Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00100

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогч М.Цогзолмаа, шүүгдэгч Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Болорын Дөлгөөнд холбогдох эрүүгийн 201714000186 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 14-нд Булган аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнж 5-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Чонос овгийн Болорын Дөлгөөн.  /ГЮ 90011310/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Дөлгөөн нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг баруун дэнж 5-2 тоотод  эхнэр М.Цогзолмааг гэртээ оройтож ирлээ гэж маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

    Шүүгдэгч Б.Дөлгөөн нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг баруун дэнж 5-2 тоотод  эхнэр М.Цогзолмааг гэртээ оройтож ирлээ гэж маргалдан зодож бие махбодид нь баруун нүдний зовхи, зүүн буглага, шуу, баруун  бугуй, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

 

      1.  Шүүгдэгч Б.Дөлгөөн шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

2. Хохирогч М.Цогзолмаа шүүхийн хэлэлцүүлэгт:  ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. Одоо би шүүгдэгчтэй эвлэрч хамт амьдарч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй өгнө үү гэв.

 

     3. Гэрч Ш.Буяндэлгэрийн... Би тэр өдөр сургууль дээрээ ажилтай байсан. Орой 16 цагийн үед гэртээ харихад 2 ач маань манайд унтаж байсан. Манай бэр Цогзолмаа хүүхдийн үсэглэлийн баярын хуралд явсан гэсэн. Дөлгөөн гадуур явсан гээд гэртээ эзгүй байсан. Тэр өдөр хүүхдүүд нь манайд хоносон. Дөлгөөн 22 цагт гэртээ ирсэн гэсэн. Өглөө нь манай нөхөр Болор энэ хоёр хэрүүл маргаан хийгээд хүүхдүүд манайд хоносон гэж хэлсэн   гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

 

    4.  Гэрч Д.Болорын ... Манай бэр Цогзолмаа 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14 цагт үсэглэлийн баярт яваад шөнийн 02 цагт ирсэн. Манай хүү Б.Дөлгөөн эхнэрээ ирэхгүй байна гээд уурлаад яваад байсан. Шөнө Цогзолмааг ирэхэд Дөлгөөн тэр 2 маргалдаад байсан. Би Дөлгөөнийг аваад гэртээ орох гэхэд ороогүй, Цогзолмаа сална гээд байсан. Би гэртээ орж ирж байж байгаад буцаад ороход Цогзолмаа нүд рүү цохисон гэж хэлж байсан. Би Дөлгөөнийг яагаад зодсон юм бэ? гэхэд  хардалтаас болсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 тал/

 

   5.  Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 295 дугаартай дүгнэлтэнд: М.Цогзолмаагийн биед баруун нүдний зовхи, зүүн буглага, шуу, баруун  бугуй, зүүн гуя, өвдөг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  3. Дээрх эмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 5.  Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 19 тал/

 

     Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

 

      Шүүгдэгч Б.Дөлгөөний үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

 

       Хохирогч М.Цогзолмаа нь бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэжээ.

  

     Иймд шүүгдэгч Б.Дөлгөөн нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч М.Цогзолмаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

        Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

      1. Шүүгдэгч Чонос овгийн Болорын Дөлгөөнийг /ГЮ 90011310/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Б.Дөлгөөнд холбогдох эрүүгийн 201714000186 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

        4.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.

 

  1.