Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/434

 

  

 

 

 

 

 

 

      2024         04            10                                                  2024/ШЦТ/434

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Хулан,

улсын яллагч: Т.Төмөртулга,

шүүгдэгч А.У, Г.С, Э.Т тэдгээрийн өмгөөлөгч С.Амартогос /ҮД: 0075/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Э.Т, Э.*********, ********* нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ********овогт ******** ********* /регистрийн дугаар: **********/,

Монгол Улсын иргэн, **************-ны өдөр *********** аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ********* ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт ************ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

2. ******* овогт *********** ********* /регистрийн дугаар: **********/,

Монгол Улсын иргэн, ***********-ны өдөр ******** хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт ************ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

3. ********овогт ********* ********* /регистрийн дугаар: ********/,

Монгол Улсын иргэн, **********-ны өдөр ********* аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, ***********угаагч ажилтай, ам бүл 1, ************* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Э.Т, Э.*********, ********* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *********тоотод үйл ажиллагаа явуулах "*********" нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч *********ын эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч *********ийн эзэмшлийн "Samsung A72" загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Т, Э.*********, ********* нар нь бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *********тоотод үйл ажиллагаа явуулах "*********" нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч *********ын эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг ярьчихаад өгье гэж хэлээд авч зугтан 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч нар 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч *********ийн эзэмшлийн "Samsung A72" загварын гар утсыг ярчьихаад өгье гэж хэлээд авч зугтан 460,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

-2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *********тоотод үйл ажиллагаа хүнсний дэлгүүрт хохирогч явуулах "*********" нэртэй *********ын эзэмшлийн Самсунг а-32 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан талаар

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/,

-хохирогч *********ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нөхөр *********ийн хамт Сонгинохайрхан дүүргийн *********тоотод байрлах ********* нэртэй нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 12 дугаар сарын 22-ны өдөр 08 цагт дэлгүүрээ онгойлгож нөхөр Эрдэнэбилэгийн хамт байж байгаад 13 цаг өнгөрч байхад арын өрөөнд хоол хийхээр мах хэрчээд хоол хийгээд сууж байхад манай нөхөр Эрхэмбилэг гар утас аваад зугтчихлаа гэж хэлсэн.  Тэгэхээр нь би арын өрөөнөөс лангууны араар ороход миний гар утас байхгүй байсан, камер шүүхэд 20 орчим насны өндөр 2 залуу ирээд аваад зугтсан. Би гар утсаа 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хар-хорин захаас 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан, баталгааны хуудас нь байгаа. Миний гар утас А-32 загварын цагаан өнгийн ямар нэгэн эдэлгээний сэвгүй зураасгүй, гадуураа цагаан цэцэгтэй шигтгээтэй гар утас байсан гэсэн”  мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, 

-гэрч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *********тоотод хүнсний дэлгүүртээ сууж байхад 14 цагийн орчим гаднаас үл таних 2 залуу орж ирээд ахаа утсаараа яриулаач хүнээс мөнгө шилжүүлээд юм авах гэсэн юм гэхээр нь эхнэрийн утсыг аваад кодыг нь гаргаад нөгөө 2 залууд өгсөн, нөгөө хоёр залуугийн өндөр нь утсыг аваад дугаар хийгээд ярьсан, нөгөө залуу нь түрүүлж гарсан. Тэгээд эхнэрийн утсыг нөгөө залуу нь бариад гараад зугтсан. Би араас нь гарахад нөгөө 2 залуу урагшаа гүйгээд урд хашааны үзүүр дээр тавьсан байсан машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

-*********” ХХК-ийн 03 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

-2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********* нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч *********ийн эзэмшлийн "Samsung A72" загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан талаар:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 88 дахь тал/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хавтаст хэргийн 89-93 дахь тал/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 97-102 дахь тал/,

-хохирогч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо ********* дэлгүүрийг ажиллуулдаг. 20 цагийн үед нэг залуу орж манай дэлгүүрээс наран цэцгийн тос, дошида амтлагч худалдаж авъя, өөр хүн мөнгө шилжүүлнэ таны гар утсаар хүн рүү яриад таны дансыг өгөөд мөнгийг чинь шилжүүлье гэхээр нь би өөрийн Самсунг 72 маркийн гар утсаа өгсөн чинь нэг эрэгтэй хүн яриад байсан. Тэгээд миний гар утсыг буцааж өгөөд дансны дугаарыг мессежээр явуулаад миний гар утсыг буцааж өгсөн. Тэгээд 10 минутын дараа нөгөө хүн рүүгээ дахин залгаж мөнгө шилжүүлнэ гэсэн яасан бэ гээд миний гар утсыг аваад зугтаачихсан. Тэгээд би араас нь гараад гүйтэл гудамжаар чигээрээ гүйгээд зугтаасан. Би хажуу айлын хүүхдийн утсаар цагдаад дуудлага өгсөн...” /хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

-“ *********” ХХК-ийн 02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

-хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 103-105 дахь тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Э.Тийн яллагдагчаар өгсөн: “..:*******нд байрлах “*********” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо очоод Билгүүн, ********* хоёр хүлээж бай гээд дэлгүүр рүү орж миний гар утасны дугаар руу залгаад мөнгө асуухаар нь байхгүй гэж хэлэхэд данс явуулна гээд тасалсан. Тэгээд Билгүүн, ********* хоёр гүйж гарч ирээд ********* машинд суугаад хөдлөөрэй гэхээр нь хөдлөөд замдаа зам дагаад гүйж байсан Билгүүнийг аваад явсан. Тэгээд тухайн гар утсыг 150,000 төгрөгөөр зарсан... Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* нэртэй дэлгүүрийн гадна очоод тухайн дэлгүүрээс гар утас хулгайлах талаар ярилцаж байгаад найз Билгүүнээ орсон. Тухайн дэлгүүр Билгүүнээ ороод 90960510 дугаарт залгаад мөнгө шилжүүлэх гэж байгаа мэт болоод гар утсыг нь аваад зугтаагаад бид гурав нийлээд төв зам руу гүйсэн. Тухайн гар утсыг фейсбүүк групп зар тавьж 130,000 төгрөгөөр зарсан. Бид гурав 130,000 төгрөгөө аваад 70,000 төгрөгөөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 30,000 төгрөгөөр онлайн покер тоглож хоол хүнсний зүйл авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166, 80-83 дахь тал, /,

Шүүгдэгч Э.*********ын яллагдагчаар өгсөн: “...Бид нар гар утас хулгайлах талаар ярилцаж *******ны нутаг дэвсгэрт байрлах “*********” нэртэй дэлгүүрийн зүүн талд очиж зогсоод *********ийг машинд үлдээж бид хоёр дэлгүүр орсон. Дэлгүүр ороод тамхи авна, та утсаараа нэг яриулчих таны данс руу шилжүүлнэ гээд гар утсыг нь аваад ********* рүү залгаж мөнгө шилжүүлэх гэж байгаа мэт болж байгаад гар утсыг нь аваад зугтаасан... Тухайн үед ********* ********* нэртэй дэлгүүрийн гадна очиж утас хулгайлах талаар ярилцаж байгаад найз ********* орсон юм. *****************ийн гар утас руу залгаж мөнгө шилжүүлэх гэж байгаа болоод утсыг нь аваад гарч ирсэн...” /хавтаст хэргийн 72-74, 184-185 дах тал/,

Шүүгдэгч *********ын яллагдагчаар өгсөн: “...*******ны нутаг дэвсгэрт байрлах “*********” дэлгүүрийн урд талын цахилгаан дамжуулахын под станцын урд талд машинаа нууж байрлуулаад ********* бид хоёр дэлгүүр орсон юм. Бид хоёр гар утсыг нь авч зугтаагаад ********* дээр очиж машиндаа суугаад зугтаасан... Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” нэртэй дэлгүүрт ороод *********ийн дугаар руу залгаад дансаар мөнгө шилжүүлэх гэж байгаа мэт болоод гар утсыг нь аваад зугтаасан...”/хавтаст хэргийн 61-62, 175-176 дахь тал/, мэдүүлсэн.

Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 139, 141/, шүүгдэгч *********ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 147/, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 149/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 150/, шүүгдэгч Э.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39/, хохирогч *********ийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 107/, хохирол төлбөр төлсөн тухай Хаан банкны дансны хуулга /114-115/...” зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Т, *********, А.У нарын үйлдлийн улмаас хохирогч *********д 380,000 төгрөгийн хохирол, хохирогч *********т 460,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Т, *********, А.У нар нь хохирогч *********, ********* нарын эд зүйл болох гар утсыг шунахайн сэдлээр буюу өөрсдийн эзэмшилдээ авах зорилгоор ил аргаар, хүч хэрэглэхгүйгээр авч буй үйлдэл нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан байдаг бөгөөд хохирогчийн энэхүү эрхэд хууль бусаар халдсанаар гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч нарын урьдчилан үгсэн тохиролцож, өөрсдийн үүргийг хуваарилан тус бүртээ нэгнийхээ үйлдлийг дэмжин оролцсон /хоёр нь дэлгүүр орж, нэг нь машиндаа хүлээх байдлаар/ байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасанд хамаарч байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч нар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Т, *********, А.У нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч нь ********* эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна /хавтаст хэргийн 107 дахь тал/,

Хохирогч *********д хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дансны мэдээллээр тогтоогдсон тул шүүгдэгч Э.Т, *********, А.У нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь хохирогч ********* гар утсыг нь биед байдлаар буцаан өгч барагдуулсан бөгөөд хохирогч *********ын гар утасны төлбөрийг төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурлах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У, *********, Э.Т нарт 1 жилийн хугацаагаар оршин суугаа хаягаас нь гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрдөг тул хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч нь 18-22 насны өсвөр насны залуучууд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлж барагдуулсан тул зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг дэмжиж байна. Харин зорчих эрхийг хязгаарлах ялын хувьд 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Т, *********, А.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэдгээрийн нас, ажил эрхэлж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 Шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал болон энэ хэрэгт хохирол төлбөргүй байгаа байдлыг нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгоос гадна нийгэмшүүлэх зорилгын хүрээнд учруулсан хохирлын хэмжээ хор уршгийг дүгнэн үзэж, тэдэнд зорчих эрх хязгаарлах шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын хугацааг багасгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нарын үйлдэл бүлэглэсэн, мөн 2 удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй байгаа нөхцөл байдал нь уг гэмт хэргийн хор аюулыг нэмэгдүүлсэн тул улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

-шүүгдэгч Э.Тийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Чингэлтэй” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэх,

-шүүгдэгч *********ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Баянзүрх” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэх шийтгэв.

шүүгдэгч А.Уыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Баянзүрх” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******* овогт *******************, ********* овогт *****************, Боржигон овогт ****** ********* нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *********, ********* нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

          -шүүгдэгч Э.Тийг “********” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж,

          -шүүгдэгч *********ыг “*******” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж,

          -шүүгдэгч Э.*********ыг “*******” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж тус тус зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА