дээжинд хийсэн биет шалгалтаар үхсэн шавж, авгалдайн гуужсан хальс, хүүхэлдэй хэлбэрээр олдсоныг фото зургаар баталгаажуулж, зөрчлийн хэргийн 12-14 дүгээр хуудас/ дээжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ургамлын хорио цээрийн шинжилгээнд хамруулах зорилгоор гурван хэсэг 3.5 кг дээжийг хүргүүлсэн. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 22-26** шинжилгээний дүнгээр хүргүүлсэн 12461 дугаартай дээж нь гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Огуzaephilus surinamensis V үхсэн хэлбэрээр тоо ширхэг, толгой хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон, 12462 дугаартай дээж нь суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis үхсэн хэлбэрээр 1 ш, толгой хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон, 124** дугаартай дугаартай дээж нь суринамын гурилч цох /Oryzaephilus sunnamensis U үхсэн хэлбэрээр 5 ширхэг, толгой хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн дүн гарсан тул Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасны дагуу экспортлогч улсад буцаах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 11.22 зүйлийн 8 дахь заалтын дагуу арга хэмжээ авахыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/2** дугаартай албан бичгээр ГИ********-д мэдэгдсэн байна.

ГИ********* нь албан бичгээр хүсэлт гаргаж хорио цээрийн албанаас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15 хэсэг дээж дахин авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлэхэд дээжнүүдээс гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis L үхсэн хэлбэрээр 5-25 толгой, хэвлий их бие, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн 22-26** дугаартай шинжилгээний дун гарсан. Тус аж ахуйн нэгжээс Улаанбаатар дахь дахь гаалийн газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу бараа, бүтээгдэхүүнийг буцаахад тээвэртэй холбоотой хүндрэл гарч байгаа, БНХАУ, БНСВУ-ын төрийн байгууллагуудаас дамжин өнгөрөх мэдэгдэл, хүлээн авах зөвшөөрөл авснаар буцаалт хийгдэх тул хүндрэлтэй, давагдашгүй хүчин зүйл учирсан, бараанд дахин шинжилгээнд оруулж дүгнэлт гаргуулах гэсэн утга бүхий 05/175 дугаартай албан бичгийг 2022 оны 05 сарын 18-ны өдөр тус газарт ирүүлсэн. Мөн эрх бүхий албан тушаалтнаас тус аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал Б.Аийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудахад ирээгүй тухай Тэмдэглэл 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр үйлдсэн байна.” ГИ***** ХХК нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд. бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд буцаан гаргах боломжгүй нөхцөл байдал бий болсон тул зөрчлийн шинжтэй гэж үзэн гомдол, мэдээллийг нягтлан шалгах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай тогтоол удирдах албан тушаалтнаас үйлдэж зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн байж болзошгүй тул зөрчлийн хэрэг нээх саналыг Нийслэлийн прокурорт гаргаж 2202******* дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд "ГИ**** -ний 05 сарын 25-ны өдрийн 05/2** дугаартай албан бичгийг үндэслэн тус компанийн худалдан авах газрын захирал ажилтай И.Мөнхзулыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 4.8 дугаар зүйлүүдийг үндэслэн холбогдогчоос мэдүүлэг авахад хятад улсаар дамжин Вьетнам улс руу цагаан будааг тээвэрлэхэд тээврийн хэрэгсэл солих шаардлагатай, дамжин өнгөрөх зөвшөөрөл, барааг буцааж хүлээн авах зөвшөөрөл шаардлагатай, дахин боломжит хувилбарыг судалж байна гэсэн. Зөрчил шалгах ажиллагааны явцад шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13 дугаар зүйлд заасны дагуу 28**** , 70*** , 7*** дугаартай з вагонд ачигдсан 171450 кг Вьетнам улсад үйлдвэрлэсэн Сараана нэршилтэй 25 кг савлагаатай цагаан будаанд үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн, аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн төлбөр, барааг хадгалалтын тусгай агуулахад хадгалах зэрэг нөхцөл байдал бий болсон тул хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, хэв загвар дээж авсан тухай тэмдэглэл тус тус үйлдэн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэн, эд зүйл, бичиг баримтыг хураан авсан тухай тэмдэглэл үйлдсэн.

Зөрчил шалгах ажиллагаа явуулсан боловч зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шинжилгээг хийлгэхэд хугацаа шаардагдах тул хэрэг бүртгэлтийн хугацааг 2 удаа сунгасан болно. Дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа Нийслэлийн Прокурорын газрын хяналтын дор Улсын ерөнхий прокурорын А/77 дугаарын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн загварын дагуу явагдсан болно. Мэдэгдэл хүлээн авсан хуулийн этгээд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй шавж буюу илэрсэн 171450 кг цагаан будааг экспортлогч оронд буцаан нэвтрүүлээгүй гэсэн үндэслэлээр ***** дугаартай шийтгэлийн хуудсаар ГИ-ий импортолж буй цагаан будааг Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэргэдэх орон тооны бус зөвлөлд устгах саналтайгаар шилжүүлж, 2000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан болно. ГИ-ний Вьетнам улсаас импортолж буй 171450 кг цагаан будааг устгах, 2000 нэгжээр торгох тухай эрх бүхий албан тушаалтны ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолтой танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн албанаас ирүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02-6/15** дугаартай албан бичигт дурьдагдсан өөр төрлийн бараа бүтээгдэхүүн агуулаагүй тусгайлан бэлтгэсэн агуулахад гадны биет, хог хольц болон тоос тоосонцроос салгах цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг байрлуулж ургамлын хорио цээрийн хяналт доор тухайн цагаан будааг дээрх тоног төхөөрөмжид хийж цэвэрлүүлж, цэвэрлэгээ хийгдсэн цагаан будаанаас стандартын дагуу дээж авч иж бүрэн шинжилгээнд хамруулж ажиллах гэсэн чиглэл нь: Эрүүл мэндийн сайдын “Аюулгүй үзүүлэлт батлах тухай" 201* оны А/2** тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн аюулгүйн үзүүлэлтийн 3 дахь хэсэгт хөнөөлт шавж буюу суринамын гурилч цох ... будаанаас шинжилгээнээс илрэхгүй, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 06 сарын 26-ны өдрийн А-90 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьдын нэрсийн жагсаалтын "Нэг. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм"-ын "2.Ургамлын хөнөөлт шавж, хачиг" хэсгийн 10 дах заалтад олон улсын нэр нь Oryzaephilus surinamensis буюу Суринамын гурилч цох, авгалдай, хүүхэлдэй үхсэн хэлбэрээр, гуужсан хальс, толгой хэвлий хэсгийн тасархай, зэргээр их хэмжээгээр бохирлогдсон нь хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 3 удаагийн шинжилгээгээр тогтоогдсон. Энэ тохиолдолд Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 зүйлийн 13.4-д заасны дагуу Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй байдаг. Улаанбаатар дахь гаалийн газраас 2022 оны 05 сарын 11-ний өдөр 02/2** дугаартай албан бичгээр Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг ГИ-д аж ахуйн нэгжид хүлээлгэн өгсөн.

ГИ********* нь хуульд заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл үүссэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дэх хэсгийг зөрчсөн байж болзошгүй тул зөрчлийн хэрэг нээсэн. Хэрэв цагаан будааг гадны биет, хог хольц болон тоос тоосонцроос салгах цэвэрлэгээний тоног төхөөрөмжөөр цэвэрлэгээ хийж шинжилгээнд хамруулсан ч "мэдэгдэл хүлээн авсан хуулийн этгээд ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчлийн үндсэн шинж арилахгүй" бөгөөд тухайн аж ахуйн нэгжид эдийн засаг, хөрөнгө хүчний хувьд хүндрэл үүсэх болно. Мөн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулинд хилээр нэвтэрч буй бараанаас гадаад хорио цээртэй буюу ургамлын хөнөөлт шавж илэрсэн тохиолдолд цэвэрлэгээ хийлгэх, ариутгал хийлгэх тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй юм. 2. Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавж, хачгийн хор хөнөөл тодорхойлох арга МNS 6481:2014 Монгол улсын стандартад бичигдсэн Гурилч цоx/Cucujidae sp/ гэсэн агуулахын шавж нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалтад багтаагүй цох юм. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай 2017 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар "стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар үндэсний стандартын үзүүлэлт, шаардлага нь бүс нутгийн стандартад нийцсэн байна, 12 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэнэ гэж заасан байдаг. MTD-************* -иас цагаан будаа худалдан авах 25/MTD/2021 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байна. Энэ гэрээний 3 дахь хэсэгт борлуулж буй Japanica coртын цагаан будаа нь худалдагч талын улсын экспортын стандартын шаардлагыг хангасан байна гэсэн тул Монгол Улсын Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавж, хачгийн хор хөнөөл тодорхойлох арга МNS 6481:2014 Монгол улсын стандартыг мөрдөх боломжгүй юм.

Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараахь тохиолдолд амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. 13.1.1. Энэ хуулийн 10.1 ....-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн бөгөөд 10 дугаар 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна гэж заасан. Уг хуулийн 9.1.1 Монгол Улсаас гадаад улстай амьтан, ургамлын хорио цээрийн талаар байгуулсан хэлэлцээр....-ийг мөрдөх буюу Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн Газар хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай 2002 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар импортолж буй түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад хор хөнөөлт организм.... гэж заасан. илэрсэн тохиолдолд тэдгээрийг ариутгаж, буцаах буюу устгах арга хэмжээ авна Иймд тус гаалийн газраас Улаанбаатар хот дахь гаалийн газраас тус хуульд заасан нийтлэг шаардлагуудыг үндэслэн ГИ********-д 2022 оны 05 сарын 11-ны өдөр 02/2** дугаартай албан бичгээр гадаад хорио цээртэй шавж илэрсэн цагаан будааг экспортлогч оронд буцаах мэдэгдлийг хүргүүлсэн болно.

Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 сарын 01-ний өдрийн түр заавар батлах тухай А/1* дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Улсын хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт хэрэгжүүлэх түр заавар"-ын 2.11 дэх хэсэгт Улсын хилээр нэвтрүүлж буй бараа, тээврийн хэрэгслээс гаалийн хяналт шалгалтаар илэрсэн эрүүл ахуй, хорио цээр, чанарын тохирлын зөрчилд Зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэхээр бол тухайн газар хорооны зөрчлийн албанд мэдэгдэж Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу Улаанбаатар хот дахь гаалийн газрын хорио цээрийн албанаас 05 дугаартай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотоод зурвасаар тус албанд шилжин ирж 20********дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгахаар болсон. тийн хэрэг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори, нян судлалын, хор судлал, цацрагын хяналтын зэрэг лабораториудад шинжлүүлж 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 22-3252 дугаартай шинжилгээний дүн гарсан болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана. Иймд ГИ******* ХХК-ний гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 5 сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дах гаалийн газрын хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагч нь зөрчлийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн дээр зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдсэн. Ингээд гаалийн хэрэг бүртгэх албанд ирүүлсэн. Дотоодоор манайд ирсэн гомдол мэдээллийн дагуу гаалийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалт оруулсан байдаг. Ямар зөрчил илэрсэн байдаг вэ? гэхээр нэхэмжлэгч компанийн Вьетнам улсаас оруулж ирж байгаа цагаан будаанд 2 удаа давтан шинжилгээ өгөхөд гадаад хорио цээртэй шавж илэрсэн. 3 дах удаагаа хүсэлт гаргаад дээж авахад биет үхсэн гэхээс илүү гадаад хорио цээртэй суринамын гурилч цох, авгалдай цох илэрсэн. 3 дугаар дээжнээс амьдаараа илэрсэн. Энэ зөрчил илэрсэн тухай манайх ямар арга хэмжээ авсан бэ? гэхээр амьтан ургамал тэдгээрийн гарлыг улсын хилээр нэвтрүүлэхэд хорио цээрийн хуулийн дагуу тус айлд бараагаа буцааж гаргаарай гэдэг шаардлага тавьсан. Ингээд шаардлага тавихад нэхэмжлэгч компани барааг гаргах боломжгүй байна гэсэн. Тус хуулийн 15 дугаар зүйлд хилээр оруулж ирэх боломжгүй түүхий эд бүтээгдэхүүнийг устгах гэсэн зүйл заалтын дагуу гадаад хорио цээртэй зүйл илэрсэн бол бүтээгдэхүүнийг устгана гэсэн заалт байгаа. Тус заалтын дагуу нэхэмжлэгч компанийн импортоор оруулж ирсэн барааг устгах зүйтэй гэсэн шийдвэр гарсан.

Тус компанийн ярьж байгаа зүйл юу вэ? гэхээр Ерөнхий газраас чиглэл өгсөн. Тус чиглэлээ яагаад биелүүлэхгүй байгаа вэ? гэхээр Төрийн албаны тухай хуулийн 37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх  гэж заасан. Чиглэлд ямар нэгэн хууль эрх зүйн заалт гэж байхгүй. Зүгээр л ерөнхий чиглэл өгсөн. Мөн нэхэмжлэгч компанийн хэлж байгаагаар 0,3 стандарт нь ямар зүйл байдаг вэ? гэхээр стандарт дээр байгаа цох биш гэж нотолсон байх шиг байна. 0,3 гэж бодоход ямар нэгэн хэмжээ заагаагүй байхад хэмжээ заагаад байна. Цэвэрлээд хэрэглэж болох талаарх ямар нэгэн хууль эрх зүйн заалт байхгүй. Шавж илэрсэн тохиолдолд ашиглаж болно гэсэн заалт байхгүй. Дотоод хорио цээрт шавж илэрсэн тохиолдолд цэвэрлэж болно гэсэн заалт байдаг. Гадаад хорио цээрт тийм зүйл байхгүй. Тархахаас сэргийлэх гээд байна энэ бол хүнсний бүтээгдэхүүн юм. Хүнсний аюулгүй байдал буюу бид нарын идэж ууж байгаа зүйл ийм байж болохгүй. Хамгийн чухал зүйл хүнсний аюулгүй байдал байдаг. Шавжтай, авгалдаатай будаа зараад байж болохгүй. Хаа хаанаа бодох хэрэгтэй. Стандартад нийцсэн будаа оруулах ёстой. Хүнсний аюулгүй байдлаа хангах ёстой. Шавжтай будаа оруулаад байж болохгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсаар “ГИ*******-ийн “гадаад хорио цээртэй шавж бүхий будааг хуульд заасан хугацаанд экспортлогч улс руу буцаах үүргээ биелүүлээгүй” зөрчилд 2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, барааг устгах саналтайгаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд шилжүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 3 удаагийн шинжилгээгээр ГИ-ийн БНСВУ-аас импортолсон цагаан будаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/90 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, амьтдын нэрсийн жагсаалт”-д багтсан суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensis L үхсэн хэлбэрээр илэрсэн, цагаан будаа нь цохны толгой, хэвлий их бие, авгалдай, хүүхэлдэй, гуужсан хальсаар бохирлогдсон болох нь тогтоогдсон, энэ тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

3. ГИ*********-иас Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б******** ад холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ,

- Зориулалтын тоног төхөөрөмжөөр будааг цэвэрлээд дахин шинжилгээнд хамруулах тухай хүсэлтийг хүлээж аваагүй,

- Хорио цээртэй шавж нь амьд бус үхсэн хэлбэрээр илэрсэн байхад бүтээгдэхүүнийг буцаахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй,

- Эрх бүхий албан тушаалтан нь дээд шатны байгууллагаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй,

- Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу цэвэрлээд ашиглах боломжтой эсэхийг тодруулаагүй,

- Хүнсний бүтээгдэхүүнийг импотлоход хийдэг 20 гаруй төрлийн шинжилгээг хийлгүйгээр барааг буцаах, улмаар устгах санал гаргаж байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

4. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио, цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих нийтлэг шаардлагыг нэрлэн заасан байх ба 10 дугаар зүйлийн 10.1-т “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:”, 10.1.1-т “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх;”, 10.1.2-т “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараахь тохиолдолд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:”, 13.1.1-т “.энэ хуулийн 10.1, 11.1-д заасан шаардлагыг хангаагүй;” гэж тус тус заажээ.  Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “амьтан, ургамал, хүнснийхээс бусад түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн задлан шинжилгээ хийж импортын мэдэгдэл олгох;” бүрэн эрхийг Гаалийн байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийг оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзвэл, хариуцагч нь ГИ-ийг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,  бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио, цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтаар хүлээсэн “мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэг”-ээ хэрэгжүүлээгүй гэж үзэхдээ гаалийн байгууллага нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, тухайн ургамал/цагаан будаа/-г Монгол Улсад импортлохын өмнө эрсдлийн задлан шинжилгээ хийсэн эсэхийг тодруулаагүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах;” үүргээ хэрэгжүүлээгүй, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэснийг гүйцэтгээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал,

5.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио, цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулиар зохицуулах харилцааг “амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцаа” гэж, 13 дугаар зүйлийн 13.4-т Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй” гэж, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргах”-ыг гаалийн хилээр нэвтрүүлэх гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж тус тус зохицуулжээ.

5.2. Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг “... хэлэлцэн тохирогч хоёр талын нутаг дэвсгэрийг ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хориотой өвчин, хөнөөлт шавж, хог ургамал болон хор хөнөөлт организмаас хамгаалах, ...” зорилгоор байгуулсан, уг хэлэлцээрийн хавсралтад суринамын гурилч цох багтсан, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй” гэж заажээ.

6. Дээрхээс үзвэл, ГИ*****-ийн “гадаад хорио цээртэй шавж бүхий будааг хуульд заасан хугацаанд экспортлогч улс руу буцаах үүргээ биелүүлээгүй” гэсэн тухайн зөрчил нь Монгол Улсын хилийн бүсэд үйлдэгдэхээр байх тул хариуцагч гаалийн улсын байцаагч нь тухайн барааг улсын хилээр нэвтрүүлсэн харъяалах Гаалийн байгууллагаас гадаад хорио цээртэй шавжаар бохирлогдсон бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхдээ хяналт, шалгалтыг ажлыг хэрхэн хэрэгжүүлж импортын эрсдлийг тодорхойлсон эсэх, улмаар буцаах мэдэгдэл хүргүүлсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр ГИ********* нь Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” зөрчилд хамаарах эсэхийг дүгнэх шаардлагатай байжээ.

6.1. Өөрөөр хэлбэл, хариуцагч гаалийн улсын байцаагч нь Улаанбаатар хотын гаалийн газарт харъяалагдах эрх бүхий албан тушаалтан байх ба Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02/2** дугаар мэдэгдлээр ГИ*****-д будааг экспортлогч улсад буцаах үүрэгтэй тухай мэдэгдсэн, түүнчлэн хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй шавж гаалийн нутаг дэвсгэрт нэгэнт нэвтэрсэн тохиолдолд ГИ нь хуулиар хүлээсэн “... буцаах үүргээ хэрэгжүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

6.2. Харин Замын-Үүд дэх Гаалийн газраас тухайн барааг буцаах мэдэгдэл хүргүүлсээр байхад тус компани бараа Улаанбаатар хүртэл тээвэрлэсэн бол “... буцаах үүргээ хэрэгжүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэх тул хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр ГИ***** ХХК нь хуулиар хүлээсэн “... буцаах үүргээ хэрэгжүүлээгүй” зөрчлийн бүрэлдэхүүн байгаа эсэх, эсхүл энэ шийдвэрийн 2 дахь хэсэгт дурьдсан нөхцөл байдал нь хуулиар хориглосон өөр зөрчилд хамаарах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

6.3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ГИ******* нь Улаанбаатар хот хүртэл бараагаа авах байршлаа тогтоосон, хил дээр бичиг баримт үйлдээд наашаа явуулж байгаа...” гэж тайлбарлах боловч энэ нь гадаад хорио цээртэй амьтан ургамлын улсын хилээр нэвтрүүлэхгүй байх Гаалийн байгууллагын үүргийг үгүйсгэх үндэслэл биш юм.

7. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 5-д “Ургамлын хөнөөлт шавж гэдэг нь эдийн засагт аюултай, яг одоо байдаггүй буюу байдаг боловч нэг их тархаагүй бөгөөд хавсралтад заагдсан ургамал хорио цээрийн хөнөөлт шавжны жагсаалтад орж албан ёсны хяналтан дор байдаг шавжуудыг хэлнэ” гэсэн байх монгол хэлний их тайлбар тольд “цох”-ыг амьтан, хатуу хальстай жигүүр бүхий шавьж гэж тодорхойлжээ.

7.1. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 3 удаагийн шинжилгээгээр ГИ*******-ийн БНСВУ-аас импортолсон цагаан будаанд суринамын гурилч цох үхсэн хэлбэрээр, авгалдай, хүүхэлдэй илэрсэн илэрсэн, цагаан будаа нь цохны толгой, хэвлий их бие, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн байна.

7.2. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02/32* тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд “суринамын гурилч цох бол үр тарианы хортон гэж нэрлэгддэг шавжийн төлөөлөл юм. ... өргөн тархалттай, ... цохны үлдэгдэл, үхсэн цохны үлдэгдэл, биеийн хэсгүүдийг хүнсний бүтээгдэхүүнээс ялган цэвэрлэх асуудал нь тухайн бүтээгдэхүүнд цохны амьд эсвэл үхсэн авгалдай байна уу, цох өөрөө байна уу, цохны биеийн аль нэг хэсэг байна уу гэдгээс хамаарна. Энэ нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлсон тохиолдолд тохирох арга зүй, техник ашиглан ялгах боломж бий, ...” гэжээ.

7.3. “Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс агуулахын хөнөөлт шавж, хачгийн хор хөнөөлийн тодорхойлох арга” MNS6481:2014  стандартын 8.2-т “Агуулахын шавжийн хөнөөлийн зэргийг тогтоосны үндсэн дээр үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэх”-ийг зөвшөөрсөн зохицуулалттай байна.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх 7 дахь хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудаас үзвэл, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хорио цээртэй шавж нь амьд бус үхсэн хэлбэрээр илэрсэн байхад бүтээгдэхүүнийг буцаахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу цэвэрлээд ашиглах боломжтой эсэхийг тодруулаагүй” гэх агуулга бүхий тайлбарыг үгүйсгэхээргүй байна. Учир нь:

8.1. Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулиар хүлээсэн “Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй” байх үндсэн үүргээ эс биелүүлж гадаад хорио цээр бүхий шавжаар бохирлогдсон бараа Улаанбаатар хот хүртэл нэвтрүүлсэн атлаа барааг буцаах мэдэгдэл хүргүүлж, улмаар уг үүргээ хэрэгжүүлээгүйд дан ганц гомдол гаргагч хуулийн этгээдийг буруутгаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцэхгүй.

8.2. Мөн лабораторийн шинжилгээний дүнгүүдэд тухайн шавж үхсэн хэлбэрээр, авгалдай, хүүхэлдэй илэрсэн гэсэн байх ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос будааг цэвэрлэж дахин шинжилгээнд оруулах хүсэлтийг удаа дараа гаргасан байхад хариуцагч нь хүсэлтийг хангахаас татгалзсан байх тул эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... үндэслэлийг нотлох” үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх гомдол гаргагчийн “суринамын гурилч цох нь амьдаараа илрээгүй, үхсэн хэлбэрээр, илэрсэн, цохны үлдэгдэл, гуужсан хальсаар бохирлогдсон цэвэрлээд ашиглах боломжийг тодруулаагүй” гэх гомдол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үхсэн цох, үлдэгдэл, гуужсан хальснаас гадна цохны авгалдай, хүүхэлдэй илэрсэн тул хилээр нэвтрүүлэх боломжгүй” гэх тайлбаруудад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар шавжны авгалдай, хүүхэлдэй амьд эсэхээс ялгаж цэвэрлэх боломжтой эсэх асуудал хамаарна гэснээс үзвэл, хариуцагч нь тухайн шавжны хор хөнөөлийн зэргийг мэргэжлийн байгууллагаас тодруулсны үндсэн дээр тухайн будааг устгах эсхүл, үйлдвэрлэлийн болон бусад зориулалтаар ашиглах боломжтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байжээ.

9. Дээрхээс нэгтгэн үзвэл, Зөрчил шалган шийдвэрлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар гомдол гаргагч хуулийн этгээд нь “... буцаах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил үйлдсэн гэж үзэхээргүй боловч тухайн бараанд Монгол Улсны хилээр нэвтрүүлэхийг хориглосон шавж илэрсэн, тухайн шавжны хор хөнөөл тодорхойгүй, энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаарах эсэхийг хуулиар эрх олгосон эрх бүхий албан тушаалтан дүгнэж шийдвэрлээгүй, энэ нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

10. Эрх бүхий албан тушаалтан нь шийдвэрээ бие даан гаргах ба Зөрчлийн тухай хуулиар хориглосныг зөрчсөн аливаа үйлдэл нь зөрчилд тооцогдох тул гомдол гаргагчийн “Эрх бүхий албан тушаалтан нь дээд шатны байгууллагаас өгсөн чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй, Хүнсний бүтээгдэхүүнийг импотлоход хийдэг 20 гаруй төрлийн шинжилгээг хийлгүйгээр барааг буцаах, улмаар устгах санал гаргаж байгаа нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ***** дугаартай шийтгэлийн хуудсыг 58/тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б******** нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б******** ын байцаагчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэр