| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0385/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/493 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Хулан,
улсын яллагч: Э.Ууганзаяа /томилолтоор/,
хохирогч: ********,
шүүгдэгч: ********/өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*********** ******** /регистрийн дугаар:********/,
Монгол Улсын иргэн, *********-ний өдөр ******** суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, 7-11 сартай 4 хүүхдийн хамт ************** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******** караокед хохирогч ******* “үл ялих зүйлээс шалтаглан” маргалдаж улмаар түүний зүүн гарыг мушгиж түлхэж унаган биед зүүн шуу ясны далд хугарал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т********ОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн б********ит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******** караокед хохирогч ********ширээн дээрээс нь уух зүйл авсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний зүүн гарыг мушгиж шал руу түлхэж унаган биед зүүн шуу ясны далд хугарал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18 цаг 30 минутын орчимд нөхөр ******хамт дүүгийнхээ хүүхдийг 10 дугаар хороололд хүргэж өгчихөөд эргэж гэр рүүгээ харих гэтэл миний хуурай дүү ******** над руу ********гэсэн дугаарын утаснаас залгаж эгчдээ төрсөн өдрийг нь урьдчилаад баярын мэнд хүргэе, дүү нь маргааш ажил ихтэй болохоор гарч чадахгүй, харин өнөөдөр таны төрсөн өдрийг урьдчилаад гадуур гарч караоке оръё гэхээр нь би дүү ******утсаар ярьж байгаад 21 цагийн орчимд ******** караокед орж сэнгүр 0.5 граммын 8 ширхэг шилтэй пиво авч нийтийн караокед сууж пиво уунгаа дуу дуулж байхад дүү ********таньдаг залуу дуудаж нөгөө залуу нь ирж ногоон экс 0.5 граммын нэг шил архи авч надад өгөхөөр нь бид хэд тухайн архи, пивыг уугаад сууж байгаад бид тав хэсэгхэн зуур гадагшаа гарч салхинд зогсож байгаад би эхлээд нөгөө хэдээсээ түрүүлээд орох******** зөөгч залуу манай ширээг арчиж цэвэрлээд зогсож байхаар нь би тухайн зөөгч залуугаас ширээн дээр байсан архи, пиво, ус алга болсон байна, манай ширээн дээр байсан архи, пиво яасан юм бэ? гэж асуухад нөгөө зөөгч залуу бид хэдийг гараад явчихсан гэж б********о******** танай ширээг цэвэрлэж байна гэж хэлэхээр нь би зөөгч залууг манай архи, пиво усыг буцаагаад авчираад тавьчих гэж хэлсэн чинь хажуу талын ширээн дээр сууж байсан танихгүй эмэгтэй хүн зөөгч залууг чи энэ хэдийн ууж байсан архи, пивыг нь авчираад өгчихөөч дээ гэж хэлэхээр нь би хүний ууж амжаагүй юмыг хурааж авлаа гэж зөөгчид нь хэлсэн чинь хажуу талын ширээн дээр сууж байсан танихгүй эмэгтэй чи ********оо юун сүртэй юм бэ? гэж над руу агсарч з********ох гээд дайрч давшлаад цохих гэхээр нь би тухайн эмэгтэйгээс өөрийгөө хамгаалж баруун гараараа түлхсэн чинь нөгөө эмэгтэй хүн миний зүүн гарыг маань мушгиад түлхэж унагаасан, тэгтэл миний зүүн гар эвгүй болчихоор нь би гар эвгүй болчихлоо гээд орилсон чинь манай нөхөр орж ирээд 50 орчим настай эрэгтэй хүнтэй намайг татаж босго******** тухайн эрэгтэй хүн миний гарыг боож өгсөн. Тэгсэн нөгөө танихгүй эмэгтэй надтай уулзъя гэж хэлтэл миний гарыг боосон эрэгтэй хүний гарыг хугалчихаад юундаа уулзах гээд байгаа юм бэ? гэж хэлтэл тухайн эмэгтэй караокеноос гараад явчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал/,
-Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчимд танил дүү ******** эхнэр ******* нарын хамт “********” гэдэг нэртэй караокед ********** пиво уугаад дуу дуулсан.Тухайн үед би гадна тамхи татчихаад буцаад оро******** ирсэн чинь манай эхнэр **** уначихсан босож чадахгүй байхаар нь би нэг танихгүй ахтай хамт татаж босгосон. Тухайн үед ********* зүүн гарын шуу хэсгээр санжиганаад хөдлөөд байхаар нь би боого******** гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/
-Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ********* 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11203 дугаартай:
“...1. ********ийн биед зүүн шуу ясны далд хугарал,цус хуралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн б********ит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг б********итой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч ********ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө орсон ба тухайн караокед танихгүй 30-40 орчим насны тарган махлаг биетэй эмэгтэй маргалдаад над руу дайраад байхаар нь би гараараа цээж рүү нь түлхсэн тэгтэл шал руу унасан тэгээд би уг караокеноос гараад явсан өөр з********оон болоогүй сүүлд над руу 2023 оны 10 дугаар сарын сүүлээр цагдаатай холбогдог******** энэ асуудлаар мэдүүлэг өгсөн би өөрөө ********оо ********* аймгийн ******барилга дээр тогооч ажилтай цагдаагаас дуудсан учраас ирсэн...” гэж /хавтаст хэргийн 64 дахь тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд “...Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гадаа байж байгаад орж ирэхэд уух зүйлсийг маань ширээ рүүгээ зөөсөн байсан. Тэгээд энэ охин рүү очо******** танай цуг явж байгаа хүмүүс чинь уух зүйл зөөсөн байна гэж хэлэхэд гар эргүүлээд түлхэхэд би газар унасан. Би буцаад босож чадахгүй байсан. Миний гар хугарчихлаа гэж хэлэхэд энэ эмэгтэй гараад явчихсан байсан. Буцаж орж ирчхээд чамайг дутуу орхичихлоо, гүйцээх байсан юм гэж хэлэхээр нь уулздаг газраа уулзъя гэж хэлсэн. ********оо 1,200,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна....” гэв.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн б********ит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ******** 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *******дугаартай дүгнэлтээр хохирогч ********ийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ********нь хохирогч ********ийн зүүн гарыг мушгиж шал руу түлхэж унагааж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан гэж хүлээн зөвшөөрөхгүй байх боловч хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч өөр хүчин зүйлээс шалтгаалж гэмтсэн эсэх нь тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ********нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тус хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ******** нь 1,200,000 төгрөгийн баримтыг гаргаж, нэхэмжилсэн /хавтаст хэргийн 54-56 дахь тал/ шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлээ дэмжиж оролцсон.
Гэвч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж зааснаар зөвхөн эрүүл мэндийн зардлын баримтыг тооцон 787,867 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Харин шүүгдэгч ********нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөр 787,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч ********ийг бусдад төлөх төлбөргүй болохыг нь тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч ********нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******** караокед хохирогч ********“үл ялих зүйлээс шалтаглан” маргалдаж улмаар түүний зүүн гарыг мушгиж түлхэж унаган биед зүүн шуу ясны далд хугарал цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт авагдсан байна. Шүүгдэгч нь зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирол төлбөр учирсныг гаргуулах саналтай байна. Шүүхээс шүүгдэгч ********ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь 5 хоногийн хохирол төлбөр төлөх хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг нь дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргах саналтай байна...” гэв
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ********нь гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, ” /хохирогч ********д 787,000 төгрөг төлсөн талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн/ гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин үйлдсэн хэргийн нөхцөл байдал /үл ялих зүйлээс шалтгаалан/, учруулсан хохирол хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан түүнийг гэм буруудаа хандаж буй хандлагыг дүгнэн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Иймд дээрх хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдлыг дүгнэн улсын яллагчийн саналаас багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ********т сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА